| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0076/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгч: Ч.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү овогт Ч-н Эд холбогдох эрүүгийн 2527000000063 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн хянан авч хялбаршуулсан журмаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""" төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт """"""""""""""" дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд """"""""""""""""""""" шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 3 сар, 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
"""""""""""""""""""""""" шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнссэн, """""""" регистрийн дугаартай, Ү овогт Ч-н Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 2700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тус өдөр """""""""""баг, Шивээт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, хяналт шалгалт хийж ажилласан бөгөөд тухайн үед Чын Э /РД:""""""""/ нь улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон """""""""""багийн нутаг дэвсгэр, Урд хороо гэх газарт хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож байсан тул зогсоогоод шалгахад согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул өөрөөс нь энэ талаар асуухад өчигдөр би согтууруулах ундаа хэрэглэсэн, өнөөдөр бас пиво уусан гэж хэлсэн бөгөөд тухайн газарт Ч.Эг согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 2,85% согтолт илэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Гэрч Л.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ч.Этэй нэг нутгийн хүмүүс учраас танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Би 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ч.Этэй уулзсан. Тэр өдрийн 14 цагийн орчимд """""""""""баг, Урд хороо гэх газарт хүргэнийдээ очих гээд морьтой явж байтал Ч.Э тааралдаж ганц пиво уух уу гэхлээр нь би зөвшөөрөөд """""""""""" гэх залуугийн хашаанд Ч.Этэй 1 ширхэг 2,5 литрийн савлагаатай том пиво хувааж уугаад салсан. Ахиж уулзалдаагүй, холбоо бариагүй. ...Тухайн үед Ч.Э ямар тээврийн хэрэгсэлтэй явж байсан талаар мэдэхгүй байна, нэг пиво хувааж уучихаад би түрүүлээд мордоод явсан, Ч.Э үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
Ч.Э яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаарх хуулийн заалтыг мэднэ ээ. Миний буруу дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 63 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Хужир сумын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Бын согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
Үст овгийн Чын Э /РД:""""""""/-ийн хувийн мэдээллүүдийн лавлагаа /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,
Ч.Эгийн урьд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 21-29 дүгээр хуудас/,
""""""""""""""""""""""""" шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/245 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Э 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр """"""""""""""""""""" нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүйй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь
Гэрч И.Бын “...Тус өдөр """""""""""баг, Шивээт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, хяналт шалгалт хийж ажилласан бөгөөд тухайн үед Чын Э /РД:""""""""/ нь улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон """""""""""багийн нутаг дэвсгэр, Урд хороо гэх газарт хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож байсан тул зогсоогоод шалгахад согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул өөрөөс нь энэ талаар асуухад өчигдөр би согтууруулах ундаа хэрэглэсэн, өнөөдөр бас пиво уусан гэж хэлсэн бөгөөд тухайн газарт Ч.Эг согтуурал хэмжигч А1ко1ез1-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 2,85% согтолт илэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, гэрч Л.Хын “...Би Ч.Этэй нэг нутгийн хүмүүс учраас танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Би 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ч.Этэй уулзсан. Тэр өдрийн 14 цагийн орчимд """""""""""баг, Урд хороо гэх газарт хүргэнийдээ очих гээд морьтой явж байтал Ч.Э тааралдаж ганц пиво уух уу гэхлээр нь би зөвшөөрөөд Хужирт сумын иргэн Чөдөр гэх залуугийн хашаанд Ч.Этэй 1 ширхэг 2,5 литрийн савалгаатай том пиво хувааж уугаад салсан. Ахиж уулзалдаагүй, холбоо бариагүй. ...Тухайн үед Ч.Э ямар тээврийн хэрэгсэлтэй явж байсан талаар мэдэхгүй байна, нэг пиво хувааж уучихаад би түрүүлээд мордоод явсан, Ч.Э үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, Ч.Э яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаарх хуулийн заалтыг мэднэ ээ. Миний буруу дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 63 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хужир сумын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Бын согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудас/, Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, Үст овгийн Чын Э /РД:""""""""/-ийн хувийн мэдээллүүдийн лавлагаа /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/, Ч.Эгийн урд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 21-29 дүгээр хуудас/, """"""""""""""""""" шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/245 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Прокурорын санал болгож, шүүгдэгч Ч.Эгийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ү овогт Ч-н Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Гурав: Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүгдэгч Ч.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.
Дөрөв: Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА