| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэгмэдийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 142/2022/01060/И |
| Дугаар | 142/ШШ2022/00973 |
| Огноо | 2022-08-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2022/00973
2022 08 04 142/ШШ2022/00973
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 13.434.774.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, Ц.*******,
Хариуцагч *******, *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.
*******ОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” *******-ийн тооцооны төв нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 13.434.774.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч “*******” *******-ийн тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******, ******* нарт нар нь 2020 оны 06 сарын 12-нд ******* банкны ******* салбарын тооцооны төвөөс № тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг жилийн 22,8 /хорин хоёр аравны найман/ хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч ******* нь 2021 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлээ төлөхгүй байгаа бөгөөд банкны зүгээс 2021 оны 10 сарын 19, 2022 оны 01 сарын 27, 2022 оны 02 сарын 18-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч ******* нь 2020 оны 11 сарын 20-ны өдрөөс хойш бизнесийн үйл ажиллагаа нь зогсож зээл төлөхөд хүндрэл үүссэн. Зээлдэгч 2021 оны 12-р сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний 2.2.1 дэх заалт /Зээлдэгч “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд Гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ./ мөн зээлийн гэрээний 3.2.1 дахь заалт /Зээлдэгч зээлийн төлбөрийг зээл, хүү эргэн төлөх хугацааны дагуу энэхүү Гэрээний 2.1.3-т заасан харилцах дансанд товлөрүүлэх/ гэх заалтуудыг зөрчиж байна. Иймд уг зээлийн гэрээний 6 дугаар бүлэг 6.2.1 дэхь заалтын дагуу зээлийн гэрээг дуусгавар болгож дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 12,563,907.50 төгрөг Зээлийн хүүгийн төлбөр 870.866.75 төгрөг Нийтдүн 13,434,774.25 төгрөг байна. Зээлдэгч ******* нь 2021 оны 12 сарын 25-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд ******* банкны 2020 оны 06-р сарын 12-ны өдрийн тоот зээлийн гэрээний 6.2.1-д ”3ээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол” 6.2.5 зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, 6.2.6 зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон гэх заалтын дагуу гэрээг дуусгавар болгон гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгнө үү, ******* нараас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 12.563.907.50 төгрөг, зээлийн хүү 870.866.75 төгрөг. нийт 13.434.774.25 /Арван гурван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга долоон зуун далан дөрвөн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний 7 дугаар бүлэг 7.1, 7.2 дахь заалтын дагуу “Зээлдэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд энэхүү Гэрээний болон түүний нэмэлт гэрээгээр тодорхойлсон үүргийн гүйцэтгэлийг Барьцаа /Батлан даалт/ Фидуцийн гэрээнд тодорхойлсон барьцааны зүйлээр хангуулна. Энэ гэрээний 4.1.7-д заасан банкны шаардлагыг биелүүлээгүй бол барьцааны зүйлийг хөдлөх эд хөрөнгийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дах хэсэгт заасны дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах, үл хөдлөх хөрөнгийн хувьд Барьцааны гэрээнд заасан журмаар худалдан борлуулж энэхүү Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Ц.******* нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******, ******* нар нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* банкны ******* салбарын Зэс тооцооны төвөөс тоот зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлээ төлөхгүй байгаа бөгөөд банкны зүгээс 2021 оны 10 дугаар сарын 19, 2022 оны 01 дүгээр сарын 27, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдэл өгсөн. Зээлдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш бизнесийн үйл ажиллагаа нь зогсож зээл төлөхөд хүндрэл үүссэн. Зээлдэгч 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний 2.2.1 дэх заалт буюу “зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гураваас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ”, мөн зээлийн гэрээний 3.2.1 дэх заалт “зээлдэгч зээлийн төлбөрийг зээл, хүү эргэн төлөх хугацааны дагуу энэхүү гэрээний 2.1.3-т заасан харилцах дансанд төвлөрүүлэх” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Иймд уг зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтын дагуу зээлийн гэрээг дуусгавар болгох дараах шаардлагыг гаргаж байна. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийнбайдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 12.563.907,50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 870.866,75 мөнгө, нийт 13.434.774,25 төгрөг. Зээлдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд ******* банкны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тоот зээлийн гэрээний 6.1 дүгээр зүйлийн 2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол 6.2.5, 6.2.6-д заасны дагуу гэрээг дуусгавар болгон гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгнө үү. *******, хамтран зээлдэгч ******* нараас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 13.434.774,25 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний 7.1, 7.2-т заасны дагуу зээлдэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд энэхүү гэрээний болон түүний нэмэлт гэрээгээр тодорхойлсон үүргийн гүйцэтгэлийг барьцаа, батлан даалт, фидуцийн гэрээгээр тодорхойлсон барьцааны зүйлээр хангуулна. энэ гэрээний 4.1.7-д заасан банкны шаардлагыг биелүүлээгүй бол барьцааны зүйлийг хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 453.2-т заасны дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах, үл хөдлөх хөрөнгийн хувьд барьцааны гэрээнд заасан журмаар худалдан борлуулж энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасны дагуу барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж 225.124 төгрөгийг *******өрийн банкнаас гаргасан байгаа. Үүнийг бас зээлдэгчээр төлүүлэх хүсэлтэй байна гэв.
4. Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1 жилийн өмнө ажилгүй байсан, нөхөр бас зээлтэй *******өрийн банкинд хүсэлт гаргаад 1 зээлээ дуусгаад 8 сараас төлье гэж байсан. Ер нь бол гэрээгээ зөрчөөд, төлөхгүй удаан явж байгаа гэв.
5. Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай хүн бизнесийн зээл гэж аваад коронагаас болж наймаа нь явахаа байгаад банкнаас авсан зээлээ төлж чадахгүй болсон. Би өөрөө бас банкны зээлтэй. Ямар ч гэсэн Банкиа хохиролгүй болгож зээлээ төлнө, барьцаа хөрөнгийг зарахгүйгээр төлмөөр байна. *******эрийг зарчихвал бид хаана амьдрах вэ? Эхнэр сая ажилд орсон, хоёулаа ажилтай болсон учир зээлээ төлнө гэв.
6. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 29/347 дугаартай ******* *******-ийн ******* аймаг дахь салбарын захирал Г.О-с ******* банкны ******* салбарын харъяа тооцооны төвийн харилцааны менежер *******, тооцооны төвийн захирал Ц.******* нарт олгосон итгэмжлэл /хх-4/, ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-5/, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 6-9/, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А дугаартай барьцааны гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх 10-11/, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1307-129 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 12-13/, 61118432 дугаартай барьцаалбарын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-14/, *******ын зээлийн дансны харилцагчийн хуулга /хх 15-17/, Зээл олгосон мемориалын баримт /хх -18/, *******ын харилцах дансны харилцагчийн хуулга /хх 19-20/, зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах өргөдөлийн хуулбар /хх-21/, Хүү тооцооллын хүснэгт /хх-22/, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн хуулбар /хх-23/, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай зээлийн гэрээний үүрэг билүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хх-24/, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-25/, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-26/, *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-27/, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ******* аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-28/, ******* *******-ийн 25 сая төгрөг хүртэл бичил бизнесийн өргөдөл, судалгааны маягтын хуулбар /хх 29-30/, зээлдэгчийн анкетын хуулбар /хх 31-32/, 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн 000271367 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-33/, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Ора Металл *******-ийн тодорхойлолтын хуулбар /хх-34/, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг тодорхойлолох хүснэгтийн хуулбар /хх-35/, Ү-2101011601 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-36/, Г-2101003958 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-37/, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн 0417 дугаартай *******рдэнэзолоос *******д олгосон итгэмжлэлийн хуулбар /хх-38/, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0416 дугаартай *******рдэнэзолоос *******д олгосон итгэмжлэлийн хуулбар /хх-39/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
7. Хариуцагч нараас: *******-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-43/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-44/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... зээлийн гэрээний үүрэгт 13434774,25 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба үүргийн гүйцэтгэлийн сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарлав.
3. Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар маргаагүй ба 30 хоногийн дотор төлж барагдуулж зөрчлөө арилгана, 13434774,25 төгрөгийг шууд төлөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Учир нь барьцаанд байгаа хашаа байшиндаа бид хүүхдийн хамт амьдардаг ганц хөрөнгө тул энэ байрыг хураавал манай ам бүл өөр очих газар байхгүй болох юм..... гэж тайлбарлажээ.
4. Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд тайлбараа ирүүлээгүй.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Хариуцагч *******, ******* нар нь 2020 оны 06 сарын 12-нд ******* банкны ******* салбарын тооцооны төвөөс № тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг жилийн 22,8 /хорин хоёр аравны найман/ хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээл авсан байна. /хэргийн 6-14 дугаар тал/
7. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2020 оны 06 сарын 12-нд ******* банкны ******* салбарын тооцооны төвөөс №а тоот зээлийн гэрээ байгуулан ******* аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол баг, Баянзамын 9 дүгээр гудамж 4 тоот Ү-2101011601, Г-2101003958 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хэргийн 1-11 дугаар тал/
8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, дэхь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
9. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 13434774,25 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.
11. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 10 сарын 02-ны өдөр дуусгавар болсон хэдий ч хариуцагч нар мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, 2022 оны 05 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12563,907,50 төгрөг, хүү 870,866,75 төгрөг, нийт 13434,774,25 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. /хэргийн 01-02 дугаар тал/
12. Нэхэмжлэгч хариуцагч нарыг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцагч нараас шаардсан байна.
13. Хариуцагч зээлийн төлбөрийн хэмжээ тооцооллын талаар маргаагүй ба харин зөрчлөө арилган, үлдэх зээлийг тохирсон хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлнө гэж тайлбарласныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй ба мэдэгдэл баримтаар нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчлөө арилгахыг мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоон зөрчил арилгаагүй тохиолдолд гэрээ цуцлахыг мэдэгдсэн ба энэ хугацаанд хариуцагч нар зөрчлөө арилгаагүй нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан гэж үзнэ.
14. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 13434774,25 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
15. Хариуцагч нар мөнгөн төлбөр төлөх дээрх үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэг барьцаалсан хариуцагч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0, Г-0 дугаартай ******* аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол баг, Баянзамын 9 дүгээр гудамж 4 тоотод байрших үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,214 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 225,214 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага *******ОГ*******ООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч *******, ******* нараас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 13,434,774.25 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” *******-д олгосугай.
2. Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 13,434,774.25 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох 0 эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 225,124 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” *******-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА