| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0177/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/194 |
| Огноо | 2025-06-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/194
2025 06 06 2025/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н*********гийн Э***********д холбогдох эрүүгийн 2538******** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ****************** нь 2024 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг “У*********” гэх газраас өвөлжөөний байшин барих зорилгоор цахилгаан хөрөө ашиглан зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалтыг зөрчиж, 3 метр куб хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, байгаль экологид 698,714 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****************** нь 2024 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг “У*********” гэх газраас өвөлжөөний байшин барих зорилгоор цахилгаан хөрөө ашиглан зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалтыг зөрчиж, 3 метр куб хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, байгаль экологид 698,714 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538******** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******************ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би тухайн гоожингийн хугацаагаар мод авах гэсэн боловч мод ногоорсон байсан учир намар модоо авъя гэж бодоод 2024 оны 11 дүгээр сард Түнэл сумын 1 дүгээр багийн У********* гэдэг газраас байшингийн мод болох 5 ширхэг хуурай босоо мод унагааж бэлтгэсэн. Мөн ганц нэг унаанги мод 5 метрийн уртаар тайрч бэлтгээд өвөлжөөний хашаанд байшингийн торх мод бэлтгээд байшингийн хана хэсгийг өрсөн байсан байж байхад аймгаас хяналт шалгалтаар явж байгаа хүмүүс ирээд надаас мод бэлтгэх эрхийн бичиг шалгаад та хугацаа хэтэрсэн эрхийн бичигтэй байна. Дээрээс нь босоо мод унагаасан байна гэдэг байдлаар шалгагдаж эхэлсэн. ...Би гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Б*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Иргэн Э*********** гэх хүний үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас),
Гэрч Ю.Б******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Э***********д 6x6 харьцаатай байшингийн торхны мод өрж барьж өгсөн. Тухайн байшингийн модонд оруулах мод гэж салхинд унасан 7 ширхэг унанги мод тайрч өгсөн. Тэрнээс ямар нэгэн босоо мод унагаж бэлтгэж өгөөгүй. Э*********** нь надад хэлэхдээ байшин барих модны эрхийн бичгийг авсан гэж хэлсэн. Э*********** гэрийнх нь гадаа буусан мод нь хүрэхгүй дутах байх гэж хэлээд намайг дагуулж явж салхинд унасан бололтой ямар ч байсан унанги мод зааж өгсний дагуу 7 ширхэг унанги мод хөрөөдөж хувааж өгсөн. Тэрнээс гэрийнхээ гадаа бэлтгэсэн модыг хэнээр бэлдүүлж ямар мод унагасан талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),
Гэрч Ц.М********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э*********** нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ахуйн хэрэглээнд цэвэрлэгээний ажлаар 8 куб метр мод бэлтгэх 23-031511 дугаартай эрхийн бичиг бичүүлж авсан байсан. Миний бүртгэл цуваан хөтлөл дээр эрхийн бичгийн дугаар мөн эрхийн бичиг авсан он сар өдөр тэмдэглэгдсэн байсан. Тэрнээс эрхийн бичгийн эх хувийг 2025 онд Байгаль орчны газрын архивд хүлээлгэн өгсөн. Би Э*********** гуайд авч байгаа модны эрхийн бичигт заасан унанги мод цэвэрлэгээний зориулалтаар авна шүү гэдгийг хэлж ярьж бичиж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-13-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 14-17-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 18-20-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 21-р хуудас),
Хөвсгөл аймгийн “Түнэл-Эг” сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн “...Иргэн ******************ы бэлтгэсэн гэх мод нь хуурай, гол эргэсэн хэрэглээний шинэс мод байв. Иргэн ******************ы бэлтгэсэн модонд хэмжилт хийхэд гол зүссэн 40 ширхэг, 5 метрийн урттай 3 метр куб, хуурай хэрэглээний мод байсан. Иргэн ******************ы бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 698,714 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 38-39-р хуудас),
Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 40-41-р хуудас),
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн: “...Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 2,096,142 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 46-р хуудас),
“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Ч.Жамъяангийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-925/12062 дугаартай “БНХАУ-д үйлдвэрлэсэн Урал нэртэй бензин хөрөө зах зээлийн дундаж үнээр 100,000 төгрөгөөр тогтоов.” гэх дүгнэлт (хх-ийн 51-52-р хуудас),
“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Ч.Жамъяангийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-925/12296 дугаартай “БНХАУ-д үйлдвэрлэсэн Пад трактор зах зээлийн дундаж үнээр 1,000,000 төгрөгөөр тогтоов.” гэх дүгнэлт (хх-ийн 79-83-р хуудас),
Мод бэлтгэх эрхийн бичиг (хх-ийн 74-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 68-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 69-р хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 70-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 71-р хуудас), Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 75-р хуудас), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого (хх-ийн 77-78-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 67-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538******** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч ****************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ****************** нь 2024 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг “У*********” гэх газраас өвөлжөөний байшин барих зорилгоор цахилгаан хөрөө ашиглан зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалтыг зөрчиж, 3 метр куб хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, байгаль экологид 698,714 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Б*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас), гэрч Ю.Б******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас), гэрч Ц.М********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 34-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-13-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 14-17-р хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 18-20-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 21-р хуудас), Хөвсгөл аймгийн “Түнэл-Эг” сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 38-39-р хуудас), бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 40-41-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Ч.Жамъяангийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-925/12062 дугаартай дүгнэлт (хх-ийн 51-52-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Ч.Жамъяангийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-925/12296 дугаартай дүгнэлт (хх-ийн 79-83-р хуудас), мод бэлтгэх эрхийн бичиг (хх-ийн 74-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч ****************** нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ******************ы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ. Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч ****************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ****************** нь экологи эдийн засагт 698,714 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч ****************** нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2,096,142 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 2,096,142 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч ******************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 67-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ****************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн Пад нэртэй трактор маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ******************ых мөн болох түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг “Да*********” гэх газар байгаа шүүгдэгч ******************ы гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн Пад нэртэй трактор маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг “Да*********” гэх газар битүүмжлэгдсэн 3 м.куб хэмжээтэй, 5 метрийн урттай, 40 ширхэг дүнз модыг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н*********гийн Э***********ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н*********гийн Э***********ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ******************аас 2,096,142 (хоёр сая ерэн зургаан мянга нэг зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг “Да*********” гэх газар байгаа шүүгдэгч ******************ы гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн Пад нэртэй трактор маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг “Да*********” гэх газар битүүмжлэгдсэн 3 м.куб хэмжээтэй, 5 метрийн урттай, 40 ширхэг дүнз модыг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн 2538******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР