Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/65

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч О.М, Н.Х, Б.Н,

Хохирогч нарын өмгөөлөгч: О.Баяраа, Б.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.Н, Н.Х, Х.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Баяраа, Г.Гандөш, Б.Ариунжаргал нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Л овогт Бийн Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Х овогт Нийн Х, Х овогт Хийн С нарт холбогдох эрүүгийн 2427001100138 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, """""""""""""" өдөр """"""""""""""""""""" суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт """""""""""""""""оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

            урьд """""""""""""""""""""" шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            """""""""""""""""""""шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, """"""""регистрийн дугаартай, Л овогт Бийн Н.

 

  1. Монгол Улсын иргэн, """""""""""""""""" """"""""""""""""""" төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт """""""""""""""""" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Х" шүүхийн 2002 оны 01 дүгээр сары""""""""""""""н 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар,

""""""""""""""""" шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн, """""""" регистрийн дугаартай, Х овогт Нийн Х,

  1. Монгол Улсын иргэн, """"""""""""""""" төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан, багш мэргэжилтэй, "ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт " тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, """"""""""""""""""""""""""" регистрийн дугаартай, Х овогт Хийн С.

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр """"""""""""""" 8-р багийн нутаг Их нарийн гэх газарт Н.Х, О.М нартай тухайн үед үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж цохих үйлдлээр Н.Хийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн О.Мын биед тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуяны баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Х нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр """""""""""""" 8-р багийн нутаг Их нарийн гэх газарт Б.Нтай тухайн үед үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж өшиглөх үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Х.С нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр """""""""""""""""" 8-р багийн нутаг Их нарийн гэх газарт Б.Ныг өөрийн ээж О.М, аав Н.Хийг зодлоо гэх шалтгаанаар өшиглөх үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Би өмнөх шүүх хурал дээр дэлгэрэнгүй ярьсан тул одоо мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Н.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Би өмнө нь дэлгэрэнгүй ярьсан тул одоо мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Х.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр юу болсон талаар яръя. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн орчимд би ажлаа тараад гэртээ очих үед манай ээж над руу залгаад цагдаа дуудаарай гэж ярьсан. Тэгээд ямар учраас цагдаа дууд гэж хэлсэн юм гэхээр Б.Н аав, ээж хоёрыг чинь зодоод үнэхээр болохоо байлаа. Цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би утсаар ярьсныхаа дараа өөрийн биеэр цагдаагийн хэлтэс дээр очиж дуудлага өгсөн. Маргаан """"""""""""""""""гэх газарт болсон учраас цагдаагийн бие бүрэлдэхүүнд хандаад дуудлага өгөөд өөрөө түрүүлээд явсан. Тэгээд намайг очих үед манай гэрийн гадна Б.Н манай аав, ээж хоёрыг зодсон байдалтай байсан. Би очиж салгасан. Энэ чинь хүчирхийллийн маш онц ноцтой хэрэг шүү дээ. Эмэгтэй, эрэгтэй хоёр хүнийг 2-3 цагийн турш зодсон энэ үйлдэл гарсан байгаа. Ийм үйлдэл гарч байна гэдгийг ээж маань дуудлага өг гэж хэлэх үедээ надад хэлсэн учраас миний хувьд эхнээс нь хууль цагдаагийн байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд цагдаа дээр очиж дуудлага өгсөн. Тэгээд би өөрийгөө энэ хэрэгт хэн нэгний биед халдаж гэмтэл учруулсан гэж үзэхгүй байгаа. Тиймээс шүүх үнэн зөвөөр нь шийдэж намайг цагаатгаж өгөхийг хүсэж байна. Энэ хэрэг нь товч агуулгаараа бол маш онц ноцтой хүчирхийллийн шинж чанартай хэрэг болсон. Тухайн үед энэ асуудал дээр маргах зүйл нэлээн гарсан. Гэхдээ хэдий маргах зүйл гарсан ч гэсэн миний хувьд Б.Нын биед халдсан зүйл байхгүй. Хэргийн материалд гэрчүүд мэдүүлэг өгсөн байсан. Гэтэл гэрч нар нэлээд зөрөөтэй зүйлс ярьсан байна лээ. Хэргийг хэлэлцэж эхлээд гэрчтэй холбоотой зүйлийг ярих байх гэж бодож байна” гэв.

 

Хохирогч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 18:00 цагийн үед би хурга ишгээ тавих гээд гэрээсээ гараад Н гэх айлын гадна очсон юм. Тэгсэн чинь Б.Н гэх залуу морьтой манай хонийг хөөж байсан. Удалгүй Б.Н над дээр ирсэн. Тэгэхээр нь би Б.Нт хандаж чи яаж байгаа юм бэ? Манай хонийг яагаад хөөгөөд байгаа юм гэсэн чинь л Б.Н надад хандаж чи муу малаа авахгүй яасан юм гэж хэлээд барьж явсан модоороо намайг тархи толгойгүй цохиод байсан. Дараа нь намайг мориноос татаж буулгаад миний нүүр амруу олон удаа гараараа цохисон. Ингээд байж байтал манай эхнэр О.М ирж бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би мориндоо суугаад явж байтал Б.Н нь намайг явган манай гэрийг тойруулаад элдээд хөөгөөд байсан Тэгэхээр нь би Нын өвөлжөө рүү морьтойгоо очсон. Очоод байж байтал Н нь манай эхнэр О.Мтай хамт араас явган хүрч ирсэн. Би Нтай ойртохгүй гэж бодоод хол морьтойгоо зогсож байсан. Манай эхнэр О.М Нт хандаж чи яагаад настай хүнийг зодож байгаа юм гэсэн чинь манай эхнэрийг толгой түрүүгүй цохисон. Тухайн үед хажууд нь Нын төрсөн дүүтэй суусан П гэх залуу зогсож байсан. Тэгэхээр нь би Пид хандаж наад хүнээ салгаад аваач ээ гэж хэлтэл П надад хамгаагүй гээд салгахгүй зогсоод байсан. Тэгээд болохоо байхаар нь би очиж эхнэр болон Н хоёрыг салгасан. Манай эхнэр О.М шууд явган зугтаасан. Намайг Н хөөхөөр нь би морьтой зугтаасан. Тэр үед Н морьтой миний араас хөөгөөд чулуугаар 1 удаа цохичхоод буцаад давхиад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгсэн Н нь тоосон шинжгүй намайг ширвэчхээд уургаараа биеийн баруун талын хавирга хэсэг рүү ороолгосон. Мөн манай нөхрийг хадан дээр барьж аваад нухаад байсан. Тэгсэн Н толгойгоо хагалчихсан босоод ирсэн. Н инээж босож ирээд хардаа ингээд танай хүн 4-5 жилийн ялтай болсондоо” гээд инээгээд босоод ирсэн. ... Н нь морио юүлчихсэн манай хүний араас нь хөөгөөд л чулуу шидээд байсан. Н гэрийн зүүн талын уулнаас намайг хөөсөөр байгаад гэрийнхээ гадаа хүртэл хөөсөн.Тэгэхэд Нын эмэгтэй дүүтэй суусан П гэх залуу гэрийнхээ гадаа байж байсан, би түүнд хандаж энэ хүнээ миний дүү авчих гэж хэлсэн. П надад хамаагүй гэж хэлээд Ныг авахгүй байсан. Удалгүй Н намайг толгой түрүүгүй нүдэж эхэлсэн. Удалгүй манай нөхөр Х ирж намайг Наас салгасан. ...Тэгээд манай гэрийн гадаа очоод манай нөхрийг мориноос нь татаж буулгаад ноцолдоод байсан. Би айгаад очиж чаддаггүй. Удалгүй мотоцикл дуугараад манай хүү ашгүй ирсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас 18-19, 125 дугаар хуудас/,

 

Гэрч    Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би """""""""""""""гэх газар эхнэр Огийн хамт байж байсан чинь 17 цаг өнгөрч байхад Х ирсэн. Гэрийн гадна Х надад хэлэхдээ Н ирээд агсам согтуу тавиад намайг зодоод байна бас манай эхнэр бас Н бид хоёрын дундуур ороод зодуулсан, Нын аав, ээжийнх нь утасны дугаар байна уу гэж асуусан. Би тэр үед Хийн гэр лүү буюу М руу утсаар залгаж юу болж байна, Х манайд ирсэн байна гэхэд Х миний утсыг авч ярьсан. Яриаг нь сонсоход Н манайх руу ирж байна гэж М хэлсэн чинь Х эхнэртээ хандаж чи нуугд аягүй бол чамайг ална гэж хэлээд морио унаад гэр рүүгээ яваад өгсөн. Манай гэрт Х ирэх үед нүүр ам нь цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.Н.Хийн биед баруун нүдний ухархай ясны хуучин хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун нүдний ухархай ясны хуучин хугарал гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 4.Баруун нүдний ухархай ясны хуучин хугарал гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 336 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.О.Мын биед тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуяны баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “... Хэд ахад сэгээ холдуулахгүй яасан юм бэ, дахиад 2-3 хурга шувуу идчихлээ ш дээ гэж хэлсэн чинь Н.Х ах “чам шиг чацга ингэхгүй ээ” гэж хэлээд барьж явсан 1 метр орчмын урттай хугархай бургас /уурга/-аар толгой, нуруу, мөр хаа дайрсан газар руугаа цохисон. Тэгэхээр нь “Та яаж байгаа юм М эгчид хэлнэ” гэж хэлээд л Н.Х ахтай хэрэлдээд Н.Х ахын гэрийн урд хамар дээр очсон чинь М эгч тэр хамар дээр зогсож байсан. Би М эгчид “Н.Х ах намайг цохичихлоо нөхрөө аваач” гэж хэлсэн. М эгч тэгсэн “Яадаг хар хүүр вэ?” гэж хэлсэн. Тэгээд Н.Х ах мориноосоо бууж ирээд бид хоёр ноцолдсон. Тэгсэн Н.Х ах том биетэй болохоор би дийлэхгүй М эгчийн араар орсон. Энэ хүртэл Н.Х ах нүүр бие рүү хаа таарсан газар руугаа шаагаад /цохиод/ байсан. Н.Х ах намайг М эгчийн араар орсон хооронд Н.Х ах намайг чулуугаар миний толгой руу цохисон. Чулуугаар цохиулсны улмаас миний толгой хагарч Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 4-н оёо тавиулсан... Н.Х ахын гадаа очоод үнэндээ Н.Х ах бид 2 дахиад барилцаж аваад байж байтал Н.Х ахын банди Х.С ирээд намайг учир зүггүй нүдээд эхэлсэн. Намайг унагаж байгаад цээжин дээр дэвссэн, 2 шанаа, нуруу, цохиогүй газар ер нь байхгүй. Бараг 20-30 минут орчим зодсон. Энэ үед Н.Х ах “Наадахаа зодоод алчих, алчих” гээд хажуугаар яваад байсан. Ингээд Х.С намайг дээш нь харуулаад цээжин дээр суугаад 2 гар тэлээд барьж байтал М эгч “Наад хар хүүр чинь оройноос хойш зүгээр байхгүй байгаа юм гэж хэлээд гараараа миний баруун нүд рүү маш хүчтэй цохисон. Гал манараад л явчихсан Тэгээд С намайг ээжийнхээ өгсөн уяагаар намайг хүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

Гэрч    Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би """"""""""""" хэлтэст эргүүлийн цагдаа ажилтай. Тухайн өдөр ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Ц.Д """"" утсаар надтай холбогдож хөдөөнөөс дуудлага мэдээлэл ирсэн талаар мэдэгдэж улмаар хамт """"""" Их нарийн гэх газарт ойролцоогоор 15-20 км орчим зам туулж Х гэх хүний гэрт очсон. Гэрийн гадна Н гэх хүнийг Х гэх хүний хүүхэд С цээж хэсгийг нь олсоор тойруулж хүлээд сөхрүүлж өвдөг дээр нь суулгасан байдалтай байсан. Нын толгойноос цус гарч байсан. С нь хэлэхдээ Н нь аав Х, ээж М нарыг зодоод болихгүй байхаар нь хүлчихсэн гэж хэлсэн. Н нь бид нарыг очих үед өө ашгүй цагдаа ирлээ миний хүлээсийг тайлаад өгөөч гэж хэлсэн, би хүлээсийг нь тайлж өгөөд босгосон. Би юу болсон талаар асуухад “манай гэрийн урд Х ах үхсэн малаа хаяад байсан учраас маргалдсан, Х ахтай маргалдаж зодолдоод намайг Х ах бараг алах шахлаа гэж байсан. М гэх хүн сүүлд хэлэхдээ Н намайг нүүр нүдгүй зодлоо, салгах гээд дундуур нь орох үед л зодоод байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.Б.Нын биед зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хана зөрөөгүй хугарал, баруун тал зулай, духанд зөөлөн эдийн гэмтэл, баруун чамархайд шарх, баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 3-аас дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч    Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Тийм ээ дуудлага мэдээллийг орой 20-21 цагийн орчим авсан. Зөрчил болсон гэх газар """""""" 8-р баг Нарийны ам гэх газар байрлаж байсан. Сумын төвөөс 15 км зайтай байсан. Зөрчил болсон гэх газарт 21 цаг 30 минутын орчим очсон. Очиход Н.Хийн гэрийн гадна талд Б.Н чулуун дээр бөгсөөр нь суулгаад шар билүү ногоон даавуун дээлийн бүсээр гарыг нь хойд талд нь нийлүүлээд суулгасан байсан. Яг дэргэд нь Х түүний хүү С нар зогсож байсан. Б.Нын хөмсөгнөөс нь юм уу хамраас нь юм уу цус гараад хатчихсан байсан. Яг машинаас буух үед Б.Н нь хэлэхдээ С намайг зодчихлоо аав ээжийгээ өмөөрөөд гэж хэлсэн. С хариуд нь Н манай аав ээж хоёрыг өдөржингөө мориор хөөж аав ээжийг минь хэл амаар доромжилсон байна ална гээд морьтой хөөгөөд байсан байна. ...Зөрчил болсон гэх газраас буцаад нэг машинд Н, С эргүүлийн цагдаа нар сууж сумын төвд ирсэн. Яагаад Ныг зодсон юм бэ гэж асуусан чинь С хэлэхдээ муу хулгайч аав, ээж хоёрыг дандаа дээрэлхэж байдаг юм би нэг өшиглөчихсөн юм гэж хэлсэн өөр бусад байдлаар зодож цохисон юм хэлээгүй. Машинд С, Н хоёр хэрэлдээд л хулгайч гээд л маргаад яваад байсан. Н хэлэхдээ С намайг зодчихлоо гэж хэлсэн. С ч машинд сумын төв явж байхад манай аав ээжийг өдөржин ална тална гээд хөөсөн байна дургүй хүрээд нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн. Яг хаашаа нь өшиглөсөн талаар юм хэлээгүй. Н ч яг нарийн тодорхой зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрч    Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Н бас замд явж байх үедээ Сад хандаж чи намайг өшиглөсөн биз дээ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “... Б.Нын биед үүссэн байсан зүүн талын 4-р хавирганы хугарал нь дангаараа хөнгөн зэрэг, баруун нүдний ухархайн дотор хана зөрөөгүй хугарал нь дангаараа хөнгөн зэрэг, баруун тал зулай, духанд зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун чамархайд дээд үстэй хэсэгт 3 см урттай 4 ширхэг оёдолтой зах ирмэг тэгш бус шарх нь дангаараа хөнгөн зэрэг, баруун нүдний алиманд үүссэн улаан ягаан өнгийн цус хуралт дангаараа хөнгөн зэрэг, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас/,

 

Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдрийн үйл явдлыг санаж байна. 2024 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш гэж санаж байна. Орой 17-18 цагийн ү^д Н бид хоёр ямаагаа хашаад төл малнуудаа тавьж байсан. Тэгсэн чинь Х ах морьтой ирээд Ныг дуудсан. Х ах алд гарантай мод бариад явж байсан. Надаас тэр хоёр 20 орчим метрийн зайтай байсан. Би ишиг тавьж байгаад нэг харсан чинь Х ах барьж явсан урт нарийн модоороо Ныг нүдэж байсан. Н шууд нүдүүлчээд Х ахын гэр лүү явган гүйгээд явчихсан. Араас нь Х ах морьтойгоо явсан. Хэсэг хугацааны дараа Х ах ганцаараа морьтойгоо давхиж ирээд би Нын чинь тархийг хага цохиод алчихсан одоо чамайг ална муу пизда минь гэж хэлэхээр нь би зугтаагаад малын хашаа руу ороод та яагаад байгаа юм бэ? Гэж асуусан чинь яадаг юм та нар муу пиздануудыг алахад буруудах юм байхгүй гэж хэлсэн. Байж байтал М эгч Ныг дагуулаад ирсэн Н тархиа хага цохиулаад цустайгаа холилдсон ирсэн. М эгчээ наадах чинь яачихсан юм гэж асуусан чинь М эгч яахав яахав дөнгөж сая Х чулуугаар цохиод хагалчихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нын зургийг нь дарсан. Х ах, Н, М эгч гурав манай гэрийн гадаа үлдсэн би мал руугаа явсан. Хонио хураагаад уулын энгэр дээр явж байсан чинь зүүн талаар Нарийны ам өгсөөд нэг мотоциклтой хүн явж байгаа харагдсан. Би хонио хураагаад гэртээ ирсэн чинь Н байхгүй байсан. Гэрээсээ гараад Х ахын гэр лүү чиглээд хажуу талын хадтай энгэр давсан чинь Х ахын хүү С ирчихсэн байсан. Би тэр хэдээс 100 метрийн зайтай байсан айгаад очиж чадаагүй. С Ныг дэвсээд, Х ах ал ал гээд өшиглөөд, М эгч цагаан мяндсан уяа гаргаж ирээд наад муу хүүрээ хүл гээд байсан. Ныг С хүлсэн. Би харж зогсож байгаад арай ч алчихгүй байлгүй дээ гээд буцаад гэртээ очсон. М эгч наадхаа ал ал хууль ямар үйлчлэх биш гээд л орилоод байсан....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 857 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Нийн Х /РД:""""""""/-ийн сэтгэцэд 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3. Цаашид хор уршгийн арилгах сэтгэл зүйн эмчилгээ үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 856 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. О.Мын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас шалтгаалан дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3. Цаашид гэр бүл, хамт олны дэмжлэгт орчин болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 855 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Бийн Н /РД:"""""/-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 172-173 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

            Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд Хцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

1.1. Шүүгдэгч Б.Н, Н.Х нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр """""""""""" дугаар баг Их нарийн гэх газарт нартай тухайн үед үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж цохих үйлдлээр Н.Хийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн О.Мын биед тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуяны баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ба нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх шинжийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж заасан тул шүүгдэгчийн үйлдлийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Н.Х нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр """"""""""""" 8-р багийн нутаг Их нарийн гэх газарт Б.Нтай тухайн үед үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж өшиглөх үйлдлээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Хийн “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 18:00 цагийн үед би хурга ишгээ тавих гээд гэрээсээ гараад Н гэх айлын гадна очсон юм. Тэгсэн чинь Б.Н гэх залуу морьтой манай хонийг хөөж байсан. Удалгүй Б.Н над дээр ирсэн. Тэгэхээр нь би Б.Нт хандаж чи яаж байгаа юм бэ? Манай хонийг яагаад хөөгөөд байгаа юм гэсэн чинь л Б.Н надад хандаж чи муу малаа авахгүй яасан юм гэж хэлээд барьж явсан модоороо намайг тархи толгойгүй цохиод байсан. Дараа нь намайг мориноос татаж буулгаад миний нүүр амруу олон удаа гараараа цохисон. Ингээд байж байтал манай эхнэр О.М ирж бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би мориндоо суугаад явж байтал Б.Н нь намайг явган манай гэрийг тойруулаад элдээд хөөгөөд байсан Тэгэхээр нь би Нын өвөлжөө рүү морьтойгоо очсон. Очоод байж байтал Н нь манай эхнэр О.Мтай хамт араас явган хүрч ирсэн. Би Нтай ойртохгүй гэж бодоод хол морьтойгоо зогсож байсан. Манай эхнэр О.М Нт хандаж чи яагаад настай хүнийг зодож байгаа юм гэсэн чинь манай эхнэрийг толгой түрүүгүй цохисон. Тухайн үед хажууд нь Нын төрсөн дүүтэй суусан П гэх залуу зогсож байсан. Тэгэхээр нь би Пид хандаж наад хүнээ салгаад аваач ээ гэж хэлтэл П надад хамгаагүй гээд салгахгүй зогсоод байсан. Тэгээд болохоо байхаар нь би очиж эхнэр болон Н хоёрыг салгасан. Манай эхнэр О.М шууд явган зугтаасан. Намайг Н хөөхөөр нь би морьтой зугтаасан. Тэр үед Н морьтой миний араас хөөгөөд чулуугаар 1 удаа цохичхоод буцаад давхиад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, хохирогч О.Мын “...Тэгсэн Н нь тоосон шинжгүй намайг ширвэчхээд уургаараа биеийн баруун талын хавирга хэсэг рүү ороолгосон. Мөн манай нөхрийг хадан дээр барьж аваад нухаад байсан. Тэгсэн Н толгойгоо хагалчихсан босоод ирсэн. Н инээж босож ирээд хардаа ингээд танай хүн 4-5 жилийн ялтай болсондоо” гээд инээгээд босоод ирсэн. ... Н нь морио юүлчихсэн манай хүний араас нь хөөгөөд л чулуу шидээд байсан. Н гэрийн зүүн талын уулнаас намайг хөөсөөр байгаад гэрийнхээ гадаа хүртэл хөөсөн.Тэгэхэд Нын эмэгтэй дүүтэй суусан П гэх залуу гэрийнхээ гадаа байж байсан, би түүнд хандаж энэ хүнээ миний дүү авчих гэж хэлсэн. П надад хамаагүй гэж хэлээд Ныг авахгүй байсан. Удалгүй Н намайг толгой түрүүгүй нүдэж эхэлсэн. Удалгүй манай нөхөр Х ирж намайг Наас салгасан. ...Тэгээд манай гэрийн гадаа очоод манай нөхрийг мориноос нь татаж буулгаад ноцолдоод байсан. Би айгаад очиж чаддаггүй. Удалгүй мотоцикл дуугараад манай хүү ашгүй ирсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас 18-19, 125 дугаар хуудас/, гэрч Н.Гын “...Би """"""""""""" гэх газар эхнэр Огийн хамт байж байсан чинь 17 цаг өнгөрч байхад Х ирсэн. Гэрийн гадна Х надад хэлэхдээ Н ирээд агсам согтуу тавиад намайг зодоод байна бас манай эхнэр бас Н бид хоёрын дундуур ороод зодуулсан, Нын аав, ээжийнх нь утасны дугаар байна уу гэж асуусан. Би тэр үед Хийн гэр лүү буюу М руу утсаар залгаж юу болж байна, Х манайд ирсэн байна гэхэд Х миний утсыг авч ярьсан. Яриаг нь сонсоход Н манайх руу ирж байна гэж М хэлсэн чинь Х эхнэртээ хандаж чи нуугд аягүй бол чамайг ална гэж хэлээд морио унаад гэр рүүгээ яваад өгсөн. Манай гэрт Х ирэх үед нүүр ам нь цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.Н.Хийн биед баруун нүдний ухархай ясны хуучин хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун нүдний ухархай ясны хуучин хугарал гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 4.Баруун нүдний ухархай ясны хуучин хугарал гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 336 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.О.Мын биед тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуяны баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас/, хохирогч Б.Нын “... Хэд ахад сэгээ холдуулахгүй яасан юм бэ, дахиад 2-3 хурга шувуу идчихлээ ш дээ гэж хэлсэн чинь Н.Х ах “чам шиг чацга ингэхгүй ээ” гэж хэлээд барьж явсан 1 метр орчмын урттай хугархай бургас /уурга/-аар толгой, нуруу, мөр хаа дайрсан газар руугаа цохисон. Тэгэхээр нь “Та яаж байгаа юм М эгчид хэлнэ” гэж хэлээд л Н.Х ахтай хэрэлдээд Н.Х ахын гэрийн урд хамар дээр очсон чинь М эгч тэр хамар дээр зогсож байсан. Би М эгчид “Н.Х ах намайг цохичихлоо нөхрөө аваач” гэж хэлсэн. М эгч тэгсэн “Яадаг хар хүүр вэ?” гэж хэлсэн. Тэгээд Н.Х ах мориноосоо бууж ирээд бид хоёр ноцолдсон. Тэгсэн Н.Х ах том биетэй болохоор би дийлэхгүй М эгчийн араар орсон. Энэ хүртэл Н.Х ах нүүр бие рүү хаа таарсан газар руугаа шаагаад /цохиод/ байсан. Н.Х ах намайг М эгчийн араар орсон хооронд Н.Х ах намайг чулуугаар миний толгой руу цохисон. Чулуугаар цохиулсны улмаас миний толгой хагарч Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 4-н оёо тавиулсан... Н.Х ахын гадаа очоод үнэндээ Н.Х ах бид 2 дахиад барилцаж аваад байж байтал Н.Х ахын банди Х.С ирээд намайг учир зүггүй нүдээд эхэлсэн. Намайг унагаж байгаад цээжин дээр дэвссэн, 2 шанаа, нуруу, цохиогүй газар ер нь байхгүй. Бараг 20-30 минут орчим зодсон. Энэ үед Н.Х ах “Наадахаа зодоод алчих, алчих” гээд хажуугаар яваад байсан. Ингээд Х.С намайг дээш нь харуулаад цээжин дээр суугаад 2 гар тэлээд барьж байтал М эгч “Наад хар хүүр чинь оройноос хойш зүгээр байхгүй байгаа юм гэж хэлээд гараараа миний баруун нүд рүү маш хүчтэй цохисон. Гал манараад л явчихсан Тэгээд С намайг ээжийнхээ өгсөн уяагаар намайг хүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Б.Гийн “...Би Хархорин сумын Сум дундын цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа ажилтай. Тухайн өдөр ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Ц.Д """"" утсаар надтай холбогдож хөдөөнөөс дуудлага мэдээлэл ирсэн талаар мэдэгдэж улмаар хамт """"""" Их нарийн гэх газарт ойролцоогоор 15-20 км орчим зам туулж Х гэх хүний гэрт очсон. Гэрийн гадна Н гэх хүнийг Х гэх хүний хүүхэд С цээж хэсгийг нь олсоор тойруулж хүлээд сөхрүүлж өвдөг дээр нь суулгасан байдалтай байсан. Нын толгойноос цус гарч байсан. С нь хэлэхдээ Н нь аав Х, ээж М нарыг зодоод болихгүй байхаар нь хүлчихсэн гэж хэлсэн. Н нь бид нарыг очих үед өө ашгүй цагдаа ирлээ миний хүлээсийг тайлаад өгөөч гэж хэлсэн, би хүлээсийг нь тайлж өгөөд босгосон. Би юу болсон талаар асуухад “манай гэрийн урд Х ах үхсэн малаа хаяад байсан учраас маргалдсан, Х ахтай маргалдаж зодолдоод намайг Х ах бараг алах шахлаа гэж байсан. М гэх хүн сүүлд хэлэхдээ Н намайг нүүр нүдгүй зодлоо, салгах гээд дундуур нь орох үед л зодоод байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.Б.Нын биед зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хана зөрөөгүй хугарал, баруун тал зулай, духанд зөөлөн эдийн гэмтэл, баруун чамархайд шарх, баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 3-аас дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/, гэрч Ц.Дгийн “...Тийм ээ дуудлага мэдээллийг орой 20-21 цагийн орчим авсан. Зөрчил болсон гэх газар """""""" 8-р баг Нарийны ам гэх газар байрлаж байсан. Сумын төвөөс 15 км зайтай байсан. Зөрчил болсон гэх газарт 21 цаг 30 минутын орчим очсон. Очиход Н.Хийн гэрийн гадна талд Б.Н чулуун дээр бөгсөөр нь суулгаад шар билүү ногоон даавуун дээлийн бүсээр гарыг нь хойд талд нь нийлүүлээд суулгасан байсан. Яг дэргэд нь Х түүний хүү С нар зогсож байсан. Б.Нын хөмсөгнөөс нь юм уу хамраас нь юм уу цус гараад хатчихсан байсан. Яг машинаас буух үед Б.Н нь хэлэхдээ С намайг зодчихлоо аав ээжийгээ өмөөрөөд гэж хэлсэн. С хариуд нь Н манай аав ээж хоёрыг өдөржингөө мориор хөөж аав ээжийг минь хэл амаар доромжилсон байна ална гээд морьтой хөөгөөд байсан байна. ...Зөрчил болсон гэх газраас буцаад нэг машинд Н, С эргүүлийн цагдаа нар сууж сумын төвд ирсэн. Яагаад Ныг зодсон юм бэ гэж асуусан чинь С хэлэхдээ муу хулгайч аав, ээж хоёрыг дандаа дээрэлхэж байдаг юм би нэг өшиглөчихсөн юм гэж хэлсэн өөр бусад байдлаар зодож цохисон юм хэлээгүй. Машинд С, Н хоёр хэрэлдээд л хулгайч гээд л маргаад яваад байсан. Н хэлэхдээ С намайг зодчихлоо гэж хэлсэн. С ч машинд сумын төв явж байхад манай аав ээжийг өдөржин ална тална гээд хөөсөн байна дургүй хүрээд нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн. Яг хаашаа нь өшиглөсөн талаар юм хэлээгүй. Н ч яг нарийн тодорхой зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/, гэрч Ж.Мгийн “...Н бас замд явж байх үедээ Сад хандаж чи намайг өшиглөсөн биз дээ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/, шинжээч эмч Л.А-н “... Б.Нын биед үүссэн байсан зүүн талын 4-р хавирганы хугарал нь дангаараа хөнгөн зэрэг, баруун нүдний ухархайн дотор хана зөрөөгүй хугарал нь дангаараа хөнгөн зэрэг, баруун тал зулай, духанд зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун чамархайд дээд үстэй хэсэгт 3 см урттай 4 ширхэг оёдолтой зах ирмэг тэгш бус шарх нь дангаараа хөнгөн зэрэг, баруун нүдний алиманд үүссэн улаан ягаан өнгийн цус хуралт дангаараа хөнгөн зэрэг, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас/, гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдрийн үйл явдлыг санаж байна. 2024 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш гэж санаж байна. Орой 17-18 цагийн ү^д Н бид хоёр ямаагаа хашаад төл малнуудаа тавьж байсан. Тэгсэн чинь Х ах морьтой ирээд Ныг дуудсан. Х ах алд гарантай мод бариад явж байсан. Надаас тэр хоёр 20 орчим метрийн зайтай байсан. Би ишиг тавьж байгаад нэг харсан чинь Х ах барьж явсан урт нарийн модоороо Ныг нүдэж байсан. Н шууд нүдүүлчээд Х ахын гэр лүү явган гүйгээд явчихсан. Араас нь Х ах морьтойгоо явсан. Хэсэг хугацааны дараа Х ах ганцаараа морьтойгоо давхиж ирээд би Нын чинь тархийг хага цохиод алчихсан одоо чамайг ална муу пизда минь гэж хэлэхээр нь би зугтаагаад малын хашаа руу ороод та яагаад байгаа юм бэ? Гэж асуусан чинь яадаг юм та нар муу пиздануудыг алахад буруудах юм байхгүй гэж хэлсэн. Байж байтал М эгч Ныг дагуулаад ирсэн Н тархиа хага цохиулаад цустайгаа холилдсон ирсэн. М эгчээ наадах чинь яачихсан юм гэж асуусан чинь М эгч яахав яахав дөнгөж сая Х чулуугаар цохиод хагалчихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нын зургийг нь дарсан. Х ах, Н, М эгч гурав манай гэрийн гадаа үлдсэн би мал руугаа явсан. Хонио хураагаад уулын энгэр дээр явж байсан чинь зүүн талаар Нарийны ам өгсөөд нэг мотоциклтой хүн явж байгаа харагдсан. Би хонио хураагаад гэртээ ирсэн чинь Н байхгүй байсан. Гэрээсээ гараад Х ахын гэр лүү чиглээд хажуу талын хадтай энгэр давсан чинь Х ахын хүү С ирчихсэн байсан. Би тэр хэдээс 100 метрийн зайтай байсан айгаад очиж чадаагүй. С Ныг дэвсээд, Х ах ал ал гээд өшиглөөд, М эгч цагаан мяндсан уяа гаргаж ирээд наад муу хүүрээ хүл гээд байсан. Ныг С хүлсэн. Би харж зогсож байгаад арай ч алчихгүй байлгүй дээ гээд буцаад гэртээ очсон. М эгч наадхаа ал ал хууль ямар үйлчлэх биш гээд л орилоод байсан....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 857 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Нийн Х /РД:""""""""/-ийн сэтгэцэд 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3. Цаашид хор уршгийн арилгах сэтгэл зүйн эмчилгээ үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 856 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. О.Мын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас шалтгаалан дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3. Цаашид гэр бүл, хамт олны дэмжлэгт орчин болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 855 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:“1. Бийн Н /РД:"""""/-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 172-173 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Н, Н.Х нар нь бусдын бие мах бодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогч нарын биед цохих, өшиглөх зэрэг идэвхтэй үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Б.Нын үйлдэл нь “Хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

            Шүүгдэгч Н.Хийн үйлдлийн улмаас хохирогч Б.Нт хөнгөн хохирол учирсан болох Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

1.2. Шүүгдэгч Х.Сын гэм буруугийн талаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хэрэг учрал 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн орой болсон бөгөөд шүүгдэгч Х.С нь Б.Н, Н.Х нарыг хоорондоо гэмтэл учруулсны дараа хэрэг учралын газарт очсон болох нь хохирогч О.М /1-р хавтаст хэргийн 18-19, 125 дугаар хуудас/ мэдүүлгээр, мөн Н.С нь хохирогч Б.Ныг ногоон даавуун өнгийн бүсээр гарыг ард талд оруулж газар суулгасан талаар гэрч Б.Г /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/, гэрч Ц.Д нар мэдүүлдэг. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад хохирогч Б.Н “шүүгдэгч Х.С намайг зодсон” гэж мэдүүлдэг боловч энэ талаарх өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Х.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, яллагдагчийг гэм бурууг бүрэн баталж чадна гэж үзсэн бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгасны эцэст хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч хохирогч Б.Нын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хангалттай баримт гэж үзэх боломжгүй хэрэгт үүнийг нотолсон өөр баримтгүй, хэрэгт гэм бурууг нотолсон баримт цуглараагүй, хэргийн нотолгоонд үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдлууд үүссэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгон мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Х.Сын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Хоёр. Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр """"""""""""""" 8 дугаар баг Их нарийн гэх газарт нартай тухайн үед үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж цохих үйлдлээр Н.Хийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн О.Мын биед тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуяны баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Х нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр """""""" 8-р багийн нутаг Их нарийн гэх газарт Б.Нтай тухайн үед үүсгэсэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж өшиглөх үйлдлээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Н, Н.Х нарт оногдуулах ял эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хэлнэ. Шүүгдэгч Х.Сыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эргэлзээтэй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон учраас эрүүгийн хариуцлагын талаар санал хэлэхгүй. Шүүгдэгч Б.Нт хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналтай байна. Шүүгдэгч Н.Хэд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналтай байна. Шүүгдэгч Н.Х, Б.Н нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах нь зүйтэй байна. Энэ хэрэг дээр эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.Н, Н.Х нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Б.Н, Н.Х нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт торгох ялын санал хэлсэн учраас шүүхийн шийдвэр гартал шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Б.Н, Н.Х нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зүйл ангид оногдуулах эрүүгийн хариуцлага нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялтай буюу сонгох санкцтай байгаа. Шүүгдэгч нар нь хөдөө мал маллаж амьдардаг учраас торгох ял оногдуулснаар биелэгдэх боломжтой байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зорчих эрх хязгаарлах ял оногдуулснаар сүлжээ барихгүй газар ял хэрэгжих боломжгүй учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зохимжгүй байна гэж үзлээ. Мөн хөдөө малчин хүмүүс байгаа учраас нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь тэдний хэвийн ажиллаж, амьдрах байдлыг нь дордуулах нөхцөл байдал үүсэж байгаа. Эрүүгийн хариуцлага өөрөө цээрлүүлэх болон нийгэмшүүл зорилготой учраас тэдэнд оногдуулсан ял эрүүгийн хариуцлагын саналаа торгох ялын саналын хүрээнд хэллээ. Шүүгдэгч Н.Хийн тухайд оногдуулах эрүүгийн хариуцлага нь буюу торгох ял нь дөрвөн зуун тавин нэгжээс эхэлж байгаа. Шүүгдэгчийн тухайд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанарыг бүрэн ойлгож ухамсарладаггүй, өөрийнх нь санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан талаар дүгнэлт хийдэггүй байдал нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээг тогтооход нөлөөлсөн. Шүүгдэгч Б.Нын тухайд хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байгаа байдал нь хэдийгээр гэм буруугаа ойлгож байгаа гэж байгаа боловч нийгэмд учруулж байгаа нийгмийн аюулын хэр хэмжээ шинж чанарыг харгалзан үзэж 700,000 төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэж үзлээ” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүх, шүүгдэгч Б.Ныг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

          Шүүгдэгч Н.Хийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

            Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Хэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

            Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

            Энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1- “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

            Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 857 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогч Н.Хэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэл /хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 857 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогч О.Мад гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэл /хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 857 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогч Б.Нт гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэл /хавтаст хэргийн 172-173 дугаар хуудас/ тус тус тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Наас хохирогч О.Мын гэмт хэргийн улмаас толгойн гэмтлээ MRI-д үзүүлсэн үзлэгийн төлбөр болох 350,000 төгрөгийг /хх-106 дугаар хуудас/, сэтгэцэд учирсан хор уршигт 660,000*5=3,300,000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Мад, мөн сэтгэцэд учирсан хохиролд 660,000*3,293,400 төгрөгийг хохирогч Н.Хэд тус тус гаргуулан олгох,

Шүүгдэгч Н.Хээс гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нт учирсан хохиролд 376,615 төгрөг /хх-ийн 100 дугаар хуудас/-ийг, сэтгэцэд учирсан 660,000*4,99=3,293,400 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.Нт тус тус гаргуулан олгохоор тус тус шийдвэрлэв.

 

            Дөрөв: Бусад асуудлаар:

         

            Шүүгдэгч Б.Н, Н.Х, Х.С нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н, Н.Х, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н, Н.Х, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Хийн Сад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Л овогт Бийн Ныг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн,

Х овогт Нийн Хийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л овогт Бийн Ныг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Нийн Хийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Н, Н.Х нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Н, Н.Х нарын торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Наас хохиролд 350,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 3,300,000 төгрөг, нийт 3,650,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Мад, мөн сэтгэцэд учирсан хохиролд 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Хэд олгох, шүүгдэгч Н.Хээс хохиролд 376,615 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,293,400 төгрөг нийт 3,670,015 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Нт тус тус олгосугай.

 

  1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар Н.Хэд Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилсэн тусламж үйлчилгээний төлбөр 109,949 төгрөг, хохирогч О.Мад эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилсэн тусламж үйлчилгээний төлбөр 40,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Наас, хохирогч Б.Нт эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр 472,316 төгрөгийг шүүгдэгч Н.Хээс нараас тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

  1. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Н.Х, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА