| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0064/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт Гын Ад холбогдох эрүүгийн 2527000580051 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""""" төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, """"""""""""""" ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт """""""""""" сумын 1 дүгээр баг Хийдийн 33-003 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, """" регистрийн дугаартай, Е овогт Гын А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2024 оны 11 дүгээр сард Ч.Сд мэдэгдэлгүйгээр, нууцаар, хууль бусаар түүний эзэмшлийн арилжааны банкин дахь харилцах данснаас хадгаламж барьцаалсан зээл авч 1.600.000 төгрөгийн, үргэлжилсэн үйлдлээр “Токи” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Нөмөр” аппликэйшнээс 1,800,000 төгрөг, “Тус” аппликэйшнээс 1,200,000 төгрөг, “Нетпэйе” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Монгол чат” аппликэйшнээс 200,000 төгрөгийн зээл авч, нийт 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
Шүүгдэгч Г.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэр төрөөд бид хоёр охинтой болсон. Тэгээд 10 дугаар сарын сүүлээс хадам аав, ээж хоёр хоёулаа ажилтай болохоор эхнэр, хүүхэд хоёрыг маань асрах хүн байхгүй би заавал ажил хийхгүйгээр өөрөө асрах шаардлагатай болсон. Тэгээд тухайн үед ойр зуурын хэрэглээний мөнгө дутаад би нэг хамаатан ахаасаа мөнгө зээлж байсан. Гэтэл тэр ах маань мөнгөө нэхээд байхаар нь би өөрийнхөө нэр дээр зээл авах гээд оролдоод болохгүй болохоор нь хадам ээж Ч.Сийн нэр дээр аппликэйшнаас зээл аваад ахын мөнгийг нь эргүүлж төлөөд, үлдсэн 180,000 төгрөгөөр нь покер тоглосон. Тухайн үед хэрвээ тоглоод мөнгө олчих юм бол буцаагаад энэ аппликэйшныг дарчих юм байна гээд тоглоод, алдаад, дахиж авч тоглоод иймэрхүү байдалтай бүх мөнгийг нь аваад би өөрөө тоглоод алдсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай охин Д найз залуутай болсон гээд А гэх залууг 2024 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хужирт суманд байх гэртээ авчирсан юм. Тэгээд тэд нар манай гэрт байх хугацаанд манай хүргэн болох гэж байсан А гэх залуу миний гар утсаар Хаан банкны интернэт банк руу ороод цахим данс нээгээд миний хадгаламжийн данснаас 1,600,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авсан байсан. Би энэ болсон асуудлыг огт мэдээгүй байсан. Нэг өдөр миний гар утсан дээр танд цахим данс нээгдлээ гэхээр нь эгч Нээс энэ талаар асуухад мэдэхгүй байна, Хаан банкны лавлахаас асуу гэж хэлсэн. Тэгээд би банкны лавлах руу залгаад асуусан чинь танд цахимаар данс нээгээд хадгаламж барьцаалсан 1,600,000 төгрөгийн зээл авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 дэх өдөр банк ороод дансны хуулгаа авсан чинь миний хадгаламжийн данснаас хадгаламж барьцаалсан 1,600,000 төгрөгийн зээл авсан байсан. 1,000,000 төгрөгийг нь өөр данс руу хийгээд, 600,000 төгрөгийг нь Гын А гэсэн өөрийнхөө дансанд авсан байсан. ...Миний хадгаламжийн """"""" дугаартай данснаас миний нэр дээр цахим данс болох """"" данс руу 1,600,000 төгрөг шилжүүлчихээд 600,000 төгрөгийг нь """""""" дугаарын данс руу шилжүүлж авсан байсан. 1,000,000 төгрөгийг нь """"""" дугаарын данс руу шилжүүлж авсан байсан. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Тус гэдэг зээлийн газраас """""" гэсэн дугаараас залгаад та зээлээ төлнө үү гэхээр нь гайхаад юун зээл гэсэн чинь та манайхаас зээл авсан байна гэсэн. Тэгээд би танайхаас зээл аваагүй гэсэн чинь И-Монголиа руу ороод хараарай гэсэн. Тэгээд И-Монголиа руу ороод зээлийн лавлагаа гээд харсан чинь миний И-Монголиаруу нэвтэрч ороод миний нэр дээр 5 аппликэйшнээс нийтдээ 4,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд төлөх хугацаа нь хэтрээд хүү нь бодогдоод 5,000,000 төгрөг болсон байсан. ...Миний хадгаламжийн данснаас 1,600,000 төгрөг, тэгээд аппликэйшнээс 4.000.000 төгрөг, нийтдээ хүүтэйгээ нийлээд 7,200,000 орчим төгрөг болж байгаа. ...Би гомдолтой байна. Энэ олон аппликэйшнээс авсан болон хадгаламж барьцаалсан зээлээ төлүүлмээр байна. Би энэ хэрэг дээр сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
Хохирогч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Г.А гэх хүүхэд миний нэр дээр “Токи” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Нөмөр” аппликэйшнээс 1.800.000 төгрөг, “Тус” аппликэйшнээс 1,200,000 төгрөг, “Нетпэйе” аппликэйшнээс 700.000 төгрөг, “Монгол чат” аппликэйшнээс 200,000 төгрөгийн зээл авч нийт 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс А одоогийн байдлаар Тус гэх аппликэйшнээс авсан 1,200,000 төгрөгийн зээл хаасан байгаа бөгөөд үүн дээр нэмээд 510,000 төгрөг бэлнээр шилжүүлсэн. Одоо үлдсэн зээл 4,490,000 төгрөг байгаа бөгөөд үүн дээр өдөр өдрийн хүү нь бодогдоод сүүлд асуухад 7.000.000 төгрөг болсон байсан. Би гомдолтой байгаа, өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч З.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...А нь манай гэрт 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг төрөх үед ирсэн, 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр буцаад явсан. А манай ээжийн интернэт банкаар нэвтэрч ороод манай ээжийн нэр дээр цахим данс нээгээд хадгаламжинд нь байх данснаас нь 1,600,000 төгрөг шилжүүлж авсан байсан. Би энэ талаараа ээжээс мэдсэн. ...ээж Сийн утсыг аваад үзсэн чинь цахим данс нээсэн байсан. Тэр дансанд нь мөнгө байхгүй байсан. Тэгэхээр нь гүйлгээг нь шалгаад үзсэн чинь 1.000.000 төгрөг хадгаламжнаас нь аваад буцаагаад хадгаламжийн данс руу нь хийгээд энэ үйлдлээ 4 удаа хийсэн байсан. Тэгээд дараа нь 1,000,000 төгрөгийг Токи гэх аппликэйшний данс руу хийсэн байсан. Дараа нь 600,000 төгрөгийг өөрийнхөө нэр дээрх данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд А авсан гэдгийг нь мэдсэн. Би Ааас асуусан. Чиний данс гарч ирээд байна, чи яаж ээжийн данс руу орсон юм бэ? Яагаад ээжийн данснаас мөнгө авч байгаа юм бэ? гэсэн чинь би аваагүй, яаж мэддэг юм гээд хэлээгүй. Тэгээд орой нь хувцсаа аваад манай гэрээс яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
Г.А яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би """"""""" сумын уугуул Д гэх охинтой 2023 оны 12 дугаар сард танилцаж үерхээд Улаанбаатар хотод хамтран амьдарч байгаад дундаасаа охинтой болж охин маань 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр """""""""""" нэгдсэн эмнэлэгт төрсөн бөгөөд би эхнэрээ төрөх үеэр анх удаа Өвөрхангай аймгийн Хужирт суманд хадам аав Зоригтынд ирсэн. Эхнэр төрсний дараагаар мөнгөний хэрэг нэлээд гарсан бөгөөд тухайн үед би таньдаг ахаасаа хэдэн төгрөг зээлж хэрэглээд ажилгүй байсан болохоор зээлсэн мөнгөө өгч чадалгүй нэлээд удсан. Тэгээд сүүлдээ өөрийнхөө нэр дээр банк бус санхүүгийн байгууллагаас буюу цахимаар зээл олгодог аппликэйшнуудыг татаж авч байгаад зээлийн хүсэлт илгээхэд миний нэр дээр огт зээл гарахгүй байсан. Тэгэхээр нь хадам ээж Сийн утсыг гуйж авч байгаад өөрт нь хэлэлгүйгээр И-Монголиагаар нэвтэрч ороод “Токи”, “Нөмөр”, “Нет пэйе”, “Монгол чат”, “Тус” зэрэг нийт 5 аппликэйшнуудад бүртгүүлж, нийт 4,600,000 төгрөгийн зээл авч ашигласан. Мөн хамгийн сүүлд хадам ээж Сийн интернет банкаар нэвтэрч орж байгаад хадгаламжийг нь барьцаалж, 1,600,000 төгрөгийн зээл аваад 1,000,000 төгрөгийг нь өөрийн нэр дээрх Токи аппликэйшний дансандаа, 600,000 төгрөгийг нь өөрийн нэр дээрх Хаан банкны """"""" тоот данс руу шилжүүлэн авч хэрэглэсэн. Миний санаж байгаагаар “Токи” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Нөмөр” аппликэйшнээс 1,800,000 төгрөг, “Нет пэйе” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Монгол чат” аппликэйшнээс 200,000 төгрөг, “Тус” аппликэйшнээс 1,200,000 төгрөг тус тус авсан санагдаж байна. Мөнгөн дүнг аппликэйшнтэй нь зөрүүлж хэлсэн байж магадгүй. Үүнээс би 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Тус” аппликэйшн дээрх 1,200,000 төгрөгийг нь хааж өгөөд дээрээс нь хадам ээжийн дансанд 500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Би тус мөнгөнүүдээр бүгдээр нь цахим покер тоглоод алдчихсан. Надад сонсгосон зүйл анги, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
Яллагдагч Г.Аын урд эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудас/,
Яллагдагч Е овгийн Гын А /РД:"""""""/-ын хувийн мэдээлэл лавлагаанууд /хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/,
""""""" тоот дансыг Токи аппликэйшн, """"""" тоот дансыг Г.А эзэмшдэг талаарх Хаан банкны 5557/08 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
Яллагдагч Г.Аын """"""" тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Сийн """"""" тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Сийн зээлийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Сийн бичгээр илэрхийлсэн “...одоогоор нийт хохирлоос 1,600,000 төгрөгийг төлүүлээгүй байна. Бусад хохирлоо барагдуулж авсан. Цаашид 1,600,000 төгрөгийг барагдуулсан тохиолдолд ямар нэг гомдол саналгүй, хэргийн материалтай танилцахгүй...” гэх илэрхийлэл /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.А нь 2024 оны 11 дүгээр сард Ч.Сд мэдэгдэлгүйгээр, нууцаар, хууль бусаар түүний эзэмшлийн арилжааны банкин дахь харилцах данснаас хадгаламж барьцаалсан зээл авч 1.600.000 төгрөгийн, үргэлжилсэн үйлдлээр “Токи” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Нөмөр” аппликэйшнээс 1,800,000 төгрөг, “Тус” аппликэйшнээс 1,200,000 төгрөг, “Нетпэйе” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Монгол чат” аппликэйшнээс 200,000 төгрөгийн зээл авч, нийт 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв.
Энэ үйл баримт нь хохирогч Ч.Сийн “...Манай охин Д найз залуутай болсон гээд А гэх залууг 2024 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хужирт суманд байх гэртээ авчирсан юм. Тэгээд тэд нар манай гэрт байх хугацаанд манай хүргэн болох гэж байсан А гэх залуу миний гар утсаар Хаан банкны интернэт банк руу ороод цахим данс нээгээд миний хадгаламжийн данснаас 1,600,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авсан байсан. Би энэ болсон асуудлыг огт мэдээгүй байсан. Нэг өдөр миний гар утсан дээр танд цахим данс нээгдлээ гэхээр нь эгч Нээс энэ талаар асуухад мэдэхгүй байна, Хаан банкны лавлахаас асуу гэж хэлсэн. Тэгээд би банкны лавлах руу залгаад асуусан чинь танд цахимаар данс нээгээд хадгаламж барьцаалсан 1,600,000 төгрөгийн зээл авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 дэх өдөр банк ороод дансны хуулгаа авсан чинь миний хадгаламжийн данснаас хадгаламж барьцаалсан 1,600,000 төгрөгийн зээл авсан байсан. 1,000,000 төгрөгийг нь өөр данс руу хийгээд, 600,000 төгрөгийг нь Гын А гэсэн өөрийнхөө дансанд авсан байсан. ...Миний хадгаламжийн """"""" дугаартай данснаас миний нэр дээр цахим данс болох """"" данс руу 1,600,000 төгрөг шилжүүлчихээд 600,000 төгрөгийг нь """""""" дугаарын данс руу шилжүүлж авсан байсан. 1,000,000 төгрөгийг нь """"""" дугаарын данс руу шилжүүлж авсан байсан. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/, хохирогч Ч.Сийн дахин өгсөн: “...Тус гэдэг зээлийн газраас """""" гэсэн дугаараас залгаад та зээлээ төлнө үү гэхээр нь гайхаад юун зээл гэсэн чинь та манайхаас зээл авсан байна гэсэн. Тэгээд би танайхаас зээл аваагүй гэсэн чинь И-Монголиа руу ороод хараарай гэсэн. Тэгээд И-Монголиа руу ороод зээлийн лавлагаа гээд харсан чинь миний И-Монголиа руу нэвтэрч ороод миний нэр дээр 5 аппликэйшнээс нийтдээ 4,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд төлөх хугацаа нь хэтрээд хүү нь бодогдоод 5,000,000 төгрөг болсон байсан. ...Миний хадгаламжийн данснаас 1,600,000 төгрөг, тэгээд аппликэйшнээс 4.000.000 төгрөг, нийтдээ хүүтэйгээ нийлээд 7,200,000 орчим төгрөг болж байгаа. ...Би гомдолтой байна. Энэ олон аппликэйшнээс авсан болон хадгаламж барьцаалсан зээлээ төлүүлмээр байна. Би энэ хэрэг дээр сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, хохирогч Ч.Сийн дахин өгсөн “...Г.А гэх хүүхэд миний нэр дээр “Токи” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Нөмөр” аппликэйшнээс 1.800.000 төгрөг, “Тус” аппликэйшнээс 1,200,000 төгрөг, “Нетпэйе” аппликэйшнээс 700.000 төгрөг, “Монгол чат” аппликэйшнээс 200,000 төгрөгийн зээл авч нийт 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс А одоогийн байдлаар Тус гэх аппликэйшнээс авсан 1,200,000 төгрөгийн зээл хаасан байгаа бөгөөд үүн дээр нэмээд 510,000 төгрөг бэлнээр шилжүүлсэн. Одоо үлдсэн зээл 4,490,000 төгрөг байгаа бөгөөд үүн дээр өдөр өдрийн хүү нь бодогдоод сүүлд асуухад 7.000.000 төгрөг болсон байсан. Би гомдолтой байгаа, өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч З.Дын “...А нь манай гэрт 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг төрөх үед ирсэн, 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр буцаад явсан. А манай ээжийн интернэт банкаар нэвтэрч ороод манай ээжийн нэр дээр цахим данс нээгээд хадгаламжинд нь байх данснаас нь 1,600,000 төгрөг шилжүүлж авсан байсан. Би энэ талаараа ээжээс мэдсэн. ...ээж Сийн утсыг аваад үзсэн чинь цахим данс нээсэн байсан. Тэр дансанд нь мөнгө байхгүй байсан. Тэгэхээр нь гүйлгээг нь шалгаад үзсэн чинь 1.000.000 төгрөг хадгаламжнаас нь аваад буцаагаад хадгаламжийн данс руу нь хийгээд энэ үйлдлээ 4 удаа хийсэн байсан. Тэгээд дараа нь 1,000,000 төгрөгийг Токи гэх аппликэйшний данс руу хийсэн байсан. Дараа нь 600,000 төгрөгийг өөрийнхөө нэр дээрх данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд А авсан гэдгийг нь мэдсэн. Би Ааас асуусан. Чиний данс гарч ирээд байна, чи яаж ээжийн данс руу орсон юм бэ? Яагаад ээжийн данснаас мөнгө авч байгаа юм бэ? гэсэн чинь би аваагүй, яаж мэддэг юм гээд хэлээгүй. Тэгээд орой нь хувцсаа аваад манай гэрээс яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/, Г.Аын “...Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Д гэх охинтой 2023 оны 12 дугаар сард танилцаж үерхээд Улаанбаатар хотод хамтран амьдарч байгаад дундаасаа охинтой болж охин маань 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр """"""""""""""" нэгдсэн эмнэлэгт төрсөн бөгөөд би эхнэрээ төрөх үеэр анх удаа Өвөрхангай аймгийн Хужирт суманд хадам аав Зоригтынд ирсэн. Эхнэр төрсний дараагаар мөнгөний хэрэг нэлээд гарсан бөгөөд тухайн үед би таньдаг ахаасаа хэдэн төгрөг зээлж хэрэглээд ажилгүй байсан болохоор зээлсэн мөнгөө өгч чадалгүй нэлээд удсан. Тэгээд сүүлдээ өөрийнхөө нэр дээр банк бус санхүүгийн байгууллагаас буюу цахимаар зээл олгодог аппликэйшнуудыг татаж авч байгаад зээлийн хүсэлт илгээхэд миний нэр дээр огт зээл гарахгүй байсан. Тэгэхээр нь хадам ээж Сийн утсыг гуйж авч байгаад өөрт нь хэлэлгүйгээр И-Монголиагаар нэвтэрч ороод “Токи”, “Нөмөр”, “Нет пэйе”, “Монгол чат”, “Тус” зэрэг нийт 5 аппликэйшнуудад бүртгүүлж, нийт 4,600,000 төгрөгийн зээл авч ашигласан. Мөн хамгийн сүүлд хадам ээж Сийн интернет банкаар нэвтэрч орж байгаад хадгаламжийг нь барьцаалж, 1,600,000 төгрөгийн зээл аваад 1,000,000 төгрөгийг нь өөрийн нэр дээрх Токи аппликэйшний дансандаа, 600,000 төгрөгийг нь өөрийн нэр дээрх Хаан банкны """"""" тоот дансруу шилжүүлэн авч хэрэглэсэн. Миний санаж байгаагаар “Токи” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Нөмөр” аппликэйшнээс 1,800,000 төгрөг, “Нет пэйе” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Монгол чат” аппликэйшнээс 200,000 төгрөг, “Тус” аппликэйшнээс 1,200,000 төгрөг тус тус авсан санагдаж байна. Мөнгөн дүнг аппликэйшнтэй нь зөрүүлж хэлсэн байж магадгүй. Үүнээс би 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Тус” аппликэйшн дээрх 1,200,000 төгрөгийг нь хааж өгөөд дээрээс нь хадам ээжийн дансанд 500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Би тус мөнгөнүүдээр бүгдээр нь цахим покер тоглоод алдчихсан. Надад сонсгосон зүйл анги, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, яллагдагч Г.Аын урд эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудас/, яллагдагч Е овгийн Гын А /РД:"""""""/-ын хувийн мэдээлэл лавлагаанууд /хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/, """"""" тоот дансыг Токи аппликэйшн, """"""" тоот дансыг Г.А эзэмшдэг талаарх Хаан банкны 5557/08 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, яллагдагч Г.Аын """"""" тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/, хохирогч Ч.Сийн """"""" тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/, хохирогч Ч.Сийн зээлийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/, хохирогч Ч.Сийн бичгээр илэрхийлсэн “...одоогоор нийт хохирлоос 1,600,000 төгрөгийг төлүүлээгүй байна. Бусад хохирлоо барагдуулж авсан. Цаашид 1,600,000 төгрөгийг барагдуулсан тохиолдолд ямар нэг гомдол саналгүй, хэргийн материалтай танилцахгүй...” гэх илэрхийлэл /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлээр илэрч, хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
Шүүгдэгч Г.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ангийн арван долоодугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго, шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг,
Хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг гэж тус тус ойлгоно.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Ч.Сийн эзэмшлийн гар утсаар арилжааны банкин дахь харилцах данснаас хадгаламж барьцаалсан зээл авч 1.600.000 төгрөгийн, үргэлжилсэн үйлдлээр “Токи” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Нөмөр” аппликэйшнээс 1,800,000 төгрөг, “Тус” аппликэйшнээс 1,200,000 төгрөг, “Нетпэйе” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Монгол чат” аппликэйшнээс 200,000 төгрөгийн зээл авч, нийт 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч Г.А нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.Аыг 2024 оны 11 дүгээр сард Ч.Сд мэдэгдэлгүйгээр, нууцаар, хууль бусаар түүний эзэмшлийн арилжааны банкин дахь харилцах данснаас хадгаламж барьцаалсан зээл авч 1.600.000 төгрөгийн, үргэлжилсэн үйлдлээр “Токи” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Нөмөр” аппликэйшнээс 1,800,000 төгрөг, “Тус” аппликэйшнээс 1,200,000 төгрөг, “Нетпэйе” аппликэйшнээс 700,000 төгрөг, “Монгол чат” аппликэйшнээс 200,000 төгрөгийн зээл авч, нийт 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа би шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Аын энэ үйлдэлд нь 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн тухайд одоогоор ажил хийхгүй байгаа. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт оршин суудаг гэж хэлж байгаа. Одоо Улаанбаатар хотод GS-25 гээд сүлжээ дэлгүүрт түр ажиллаж байгаа гэж байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдэх боломжтой байна гэж үзлээ. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзаад нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэх ял оногдуулах нь түүний ял эдлэлтийн байдалд нь зохимжтой байна гэж үзлээ. Шүүгдэгчид урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна. Шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах бол шүүгдэгч Г.А нь нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүх, шүүгдэгч Г.Аыг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Аыг нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Ч.Сд учруулсан хохирол болох 6,200,000 төгрөгөөс 4,600,000 төгрөгийг төлж барагдуулсан болох хохирогч Ч.Сийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ тайлбараар нотлогдож байна.
Иймээс гэмт хэргийн улмаас учруулсан үлдэгдэл хохирол 1,600,000 төгрөгийг хуульд заасны дагуу шүүгдэгч Г.Ааас гаргуулах нь зүйтэй.
Дөрөв. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА