Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

    2025         04           29                                        2025/ШЦТ/31

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Бсум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.А

  Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан Х аймгийн Бсум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийнн Т-т холбогдох эрүүгийн 244000... дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.          

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, "Э" ХХК-нд өрмийн оператор ажилтай, ам бүл 1, У хот Бдүүрэг, 10 дугаар хороо, Ц амгалан хотхон 00 дугаар байрны 38 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

1.Х аймгийн Бсум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгийн торгох ялаар,

2.Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 3.Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

4.Нийслэлийн Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар,

 

5.Д аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 330,000 төгрөгөөр тооцож, 1,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж 670,000 төгрөгийн торгох ялаар,

6.Д аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 60 хоногийг хасаж 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн 1,000,000 төгрөгийн торгох ялаар,

 7.Х аймгийн Бсум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгох ялаар,

8.Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 656  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл гэх, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ийнн Төгөлдөр. /РД:СЩ96122335/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ш-ыг шалтгаангүйгээр эрүү орчимд гараараа цохих үйлдэл хийсний улмаас Б.Ш-ын биед доод эрүүний ясны /зүүн/ далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т “Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Эрүүгийн 2440000.. дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Б.Ш-ын “...Би өчигдөр 2024 оны 7 сарын 17-ны өдөр 19 цаг өнгөрч байхад найз Б-ийн хамт мотоцикльтой сумаас хойш айлын уяан дээр очиж хүнтэй уулзъя гэж бодоод явж байтал сумын хойно байдаг толгод дээр саарал өнгийн Приус-20 байхаар нь би зогссон чинь хэдэн залуучууд байсан. Би бууж уулзаад мэнд ус мэдээд юм ярьж байхад тэр залуучуудаас машин барьж байсан Д сумын иргэн Эгэх залуугаас бусад нь халамцуу байсан. Би Э-г нь таних болохоор ойр зуурын юм яриад байж байтал нэг залуу нь Төгөлдөр гэсэн байхаа ирээд үг дуугүй миний зүүн шанаанд 2-3 удаа цохисон. Би савж унасан, тэгээд шанаа эвгүй болчихоор нь эмнэлэг явж үзүүлье гэж бодоод ганцаараа шууд яваад өгсөн.

...Би өөрт учирсан хохирлоо одоогоор төлүүлээгүй байна. Харин Э.Т надад учирсан хохиролд 3,500,000 төгрөгийг 2 хувааж төлж барагдуулахаар бид тохирсон, харин би сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлага байхгүй би хэвийн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18,172 дугаар хуудас/

2.Гэрч Г.Э-гийн “...Би 2024 оны 7 сарын 17-ны орой 19-20 цагийн орчим байх Д сумын хойно сумын төвөөс холгүйхэн Э.Т, Ууганбаяр, Г.Төмөрболд нарын хамт архи ууж байсан чинь мотоцикльтой 2 хүн ирсэн. Тэр мотоцикльтой хүн манай сумын Б.Ш нэг хүнтэй явж байсан юм. Б.Ш надтай бууж ирж уулзаад ойр зуурын мэнд ус мэдээд байж байтал Э.Т тэр хоёртой юунаас болж муудсан юм мэдэхгүй, Э.Т Шын шанаанд нэг удаа цохих шиг л болсон. Би боль гээд больсон ба мотоцикльтой хүмүүс яваад өгсөн, өөр тэнд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй юм. Өмнө нь төв дээр таараагүй ээ, өмнө муудалцсан зүйл огт болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

3.Гэрч А.Б-ийн “...Манай сумын иргэн Б.Ш бид хоёр 2024 оны 7 сарын 17-ны орой 19 цаг өнгөрч байсан байх, сумаас хойш морь уяж байгаа найзтайгаа уулзахаар мотоцикльтой явж байхад нэг машин зогсож байсан хэдэн залуучууд гадаа нь байсан. Бид хоёр очиж зогсоход манай сумын Эгэх залуу байсан ба тухайн залуутай Ш уулзаад хэдэн үг солих хооронд нэг залуу нь намайг зодох гээд байхаар нь би зугтаагаад өвсөн дунд суучихсан. Гадаа харанхуй болохоор би сайн харагахгүй байсан байх. Энэ үед тэр залуу Шыг Энхжинтэй уулзаад байж байхад нь ирээд зүүн шанаа тус газарт нь хэд хэдэн удаа цохиж унагасан гэсэн. Би бол яг хараагүй, дараа нь сонссон асуудлаа ярьж байна. Би Шинээгээс яасан бэ гэхэд эрүү эвгүй болчихлоо гэж байсан. Тэр залууг нь би бол танихгүй, нэр усыг нь сайн мэдэхгүй, тэгээд би тухайн үед зугтаагаад харанхуй байсан учраас өвсөн дунд нуугдаад хөдлөөд явахаар нь очсон юм. Тухайн үед би ганц лааз пиво уусан байсан Ш бол юм уугаагүй эрүүл байсан. Ш өөрөө мотоциклио унаж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн      22-23 дугаар хуудас/

4.Х аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.А-ийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай шинчээчийн “1. Б.Ш-ын биед доод эрүүний ясны /зүүн/ далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 1 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн тул шүүгдэгч Э.Тт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв  гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ш-ыг шалтгаангүйгээр эрүү орчимд гараараа цохих үйлдэл хийсний улмаас Б.Ш-ын биед доод эрүүний ясны /зүүн/ далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.

 

Шүүгдэгч Э.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Э-ийнн Т-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, бусдын дунд биеэ зөв авч явах талаар болон бусадтай харилцах ёс зүй, харилцаа, хандлагыг өөртөө төлөвшүүлээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б-ийн Шын биед доод эрүүний ясны /зүүн/ далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би өөрт учирсан хохирлоо одоогоор төлүүлээгүй байна. Э.Т надад учирсан хохиролд 3,500,000 төгрөгийг 2 хувааж төлж барагдуулахаар бид тохирсон, харин би сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлага байхгүй, би хэвийн байна...” гэж мэдүүлсэн боловч хохиролтой холбоотой баримт гаргаж  өгөөгүй байна.

 

Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр товлож, шүүгдэгчийн “хэргээ хялбар буюу хурдан шийдвэрлүүлэх”-ээр мэдүүлсэнийг тодруулахад шүүгдэгч Э.Төөс “...Би уул нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан боловч хохирогчтойгоо эвлэрээгүй. Би 3,500,000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр хүсэлт гаргасныг хохирогч хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй байсан...” гэж тайлбарласан.

 

Хохирогч Б.Шт шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй...” гэж мэдэгдсэн бөгөөд шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанд  оролцсон улсын яллагчаас “...хохирогчийн хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх”-ээр гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ш нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Тийн  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

 

           Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон урьд 8 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг харгалзан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Нийслэлийн Бдүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх үүрэг хүлээлгэх, Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/586  дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 656 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх...” санал дүгнэлтийг танилцуулав.

 

           Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Э.Т нь 29 настай, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 1, У хот Бдүүрэг, 10 дугаар хороо, Цагдаа амгалан хотхоны 75-6 дугаар байрны 38 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 8 удаа ял шийтгүүлж байсан, үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т 6 удаа ял шийтгүүлсэн гэх хувийн байдал тогтоогдов.

 

Шүүгдэгч Э.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчийн биед доод эрүүний ясны /зүүн/ далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан, хохирогчийн  гомдолгүй гэх мэдүүлэг,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь  харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар дүгнэлт танилцуулсан боловч шүүгдэгч Э.Тийг У хот Бдүүрэг, 10 дугаар хороо, Цагдаа амгалан хотхоны 75-6 дугаар байрны 38 тоотод оршин суудаг талаархи тодорхойлолт хэрэгт авагдаагүй ба иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлээр шүүгдэгч Э.Т нь Х аймгийн Бсумын 2 дугаар баг Холбоо 45 дугаар байрны 116 тоот хаягт бүртгэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Тт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Тт тайлбарлах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан ба Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан 656 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Ш нь энэ гэмт хэргийн улмаас 2024 онд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,446,434 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна.

           Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан байх тул шүүгдэгч Э.Төөс 3,446,434 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох нь зүйтэй.  

 

           Шүүгдэгч Э.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэн авах нь зүйтэй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Э-ийнн Т-ийгЭрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э-ийнн Т-т 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгийн торгох ял оногдуулсугай.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Тт  тайлбарласугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан 656 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Э.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ш нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  8.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Төөс 3,446,434 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгосугай.

9.Шүүгдэгч Э.Тт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ