| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0045/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/71 |
| Огноо | 2025-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/71
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: О.М нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Оын Мт холбогдох эрүүгийн 2527000910064 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн хянан хялбаршуулсан журмаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""""""""""" төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт """"""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, """"""""""""""" регистрийн дугаартай, А овогт Оын М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М нь согтуугаар 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн нутаг Хорихын орон сууцны 2-7 тоотод хамтран амьдрагч Д.Мийг бусадтай хардсаны улмаас цохих, өшиглөх үйлдлээр зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн хөлд цус хуралт гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед би Мын орыг нь засаж өгөх гээд хойд өрөө рүүгээ ороод Мыг дуудсан, дуугарахгүй байхаар нь мөрнөөс нь татаад дуудсан чинь цаашаа бай яах гээд байгаа бузар пизда вэ гэж хэлсэн тэгэхээр нь би дээрээс нь хөнжил нөмрүүлээд унтуулсан. Өглөө босоод бид 2 юм дуугараагүй би 07:30 минутад гэрээсээ гараад ажил руугаа алхаад 08 цаг 05 минутад ажил дээрээ ирсэн. М замд явж байхад 3 удаа залгахаар нь би аваагүй юм. Тэгсэн чинь над руу чи жолоочтой болсон юм уу гэсэн мессеж бичсэн байсан. Цайны цагаар охиндоо хоолыг нь хийж өгөөд охин тоглох гээд гараад явсны дараа хаана байгаа юм яваад очъё хуушуур авчлаа гэсэн мессеж бичсэн байсан. Удалгүй хуушуур, ундаа 2 барьж орж ирээд яагаад байгаа юм пизда минь гээд над руу хуушуур ундаагаа шидээд бузар янхан ална чамайг гэж хэлээд дайрсан. Мтай би 10 жилдээ нэг ангид сурдаг байсан юм. 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2 дугаар сургуулийн төгсөгч нарын тэмцээн болоод М бид 2 ангийнхантай уулзах гэж орой 19 цагийн үед Мой караоке орсон. Мой караокены гадаа би Багуу, Ж гэдэг 2 танилтайгаа таарсан тэгсэн намайг ямар сонин хүн бэ ийм орой болсон хойно энд юу хийж яваа юм гэхээр нь би юм бодолгүй тоглоод хөгшин чинь шөнөөр явдаг ш дээ гэж хэлсэн тухайн үед М чимээгүй тамхи татаад зогсож байсан. Тэр явдлаас хойш намайг шөнийн эрвээхэй, шөнийн хөгшин янхан чамайг баарны гадаа бүгд ярьж байна ш дээ гэх зэргээр амаар болон утсаар доромжилж эхэлсэн. ...Миний давсаг хэсэг рүү гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. Цохиж байгаад гэрээс гарахынхаа өмнө баруун гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохиод толгой руу бас 2, 3 удаа цохисон. ...Намайг хэл амаар бол байнга доромжилдог. 2, 3 сарын өмнө нүд рүү бас гараараа цохиж байсан тухайн үед бол хэрэлдээд л өнгөрч байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.М дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед М намайг өшиглөж гэмтэл учруулсан. Тухайн хэрэг болох үед О.М намайг зодохдоо өшиглөж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас, 24, 26 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн Хархорин сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч Л.А-н 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 245 дугаартай дүгнэлтэд:“...1.Д.М биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/
Ялгагдагч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч О.М нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр """"""""""""""""""" гэртээ хамтран амьдрагч Д.Мийг бусадтай хардсаны улмаас цохих, өшиглөх үйлдлээр зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн хөлд цус хуралт гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч О.Мын цохих, өшиглөх үйлдлээр зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн хөлд цус хуралт гэмтэл зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор гэж,
мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-т "хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгоно гэж тус тус заасан.
Шүүгдэгч болон хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.М нь хохирогч Д.Мийн биед хүч хэрэглэн удаа дараа халдаж байгаагүй ч хохирогчийн “...Миний давсаг хэсэг рүү гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. Цохиж байгаад гэрээс гарахынхаа өмнө баруун гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохиод толгой руу бас 2, 3 удаа цохисон. ...Намайг хэл амаар бол байнга доромжилдог. 2, 3 сарын өмнө нүд рүү бас гараараа цохиж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч О.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр. Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Хохирогч Д.М нь эрүүл мэндийн байгууллагаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ аваагүй, мөн “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.
Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгч О.М хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч А овогт Оын Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.
Дөрөв. Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА