Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/158

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч М.Мэндбаяр /томилолтоор/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Мон******* Улсын иргэн, 1990 оны 05 сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр баг, ******* ******* гэх газарт оршин, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 15-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД:9/.

            Шүүгдэгч ******* овогт Лэгшиймаагийн нь нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 7-8 тоотод зодож, улмаар түүний эрүүл мэндэд баруун нүд, хацрын зөөлөн эдийн няцрал зүүн завж, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би 2025 оны ******* дугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баяраар 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Саяг дэлгүүрийн гадаа үл таних 2 залуутай таарсан бөгөөд тэр 2 залуу гудамжинд архи уугаад байж байсан. Тухайн үед надад хараа нэртэй 0.75 литрийн нэг шил архи байсан тул түүнийг хамт уух зорилгоор манай гэр лүү явах гэж асуусан. Тэр 2 залуу ч зөвшөөрч хамтдаа манай гэрт очиж уухаар болсон юм. Тухайн өдөр цэргийн баяр байсан болоод ч тэр үү тэр хоёрыг гудамжинд уулгаад яах вэ гэсэн бодлоор хандсан юм. Ингээд бид 3 манай гэрт очоод архиа 20 цагийн орчимд ууж дууссан. Тухайн үед гаднаас миний багын найз нь нэг найзынхаа хамтаар манай гэрт орж ирсэн. Ингээд манай найз надад хандаж "энэ юун танихгүй хүмүүс ороод ирсэн юм бэ" гэж асуухаар нь би гудамжинд таараад баяр болж байгаа учир хамт орж ирсэн юм гэж хэлсэн чинь манай найз нь надтай хамт орж ирсэн 2 залууд хандаж "энэ хүмүүсийг одоо гарга, та хоёр гар зайл” гэж хэлсэн чинь тухайн 2 залуу дургүйцсэн зүйл байхгүй гэрээс гарсан юм. Ингээд тэр 2 залуу буцаж ирээгүй манай найз хамт орж ирсэн найзынхаа хамтаар манай гэрт хэсэг байж байгаад орой 22 цагийн орчимд явсан. Үүнээс хойш би эхнэр хамтаар амарч байхад шөнө ******* цагийн орчимд манай гэрээс манай найзад хөөгдөж гарсан 2 залуугийн нэг болох гэх үл таних 2 залуугийн хамтаар орж ирээд намайг сэрээж үгийн зөрүү байхгүй шууд зодож эхэлсэн. Тухайн хүмүүсээс гэх залуу л намайг зодсон харин нөгөө хамт явсан 2 залуу нь хараад зогсож байсан юм. Тэрээр намайг сэрээж нүүр хэсэгт олон удаа алгадаж хөлөөрөө дэвсээд байсан. Би түүнээс салаад гэрээс гарч нэг хашаанд байдаг ээжийгээ дуудах гэсэн боловч нь араас гарч ирээд намайг чирээд буцаж гэрт оруулаад улмаар дахин нүүр хэсэгт олон удаа цохиж, хөлөөрөө дэвсэж зодсон. Миний хувьд энэ хэргийн улмаас эмчилгээндээ 3 сая орчим төгрөг зарцуулсан. Би өөрөөс гаргасан зардлаа нэхэмжлэх болно. Надад одоогоор хэрэгт өгөх баримт байхгүй. Цаашид миний эмчилгээ дуусвал шаардлагатай баримтуудаа гаргаж өгч иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх болно. Улаанбаатар хот руу явсан ирсэн зардлаас эхлүүлэн олон зардал өөрөөсөө гаргаж эмчилгээ хийлгэсэн байгаа. Миний хувьд энэ хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй. Зөвхөн эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно. Эмчилгээний баримтуудаа дараа дараагийн шатанд гаргаж өгөх болно..." гэжээ. /хх-ийн 9-10 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2025 оны ******* дугаар сарын 18-аас 19-ний шилжих  шөнө ******* цагийн орчим Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний 7-8 тоотод байх гэртээ нөхрийнхөө хамтаар унтаж байхад гаднаас 3 залуу орж ирсэн ба зүс таних гэх залуу ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд манай нөхрийн дээр гараад толгой, цээж, хэвлий хэсэг рүү нь цохиж, өшиглөж зодсон. Тухайн үед би хориглох гэсэн боловч надад дийлдэхгүй байсан Удалгүй нь манай нөхрийг чирээд гэр рүү оруулж ирээд толгой руу нь өшиглөж, цохиж зодоод байсан ба удалгүй нөгөө гурван хүн манай гэрээс гараад явсан..." гэжээ. /хх-ийн 19-20 тал/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Н.Уянгын 2025 оны ******* сарын 27-ны өдрийн №Дор0725/196 дугаартай  "...ын биед баруун нүд, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн завж, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх тогтоогдсон гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 тал/ 

 

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал

- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт Лэгшиймаагийн нь нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 7-8 тоотод хохирогч зодож, улмаар түүний эрүүл мэндэд баруун нүд, хацрын зөөлөн эдийн няцрал зүүн завж, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Н.Уянгын 2025 оны ******* дугаар сарын 27-ны өдрийн №ДОР0725/196 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч *******эд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаан оролцохгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, өөрт учирсан хохирлын баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилнэ гэж тэмдэглүүлсэн байх тул хохирогч нь  эрүүл мэндэд учирсан хохирлын болон бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шяүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Харин иргэний нэхэмжлэгч Ш.Энхмаа нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 113,530 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 113,530 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд мөрийн баримтгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн 9 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 113,530 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

5. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлын болон бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шяүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд мөрийн баримтгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн 9 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ