Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/62

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

   Нарийн бичгийн дарга: Н.Ням,

   Улсын яллагч: Д.Алимаа,

   Шүүгдэгч: С.М,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Пүрвээ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-н Мд холбогдох эрүүгийн 2527000000059 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний хүлээн хянан хялбаршуулсан журмаар хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, """"""""""""""""" """"""""""""""суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, "оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, """""" регистрийн дуг"""""""""""""""""аартай, Б овогт С-н М.

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч С.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд:

шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 2800 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, санал болгоход зөвшөөрсөн” гэж,

            шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдрийн 18 цаг 30 минутын орчимд бид гурав """""""" сумын Дээд өргөн чөлөөгөөр хойшоо гэр хорооллоос гараад явж байтал шороон замын хажууд Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь бид гурав машинтайгаа яваад очтол тухайн машин """"""" гэсэн улсын дугаартай байсан бөгөөд бид нараас шууд зөрөөд хурдтай зугтаагаад явчихсан, тэгээд бид гурав машинтайгаа араас нь дагасан. Тэгсэн зугтсан машин нь нэг гудамж руу түрүүлээд яваад орчихсон, араас нь гудамж руу ортол ер машин харагдахгүй байсан, тэгэхээр нь тухайн гудамж орчмоор ажиглаад явж байтал согтуу гэмээр 2 залуу, 1 эмэгтэй алхаж явсан. Уг хүмүүс дээр очоод машин жолоодож явсан залууг нь яагаад архи уучихаад машин бариад яваад байгаа юм гэтэл хариуд би машин бариагүй гээд байсан, хамт явсан залуу нь шууд чигээрээ алхаад явсан, эмэгтэй нь эхэндээ хажууд байж байгаад сүүлдээ яваад өгсөн, Д""""""""" бид гурав анх машин дээр очихдоо тухайн зугтаасан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 14 дүгээр хуудас/,

 

            Гэрч    Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хас банкны гадна уулзахдаа С.М машинаа жолоодоод ганцаараа ирсэн, тэгээд би машинд нь суугаад манай гэр рүү Хас банкны гаднаас """""" сумын Ганган орхон баг Мойлтын 1-25 тоот хүртэл 2-3 км орчим зайд С.М жолоо барьж явсан. Манай гэрээс С.Мгийн найзынх руу Эрдэнэтолгой багийн нутагт байрлах “Түмэн бялзуухай” цэцэрлэгийн арын гудамж хүртэл, тэндээсээ хойшоо яваад гэр хорооллоос гараад Сайр дээр зогсох хүртэл 3 км орчим зайд би жолоо барьсан. Тэгээд сайр дээр зогсож байхдаа С.М бид хоёр машинаас бууж тамхи татсан, тамхиа татаж дуусаад С.М шууд жолооны ард суучихсан учир би хажуу талд нь суусан. Тэгсэн нэг машин хүрээд ирсэн, тэр үед машинаа асаагаад л шууд хөдлөөд явчихсан, тухайн машинаас зугтаж яваад онгорхой байсан айлын хашаа руу явж орсон, тухайн хугацаанд С.М жолоо барьсан.”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

 

         """""""""""""""" алба хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “..."""""" регистрийн дугаартай С  овогтой М-г 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ...согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад үлээхээс татгалзсан...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

 

          """""""""""""""""""""шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/1516 дугаартай “...Зөрчлийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д зааснаар зөрчилд холбогдогч Б овгийн С-н М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар

Шүүгдэгч С.М 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр """""""""" сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдрийн 18 цаг 30 минутын орчимд бид гурав""""""""" Дээд өргөн чөлөөгөөр хойшоо гэр хорооллоос гараад явж байтал шороон замын хажууд Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь бид гурав машинтайгаа яваад очтол тухайн машин """"""" гэсэн улсын дугаартай байсан бөгөөд бид нараас шууд зөрөөд хурдтай зугтаагаад явчихсан, тэгээд бид гурав машинтайгаа араас нь дагасан. Тэгсэн зугтсан машин нь нэг гудамж руу түрүүлээд яваад орчихсон, араас нь гудамж руу ортол ер машин харагдахгүй байсан, тэгэхээр нь тухайн гудамж орчмоор ажиглаад явж байтал согтуу гэмээр 2 залуу, 1 эмэгтэй алхаж явсан. Уг хүмүүс дээр очоод машин жолоодож явсан залууг нь яагаад архи уучихаад машин бариад яваад байгаа юм гэтэл хариуд би машин бариагүй гээд байсан, хамт явсан залуу нь шууд чигээрээ алхаад явсан, эмэгтэй нь эхэндээ хажууд байж байгаад сүүлдээ яваад өгсөн, """"""""" бид гурав анх машин дээр очихдоо тухайн зугтаасан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 14 дүгээр хуудас/, гэрч  Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хас банкны гадна уулзахдаа С.М машинаа жолоодоод ганцаараа ирсэн, тэгээд би машинд нь суугаад манай гэр рүү Хас банкны гаднаас Хархорин сумын Ганган орхон баг Мойлт 1-25 тоот хүртэл 2-3 км орчим зайд С.М жолоо барьж явсан. Манай гэрээс С.Мгийн найзынх руу """"""" багийн нутагт байрлах “Түмэн бялзуухай” цэцэрлэгийн арын гудамж хүртэл, тэндээсээ хойшоо яваад гэр хорооллоос гараад Сайр дээр зогсох хүртэл 3 км орчим зайд би жолоо барьсан. Тэгээд сайр дээр зогсож байхдаа С.М бид хоёр машинаас бууж тамхи татсан, тамхиа татаж дуусаад С.М шууд жолооны ард суучихсан учир би хажуу талд нь суусан. Тэгсэн нэг машин хүрээд ирсэн, тэр үед машинаа асаагаад л шууд хөдлөөд явчихсан, тухайн машинаас зугтаж яваад онгорхой байсан айлын хашаа руу явж орсон, тухайн хугацаанд С.М жолоо барьсан.”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, """""""""""" алба хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “..."""""" регистрийн дугаартай С овогтой М"г 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ...согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад үлээхээс татгалзсан...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,           " шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024"""""""""""""/ЗШ/1516 дугаартай “...Зөрчлийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д зааснаар зөрчилд холбогдогч Б овгийн С"н М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Иймд шүүгдэгч С.Мг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Мгийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б овогт С-н Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт С-н Мг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-н М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар С.Мг 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ДАГИЙМАА