Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 146/ШШ2019/00003

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5 хаягт байрлах, *******ны нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум 2 дугаар баг, Ганган Орхон өөрийн байранд, “Оч-Наран” ХХК,

            Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-15, ******* “*******” ХХК нарт холбогдох

            “Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 958.000.000, хүү 122.361.534.24, нэмэгдүүлсэн хүү 20.787.287.67 төгрөг, нийт 1.101.148.821.92 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай,

            “141.164.580.82 төгрөг гаргуулах, ******* “Оч-Наран” ХХК-ий хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон *******, “*******” ХХК-ий хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан “*******” ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч “*******” ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагатай,

            Нэхэмжлэгч “*******” ХХК-ий сөрөг нэхэмжлэлтэй хариуцагч *******, “Оч-Наран” ХХК-д холбогдох “******* нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Оюутолгой ХХК-тай байгуулсан ******* тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох” ““Оч-Наран” ХХК *******наас зээл авсныхаа дараа “*******” ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгох”, “*******ны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг “Оч-Наран” ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч О.Батхүү, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. 1 дэх шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн байгаа. *******, “*******” ХХК хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээг зөрчсөн учир гэрээг цуцлах. 2. Нэмэгдүүлсэн хүүгээ нэмээд  2018 оны 10-р сарын 29-ны байдлаар үндсэн зээл нь хоёр зуун гучин есөн сая есөн зуун ерэн найман мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг ерэн дөрвөн мөнгө, нэмэгдүүлсэн хүү нь дөчин дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга долоон зуун арван долоон төгрөг наян нэгэн мөнгө нийт 1 тэрбум хоёр зуун дөчин хоёр сая гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун хоёр төгрөг далан дөрвөн мөнгө мөн улсын тэмдэгт хураамжийг “Оч-Наран” ХХК-аас гаргуулж өгнө үү. 3 дахь шаардлага нь ******* “Оч-Наран” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оын 06-р сарын 07-ны өдрийн гэрээний орлого барьцаалсан гэрээ болон *******, “*******”, ХХК-ны хооронд байгуулагдсан 2016 оны 07-р сарын 04-ний өдрийн ГБ-54 тоот хамтран ажиллах гэрээний дагуу 2 гэрээгээ барьцаалан авлага барьцаанд байгааг дурьдаж харицагч хэрвээ 2 дахь шаардлага буюу нэмэгдүүлсэн хүүг биелүүлээгүй бол барьцаанаас төлбөр гаргуулах талаар шийдвэр гаргаж өгнө үү. 4. ******* болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07-р сарын 04-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч ******* ХХК-нь зөрчсөн болохыг тогтоож өгнө үү гэсэн өөрчлөлтийг тус тус оруулсан. *******  болон “*******” ХХК нь монголын томоохон аж ахуйн нэгжид хамаарна. “*******” ХХК-нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг харин ******* нь санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд юм. Ингээд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “*******” ХХК-иас тавьсан хүсэлтийн дагуу бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ нь ямар учиртай гэрээ вэ гэхээр ******* ХХК-нь олон ханган нийлүүлэгчтэй гэхдээ “*******” ХХК-нь дотоод төлбөрийн журамдаа өөрчлөлт оруулсан байдаг. Ханган нийлүүлэгч нар нь “*******” ХХК-иас ажлаа хүлээлгэж өгчихөөд төлбөрөө авч чадахгүй хүлээдэг. Манай тохиолдолд ажлын гүйцэтгэлийг хүлээж авснаас хойш 45 хоногийн дотор төлбөрийг шилжүүлнэ гэсэн гэрээ байгуулсан байсан. Иймэрхүү гэрээ байгуулсан олон ханган нийлүүлэгч байдаг. Энэ зээлийн гэрээний хамгийн цаад уг үндэс нь юу гэхээр “*******” ХХК, ******* хоёрын хооронд байгуулж байгаа тэр гэрээний үндсэн дээр байгуулагдсан гэрээ юм. Тухайлбал “Оч-Наран” ХХК-нь *******ны харилцагч биш Хас банкны харилцагч байсан гэхдээ сум болон “*******” ХХК-ийн уурхайн хооронд 45 км-ийн зам тавих ажил гүйцэтгэх гэрээний тендерт шалгарч тухайн ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдуулан *******наас түр санхүүжилт авсан. Бид нарын маргаж байгаа санхүүжилт бол Гэрээнийхээ ажлыг хийж гүйцэтгээд гүйцэтгэлээ “*******” ХХК-д хүлээлгэж өгөөд хүлээлгэж өгсөн гүйцэтгэлийнхээ төлбөр өөрөөр хэлбэл авлага нь “*******” ХХКомпаниас зайлшгүй өгөх төлбөрөө *******наас түр зээлсэн. 2017 оны 04 дүгээр сар 05 дуаар сард нийтдээ 1 тэрбум 200 сая төгрөгөөр 2 удаа зээл авсан. Энэ зээлийн авлагууд бол хугацаандаа төлөгдсөн. 3 дахь удаагаа буюу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн зээлийн төлбөр хугацаандаа төлөгдөөгүй. Энэ үйл ажиллагаа нь бол *******, “*******” ХХК-ийн хооронд хийгддэг хэвийн үйл ажиллагаа юм. Хамтран ажиллах гэрээний дагуу баталгаажсан нэхэмжлэх өгдөг. Үүний дагуу ажилтай дүйцэх төлбөрийг ажлын 45 хоногийн дотор шилжүүлнэ гээд баталгаажсан нэхэмжлэх бичиж өгөөд тамга тэмдэг дараад гарын үсэг зураад өгдөг. Түүнийгээ *******тай хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу *******инд өгөөд бид нар “Оч-Наран” ХХК-д 1 тэрбум 65 сая төгрөгийн баталгаажсан нэхэмжлэх өглөө нэхэмжлэх дээр танай данс дурдагдсан та нар үүнийг түр хугацаанд санхүүжүүлж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу “*******” ХХК-д итгэж байсан учир өмнөх шигээ мөнгийг орж ирнэ гэж бодоод бид нар 2 сарын хугацаатай 958 сая төгрөгийн зээлийн гэрээг “Оч-Наран” ХХК гэрээ байгуулаад тухайн мөнгийг өгсөн. “Оч-Наран” ХХК тухайн мөнгийг “*******” ХХК-ийн замын ажилд зарцуулсан. Манай зээлсэн мөнгө “*******” ХХК-ий захиалж бариулж байгаа замын ажилд орсон. Мөн тухайн замын ажлыг хийж гүйцэтгэсэний төлөө буцах төлбөрөөс *******ны зээл төлөгдөнө гэдэг ийм баталгаа манай банкинд ороод ирсэн. Ингээд бид “Оч-Наран” ХХК-тай гэрээ хийхдээ “*******” ХХК-иас авах авлагийг барьцаалж зээл өгсөн. Өөр ямар нэгэн хөрөнгө барьцаалаагүй. Яагаад гэвэл “*******” ХХКомпани 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *******инд манай компани “Оч-Наран” ХХК-иас авах авлагатай санхүүжилт өгнө үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гээд манай гэрээнд заасны дагуу баталгаажсан нэхэмжлэх *******инд ирүүлсэн. Тэгээд манай банк тухайн мөнгийг орж ирнэ гэж итгээд “Оч-Наран” ХХК-д зээл өгсөн. Манай “Оч-Наран” ХХК-д зээлсэн мөнгө “*******” ХХК-ий замын ажилд ороод байсан. Бид энэ асуудлыг ******* ХХК-тай ярилцсан боловч та нар нэгэнт шүүхэд хандсан учир шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн хариу хэлсэн. Саяхан ханган нийлүүлэгчдийн томоохон хурал зөвлөгөөн хийж “*******” ХХК-тай манайх цаашдаа гэрээгээ сунгаад хамтран ажиллахаар болсон. Гэрээний үүргээ зөрчихгүй гэсэн баталгаа өгсний үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээгээ үргэлжлүүлэн сунгаад явж байгаа. “*******” ХХК нь анхны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд тохиролцооноосоо буцаж эхэлсэн. Гэрээнд заасны дагуу баталгаажсан нэхэмжлэх ирвэл тухайн данс руу заавал шилжүүлнэ гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Хэрвээ баталгаажсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол ажлын 3 хоногийн дотор банкинд бичгээр мэдэгдэнэ гэж гэрээнд заасан боловч 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр баталгаажсан нэхэмжлэх өгсөн хэрнээ 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тухайн баталгаажсан нэхэмжлэхийг зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдэх боломжтой байсан боловч чимээгүй байж байснаа 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэл хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Бид нар ажлын 3 хоногт хариу ирүүлээгүй учир түүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж үзээд зээлийг нь олгоод тухайн зээлийн хугацаа хэтэрсэний дараа ийм асуудал үүссэн. Үүнийг бид нарийн хэлвэл банкыг залилсан үйлдэл гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл бид “*******” ХХК-д итгэсэн өнөөдрийг хүртэл итгээд хамтран ажиллах гэрээгээ сунгаад явж байгаа. Манай ханган нийлүүлэгчид түр хугацааны зээл өгөөч гэсэн хүсэлтийн дагуу тухайн ханган нийлүүлэгч болох “Оч-Наран” ХХК-тай уулзаад та нар “*******” ХХК-иас мөнгө авах юм уу гэтэл авна гэж хэлсэн. Түүний дагуу тухайн “Оч-Наран” ХХК-ийн “*******” ХХК-иас авах мөнгийг барьцаалаад зээл олгосон. Гэтэл одоо “*******” ХХК ямар асуудал яриад байна гэхээр “Оч-Наран” ХХК манай хоёрын хооронд маргаан үүссэн гэж яриад байдаг. Ханган нийлүүлэгчдийн хооронд үүсэж байгаа маргаан банкинд бол ямар ч хамааралгүй маргаан юм. Тухайн маргаанаа тусдаа өөр шүүхээр шийдүүлэх ёстой. Хоорондоо үүссэн маргаанаар түрий барьж банкыг эрсдэлд оруулах ямар ч хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Хэрвээ “*******” ХХК эрсдэл хүлээж байгаа гэж үзвэл тухайн эрсдлээ банктай хуваалцах гээд байна. Гэтэл бид нар “Оч-Наран” ХХК-д өндөр хэмжээний зээл өгчихсөн. “Оч-Наран” ХХК гаргуулж авна гэхээр барьцаалсан хөрөнгө байхгүй. Ганц барьцаалсан хөрөнгө нь “*******” ХХК-ийн өгнө гээд амалсан байсан мөнгө байгаа. “*******” ХХК нь тухайн мөнгөө өгөхгүй гээд байдаг. Тэхээр зээлийн эрсдэл учраад байна. Зээлийн гэрээ бол зээлийн гэрээний орлогийг барьцаалах үндсэн дээр хийгдсэн байдаг. Гэхдээ санхүүжилт бол “*******” ХХК бариулж байгаа зам руу тухайн мөнгө орно гэж санхүүжүүлсэн. Зээлийн гэрээгээ баталгаажуулсан гэрээний орлого барьцаалах заалтан дээр “*******” ХХК-иас орж ирэх авлагийг барьцаалж байна гэсэн байгаа. “*******” ХХК-ий баталгаажуулж өгсөн орлого нь хэд вэ гэхээр 1 тэрбум 65 сая төгрөгийн авлага байгаа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бид 1 тэрбум 65 сая төгрөгийг “Оч-Наран” ХХК-ий хийж гүйцэтгэсэн замын ажилд өгөх үүрэг хүлээсэн. Энэ төлбөрийг танай банкны данс руу шилжүүлнэ гээд бичгээр бид нарт өгсөн байгаа. Хамтран ажиллах гэрээний 1.1 дээр юу гэж заасан гэхээр Тухайн хамтран ажиллах гэрээ юу гэж эхэлдэг вэ гэхээр Төлбөр болон төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулж гэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл *******, “*******” ХХК нь хоёр яагаад хамтран ажиллаж байна гэхээр “*******” ХХК-ий бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажил хийгээд байгаа хүмүүсийн төлбөрийг сүүлд нь өгдөг болсонтой холбогдуулан энэ гэрээг хийгээд танайх зээл өгнө шүү гэж эхэлдэг. “*******” ХХК-ий хүсэлтээр түүний харилцагчид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоно гэж байгаа. Бид “Оч-Наран” ХХК-д хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон. Яагаад гэвэл “*******” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бусад ердийн нөхцөлөөр “*******” ХХК-ий харилцагчид зээл өгөх ийм үүрэг манай банк хүлээсэн. Тухайн “Оч-Наран” ХХК-тай хийгдсэн зээлийн гэрээ бол “*******” ХХК-ий хүсэлтээр хийгдсэн гэрээ юм. Зээл олгохдоо “Оч-Наран” ХХК болон “*******” ХХК-ий хооронд байгуулсан гэрээнд үндэслээд зээл олгоно гэж хамтран ажиллах гэрээний 2.1 дэх хэсэгт заасан байгаа. Баталгаажсан нэхэмжлэхийг үндэслэн зээл олгоно гэж заасан үүнийгээ манайд өгсөн байгаа. “Оч-Наран” ХХК болон *******тай холбоотой зээлийн гэрээ байгуулагдсан тохиолдолд хамтарсан хүсэлтээр ******* ХХК-иас орлого хүлээн авах дансыг байршуулж эсвэл өөрчилж болно гэж байгаа. Энэ нь банк өөрийнхөө эрсдэлийг хамгаалаад ******* ХХК-ий өгнө гэсэн мөнгө зөвхөн ******* руу орно өөр банкны данс руу орохыг зөвшөөрөхгүй гэсэн зохицуулалтыг хамтран ажиллах гэрээний 2.4 дээр зохицуулаад өгсөн байгаа. Бид “*******” ХХК-иас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг л шаардаж байгаа. Хамртан ажиллах гэрээний үндсэн дээр авлагын санхүүжилт хүссэн зээлийг олгосон. “*******” ХХК нь өнөөдрийг хүртэл өр зээлээ төлөхгүй байна. Шалтгаан нь “Оч-Наран” ХХК, “*******” ХХК хоёрын хооронд үүсэн маргаанаас болоод байна. *******, “*******” ХХК хоёр тухайн 1 тэрбум төгрөгнөөс болж муудалцаагүй. Нэгэнт шүүхэд хандсан учир шүүхийн шийдвэр яаж гарахыг л харна. Тухайн маргааныг үргэлжилж байхад буюу 2018 оны 10 дугаар сард “*******” ХХК, ******* хоёр гэрээгээ сунгаад цаашдаа хамтран ажиллаж байгаа. Танай харилцагчийн өмнөөс бид барьцаагүй зээл олгож эрсдэл хүлээх боломжгүй шүү гэдгийг удаа дараа сануулсан. Хамгийн гол маргаан бол барьцааны асуудал байгаа. Бид нарын харж байгаагаар “*******” ХХК манай төлбөрийг төллөө гээд алдагдал хүлээх зүйл байхгүй. Яагаад гэвэл “*******” ХХКомпани ажлын гүйцэтгэлээ хүлээж аваад мөнгөө шилжүүлнэ гэж баталгаагаа өгсөн. 2. Манай зээлээр санхүүжүүлээд байгаа зүйл бол “*******” ХХК руу орсон. “*******” ХХК төлбөрөөс зайлс хийх юм бол үндэслэлгүй хөрөнгөжөөд *******ыг хохироох тийм нөхцөл байдал үүсэх гээд байна. Үүнийг шүүх гэрээний дагуу үнэн зөв шийдэх байх гэж итгэж байна. Зээлийн танилцуулгийг “Оч-Наран” ХХК *******инд өгөхдөө авлагын санхүүжилт хүсэх тухай гэж анх гаргаж байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурал болон манай банкинд өгсөн албан тоотоос юу харагдаж байна гэхээр “*******” ХХК бид нарт 1 тэрбум 65 сая төгрөгийн өглөгтэй байна. Энэ өр зээлээ төлөх баталгаажсан нэхэмжлэх өгсөн. Тухайн баталгаажсан нэхэмжлэх 45 хоногийн дараа орж ирэх байх танай банк түр санхүүжилт хийж өгнө үү л гэж хүссэн. ******* ХХК-иас энэ мөнгө орж ирэх нь тодорхой байх гэж бодоод бид нар зээл өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд ийм зээлийг ******* гаргасан. Харин 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр буюу 45 хоног өнгөрсөн байхад “*******” ХХК тухайн мөнгөө хийгээгүй. Ингээд бид хамгийн анхны бичгийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “*******” ХХК-руу явуулсан. Тухайн бичгийн утга нь танай баталгаажсан нэхэмжлэхийн дагуу төлбөрөө шилжүүлээч хугацаа чинь болчихлоо гэсэн утгатай байсан. Хэрвээ хугацаандаа амжихгүй бол хэзээ явуулах уу хугацаагаа тодорхой бичиж ирүүлнэ үү гэсэн боловч хариуцагч “*******” маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ямар ч үндэслэлгүй хариу ирүүлсэн. Баталгаажсан нэхэмжлэхээс татгалзаж байна гэсэн хариуг ирүүлсэн. Бид нарын байгуулсан гэрээнд өөрөөр заасан байсан. Хэрвээ баталгаажсан нэхэмжлэхээс татгалзах юм бол ажлын 3 хоногт багтаан хариу ирүүлэх байсан. Түүнээс биш 3 сар 06 хоногийн дараа татгалзаж байна гэсэн хариу ирүүлэх биш юм. Бид нар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан тоотоор ямар үндэслэлээр татгалзаж байгаа юм бэ гээд гэрээнийхээ заалтыг маш тодорхой бичээд явуулсан. Гэтэл бид нарт Иванхилл гэж захирлаас маш сонин утгатай хариу ирүүлсэн. Утга нь “Оч-Наран” ХХК болон “*******” ХХК хоёрын хооронд маргаан үүснэ гэж мэдээгүй гэсэн утгатай байсан. Тухайн маргааныг банк мэдэх бүүр ч боломжгүй байсан. Ингээд бид “*******” ХХК-тай уулзаад тохиролцоонд хүрэхгүй байсан учраас арга буюу шүүхэд хандсан байгаа. Гэрээний 2.5 дугаар зүйлийн 1-т баталгаажсан нэхэмжлэх ямар мэйл хаягаар ирэхийг тодорхой заагаад өгсөн байгаа. Энэ хаягаар баталгаажсан нэхэмжлэх ирвэл манай төлбөр төлөгдөнө гэж маш тодорхой заасан байгаа. Мөн ******* ямар мэйл хаягаар баталгаажсан нэхэмжлэх ирүүлэх талаар мөн тодорхой зааж өгсөн байгаа. Тухайн гэрээнд заагдсан мэйл хаягаар “Оч-Наран ХХК-ийн баталгаажсан нэхэмжлэх хүрч ирсэн. Баталгаажсан нэхэмжлэх нь англи, Монгол хэлээр ирсэн байдаг. Өмнө нь зүгээр зээл аваад хугацаандаа төлөөд явж байснаа сүүлд мөнгөө баталгаажсан нэхэмжлэхээр шаардахад 2 сарын дараа хариу ирүүлэхдээ бид ******* ХХК-тай маргаантай байна гэсэн хариу өгөөд байдаг. Тэр маргаан манай банкинд ямар ч хамааралгүй. Бид “*******” ХХК-ий хүсэлтээр “Оч-Наран” ХХК-д зээл өгсөн. Бид нар “*******” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн. Үүний нөгөө талд манай банкны чанаргүй зээлийн хэмжээ өсөөд байна. Өнөөдөр яагаад манай банк “*******” ХХК хариуцагчаар татсан гол шалтгаан нь энэ зээлийн гэрээ юм. Үнэндээ “*******” ХХК *******ыг нэг үгээр хэлбэл шилний цаанаас чихэр долоолгосон байна. “Оч-Наран” ХХК болон “*******” ХХК хоёрын хооронд байгаа замын маргаанд манай банк оролцохгүй. Харин зөвхөн “*******” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, “Оч-Наран” ХХК-тай байгуулсан зээлийн барьцааныхаа хүрээнд гэрээний үүргээ зөрчсөн зөрчөөгүй асуудлыг ярилцана. Нэхэмжлэл бас тухайн асуудлын хүрээнд гарсан байгаа. Тийм учраас бид “*******” ХХК-иас барьцааны төлбөрийг гаргуулахыг шаардаж байгаа. Зээлийн төлбөр буюу 1 тэрбум 204 сая төгрөгийг “*******” ХХК-иас шаардахгүй. Яагаад гэвэл тухайн гэрээ “*******” ХХК-тай хийгдээгүй байгаа. Харин тухайн зээлийн төлбөрийг “Оч-Наран” ХХК-иас гаргуулна. Хэрвээ тэр төлбөрийг “Оч-Наран” ХХК сайн дураараа биелүүлж чадахгүй бол гэрээний орлого барьцаалах буюу хамтран ажиллах гэрээний дагуу “*******” ХХК-ийн бид нарт өгнө гэж амалсан баталгаажсан нэхэмжлэхийн дагуу “*******” ХХК-иас гаргуулж авна. Энэ бол манай банкны 3 дахь шаардлага байгаа. 4. “*******” ХХК нь *******тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийг зөрчсөн болохыг тогтоолгож, гэрээний үүргээ биелүүлэхийг “*******” ХХК-д даалгах ийм нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна”гэв.

Хариуцагч “Оч-Наран” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартай: “******* иь манай компанид холбогдуулан  1.101.148.822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компани нь *******тай 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ, ******* дугаартай Гэрээний орлого барьцаалах гэрээ байгуулсан.

Захиалагч “*******” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай ажлын гүйцэтгэлд орж ирэх нь тодорхой болж шийдвэр нь гарсан байсан орлогыг барьцаалан зээл авсан байдаг бөгөөд зээлдэгч энэхүү байдлыг судлан улмаар ******* ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсаны үндсэн дээр манай компанид зээл олгосон байдаг.

“*******” ХХК-иас батлагдсан төлбөрийг төлөөгүйгээс зээлийг төлөх нөхцөлгүй болсон. Нэхэмжлэгч нь “*******” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан зээлийн төлөлтийг баталгаажуулсан байдаг. “*******” ХХК-иас ажлын гүйцэтгэлийг төлөхөд бэлэн болсноо илэрхийлсэн даруйд туүнийг барьцаалан зээл авсан байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зээлийг “*******” ХХК бүрэн барагдуулах үүрэгтэй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул манай компанид холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “*******” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: “Миний хувьд нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******тай бид нар хамтран ажиллах гэрээн дээр бол нилээд нарийн ярьж байна. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. “Оч-Наран” ХХК бол тэнд шороо овоолж хаячихаад л явсан. Өнөөдөр тэнд 35.1 километр зам ашиглалтанд орсон. “Оч-Наран” ХХК-ий хийсэн ажил байхгүй. “Оч-Наран” ХХК бол *******инд “*******” ХХК-тай байгуулсан гэрээгээ авч очоогүй. Энэ хэргээр дүүрэн “Оч-Наран” ХХК-ий хүсэлт байгаа. “*******” ХХК-тай байгуулсан гэрээний монгол хэл дээрх орчуулгыг хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлт байгаа. Танайд ямар ч гэрээ аваачиж өгөөгүй. Ямар шугамаар яаж авсан юм мэдэхгүй зээл авчихсан байгаа юм. *******ны юунд нь гомдоод байна вэ гэхээр та нар зээл олгочихоод бид нарт албан ёсоор мэдэгдсэн бол бид нарт ярих юм байхгүй. Зээл авсан гэдгийг мэдэгдээгүй. Энэ асуудлаас болоод бид нар “Оч-Наран” ХХК-д давхар мөнгө олгосон ийм асуудал яригдаад байна. Иймд хамтран ажиллах гэрээг зөрчсөнийг шүүхээр тогтоолгож, “Оч-Наран” ХХК-иас мөнгийг нь гаргуулах хүсэлтэй байна” гэв.

            Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Нэг. ******* 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “*******” ХХК-тай ******* тоот Хамтран ажиллах гэрээг (Хамтран ажиллах гэрээ) байгуулсан бөгөөд гэрээний дагуу “*******” ХХК нь “Оч-Наран” ХХК-ийг *******тай байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж чадна гэж *******ны өмнө батлаагүй, зээлээ төлж чадаагүй бол өр төлбөрийг нь төлөх талаар үүрэг хүлээгээгүй болно. Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээний тал ч биш юм. Гэтэл ******* “*******” ХХК-иас “Оч-Наран” ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих өр төлбөрийг нэхэмжлэхийн зэрэгцээ Зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн гэх үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь ******* Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг “Оч-Наран” ХХК-иас шаардах байтал “*******” ХХК-иас шаардаж байгаа нь талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна.

Иймд, ******* “*******” ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээг зөрчиж байгааг тогтоож, зээлийн болон зээлийн барьцааны гэрээний үүргийг “*******” ХХК хариуцахгүй болохыг тогтоож өгнө үү.

Хоёр. Оч-Наран ХХК *******наас зээл авсныхаа дараа “*******” ХХК-иас төлбөр авсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна.

*******наас зээл авсныхаа дараа “Оч-Наран” ХХК ажилчдынхаа цалин хөлсийг тавих зорилгоор “Оюу Толгой” ХХК-иас нэмэлт санхүүжилт хүссэн бөгөөд ийнхүү санхүүжилт олгох нь “Оюу Толгой” ХХК-ий гэрээний дагуу хүлээсэн үүрэг биш хэдий ч тус компани нь 841.639.291 төгрөгийг “Оч-Наран” ХХК-ийн Хас банкны дансаар шилжүүлсэн байдаг. Гэтэл “Оч-Наран” ХХК энэхүү фактыг хүлээн зөвшөөрдөггүй, “*******” ХХК-иас өөрийн банкны зээлээ төлүүлэхийг оролдож байх тул уг асуудлыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай байна. “Оч-Наран” ХХК санхүүжилт хүлээн авсан нь дараахь байдлаар нотлогдоно.

“Оч-Наран” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/550 тоот албан бичгээр ******* ХХК-иас 841.,639.291 (НӨАТ орсон дүнгээр 925.803.225) төгрөгийг Хас банкны тоот дансаар авах хүсэлт, ebarimt.mn хаягнаас хэвлэсэн нэхэмжлэл ирүүлсэн. “Оч-Наран” ХХК 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2/39 тоот албан бичгээр дээрх орлогыг гэрээний үнийн дүнгээс суутган тооцохыг зөвшөөрсөн. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02/41 тоот албан бичгээр ******* ХХК-иас 841,639,291 төгрөг шилжүүлснийг хүлээн авч, ажилчдынхаа 2017 оны 5, 6, 7 дугаар сарын цалинг тавьсан тухайгаа баталгаажуулсан байдаг. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн “Оч-Наран” ХХК *******наас зээл авсныхаа дараа “Оюу Толгой” ХХК-иас 841.639.291 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан хүлээн авсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү.

Гурав. ******* “Оч-Наран” ХХК-иас зээлийн өр төлбөр нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба “Оч-Наран” ХХК уг төлбөрийг манай компани хариуцан төлөх ёсгүй, бид “*******” ХХК-иас төлбөр авах ёстой ба тэр төлбөр буюу манай банкны өр зээлийг “*******” ХХК хариуцан төлөх ёстой гэсэн тайлбар шүүхэд гаргаж байсан. Уг хэрэг хаагдсан боловч “Оч-Наран” ХХК өнөөдрийг хүртэл шүүхэд зээлээ өөрсдөө хариуцан төлөх тухай, *******ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар байр сууриа илэрхийлээгүй байдаг. Тус компани ямар байр суурь илэрхийлэхээс үл хамааран “******* “ХХК нь “Оч-Наран” ХХК-д маргаан бүхий төлбөрийн дүнг бүрэн гүйцэт төлсөн, эдгээртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул үүсээд байгаа “Оч-Наран” ХХК-ий банкны өр төлбөрийг “Оч-Наран” ХХК өөрөө хариуцан төлөх ёстой.

Иймд “Оч-Наран” ХХК, “*******” ХХК-иас маргаан бүхий төлбөрийг бүрэн авсан, *******ны нэхэмжлэлийг дангаар, бүрэн хариуцах этгээд “Оч-Наран” ХХК болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “*******” ХХК-ий өмгөөлөгч О.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: “Нэхэмжлэгчийн хугацаа болон буруу ярьсан зүйл дээр тайлбар хийж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах нь зүйтэй байх гэж үзлээ. 1 дүгээрт: *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч “Оч-Наран” ХХК-нд манайх өмнө нь 2 удаа зээл олгосон. Тэгээд 3 дахь зээл дээрээ зээлээ төлөхгүй алга болчихлоо гэж ярьж байна. Энэ бол өнөөдрийн асуудалд хамааралгүй. “Оч-Наран” ХХК *******наас хэдэн удаа зээл авсан байх нь бид нарт хамааралгүй. Яагаад гэвэл бид тусдаа компаниуд байгаа. Хэрэгт огт хамааралгүй юм ярихгүй байхыг хүсэж байна. 2 дугаарт: “*******” ХХК-аас тамга тэмдэг дарж баталгаажуулсан нэхэмжлэх *******инд өгсөн гэж хэллээ. Манайхаас ямар ч тамга тэмдэг дарж баталгаажуулсан албан бичиг өгөөгүй. 3-т Манай “*******” ХХК ******* нь дээр очоод “Оч-Наран” ХХК-нд зээл олгож өгөөч гэж гуйсан байдлаар хэлж байна. “*******” ХХК хэзээ ч өөр компанийн өмнөөс банк нь дээр очоод зээл олгоод өгөөч гэж яриагүй. 4-т Тухайн зээлсэн зээлийн дүн “*******” ХХК-ийн өмчлөлийн зам руу орсон гэж байна. “*******” ХХК өнөөдөр Монгол улсын хүчин төгөлдөр хуулийн хүрээнд ямар ч зам өмчлөхгүй. Тийм хуулийн үндэслэл байхгүй. “*******” ХХК бол 1140 ханган нийлүүлэгч компанитай гэрээ байгуулахаасаа өмнө энэ компаниуддаа бүгдэнд нь адилхан нөхцөл гаргаж, адилхан шаардлага тавьдаг. Тэрний нэг нь манайхаас авах ёстой төлбөр чинь ажил хийсний дараа 45 хоногийн дараа орно гэсэн нөхцөлийг тавьдаг. Бид нөхцлөө тавиад бусад компаниуд хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан ажилладаг. “*******” ХХК-тай гэрээ байгуулана гэдэг бол аж ахуй нэгж байгууллагуудын хувьд маш өрсөлдөөнтэй байдаг.  Түүнээс бид манай ажлыг хийх гэж байгаа компаниудад мөнгийг нь олгож өгөөч ээ гэж банктай ярьдаг асуудал байхгүй. Мөн энэ нэг тэрбум төгрөгийг “*******” ХХК *******инд төлөхөд ямар ч алдагдал хүлээхгүй гэж ярьж болохгүй. Манай компани 1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ. “*******” ХХК бол Монгол улсын 34 хувийн хөрөнгө оруулалттай компани. Энэ 1 тэрбум төгрөгийн 340 000 000 төгрөг нь бол Монгол улсад хамаарах өр байгаа үлдсэн өр нь “*******” ХХК-д хамаарах өр байгаа юм. Тэгэхээр 1 тэрбум төгрөгийг *******инд төлснөөрөө “*******” ХХК алдагдал хүлээхгүй гэж ойлгож болохгүй. Иймд шүүхэд нотлох боломжгүй асуудлыг битгий яриад байгаач. Зөвхөн нотлох баримтын хүрээнд ярина уу. Саяны ярьсан зүйлтэй нь холбогдуулан ийм няцаалтыг хийж байна. Үндсэн нэхэмжлэлийн хувьд тайлбараа хийе. Манайх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл 1-т өнөөдрийн энэ 1 тэрбум төгрөгийн маргаан бол “*******” ХХК болон *******ны хооронд үүссэн маргаан. Өнөөдөр энэ мөнгийг ******* “*******” ХХК-д өгсөн. Энэ 2 компани тусдаа компани “*******” ХХК ч мөн адил тусдаа компани. “Оч-Наран” ХХК хаанаас хэдэн төгрөгийн зээл авах нь бид нарт хамаагүй. ******* хэнд хэдэн төгрөгийн зээл өгөх нь мөн бид нарт хамаагүй. Энэ 2 компани гэрээ байгуулж байгаа бол гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ өөрсдөө хариуцах ёстой. Энэ талаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дүгээр зүйлд “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл ******* “*******” ХХК-д зээл олгосон бол “Оч-Наран” ХХК-иас л зээлээ шаардах эрхтэй. Харин “*******” ХХК-иас шаардах эрх байхгүй. 2 дугаарт Өнөөдөр ******* “*******” ХХК-иар ямар үүрэг гүйцэтгүүлээд байна вэ? гэхээр зээлийн батлан даагчийн үүрэг гүйцэтгэхийг шаардаад байна. Тэр нь юу вэ? гэхээр *******наас “Оч-Наран” ХХК зээл аваад зээлээ төлж чадахгүй байна. Тийм учраас “*******” ХХК төл гэж байна. Үүнийг зээлийн батлан даалт гэдэг. Өөрөөр хэлбэл энэ зээл авчихаад зээлээ төлж чадахгүй бол би өмнөөс нь төлнө. Хэрвээ би төлж чадахгүй бол манайхыг шүүхэд өгөөд мөнгөө ав гэдэг асуудал яригдаж байна. Гэтэл банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай Иргэний хуулийн 28 дугаар зүйлд зээлийн батлан даалтын гэрээний онцлог нөхцлийг бүгдийг нь заагаад өгчихсөн байгаа. Хэрвээ бид нар “Оч-Наран” компани зээлээ төлж чадахгүй бол бид төлнө гэж батлан даалт гаргасан бол зээлийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээн дээр гарын үсэг зурах ёстой. Бид нар *******ны өмнө ямар үүрэг хүлээж байгаагаа мэдэх ёстой. 3 дугаарт Хамтран ажиллах гэрээний үүргийг ******* маш буруу тайлбарлаж байна. Хамтран ажиллах гэрээ гэдэг бол харилцан хүлээсэн үүрэгтэй. Энэ гэрээний хувьд хамгийн гол үүрэг юу вэ? гэхээр ******* “*******” ХХК-иас авлагатай хэн нэгэн этгээдэд зээл олгосон бол тэр талаар бид нарт мэдэгдэх ёстой. Мэдэгдлээ бичгээр мэдэгдэх мөн зээлийн гэрээг манайд хүргүүлэх ёстой. Манайхаас “Оч-Наран” ХХК-д төлөх ёстой төлбөрийг хаалт хийлгэх ёстой. Ийм ажиллагаа огт хийгдээгүй. “*******” ХХК-тай гэрээ хийсэн 1140 компани манай компаниас авлагатай гэсэн бичиг бол авдаг. Тэр авлагаа үзүүлээд зээл авах нь тэр хүмүүсийн эрх. Харин тэр зээл олгож байгаа этгээд нь манайд эргээд албан ёсоор бичгээр мэдэгдээд хаалт хийлгэх ёстой байдаг. Дараагийн асуудал бол нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй байна. Хэнд зээл өгөх нь *******ны бүрэн эрхийн асуудал. Гэхдээ өгсөн зээлийнхээ араас хяналт тавих нь *******ны үүрэг. Гэвч ******* бол энэ үүргээ огт биелүүлээгүй. Энэ маргааны гол үндэс болсон зээлийн гэрээг “Оч-Наран” ХХК болон ******* нар хорондоо хийсэн байхад яагаад “*******” ХХК төлөх ёстой гэж. “*******” ХХК одоо яригдаад байгаа 1 тэрбум төгрөгийг “Оч-Наран” ХХК-д төлчихсөн байгаа. Төлсөн гээд гэрчлэх бичиг нь байгаа. Манай компани ажилчдынхаа цалинг тавих гэсэн юм танайх мөнгө олгож өгнө үү. Хас банкны дансанд хийчих гэсэн. Тэгээд дараа нь мөнгө хүлээн авсан баярлалаа манайх ажилчдынхаа цалинг тавьчихлаа гэсэн. Тэгэхээр яагаад “*******” ХХК “Оч-Наран” ХХК-д төлсөн мөнгөө дахин *******инд төлөх ёстой гэж. 1 тэрбум төгрөгийг бид 2 дахиж төлж чадахгүй. Иймд “Оч-Наран” ХХК болон *******ны хоорондын асуудалд “*******” ХХК ямар ч хамааралгүй. Хамтран ажиллах гэрээний 2.4-т заасан байгаа. Хангах нийлүүлэгч банктай зээл болон түүнтэй холбоотой гэрээ байгуулахад гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулаад шууд тэр өдрөө буюу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зээлээ гаргаад өгчихсөн байсан. ******* болон “*******” ХХК нь байгуулсан гэрээгээ “*******” ХХК-д бичгээр мэдэгдэх ёстой. Тэр үүргээ биелүүлээгүй. Үүнийг гэрээний 2.10 дээр зааж өгсөн байгаа. Зээл олгосон гэдгийг нь “*******” ХХК мэдээгүй учир хүмүүсийн цалинг тавьж өгсөн. Үүнээс гадна ******* зээл олгосон бол зээлийн эдийн засагч нь авсан зээл нь зориулалтын дагуу зарцуулагдаж байна уу гэдгийг нь хянах ёстой. Мөн “*******” ХХК-д мэдэгдэх ёстой байсан. Гэтэл ийм ажиллагаа хийгээгүй. Иймд “*******” ХХК нь 1 тэрбум төгрөгийг 2 дахиж төлөх болчихоод байгаадаа гомдолтой байна. Банк зээл олгохдоо эрсдэлээ сайн судлах ёстой байсан. 1 дүгээрт зээлийн гэрээг ******* “*******” ХХК хоёр хоорондоо хийсэн байна. Үүнд “*******” ХХК ямар ч хамааралгүй болно. 2 дугаарт: Зээлийн гэрээгээр олгосон дүнг “Оч-Наран” ХХК авч өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан байна. Үүнд “*******” ХХК хамааралгүй болно. 3 дугаарт: ******* “*******” ХХК хооронд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэхдээ ******* “*******” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг зөрчсөн нь өнөөдрийн маргаан үүсэх шалтгаан болсон байна. Яагаад гэвэл ******* гэрээнд заасан үүргээ биелүүлж баталгаажсан нэхэмжлэх буюу хамтран ажиллах гэрээний 2.1.5-д заасан эрх бүхий этгээдийн гарын үсэг тамга тэмдэг бүхий баталгаажсан нэхэмжлэхийг “*******” ХХК-д ирүүлсэн бол “*******” ХХК бусдад олгохгүйгээр битүүмжлэх бололцоо байсан. Гэтэл ******* энэ үүргээ биелүүлээгүй зөвхөн е-мэйл хаяг буюу ямар ч гарын үсэг байхгүй. Хөнгөмсгөөр найдаж орлогыг баталгаажсан гэж үзсэн. Ийм учраас хамтран ажиллах гэрээний 2.1.7-д заасны дагуу “*******” ХХК-д баталгаажуулсан нэхэмжлэх ирүүлээгүй учраас “*******” ХХК-аас *******ны өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Учир нь баталгаажуулсан нэхэмжлэх ирж байж л бид нар үүрэг хүлээх байсан. Харин “*******” ХХК нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “Оч-Наран” ХХК-д төлөх мөнгөө бүрэн төлсөн гэдэг нь нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. Тийм учраас 2 этгээдийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой асуудал нь “*******” ХХК-д ямар ч хамааралгүй. ******* “Оч-Наран” ХХК-с зээлийн гэрээний дагуу өр төлбөрөө нэхэмжлэх бүрэн эрх байгаа. Харин “*******” ХХК-аас “Оч-Наран” ХХК-ий өр төлбөрийг төлүүлэх үүрэг үүсэхгүй. *******тай үүсээд байгаа маргааны баталгаажсан нэхэмжлэх гэдэг бол 1 дүгээрт: Эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байх шаардлагатай. 2 дугаарт: Тамга заавал дарагдсан байх ёстой. Шүүх дээр явж байгаа маргаанд энэ үйлчлэхгүй. Тийм учраас “*******” ХХК “Оч-Наран” ХХК-д төлбөл зохих төлбөрөө бүрэн төлсөн. ******* “*******” ХХК-иас хамтран ажиллах гэрээний дагуу шаардах эрхээ алдсан. Учир нь баталгаажуулсан нэхэмжлэхээ ирүүлээгүй. Энэ бүгд маргааны дунд ганц хожиж байгаа тал байна энэ бол “Оч-Наран” ХХК юм. “Оч-Наран” ХХК нь сайнаар ярьвал сэргэлэнтсэн муугаар яривал луйвардсан байна. Яагаад гэвэл ******* нь дээр очоод бид нар “*******” ХХК-иас мөнгө авах ёстой бид нар үүнийгээ барьцаалаад зээл авъя гэж очоод зээл авсан. Үүнийгээ “*******” ХХК-д мэдэгдээгүй. Гэтэл *******ны ажилтан хөнгөмсөгөөр найдаад манайх руу е-мэйл явуулчихаад баталгаажуулчихлаа гэж бодсон. Гэрээний дагуу баталгаажуулаагүй байна. Тэгээд “Оч-Наран” ХХК *******наас нэг тэрбум төгрөгний зээл авч ашиглаад дараа нь ******* нь барьцаалсан гэж хэлсэн мөнгөө өөрсдөө дахиад аваад ашиглачихсан байна. Тэгэхээр “*******” ХХК өнөөдөр 2 тэрбум төгрөг авсан байна. Шүүх шийдвэрээ гаргахдаа “*******” ХХК нь “*******” ХХК-иас мөнгө авсныг дурьдаад уг төлбөрийг *******инд төлөхийг даалгаж өгнө үү. Мөн түүнчлэн уг маргаан нь “*******” ХХК-д огт хамааралгүй болохыг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Оч-Наран” ХХК, “*******” ХХК нарт холбогдох “Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 958.000.000, хүү 122.361.534.24, нэмэгдүүлсэн хүү 20.787.287.67 төгрөг, нийт 1.101.148.821.92 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай,

            “141.164.580.82 төгрөг гаргуулах, ******* “Оч-Наран” ХХК-ий хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон *******, “*******” ХХК-ий хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан “*******” ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч “*******” ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэх шаардлагатай,

            Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******, “Оч-Наран” ХХК нар холбогдох “******* нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “*******” ХХК-тай байгуулсан ******* тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох” ““Оч-Наран” ХХК *******наас зээл авсныхаа дараа “*******” ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгох”, “*******ны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг “Оч-Наран” ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Оч-Наран” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *******тай № дугаартай зээлийн гэрээ байгуулж 958.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдэж, зээлийн барьцаанд ******* нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Оч-Наран” ХХК-тай № гэрээний орлого барьцаалах гэрээ байгуулсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, зээл болон гэрээний орлого барьцаалах гэрээ /хх 5-9/, *******ны зээлийн гүйлгээ хийх 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн № дугаартай шийдвэр /хх 16/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Зээл болон гэрээний орлого барьцаалах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

            Харин зээлдэгч энэ үүргээ зөрчсөн бол мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тайлбарлаж байна.

            Тус зээлийн гэрээ нь тодорхой хугацаатайгаар байгуулагдсан байх бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй зөрчил гарсан талаар зохигчид маргаагүй байна.

            Хариуцагч “Оч-Наран” ХХК нь  зам гүүр, барилга, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “*******” ХХК-ий захиалгаар аймаг, суманд 34 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 35,1 км асфальтан хучилттай замын ажлыг 2016 оны 09 сараас эхлэн гүйцэтгэж байна. Тус төслийн санхүүжилт нь гүйцэтгэл бичснээс хойш 45 хоногийн дараа хийгддэг учир авлагын санхүүжилтийн зээлийн дараахь нөхцөлөөр авах хүсэлтэй байна. Нөхцөл: Нэхэмжлэх №17/04: 1.065.316.091.20 төгрөг, Авлагын санхүүжилтын хэмжээ: 958.000.000 төгрөг, Хүү /сар/ 1.5 хувь, Үйлчилгээний шимтгэл 0,3 хувь, Хугацаа: 2 сар гэж 958.000.000 төгрөг зээлэх хүсэлт илэрхийлж /хх 21/,  *******ны 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Зээлийн шийдвэрээр 2 сарын хугацаатай 18 хувийн хүүтэй зээл олгох зөвшөөрлийг олгож, талууд 958.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж хариуцагч “Оч-Наран” ХХК-ий дансанд 958.000.000 төгрөгийн гүйлгээ буюу зээл олгох ажиллагаа хийгджээ. /хх 16/

            Хариуцагч нь “Оч-Наран” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа “Манай компани нь *******тай 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр № дугаартай зээлийн гэрээ, № дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээ байгуулсан. “*******” ХХК-иас батлагдсан төлбөрийг төлөөгүйгээс төлөх нөхцөлгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй” гэдэг боловч зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй тул тайлбар нь үндэслэлгүй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаар “*******” ХХК-иас “Оч-Наран” ХХК-д 841.639.291.42 төгрөгийг шилжүүлсэн болох нь “Оч-Наран” ХХК-ий 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/550 тоот албан бичиг /хх 77/, “Оч-Наран” ХХК-ий 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2/39 тоот албан бичиг /хх 77/, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэх /хх 79/, “Оч-Наран” ХХК-ий 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2/41 тоот албан бичиг /хх 77/ зэргээр тогтоогдож байна.

            *******, “*******” ХХК-ий хооронд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №******* тоот Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан /хх 10/ ба ******* нь Хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.10-т зааснаар “*******” ХХК-ий ханган нийлүүлэгчид олгосон зээлийнхээ талаар уг зээлийг олгосноос хойш ажлын 1 өдрийн дотор бичгээр хүргүүлэх үүргээ зөрчсөн, *******, “*******” ХХК-ий хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тогтоогдоогүй тул “*******” ХХК-ийг хариуцагч гэж үүргийг шаардах боломжгүй. Иймд “*******” ХХК-ийг хариуцагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч ******* нь “гэрээг цуцлах” шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах үндэслэл, журмыг гэрээний талууд гэрээндээ харилцан тохиролцож тусгасан нь хуульд заасан гэрээний чөлөөт байдалд нийцнэ гэж үзэв.

            Иймд зээлдэгчийг төлбөрөө хугацаанд нь гүйцэтгэх үүргээ зөрчсөн үндэслэлээр зээлдүүлэгч талаас гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардаж байгаа нь хуульд нийцнэ. Шүүхийн журмаар гэрээг цуцлах шаардлагыг тусгаарлан шийдвэрт “цуцалсугай” гэж дурдах шаардлагагүй болно. Харин гэрээг цуцалж байгаа нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

             Нэхэмжлэгч *******ны “141.164.580.82 төгрөг гаргуулах, ******* “Оч-Наран” ХХК-ий хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон *******, “*******” ХХК-ий хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан “*******” ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч “*******” ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

            Учир нь *******ны Эрсдлийн удирдлагын газрын захирал А.Энхбаяр нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 09/1648 тоот итгэмжлэлийг *******д олгож, тус шүүхэд нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргажээ./хх 1-2/

             Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч *******г оролцуулсан бөгөөд шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09/2741 тоот нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэх тухай шаардлагыг *******ны Эрсдлийн удирдлагын газрын захирал А.Энхбаяр гаргасан байна.

            Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж зохицуулжээ.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэх тухай шаардлагыг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэл тогтоогдож байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

            Нэхэмжлэгч “*******” ХХК-ий хариуцагч *******, “Оч-Наран” ХХК-д холбогдох “******* нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Оюутолгой ХХК-тай байгуулсан ******* тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох” ““Оч-Наран” ХХК *******наас зээл авсныхаа дараа “*******” ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгох”, “*******ны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг “Оч-Наран” ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Учир : Шүүх 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр № дугаартай зээлийн гэрээ, № дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээг тус тус хүчин төгөлдөр хэлцэлд тооцсон, нэхэмжлэгч зээл олгохдоо зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлдэгчийн харилцах дансанд гүйлгээ хийж, хариуцагч мөнгийг бэлнээр хүлээн авсан үйл явдал тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлгээр  *******, “Оч-Наран” ХХК-ий хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр № дугаартай зээлийн гэрээ, № дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээ нь хууль зөрчсөн болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэх үндэслэлүүд тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн гэрээний нөхцөлүүдээс үзэхэд гэрээгээр “зээлийн хүү”, “хэтэрсэн хугацааны хүү” болон “нэмэгдүүлсэн хүү” тооцох байдлаар тохиролцсон байна.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар  зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэсэн зохицуулалтын дагуу зээл төлөх хугацаа дууссан, гэрээний үүргийн зөрчил гарсан үндэслэлээр гэрээнд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

            Иймд зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж,  хариуцагч “Оч-Наран” ХХК-иас үндсэн зээл 958.000.000, хүү 122.361.534.24, нэмэгдүүлсэн хүү 20.787.287.67 төгрөг, нийт 1.101.148.821.92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******инд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж хариуцагч “*******” ХХК-иас 5.663.694.11 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******инд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.663.694.11 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Оюутолгой ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.366.147 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн 5556458111 тоот даснаас 707.402.40 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******инд олгож шийдвэрлэснийг тус тус дурдав.

            Тус шүүх хуралдааны товыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн боловч хариуцагч “*******” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нар шүүх хуралдаанд ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 958.000.000, хүү 122.361.534.24, нэмэгдүүлсэн хүү 20.787.287.67 төгрөг, нийт 1.101.148.821.92 төгрөг гаргуулж *******инд олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар *******ны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагатай “141.164.580.82 төгрөг гаргуулах, ******* “Оч-Наран” ХХК-ий хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон *******, “*******” ХХК-ий хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан “*******” ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч “*******” ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч “*******” ХХК-ий хариуцагч *******, “Оч-Наран” ХХК-д холбогдох “******* нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Оюутолгой ХХК-тай байгуулсан ******* тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох” ““Оч-Наран” ХХК *******наас зээл авсныхаа дараа “*******” ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгох”, “*******ны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг “Оч-Наран” ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 5.663.694.11 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******инд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.663.694.11 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Оюутолгой ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.366.147 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар улсын төсвийн 5556458111 тоот даснаас 707.402.40 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******инд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХ-АМГАЛАН