| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2018/00378/И |
| Дугаар | 146/ШШ2018/00498 |
| Огноо | 2018-12-19 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 146/ШШ2018/00498
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ***************** регистрийн дугаартай, *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1989 оны 08 дугаар 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт оршин суух, **************** регистрийн дугаартай, *******д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэжээн тэтгүүлэх иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...******* би 2013 оноос *******тэй хамтран амьдарч байгаад 2017 онд зан харьцаа таарахгүй улмаас салж тусдаа амьдрах болсон. Бид хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулж байгаагүй бөгөөд бидний дундаас ******* өдөр хүү *******, ******* өдөр хүү ******* нар төрсөн. Гэрлэлтийн гэрчилгээгүй байсан учир том хүүгийн гэрчилгээг би өөрөөрөө овоглож авсан. Одоо миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 2 хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд бага хүүг маань ******* гэдсэнд байхад ирж намайг зодож, гар хүрч хэрүүл байнга хийдэг байсан учир хөгжлийн бэрхшээлтэй төрсөн.
Иймд хүү *******, ******* нарын эцэг ******* мөн болохыг тогтоож, *******ээс хүү *******, ******* нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*******, ******* нар нь 2013 оноос хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа 2013 онд *******, 2018 онд ******* гэх 2 хүүхэдтэй болсон. *******, ******* нар нь 2017 оны сүүлчээр салж тусдаа амьдрах болсон. Тэгээд нэхэмжлэгч ******* нь *******ээс 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2013 онд төрсөн хүүхэд *******, 2018 онд төрсөн хүүхэд ******* нарыг эцэг ******* мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би *******тай 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2013 онд хүү, *******, 2018 онд хүү ******* нар төрсөн. ******* бид хоёр 2017 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Хүүхдүүд одоо ээж *******ын асрамжид байгаа. Би эхнэр *******аас салах хүсэлгүй байна. Үнэхээр таарч тохирохгүй гээд сална гэвэл хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. Хүү *******, ******* нар миний хүүхэд мөн...” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
*******, ******* нар нь 2013 оноос хойш хамтран амьдрах хугацаанд 2013 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү *******, ******* өдөр хүү ******* нарыг төрүүлсэн нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Хүү *******, ******* нар эх *******ын асрамжинд байх ба хүү ******* эрүүл өсч, хүмүүжиж байгаа болох нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн ******* өдрийн эмнэлэгийн тодорхойлолт, хүү ******* байнгын асаргаа шаардлагатай болох нь зохигчдын тайлбар, эмнэлэгийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүсэн хуулбараар тогтоогдож байна.
*******, ******* нар нь гэрлэлтээ батлуулаагүй, хүү ******* нь эх *******аар, хүү ******* нь эцэг *******ээр овоглож төрсний гэрчилгээ авсан, хариуцагч ******* нь хүү *******, ******* нарын эцэг мөн гэж тайлбарыг гаргажээ.
Иймд хүү *******, ******* нарын эцэг ******* мөн болохыг тогтоож, эцэг *******ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 2 хүүхдэд нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 50,009 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар ******* өдөр төрсөн хүү *******, ******* өдөр төрсөн хүү нарын эцэг ******* мөн болохыг тогтоосугай.
2. Хүү *******, ******* нарыг эх *******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар ******* өдөр төрсөн хүү Боржигон овогт Төмөрдуламын Тэмүүлэн, ******* өдөр төрсөн хүү Хөх овогт Нарангэрэлийн Наранболд нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******ээс сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 56 дугаар зүлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 2 хүүхдэд нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,009 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА