| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2019/00212/И |
| Дугаар | 146/ШШ2019/00242 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 146/ШШ2019/00242
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Гурван тэс сум, Баясах багт оршин суух *******ийн /РД:************/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Гурван тэс сум, Баясах баг, Цагаан хана гэх газар оршин суух бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдлэж байгаа *******т /РД:****************/ холбогдох,
Гэм хор учруулсны төлбөр гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /онлайн/, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* миний бие нь 3 хүүхдийн хамт ам бүл дөрөвүүлээ амьдардаг. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 дугаар баг ******* тоотод миний нөхөр ******* овогтой *******г толгойн тус газар нэг удаа сандлаар цохиж санаатайгаар алсан. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн шүүх хурал болж 68 тоот шийтгэх тогтоол гарч манай нөхрийг алсан *******т 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн шүүх хуралд миний бие нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт зааснаар нас барагчийн 8 нас хүрээгүй хүүхдийг 8 нас хүртэл тэтгэвэр олгох хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжилсэн боловч байнгын цалин хөлс орлогогүй болсон гэх үндэслэл болох эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээхээр шийдвэрлэсэн. Миний бие нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын сумын цэцэрлэгт туслах багшаар түр ажиллаж байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн. Үндсэн ажилтан нь ажилдаа орсон учраас. Одоо би ажилгүй, орлогогүй 3 хүүхдийн хамт амьдарч байна. Том охин нь -нд төрсөн, дунд охин -нд төрсөн, бага хүү -нд төрсөн. Улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сар бүр 210 000 төгрөг олгодог. Манай нөхөр нас барах үедээ хувиараа ажил хийдэг байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож тогтоосон билээ. Дээрх мөнгө манай гэр бүлд хаана ч хүрдэггүй. Би ажилгүй учраас амьдрал маань хүнд байна. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т заасны дагуу охин , хүү нарт 8 нас хүртэл тус бүр сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр *******оос гаргуулж өгнө үү.
2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 дугаар баг тоотод ******* овогтой *******г хариуцагч ******* нь толгойн тус газар нь нэг удаа сандлаар цохиж санаатайгаар алсан. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн шүүх хурал болж №68 дугаартай шийтгэх тогтоол гарч М.*******г алсан *******т 9 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн шүүх хурал дээр миний үйлчлүүлэгч ******* нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт зааснаар нас барагчийн найман нас хүрээгүй хүүхдийг найман нас хүртэл тэтгэмж олгох хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжилсэн боловч байнгын цалин хөлс орлогогүй болсон гэх үндэслэл болох эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цэцэрлэгт туслах багшийн ажлыг түр хийж байгаад 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сар бүр 210 000 төгрөг олгодог. Тухайн мөнгийг талийгаач М.******* амьд байх үедээ хувиараа ажил хийдэг байсан болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож тогтоосон байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа гол шаардлага нь миний үйлчлүүлэгч ******* нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор *******т 9 жилийн хорих ял өгөхөд таньдаг, бид нар нэг дор ажилладаг учраас давж заалдахгүй гэж байсан. Гэтэл талийгаач М.*******гийн ах, дүү нар гомдол байгаа учраас давж заалдана гэж байсан боловч ******* бид нар нэг нутгийн улс, би гомдолгүй гэсэн учраас давж заалдах гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгч бага насны 3 хүүхэдтэй үлдсэн. Өөрийн гэсэн тодорхой ажил, орлого байхгүй. Ийм учраас Иргэний хуульд зааснаар хохирогчийг нас барснаас учирсан гэм хорыг арилгах гэж заасны дагуу Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт зааснаар -ний өдөр төрсөн охин , -ний өдөр төрсөн бага хүү нарыг 8 нас хүртэл гэм хорын хохирол буюу одоогийн ханшаар орон нутгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 193 400 төгрөгийг тус бүрт нь гаргуулж сар бүр олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
овогтой хоригдол миний бие нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь сум дундын анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж байна. Хохирогч *******гийн эхнэр овогтой ийн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-ийг үндэслэл болгон охин , хүү нарт сар бүр 8 нас хүртэл тус бүр сар болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр *******оос гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг миний ар гэр төлөх боломжгүй. Учир нь миний үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан гэм буруугийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба анхан шатны шүүхээс хохирогчийн насанд хүрээгүй 3 хүүхдэд 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгө өгч байхаар тогтоосныг миний ар гэр хууль журмын дагуу төлж байгаа. Энэ мөнгө нь 2018 онд нэг хүүхдэд сар бүр 30 000 төгрөгөөр тогтоосон ба 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан сар бүр 177 000 төгрөг болж 1 жилд 2 124 000 /хоёр сая нэг зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг төлж байгаа. Манай ар гэр нь аминдаа цөөн тооны малтай, 10-14 насны 2 хүүхэд дунд сургуульд сурдаг. Эхнэр ажил хийдэггүй малаа маллаж амьдардаг. Өөрсдийн аж амьдралаа залгуулахын зэрэгцээ хохирлыг төлж барагдуулахад эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа учир энэ нэхэмжлэлийг төлөх боломжгүй. Би өөрөө хорих ял эдэлж байгаа. Миний ар гэр анхан шатны шүүхээс тогтоосон тэтгэмжийг хууль журмын дагуу төлж байгаа ба миний хийсэн гэмт хэргийн улмаас ар гэрийнхэн минь хүнд хэцүү байдалд байгаа учир дахин хохирол төлөх эдийн засгийн болоод бусад талаар ямар ч боломжгүй байдлыг харгалзан үзэж энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай ар гэрээс *******т тэтгэмжийн мөнгө олгосон баримтууд, 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн баталгааны хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, ******* нийгмийн халамжийн сангаас 3 хүүхдийн 261 000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг тодорхойлолт зэргийг хавсаргав. Миний бие шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлттэй байгаа тул шүүх хуралд оролцуулж өгнө үү.
Би гэм буруугийн хохирол болох шүүхээс тогтоосон 9 208 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон тэжээгчээ алдсаны зөрүү мөнгө гэж сар бүр 90 000 төгрөгийг төлөөд явж байгаа. 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулаад миний төлж байсан 90 000 төгрөг нэмэгдээд 177 000 төгрөг болсон. Үүнийг сар бүр манай ар гэрийнхэн асуудал гаргалгүй төлж байгаа. Миний ар гэр хэцүү амьдралтай. Эхнэр ажилгүй гэртээ байдаг. Манайх цөөн тооны хэдэн малтай. Би хорих ял эдэлж байгаа. Тийм учраас дахин нэмж мөнгө төлж чадахгүй. Тухайн хүүхдүүдийг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны зөрүү мөнгө болох 177 000 төгрөгийг төлөөд явна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй шийтгэх тогтоолоор талийгаачийн хүүхдүүдийг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр төлж байгаа тул дахин хүүхдүүдийг 8 нас хүртэл нь төлбөр төлөх боломжгүй. Талийгаачийн ар гэрт төлөх ёстой мөнгийг эхнэр маань төлдөг. Би өөрөө ял эдлэж байгаа тул ар гэрийн байдал эдийн засгийн хувьд хүнд гэж тайлбар өгч маргав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн нь гэм хорын хариуцлага хүлээлгэх эрх зүйн гол үндэслэл юм. Гэм хор учруулагч гэм буруутай байж түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 09 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2-д хэсэгт зааснаар тухайн үед мөрдөгдөж байгаа хөделмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч, зөрүүг сар бүр шүүгдэгч *******оос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож байхаар тус тус тогтоож шийдвэрлэжээ.
*******ын гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач М.*******гийн амь нас хохирсон нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч нь гэм хор учруулсны төлбөрийг талийгаачийн хууль ёсны өв залгамжлагчид төлөх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч ******* нь талийгаач М.*******гийн эхнэр байсан ба тэдгээрийн дундаас -ны өдөр охин Г.Оюун-Дарь, -ний өдөр охин , -ний өдөр хүү нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байх ба ******* нь талийгаач М.*******гийн хууль ёсны эхнэр бөгөөд *******т холбогдох Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон тул гэм хор учруулсны төлбөр нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т зааснаар нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр, /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл тэтгэвэр олгох хуулийн зохицуулалтын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв. гэж дүгнэжээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг шаардах эрхтэй этгээдийн нэг нь нас барагчийн 8 нас хүрээгүй хүүхдийг хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эхнэр байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь байнгын цалин хөлс орлогогүй болох нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай тушаал, мөн сумын Баясах багийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 73 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагчийн татгалзлын үндэслэл болж байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хүүхэд тус бүрт олгож байгаа нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т заасан ..нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл нь эхэд олгож байгаа тэтгэмж биш бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлд 35.1-т Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан ба энэ үүргээ биелүүлэх 1 илрэл нь иргэний хуулийн дээрх зохицуулалт юм.
Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч *******оос -ний өдөр төрсөн бага хүү ыг 8 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр гэм хор учруулсны төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нас барагч нь тогтмол орлогогүй, орлогыг нь тодорхойлох боломжгүй байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон ба гэм хорын төлбөр гэж тогтоогдсон тогтмол хугацаанд төлөгдөх төлбөрийг ойлгодог тул сар бүр олгохоор шийдвэрлэсэн болно.
Хариуцагчаас гаргасан мөнгөн шилжүүлгийн баримтууд, Гурван тэс сумын хөдөлмөр халамж үйлчилгээний тодорхойлолт зэрэг нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү авсан талаар маргаагүй тул шүүхээс үнэлээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.4-т зааснаар хариуцагч *******оос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр гэм хор учруулсны төлбөрийг нас барагчийн хүү болох -ний өдөр төрсөн ыг 8 нас хүртэл нь нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН
Ц.ДАГИЙМАА