| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 195/2025/1238/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1417 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1417
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Д овогт Т-н Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ** оны *** дугаар сарын **-ны өдөр Т аймгийн Б суманд төрсөн, яс үндэс халх, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Э" ХХК-д туслах ажилтай, ам бүл 2, өвөөгийн хамт Т аймгийн Б сум 2 дугаар баг ** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д овогт Т-н Б- /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Тоса төвийн хойд замд согтуугаap "Toyota Corolla" маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон заалтыг зөрчсөний улмаас Toyota Sai **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б- “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч А.А би 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас/, жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
-Цагдаагийн Ерөнхий Газрын Асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Б-н өгсөн:
“...Би Б-г танина миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Би тэр өдрийн орой 18 цагийн үед ажлаа тараад ХУД-**** хороонд гэртээ байсан. "Тоёота Королла" маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б-гийн төрсөн эх Б нь Б-аар зээлээр авах гэж байсан тэгсэн ээж дээр нь зээл гарахгүй болохоор миний төрсөн дүү Э.П-г гуйж зээл гаргуулаад авсан юм байна лээ энэ машиныг Б- унадаг юм. Б- эхнэр хүүхэдгүй ээж аавтайгаа хоёр дүүтэйгээ амьдардаг архи дарс байнга уугаад байдаггүй өөрийн гэсэн тогтсон ажилтай даруухан зантай миний үгэнд ордог хүнд тусархуу байдаг юм. Тиймээ урьд орой нь согтуугаар машин барьж яваад осол гаргасан гэж маргааш нь надад хэлж байсан. Миний регистрийн дугаарыг яагаад хэлсэн талаар асуухад тухайн үед жолоодох эрхгүй байсан учраас айсан даа хэлчихсэн юм гэж байсан...” /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Тоса төвийн хойд замд согтуугаap "Toyota Corolla" маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон заалтыг зөрчсөний улмаас Toyota Sai **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Т.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Тоса төвийн хойд замд согтуугаap "Toyota Corolla" маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон заалтыг зөрчсөний улмаас Toyota Sai **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч А.А би 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас/, жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
-Цагдаагийн Ерөнхий Газрын Асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Баасанхүүгийн өгсөн:
“...Би Б-г танина миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Би тэр өдрийн орой 18 цагийн ажлаа тараад ХУД-16 хороонд гэртээ байсан. "Тоёота Кролла" маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б-гийн төрсөн эх Б нь ББСБ-аар зээлээр авах гэж байсан тэгсэн ээж дээр нь зээл гарахгүй болохоор миний төрсөн дүү Э.П-г гуйж зээл гаргуулаад авсан юм байна лээ энэ машиныг Б- унадаг юм. Б- эхнэр хүүхэдгүй ээж аавтайгаа хоёр дүүтэйгээ амьдардаг архи дарс байнга уугаад байдаггүй өөрийн гэсэн тогтсон ажилтай даруухан зантай миний үгэнд ордог хүнд тусархуу байдаг юм. Тиймээ урьд орой нь согтуугаар машин барьж яваад осол гаргасан гэж маргааш нь надад хэлж байсан. Миний регистрийн дугаарыг яагаад хэлсэн талаар асуухад тухайн үед жолоодох эрхгүй байсан учраас айсан даа хэлчихсэн юм гэж байсан...” /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Б- нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх...” гэх саналыг гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж тус торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Т-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ