Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/66

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б-н Бд холбогдох эрүүгийн 2527000470045 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, """""""""" төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт """"""""""""""""гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд """"""""""""""""" 2010 оны 12 дугаар арын 09-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, """""" регистрийн дугаартай, Ж овогт Б-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 01 дүгээр сард """"""""""""""" нутаг “Ганц мод” гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр 51 ширхэг 2.9м3 шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж үхэр чарганд хөллөн зөөвөрлөж байгаль экологид 1,071,364 /нэг сая далан нэгэн мянга гурван зуун жаран дөрвөн/ төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

            Гэрч    Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэсгийн төлөөлөгч Э.Б, цагдаа, цагдаагийн ахлагч С.Д, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д нарын хамт хяналт шалгалтаар явж ажилласан. """"""""""""" гэх газруудаар хяналт шалгалтаар явсан. Зохих эрхийн бичиггүй, эзэн холбогдогч нь тодорхойгүй, Хуш болон Шинэс мод бэлтгэсэн зөрчлүүд илэрсэн. Зөрчил илэрсэн газрын ойр орчмын айл болох Б, Г, Л зэрэг айлаар орж асууж тодруулж явсан бөгөөд мод бэлтгэсэн байх магадлалтай булхай буюу чаргыг Г гэх айлаас олсон. Уужим 2 дугаар багийн Бургасын эх, Ганц модны урд энгэрт ногооноороо шилмүүстэйгээ Хуш модны толгой болон хожуул нь байсан. Мөн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 4 м/куб орчим шинэс мод бэлтгэсэн байсан. Мод бэлтгэсэн газраас булхай буюу чаргаар цагаалж уулнаас буулгасан мөр байсан. Ойр хавийн айлаар ороход уулнаас цагаалж буулгасан чарга нь Улжийн аманд Лын хаваржааны ард байсан. Л, Б, Г нар нь нэг өвөлжөөнд байдаг айлууд юм. Ингээд энэ айлуудаар орж тухайн чарга хэнийх болохыг эхлээд Баас асуухад манай урд талын Гийн чарга гэж хэлсэн. Ганц модны хаяанд бэлтгэсэн байсан модыг хэн бэлтгэсэн талаар лавлаж асуухад Б 2 хоногийн өмнө би бэлдсэн, 3 ширхэг босоо мод унагаж, заримыг нь ойр хавиарах унанги мод түүж бэлтгэсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн мод нь Нарсны овгийн сибирь Шинэс зүйл байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь 139 настай, 17% хуурай мод байна. З.Шинжилгээнд ирүүлсэн дээж болон модонд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс унанги болон босоо мод болохыг тогтоох боломжгүй. 4.Экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1,071,364 төгрөг байна. б.Зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх моднууд нь 2.9 куб метр хэмжээтэй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас/

 

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “...3.214.092 /гурван сая хоёр зуун арван дөрвөн мянга ерэн хоёр/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Байгаль орчин уур амьсгалын сан”-гийн 100.900.013.040 дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.” гэх акт /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,

 

Орхоны Хөндийн Байгалийн Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай “Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг Ганц мод гэх газрын ...солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно.” гэх албан тоот, зураглал, /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

Яллагдагч Б.Бын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, /хавтаст хэргийн 8-13, 21-22 дугаар хуудас/,

 

Яллагдагч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөөг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/,

 

Хөрөнгийн    үнэлгээчин Д.О-н 03/41 дугаартай “...Модон булхай /чарга/ 1x100.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээ, /хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээчин Д.О-н 03/40 дугаартай “...4 настай гуна эр үхэр 1x1.500.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээ, /хавтаст хэргийн 104-106 дугаар хуудас/ нотлох баримтуудыг судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 01 дүгээр сард """"""""" 2 дугаар багийн нутаг “Ганц мод” гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр 51 ширхэг 2.9м3 шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж үхэр чарганд хөллөн зөөвөрлөж байгаль экологид 1.071.364 /нэг сая далан нэгэн мянга гурван зуун жаран дөрвөн/ төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв.

 

          Энэ үйл баримт нь   Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/, гэрч Ч.Сын “...Хэсгийн төлөөлөгч Э.Б, цагдаа, цагдаагийн ахлагч С.Д, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д нарын хамт хяналт шалгалтаар явж ажилласан. """""""""""" гэх газруудаар хяналт шалгалтаар явсан. Зохих эрхийн бичиггүй, эзэн холбогдогч нь тодорхойгүй, Хуш болон Шинэс мод бэлтгэсэн зөрчлүүд илэрсэн. Зөрчил илэрсэн газрын ойр орчмын айл болох Б, Г, Л зэрэг айлаар орж асууж тодруулж явсан бөгөөд мод бэлтгэсэн байх магадлалтай булхай буюу чаргыг Г гэх айлаас олсон. Уужим 2 дугаар багийн Бургасын эх, Ганц модны урд энгэрт ногооноороо шилмүүстэйгээ Хуш модны толгой болон хожуул нь байсан. Мөн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 4 м/куб орчим шинэс мод бэлтгэсэн байсан. Мод бэлтгэсэн газраас булхай буюу чаргаар цагаалж уулнаас буулгасан мөр байсан. Ойр хавийн айлаар ороход уулнаас цагаалж буулгасан чарга нь Улжийн аманд Лын хаваржааны ард байсан. Л, Б, Г нар нь нэг өвөлжөөнд байдаг айлууд юм. Ингээд энэ айлуудаар орж тухайн чарга хэнийх болохыг эхлээд Баас асуухад манай урд талын Гийн чарга гэж хэлсэн. Ганц модны хаяанд бэлтгэсэн байсан модыг хэн бэлтгэсэн талаар лавлаж асуухад Б 2 хоногийн өмнө би бэлдсэн, 3 ширхэг босоо мод унагаж, заримыг нь ойр хавиарах унанги мод түүж бэлтгэсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн мод нь Нарсны овгийн сибирь Шинэс зүйл байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь 139 настай, 17% хуурай мод байна. З.Шинжилгээнд ирүүлсэн дээж болон модонд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс унанги болон босоо мод болохыг тогтоох боломжгүй. 4.Экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1,071,364 төгрөг байна. б.Зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх моднууд нь 2.9 куб метр хэмжээтэй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас/, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “...3.214.092 /гурван сая хоёр зуун арван дөрвөн мянга ерэн хоёр/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Байгаль орчин уур амьсгалын сан”-гийн 100.900.013.040 дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.” гэх акт /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/, Орхоны Хөндийн Байгалийн Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай “Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг Ганц мод гэх газрын ...солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно.” гэх албан тоот, зураглал, /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/, яллагдагч Б.Бын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, /хавтаст хэргийн 8-13, 21-22 дугаар хуудас/, яллагдагч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөөг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.О-н 03/41 дугаартай “...Модон булхай /чарга/ 1x100.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээ, /хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.О-н 03/40 дугаартай “...4 настай гуна эр үхэр 1x1.500.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээ, /хавтаст хэргийн 104-106 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

 

Шүүгдэгч Б.Б нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авалгүйгээр 2025 оны 01 дүгээр сард """"""""" 2 дугаар багийн нутаг “Ганц мод” гэх газраас 51 ширхэг 2.9 м3 шинэс модыг хөрөө ашиглан мод ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэж, үхэр чарганд хөллөн тээвэрлэсний улмаас байгаль экологид 1,071,364 төгрөгийн шууд хохирол, 3,214,092 төгрөгийн шууд бус хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

             Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

 

            Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа би шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Быг ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Энэ хэрэг дээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан чарга болон үхэр бусдынх байгаа учраас үнэлгээг гаргуулсан байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар чарга болон үхрийн үнэлгээ 1,500,000 төгрөг, 100,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна гэж дүгнэж байна. Хэрэг дээр эд мөрийн баримтаар хөрөө нэг ширхэг хураагдсан бөгөөд үүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улсын яллагчийн зүгээс хорихоос өөр төрлийн ялын санал хэлсэн учраас шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Шүүгдэгч Б.Б энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Б.Баас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал байхгүй болохыг мөн дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

 

            Шүүх, шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

         

            Шүүгдэгч Б.Быг нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

            Шүүгдэгч Б.Бын хууль бус үйлдлийн улмаас ойн санд 3,214,092 төгрөгийг хохирол учруулсан бөгөөд түүнийг төлж барагдуулсан болох нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1,071,364 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 144 дүгээр хуудас/, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2,142,728 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Дөрөв:  Бусад асуудлаар:

         

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 51 ширхэг 2.9 м3 хэмжээтэй, 1,071,364 /нэг сая далан нэгэн мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний 51 ширхэг шинэс модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг, хэрэгт битүүмжлэгдсэн үхрийн үнэ болох 1,500,000 төгрөг, модон булхайны үнэ 100,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Баас гаргуулж улсын орлогод оруулахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

            гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Ж овогт Б-н Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-н Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4, дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 51 ширхэг 2.9 м3 хэмжээтэй, 1,071,364 /нэг сая далан нэгэн мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний 51 ширхэг шинэс модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг, хэрэгт битүүмжлэгдсэн үхрийн үнэ болох 1,500,000 төгрөг, модон булхайны үнэ 100,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Баас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1.  Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА