Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Ч.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч ******* ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Д.Ганцэцэг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч  Ж.Мөнхнасан, Б.Буянжаргал,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Д.Ганцэцэг, хяналтын прокурор Ө.Манзушир нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох 2416000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. *******,

          2. *******.

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч *******өөр өөр цаг хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн *******сумын *******гэх газарт уулзъя гэсэн чат бичиж хүүхдүүд цуглуулж урьд өмнө үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан гэх шалтгаанаар *******рүү хутга барьж дайрсны улмаас хутгыг салгах гэж очсон *******зүүн гарыг хутгаар зүсэж эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

-2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн *******сумын төв 3-р баг *******7-р гудамжинд *******нь*******бүлэглэж *******нь буугаа ав, чи яг *******онох уу гэж *******хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, зориуд хүргэсний улмаас *******нь насанд хүрээгүй хохирогч *******олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргaap буудаж алсан гэмт хэргийг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт заасан,

-2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн *******сумын төв 3-р баг *******7-р гудамжинд үе тэнгийн дээрэлхэлтээс шалтгаалан *******бүлэглэж *******нь буугаа ав, чи яг *******онох уу гэж *******хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, зориуд хүргэсний улмаас *******нь*******ална хэмээн заналхийлж 2 удаа буудлага үйлдэхдээ амь хохирогчоос гадна тухайн хэргийн газарт байсан бусад хүний амь бие, эрүүл мэнд эрсдэж болзошгүй гэдгийг ухамсарлан ойлгох боломжтой байсан боловч тэрээр гарч болзошгүй үр дагаварт хайхрамжгүй хандаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, нийтэд аюултай аргаар хүнийг алахыг завдсан гэмт хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт заасан,

2. Шүүгдэгч *******нь *******бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 27- ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн *******сумын төв 3-р баг *******7-р гудамжинд буугаа ав, чи яг *******онох уу гэж *******хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, зориуд хүргэсний улмаас өсвөр насны яллагдагч *******нь насанд хүрээгүй хохирогч *******олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буудаж алсан гэмт хэрэгт хамтран оролцсон байх тул Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт заасан,

-Мөн *******бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21- ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн *******сумын төв 3-р баг *******7-р гудамжинд үе тэнгийн дээрэлхэлтээс шалтгаалан *******нь буугаа ав, чи яг *******онох уу гэж *******хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, зориуд хүргэсний улмаас *******нь *******ална хэмээн заналхийлж 2 удаа буудлага үйлдэхдээ амь хохирогчоос гадна тухайн хэргийн газарт байсан бусад хүний амь бие, эрүүл мэнд эрсдэж болзошгүй гэдгийг ухамсарлан ойлгох боломжтой байсан боловч тэрээр гарч болзошгүй үр дагаварт хайхрамжгүй хандаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, нийтэд аюултай аргаар хүнийг алахыг завдсан гэмт хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал, бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчийн зүгээс:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1-р хавтаст хэргийн 3-12-р тал,

2. Амь хохирогч *******цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл

зургийн үзүүлэлтүүд 1-р хавтаст хэргийн 13-22-р тал,

3. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл 1-р хавтаст хэргийн 23-24-р тал,

4. Харилцан бичилцсэн зурвас, хоорондоо ярилцсан дуудлага байгаа эсэхийг шалгах зорилгоор гар утаснуудад болон “багшаас далд группт харилцан бичсэн зурвасуудад үзлэг хийсэн тал,аарх холбогдох баримтууд болон гар утас хүлээлгэж өгсөн тэмдэглэлүүд 1-р хавтаст хэргийн 25-62-р тал,

5. Галт зэвсэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1-р хавтаст хэргийн 63-64-р тал,         

6.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1-р хавтаст хэргийн 67-73-р тал,

7. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл 1-р хавтаст хэргийн 74-77-р тал,

8. Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл 1-р хавтаст хэргийн 78-80-р тал,

9.Эд мөрийн баримтаар тооцох, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай “ ZKK-600 7*64 Чех 800 маркийн буу, 2 ширхэг сум хураан авсан, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон мөрдөгч прокурорын тогтоолууд/1-р хх-ийн 81-88-р тал/,

10. Хууль ёсны төлөөлөгч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 99-103-р тал,

11. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 116-123-р тал,

12. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 124-132-р тал,

13. Гэрч ******* мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 133-143-р тал,

14. Гэрч *******  мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 156-161-р тал,

15. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 168-172-р тал,

17. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 184-188-р тал,

18. Насанд гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 191-195-р тал,

19. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 204-210-р тал,

20. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 211-222-р тал,

21. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 223-225-р тал,

22. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 226-229-р тал,

23. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 230-233-р тал,

24. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 235-р тал,

25. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 237-238-р тал,

26. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 246-248-р тал,

27. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 144-155-р тал,

28. Гэрч *******мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 33-34-р тал,

29. Гэрч *******мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 37-38-р тал,

30. Гэрч *******мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 39-41-р тал,

31. Гэрч *******мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 25-26-р тал,

32. Гэрч *******мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 27-31-р тал,

33. Шинжээч *******мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 237-238-р тал,

34. 2024 оны 01 сарын 03-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлт 2-р хавтаст хэргийн 97-98-р тал,/

35. Шүүх, сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт 2-р хавтаст хэргийн 130-133-р тал,

36. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №06 дугаартай дүгнэлт 2-р хавтаст хэргийн 137-140-р тал,

37. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №340 дугаартай дүгнэлт 2-р хавтаст хэргийн 159-167-р тал,

38. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №573 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмрөөс дарь тортгийн найрлагын элемент илэрч байна” гэх дүгнэлт 2-р хавтаст хэргийн 171-172-р тал,

39. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №601 дугаартай дүгнэлт 2-р хавтаст хэргийн 177-178-р тал,

40. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №575 дугаартай дүгнэлт, 2-р хавтаст хэргийн 192-193-р тал,

41. 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №574 дугаартай дүгнэлт 2-р хавтаст хэргийн 199-201-р тал,

42. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №343 дугаартай дүгнэлт 2-р хавтаст хэргийн 211-213-р тал,

43. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №341 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бууны гохны хүрээнээс 1 ширхэг, онгоц модны арын хэсгээс 1 ширхэг, замгийн гадаргуу хэсгээс 2 ширхэг, гол төмрийн үзүүр хэсгээс 1 ширхэг гарын мөрүүд илэрсэн нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй” гэх дүгнэлт, ...” гэх дүгнэлт 2-р хавтаст хэргийн 223-224-р тал,

44.Хууль ёсны төлөөлөгч *******мэдүүлэг 3-р хавтаст хэргийн 135-137-р тал,

45. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №06 дугаартай дүгнэлт, зөрчлөөр арга хэмжээ авагдсан баримтууд /2-р хавтаст хэргийн 230-231-р тал,

46. Галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, буутай холбоотой материалууд /2-р хавтаст хэргийн 23-49-р тал/,

47. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирол, хор уршигтай холбоотой зардлууд /3-р хавтаст хэргийн 1-30-р тал/

48. Эд мөрийн баримтаар тооцсон материалууд,

49. Хохирогч *******мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 97-99- р тал,

50. 2024 оны 01 сарын 15-ны өдрийн №02 дугаартай дүгнэлт,

51. 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *******сэтгэцийн байдлыг тодорхойлсон нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт 4-р хавтаст хэргийн 90-96 р тал,

52. Насанд хүрээгүй хохирогч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 113-114-р тал,

53. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 173-175-р тал,

54. *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 178-183-р тал,

52. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 133-143-р тал,

55. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг. 1-р хавтаст хэргийн 191-195-р тал,

56. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 204-210-р тал,

57. Насанд хүрээгүй гэрч *******1-р хавтаст хэргийн 211-222-р тал,

58. 2024 оны 01 сарын 03-ны өдрийн №28 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2-р хавтаст хэргийн 82-р тал,

59. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******мэдүүлэг 3-р хавтаст хэргийн 97-98-р тал,

60. 2024 оны 01 сарын 15-ны өдрийн №02 дугаартай дүгнэлт 2-р хавтаст хэргийн 118-123-р тал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1-р хавтаст хэргийн 3-5, 6-12-р тал,

2. Амь хохирогч *******цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1-р хавтаст хэргийн 13-15-р тал,

3. *******гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл 1-р хавтас хэргийн 57-61-р тал,

 4. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэрэг 113-115-рт тал,

5. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 117, 122-123-р тал,

6. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 125-126, 132-р тал,,

7. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 135-136-рт, 141-143-р тал,

8. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 145-146-р тал,

9. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 169-170-р тал,

10. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 179-180-р тал,

11. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 185-186-р тал,

12. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 191-192-р тал,

13. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 197-198-р тал,

14. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 212-213, 218-219-р тал,

15. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 232-233-р тал,

16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 576 дугаартай шинжээчийн дүгнэлт 2-р хавтаст хэргийн 150-р тал,

17. Хохирол, хор уршигтай холбоотой баримтууд,

18. Өсвөр насны яллагдагч *******мэдүүлэг 3-р хавтаст хэргийн 119-121-р тал,

19. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 19-нйи өдрийн ХОВ0825/033 дугаартай шинжээчийн дүгнэлт 7-р хавтаст хэргийн 45-47-р тал,

19. Шүүх хуралдааны тэмдэглэл,

Шүүгдэгч *******өмгөөлөгч *******зүгээс:

1. ******* *******тай харилцан бичсэн зурвасын үзлэг хийсэн тэмдэглэл 1-р хавтаст хэргийн 32-р тал,

2. Мөрдөгчийн тэмдэглэл 1-р хавтаст хэргийн 57-р тал,

3. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 125-126-р тал,

4. *******хувийн байдалтай холбоотой баримтууд 3-р хавтаст хэргийн 46-95-р тал,

5. *******зан байдлын тодорхойлолт 4-р хавтаст хэргийн 203-р тал,

6. *******насыг тоолсон тэмдэглэл 4-р хавтаст хэргийн 205-р тал,

7. *******иргэний үнэмлэхний лавлагаа 6-р хавтаст хэргийн 167-р тал,

8. *******иргэний үнэмлэхний лавлагаа 6-р хавтаст хэргийн 185-р тал,

9. *******оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа 6-р хавтаст хэргийн 187-р тал,

Шүүгдэгч *******өмгөөлөгч *******зүгээс:

1. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 117, 119, 122-р тал,

2. Насанд хүрээгүй гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 135-136, 138-139, 141-143-р тал,

3. Гэрч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 165-166-р тал,

4. Өмнөх шүүх хуралдаанд гаргаж өгсөн *******хувийн байдалтай холбоотой баримтууд,

5. *******эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 3-р хавтас хэргийн 69-р хуудас,

Шүүгдэгч *******өмгөөлөгч *******зүгээс:

1. **************нарын харилцан бичсэн зурвасын 1-р хавтаст хэргийн 38-р тал,

2. Насанд хүрээгүй хохирогч *******мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 113-114-р тал,

3. Насанд хүрээгүй гэрч *******өгсөн мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 124-132-р тал,

4. Гэрч ******* мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 157-р тал,

5. Гэрч ******* мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 4-р тал,

6. ******* мэдүүлэг,

7. *******эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 3-р хавтас хэргийн 137-р хуудас,

8. *******насыг тоолсон тэмдэглэл 3-р хавтаст хэргийн 155-р тал,

9. Говь-Алтай аймгийн *******сумын 4-р багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт 3-р хавтас хэргийн 138-р хуудас,

10. *******сурагчийн хувийн хэрэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүх үнэлж буй нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай байх болон хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох оролцогч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга, зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтийг хийж хэргийн үйл баримтыг дарааллын дагуу сэргээн тогтоох учиртай.

Дээр дурдсанаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын холбогдсон хэргийн нөхцөл байдал, үйл баримт дараах байдлаар тогтоогдлоо. Үүнд:

1. Шүүгдэгч *******нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн *******сумын *******гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас *******маргалдаж, хутга барьж айлгаж дайрсны улмаас хутгыг салгах гэж очсон *******зүүн гарыг хутгаар зүсэж эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн *******сумын төв 3-р баг *******7-р гудамжинд шүүгдэгч *******нь үе тэнгийн дээрэлхэлтээс шалтгаалан ZКК 600 7x64 800 маркийн галт зэвсгийг ашиглан амь хохирогч *******олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргaap буудаж алсан гэх нөхцөл байдал,

3. 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн *******сумын төв 3-р баг *******7-р гудамжинд **************нар нь хохирогч *******дээрэлхэлтээс ангижрах, түүнийг таслан зогсоох зорилгоор түүнийг ZКК 600 7x64 800 маркийн галт зэвсгийг ашиглан буудан алахаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар *******нь хохирогч ******* дагуулж ирэх, *******нь буудахаар, хийж гүйцэтгэх үүргээ хуваарилан, хохирогч ******* олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргaap, бүлэглэн, буудаж алахыг завдсан нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Гэмт хэрэг гэдэг ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч нарын хийсэн нийгэмд аюултай үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

1.1 Шүүгдэгч *******хохирогч *******эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Өмнөх анхан шатны шүүх хуралд мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй. *******биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч *******мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг өнгөрч байсан чинь … Согтуу толгойн тэнд очсон чинь *******нь цагаан өнгийн машинтай, *******, *******2 хутга барьчихсан, *******гартаа пиво барьчихсан зогсож байсан…*******хутгыг тавиулах гээд бугуйнаас нь бариад авсан чинь миний гэдэс рүү хатгасан зузаан дээлтэй байсан болохоор нэвтрээгүй, дахиад миний зүүн гарын алга руу хатгасан. Тэгсэн чинь хойноос нь *******бариад хутгыг нь булааж авсан...Тэгээд сумын төвд орж ирээд *******байсан гэрт нь очоод гарынхаа цусыг тогтоосон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 113-114-р тал/,

Гэрч *******өгсөн “...Тэнд очоод мотоциклоосоо буухад *******, *******хоёр хутгатай, *******нь гартаа лаазтай пиво барьчихсан зогсож байсан…*******хутгыг нь *******авах гэж байгаад гар руугаа дүрүүлсэн байсан… Би *******гэрт очиж гарынх нь цусыг угаагаад нойлын цаасаар гарыг нь дарж тогтоосон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 173-175-р тал/,

Гэрч *******өгсөн “...***** *******хоёр: **************хоёрыг хутгаа хаячих гэж хэлсэн.  *******нь хутгаа хаясан. *******нь хутгаа хаяхгүй байсан чинь *******хутгыг нь салгах гээд гараас нь бариад авсан. *******нь яая гар руу гээд дуугарсан… *******очоод *******нь гарынхаа цусыг угаасан...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 178-183-р тал/,

Гэрч *******өгсөн “...Тэр хүүхдүүдийг хүрээд ирсэн чинь **************нар нь гартаа нэг нэг хутга бариад машинаас буусан. Тэр 2-ын араас *******бид 2 буугаад машинд *******суугаад үлдсэн. **************нар нь *******маргалдаад эхэлсэн. Нэлээд маргалдаж байгаад *******нь *******эр хүн шиг үзчихье гээд гартаа барьсан хутгаа *******өгсөн. *******нь би хутгаа хаяхгүй, та нар бяр тэнхээтэйгээ гайхуулдаг юм байна лээ гээд хутгаа хаяагүй. **************2 *******хутгыг нь булааж авах гээд ноцолдож эхэлсэн. *******нь *******хутгалах гэж дайраад эхний удаад гар луу нь хутгалаад, дараа нь гэдэс хавьцаа нь хутгалах гэсэн боловч дээлтэй байсан учраас нэвтрээгүй, тэгж байж байгаад *******нь *******хутгыг нь булааж авсан…” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 133-143-р тал/,

Насанд хүрээгүй гэрч *******өгсөн “...Бид нар *******гэрт байж байтал,*******над руу чат бичээд *******дээр хүрээд ир гээд чат бичсэн. Тэгээд *******гэрт байсан хүүхдүүд 3 мотоциклтой яваад очсон. Бид нарыг яваад очсон чинь ******* ******* *******, **************нар байсан. Машинаас буугаад ирэхдээ **************нар нь гартаа хутга барьчихсан, *******нь пиво барьчихсан буугаад ирсэн. Бид нарыг харчихаад *******бүлэлцье надад алдах юм байхгүй гээд дайраад байсан. **************хутгыг тавиулах гэсэн чинь эхлээд гэдэс рүү нь хутганы үзүүрээр хатгасан дараа нь зүүн талын гарын эрхий хурууны өндөг рүү хатгахаар нь би очоод хутгыг нь авч салгасан. *******хутгыг авахдаа би гараа бага зэрэг зүсүүлсэн…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-222-р тал/,

2024 оны 01 сарын 03-ны өдрийн №28 дугаартай: “... *******биед зүүн гарын эрхий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/2-р хх-ийн 82-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******өгсөн “...зүүн гарын алган хэсэгт зүсэгдсэн шархтай байсан ба өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 97-98-р тал/,

 2024 оны 01 сарын 15-ны өдрийн №02 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн *******өмсөж байсан гэх монгол дээлд хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн 3 ширхэг зүсэгдэлтүүд байна. Зүсэгдэлтүүд нь шинэ байна. Гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн харилцан үйлчлэлээр үүссэн байна. Зүсэгдэлтүүд нь гэмтлийн утасны тасралтын зах ирмэгүүд нэгэн жигд, нэг талын үзүүр хэсэг нь харьцангуй нарийн, тэс хэсэгтээ утасны тасралт ихтэй, ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байгаа нь ерөнхий шинж тэмдгээрээ шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй, эвхэгддэг хутгаар үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 118-123-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Хохирлын “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр хохирлын зэргийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.                                    

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаартай “…*******биед зүүн гарын эрхий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт гарч хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******хохирогч *******биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******нь хохирогч *******эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл болон хохирол, хор уршиг хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна.                         

Иймд шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

2.1. Шүүгдэгч *******хохирогч *******олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргaap буудаж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай,

-Мөн шүүгдэгч **************нар нь хохирогч *******олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргaap, бүлэглэн, буудаж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 1. Насанд хүрээгүй хохирогч *******өгсөн “...буцаад сумын дээд талд гарах гэсэн чинь *******мотоциклийн бензин нь дуусаад, ******* мотоциклийн гинж нь тасраад явахгүй болохоор нь бид нар мотоциклоо үлдээгээд хэрэг болсон газрын тэнд 21 цагийн үед юм яриад зогсож байсан чинь бид нар дээр ******* **************нар хүрээд ирсэн. Тэгээд **************нар нь *******аавтай уулзаж байгаа гэж хэлсэн. Хэсэг байж байтал, ******* хүрээд ирсэн. ******* ******* хутга барьж дайрлаа гээд алгадсан. ******* нь явахдаа та нар амждаг юм бол наанаа байж байгаарай гээд яваад өгсөн нэлээд хол оччихоод **************нарыг “...та 2 нааш ир би арыг нь даая...” гээд дуудаад байсан боловч тэр 2 очоогүй, ******* байсан газар луу *******яваад араас нь ******* дагаад явж байсан чинь “пат” гээд чимээ гарсан чинь ******* уначихсан, ******* *******ыг босгосон чинь дахиад буун дуу гараад харсан чинь уначихсан байсан. Тэгээд *******бид 2 *******зайтай байсан чинь би багтраад байх шиг байна гэсэн. Тэгээд *******бид 2 очих гэсэн чинь цаанаас нь *******“...лалруудаа наанаа байж байгаарай...” гээд орилохоор нь бид нар тараад зугтаасан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 113-114-р тал/,

2. Гэрч *******өгсөн “...Бид хоёр буцаад гэрээсээ гарахдаа гэртээ мотоциклоо үлдээгээд гэрийн доод талд байдаг засмал дээр очиход *******унаж явсан мотоциклийнх нь бензин дууссан байсан. *******нь мотоциклоо айлын хашаа түшүүлж орхиод дээд хашааны булан дээр очиход ******* ******* ******* *******, *******, ******* нар байсан... Тэр орой 21 цаг 30 минутын үед гэртээ галаа түлчихээд утсаа 20 орчим минут утсаа оролдоод хэвтэж байтал, хоёр удаа пид гэж дуугарахыг нь сонссон. Удалгүй манай хашааны үүд рүү хүүхдүүд гүйлдэх чимээ сонсогдсон. Би тухайн үедээ гэрээсээ гараагүй. Хүүхдүүд гүйлдэх чимээ гарснаас хойш нэг их удаагүй 10 минут болсон байхаа ******* аав ******* ах ирээд “...******* байна уу, энэ дээр нэг хүн ухаан алдсан юм уу, үхчихсэн юм нэг хүн хэвтэж байна. Манай гэрийн доор хүүхдүүд шуугилдаад байна...” гэж хэлсэн... Үүнээс хойш 30 орчим минутын дараа *******аав *******, ээж ******* нар нь манай гэрт *******хайж ирсэн... дахиад 20 орчим минутын дараа *******-ын аав хашааны үүдэн дээр машинтай ирээд *******-ыг... Би хүмүүс хүүхдүүдээ асуугаад байхаар нь нэг юм болсон байна гэж бодсон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 173-175-р тал/,

3. Гэрч *******өгсөн “...*******талийгаач, *******, ******* нар байж байхаар нь ******* бид хоёр очсон. Бид нарыг бөөндөө байж байхад *******, ******* хоёр хүрээд ирсэн. Бид нар тэгээд тэр газраасаа тарах гээд салаад явсан. ******* бид хоёрын өмнөөс *******, **************нар ирж байхаар нь бид нар байсан газраа буцаад бөөгнөрсөн. ******* нь *******: Чи яагаад над руу хутга барьсан юм бэ гэж хэлээд нэг удаа алгадаад авсан. Тэгсэн чинь *******нь буцаад яваад өгсөн. **************нар нь бид нартай хамт үлдсэн. Удалгүй *******нь буцаж ирээд ******* дуудаад байсан. *******нь бид нараас жаахан захлаад цаашаагаа зогссон. *******нь ******* өмнөөс алхсан. Гэнэт буун дуу гарсан. Би цаашаагаа эргэж хараад зугтсан. Нэг эзэнгүй хашаа руу *******, ******* гурав ороод хойшоогоо хашаа давсан. Хашааны хойд талаар ертөнцийн зүгээр баруун тийшээ гудамжаа өгсөөд хашааны догол хэсэгт ороод бид гурав нуугдсан. Бид гурвыг тэнд сууж байхад хүмүүс шуугилдаад байсан. Бид гурав тухайн газарт очихгүй бол болохгүй юм байна гэж бодоод хүүхдүүд байсан газарт буцаад очих гээд явж байхад хэсгийн төлөөлөгчтэй тааралдсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 178-183-р тал/,

4. Хэргийн газрын үзлэгийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Говь-Алтай аймгийн *******сумын төв *******7-709 тоот хашааны ертөнцийн зүгээр зүүн урд талын булангаас буудсан гэж оролцогч *******зааснаар үзлэгийг эхлүүлэв. *******7-709 тоот хашаанаас зүүн тийш хашаа хоорондын зайг хэмжихэд 19м 80 см зайтай хоосон, хашаа хатгаагүй байв. Газрын хөрс нь нэлэнхийдээ цасан бүрхүүлээр бүрхэгдсэн, тээврийн хэрэгсэл болон бусад мөр үүссэн байв. Уг хашааны ертөнцийн зүгээр зүүн урд талын булангаас 80 см зайд гуулин сумны хонгио байсныг 1 цифрээр, тус хонгионоос зүүн тийш 4м 60см зайд дахин гуулин хонгио байсныг 2 цифрээр тэмдэглэв. Тус хонгионоос ертөнцийн зүгээр хойд зүгт 71м зайд цасан дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйл тогтсон байх ба 5см x 2.3см, 2см x 1см, 4см x 2.2см, 3см x 1.6см, 4см x 1см хэмжээтэй толбо үүссэн байв. Уг газарт амь хохирогч нь хэвтэж байсан гэж оролцогч *******заасан тул уг газрыг А цифрээр тэмдэглэв. Хэрэг учрал болсон гэх газар нь 14м 80см зайтай хашаа хооронд нь ямар нэгэн хашаа хатгаагүй хоосон газар байв. Ертөнцийн зүгээр баруун талын хашаанд улаан хүрэн өнгийн зосоор будсан хашаа байв. Зүүн талын хашаанд зосгүй банзан хашаатай байв. 2 гэсэн цифрээр ертөнцийн зүгээр хойд зүгт 54м 60 см зайд бор өнгийн иштэй эвхэгдсэн тонгорог байв.

Тонгоргийг 3 цифрээр тэмдэглэв. Сумны хошуу туссан байж болзошгүй *******9-912 тоот хашааны банзыг шалгахад ямар нэгэн ул мөр шинээр үүссэн байдал байхгүй байв. Үзлэгийн явцад цус мэт улаан хүрэн зүйлээс цагаан өнгийн бинтээр 2 ширхэг арчдас авсан болно. Үзлэгийн явцад хойшлуулшгүйгээр хонгио 2 ширхэг бор өнгийн иштэй тонгорог 1 ширхгийг хураан авав. *******7-709 тоотод хашаанаас баруун тийш 100 метр зайд *******7-703 тоот хашааны үүдэнд ирж дотор нь байсан цагаан өнгийн портер машины кабиныг оролцогч *******зааж кабин дотор буугаа үлдээсэн гэж заав. Тус машины кабиныг ертөнцийн зүгээр урд зүгт харуулан байршуулсан байв. Хашааны баруун хойд булан, зүүн хойд буланд тоосгоор барьсан амбаар байх ба өөр ямар нэгэн зүйлгүй хоосон хашаа байв.

*******7-703 тоот хашаанаас ертөнцийн зүгээр баруун хойшоо 900 метр зайд эзгүй хээр тал, газар байх ба газрын хөрс нэлэнхийдээ цасаар хучигдсан байв. Цастай хунгар хэсэгт дотроо шингэн агууламжгүй ESSA бичиглэлтэй хоосон шил түүнээс хойш 7 метр зайд 3 хэсэг болж хагарсан ESSA гэсэн бичиглэлтэй шилний хэлтэрхийнүүд түүнээс хойш 11 метр зайд мөн ESSA гэсэн бичиглэлтэй дотроо агууламжгүй шил байсныг мөн хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 3-12-р тал/,

5. Амь хохирогч ******* цогцост хийсэн үзлэгийн “...Цээжний баруун талд суганы урд шугамаар суганаас доош, 15 см зайд буюу 7,8-р хавирганы орчим 1,3 см голчтой зөв дугариг, хэлбэртэй, эдийн дутагдал үүсэж, цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, уг шарханд зоонз тавихад цээжний хөндий рүү нэвтэрч байв. Цогцос нь хөшсөн, хөшилд, эрүү доод, дээд мөчдөд тод илэрсэн. хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр улаан хүрэн өнгөөр үүсэж 10 секундын дараа эргэн хивэндээ орно. Биед нь харагдах өөр гэмтэл шарх, сорвигүй байв. Шархны хэсгээс дээж авч бэхжүүлэв. Сумны хошуу хэсэг нь зүүн талын 12-р хавирганы нурууны хажуугийн шугамаар байрлалтай гялтан хальсанд наалдсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 13-22-р тал/, 

6. Галт зэвсэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 63-64-р тал/,

7. Харилцан бичилцсэн зурвас, хоорондоо ярилцсан дуудлага байгаа эсэхийг шалгах зорилгоор гар утаснуудад болон “багшаас далд” группт харилцан бичсэн зурвасуудад үзлэг хийсэн талаарх холбогдох баримтууд болон гар утас хүлээлгэж өгсөн тэмдэглэлүүд/1-р хх-ийн 25-62-р тал/,

8. “...хэргийн газраас лааз, хутганы хуй...” илрүүлсэн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 67-73-р тал/,

9. ZKK-600 7*64 Чех800 маркийн буу, 2 ширхэг хураан авсан, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон мөрдөгч прокурорын тогтоолууд/1-р хх-ийн 81-88-р тал/,

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 цаг 58 минутын үед манай садангийн хүн “...танай хүү М.*******нь гудамжинд хэвтэж байна...” гэж утсаар ярьсан. Би тухайн үед гэртээ байсан ба гэрээсээ гараад явж байтал, эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Би эмнэлэг дээр 22 цаг 05 минутад очсон. Эмнэлэг дээр очиход эрчимт эмчилгээний орон дээр манай талийгаач хүүг хэвтүүлсэн байсан. Талийгаачийн цээжийг бинт буюу марлаар ороосон байсан ба цээжний баруун хэсгээс марл нь нэвтэрч цус гарсан байдалтай байсан. Би хүүгээ орилоод барьж аваад тэвэрсэн. Тухайн үед миний хүү амьсгалгүй байхаар нь миний хүүд массаж хийгээд өгөөч гэж орилж байснаа санаж байна. Өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Талийгаач хүүгийн ил харагдах хэсэгт ямар нэг гэмтэл шарх байгаагүй. Тухайн үед талийгаач нь өмдөндөө шээсэн байсан байхаар амьгүй болсныг нь мэдсэн. Хэсгийн төлөөлөгч тэгээд одоо эндээс гар гэж хэлэхээр нь би орилж байгаад уг газраас гарсан Би тухайн өдөр ажилтай байсан учраас гэрээс хэдэн цагийн үед гарсныг нь мэдэхгүй байна. Намайг өглөө ажилдаа гарахад талийгаач унтаад үлдсэн. Үдийн цайгаараа гэртээ ирэхэд талийгаач нь гэртээ байсан ба бөхийн бэлтгэлдээ яваад ирлээ гэж байсан. Намайг 14 цаг гээд гэрээсээ гарахад талийгаач нь гэртээ ээжийнхээ хамт үлдсэн юм. Манай эхнэр *******нь хэлэхдээ: Талийгаачийг 16 цагийн үед гэрээсээ гараад явсан гэж байсан. Талийгаач нь урд орой нь гэртээ унтахдаа сэтгэл санааны хувьд хэвийн, зүгээр байсан. Талийгаач нь 7-8 хоногийн өмнө гэртээ: Манай сургуулийн 12 ангийн сурагч *******, ******* нар нь намайг завсарлагаагаар таараад: Чи ямар том болсон юм бэ, 10-р ангийн хүүхэд байж их өссөн байна. Чиний өсөх хамаагүй шүү гэж ярьж байхыг нь сонссон. Түүнээс биш хоорондоо маргалдаж, зодолдож байсан талаараа ярьж байгаагүй. *******гэх хүүхэд нь “...Чи ******* зодолдвол чи дийлнэ шүү дээ...” гэж хэлж байсан. Харин ээж нь хүүхдүүдтэй маргалдаж муудалцаж болохгүй шүү гэж хэлэхэд талийгаач би юу гэж хүнтэй маргалдаж, муудалцах юм бэ гэж хэлж байсан. Ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа болон өс хонзонгийн асуудал байхгүй. Гар бөмбөгийн бэлтгэл хийхдээ **************нартай тоглож, зааланд өнгөрүүлдэг байсан. Харин *******бөхийн бэлтгэл хийдэг байсан. Талийгаачийг гэртээ байж байх үед *******гэх хүүхэд сүүлийн хэд хоног дуудаад байсан. Тэр хүүхэд дуудаагүй бол өнөөдөр миний хүүхэд амьд байх байсан. Мөн буудсан хүүхдийн эцэг, эх нь буугаа яагаад зохих хамгаалалтгүй байлгасан, сумаа буунаас яагаад салгаж далд хийж болоогүй юм. Буугаа далд хийх бүрэн боломжтой байсан. Тухайн хүүхдүүд өмнө нь төлөвлөсөн байх гэж бодож байна. Тэнд байсан хүүхдүүд нь хүн алах зорилгоор зоригоо чангалж, пиво уусан байх уу гэж бодож байна. Тухайн үед тэр хүүхдүүдийг машин унаад явж байсныг хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр мэдэж байсан юм шиг байгаа юм. Тэр зөрчлийг яагаад таслан зогсоогоогүй юм бол гэж бодож байна…” гэх мэдүүлэг,

11. Хууль ёсны төлөөлөгчийн дахин өгсөн “...Оршуулгын зардалд 13,472,400 төгрөгийг зарцуулсан байгаа. Мөн буяны ажилд 8,441,112 төгрөг, шатахууны зардалд нийт 839,576 төгрөгийг зарцуулсан байгаа. Нийтдээ 22,753,088 төгрөгийг зарцуулсан байгаа. Би гарсан дээрх бүх зардлыг хэргийн холбогдогчоос гаргуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 99-103-р тал/,

12. Насанд хүрээгүй гэрч *******өгсөн “...Би тухайн үеийн үйл явдлыг сайн санахгүй байна. *******нь машинаа гражиндаа барагцаагаар 21 цаг өнгөрч байхад тавьсан байх. ******* гэрийн ар талын дэнж дээр ************** *******, ******* бид нар байж байхад гэнэт ******* нь ганцаараа гараад гүйчихсэн юм. *******араас *******, *******хоёр араас нь гүйсэн юм. *******бид хоёр араас тэр гурвын араас нь алхаад явсан. *******бид хоёр *******хашааны зүүн талд байхад нь гүйцэж очсон. *******хашааны тэнд байж байхад зүүн талын гудамжны тэнд хүүхдүүд шүгэлдсэн. Тэр хүүхдүүд рүү **************бид гурав очсон. *******нь та гуравтай уулзахгүй. Нөгөө хоёроо дагуулаад ир гэж хэлсэн. Бид гурав буцаж очоод *******, *******хоёрт очоод *******нь *******бид гуравтай уулзахгүй гэж байна. Та хоёртой уулзана гэж байна гэж хэлсэн. Тэр хүүхдүүдтэй учраа олчхоод ирье гэж хэлээд *******, *******бид гурав хамт явсан. Тэр хүүхдүүд дээр яваад очиход ******* ******* хоёр ******* шууд цохиод авсан. *******нь шууд буцаад гүйхдээ наанаа байж байгаарай гэж хэлээд явсан. Би ******* хамт үлдээд тэнд байсан хүүхдүүдтэй үлдсэн. Удалгүй 10-20 минутын дараа *******нь буцаж ирээд ******* ******* нааш ир гэж дуудсан. *******нь ******* наашаа хүрээд ир гэж хэлээд өмнөөс нь яваад араас нь ******* явсан. Гэнэт буун дуу гараад тэнд байсан хүүхдүүд тараад зугтаасан. Би өөр зүйл санахгүй байна. Би шууд таньдаг ахынх руугаа гүйсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 116-123-р тал/,

13. Насанд хүрээгүй гэрч *******өгсөн “...******* буудчихлаа гэж *******хэлсэн. Харин *******нь өөрөө хэнийг буудсан талаар мэдэхгүй байсан. *******нь буугаа бариад өөрийнхөө гэр байдаг хашааны доод хашаан дотор байсан эвдэрхий машин дотор буугаа хийчхээд гэр рүүгээ гүйлдээд орсон. *******аавынх нь буу юм шиг байсан. Тухайн бууг гражнаас авна гэж хэлээд *******нь гэр рүүгээ орсон юм...Би цагийг нь сайн санахгүй байна. 21 цагийн үед машинаас тавьсан байх гэж бодож байна. ******* гэрийн арын дэнж дээр гараад ирэхэд *******нь буудна гэж хэлээд түрүүлээд ганцаараа гүйчихсэн. ******* нь буудна л гэж хэлснээс өөр тэр, энийг буудна гэж хэлээгүй. Араас нь ************** хоёр болиулах гээд гүйсэн. Би *******-ын хамт араас нь алхаад явсан ба би *******-той хамт хоёр тийш нь болгочихоод явъя гэж хоорондоо ярилцаад араас нь явсан. Бид дөрөв *******-тай хамт очоод уулзахад *******“...буугаа авна. Энэ доор байна...” гэж хэлсэн. *******нь *******-г барьж аваад боль гэж хэлсэн. *******нь *******-г тавьсан чинь хашаа даваад гэрийнхээ доогуур хойшоогоо гараад явсан. ************** *******, *******бид нар *******доод талын хашаанд уулзсан. ******* нь зогсож байснаа “...би буугаа авмаар байна...” гээд байсан.  Тэгсэн чинь нэг хүн шүгэлдэхээр нь харсан чинь нөгөө хүүхдүүд зогсож байсан. *******нь *******-г очуулахгүй гээд аваад үлдсэн. *******нь **************бид гурвыг хамт яваад учраа олоод хүрээд ир гэж хэлсэн. Бид гурав хамт нөгөө хүүхдүүдийн байсан газар руу явсан. **************хоёр түрүүлээд явсан. Би араас нь жаахан хоцроод очиход *******нь зөрөөд буцаад явсан... *******нь “...та хоёр яв яв. Цагдаа мэдчихсэн байна лээ. Маргааш та нарыг дуудах байх бид хэдтэй таарсан гэж хэлж болохгүй шүү...” гэж хэлсэн. Бид хоёр тэнд буцаад очиход ******* *******, ******* гурав зогсож байсан. Бид хоёр очоод юу яриагүй. *******“...******* бид хоёр очоод учраа олчихоод ирье...” гэхэд *******нь “...би хамт явъя...” гээд тэр гурав хамтдаа явсан. *******бид хоёр үлдээд жаахан байж байсан чинь *******нь “...би буугаа авчираад хажууд чинь байж байя...” гэж хэлсэн. Би юу солиороод байгаа юм. Зүгээр байж бай гэж хэлсэн. *******5 минут орчмын дараа буцаж ирээд “...шаагаад авч байна буугаа ав...” гэж хэлсэн. *******нь хашаа руугаа гүйж ороод буугаа аваад авч гарч ирээд эвдэрхий машины хажууд *******-ын хажууд ирж зогсоод хамтдаа хашааны урд хаалгаар гараад явсан. Би өөрөө хашаан дотор үлдсэн...******* бид хоёрыг байж байхад ******* нь ирээд “...шаагаад авч байна ш дээ. Буугаа ав...” гэж хэлсэн. ******* нь хэн нэгнийг бууд гэж хэлээгүй. ******* нь цохиулсандаа болоод тэгж хэлсэн байх гэж бодож байна. Би ******* буу аваад ирнэ гэж бодоогүй. Өмнө нь буугаа авна гээд байхад бид нар болиулсан юм...Би буудна гэж бодоогүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 124-132-р тал/,

14. Гэрч *******өгсөн “...Буцаж цуглаад байж байтал, *******хүрээд ирээд хамт явсан *******бид 2-ыг дуудсан. Тэгээд би *******руу алхаж байтал, буун дуу гараад ******* толгойгоо бариад үлдсэн. Дахиад буун гараад миний биеийн дал хэсэгт юм ирээд цохих шиг болсон чинь дахиж буун дуу гараад харсан чинь *******хэвтэж байсан. Би очоод *******-ыг зүгээр үү гээд асуух гэж очсон чинь амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Намайг *******-ын хажууд зогсож байтал, *******гартаа буу барьчихсан ******* хүрээд ирэхээр нь “...та 2 хүн алчихлаа ш дээ...” гэж хэлээд *******гэрт очоод “...танай хүү чинь хүн алчихлаа...” гээд хэлж байтал, миний араас *******, *******нар ороод ирсэн... Бид нар урд дэнж дээр байж байхад *******утсаараа чат бичээд байсан. *******буцаад хүрээд ирсэн. Би тэгэхээр нь одооч очоод хэдүүлээ учраа олчихъё гэсэн *******“...за за тэгье эвтэйхэн очоод учраа олъё...” гэхэд *******“...би учраа олж чадахгүй, байнгын дээрэлхүүлж чадахгүй...” гээд зугтаагаад явчихсан... *******яагаад буугаа авч нэгийг нь буудна гэснийг мэдэхгүй байна. *******-д буугаа авч ирээд хэн нэгнийг бууд гэж хэлсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 133-143-р тал/,

15. Гэрч ******* өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн орой 22 цагийн үед гаднаас манай хүү *******гаднаас хүн алчихлаа гээд ороод ирсэн...намраас хойш *******гэдэг хүүхэд намайг дарамтлаад ийм зүйл боллоо гэж хэлсэн...хар куртик өмссөн хүүхэд ямар ч ухаагүй байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 156-161-р тал/,

16. Гэрч *******өгсөн “...эмнэлэг дээр очиход тэр хүүхдийг өнгөрчихсөн байна гэж яриад байхаар нь хүүгээ очиж авъя гэж бодоод буцаад *******-гийнд очиход манай хүү байхаар нь хүүгээ очиж авъя гэж бодоод буцааж *******-гийнд очиход манай хүү *******, ******* хоёрыг цагдаа аваад явсан байсан ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 165-166-р тал/,

17. Насанд хүрээгүй гэрч *******өгсөн “...*******нь хоёр хүүхдийн хамт ирсэн. Би тэр хоёр хүүхдийн нэрийг нь мэдэхгүй байна. Тэр хүүхдүүд ирээд *******нь *******ирээд уулзсан. Би тэр хоёрын юу ярьсныг нь сонсоогүй. *******нь уйлах шиг болоод *******-ыг нэг удаа алгадсан. Удалгүй *******нь буцаад яваад өгсөн. *******нь хашааны булангаар тойрохдоо “...наанаа байж байгаарай...” гэж хэлэх шиг болсон. Бид нар яг тарах гээд байж байсан чинь *******нь бид нарын зогсож байсан баруун талын хашааны урд руу уруудаж орж ирээд хамт явж байсан хоёр хүүхдээ дуудсан. Тэр хоёр хүүхэд нь явахгүй байсан. Мөн *******дуудаад байсан. *******та хоёр наашаа хүрээд. Би арыг нь даана гэж хэлээд байсан. *******нь бид нараас салаад *******руу алхсан. Би *******араас дагуулж ирэх гээд явж байсан. Би тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрэхэд *******намайг сэгсрээд “...зүгээр үү...” гээд асуугаад байсан. Би *******хамт тэр хүүхдүүд рүү алхаж байх шиг байсан. Тэр газраас нэг их холдоогүй байж байтал, буун дуу гарсан. Хашааны булан дээр зогсож байсан хүүхдүүд тараад зугтаах шиг болсон. Хүүхдүүд зогсож байсан газар нэг хүүхэд унаад үлдэх шиг болсон. Намайг хашааны булан дээр очиход тэр унасан хүүхэд дээр **************хоёр нэг хүүхдийн хамт очиж байх шиг харагдсан. Араас нэг хүүхэд “...лалруудаа наана байж байгаарай...” гээд орилсон. Бид нар нэг мэдэхэд айлын хашаан дотор ороод зогсчихсон байсан... *******нь ямар шалтгааны улмаас тэр хүүхдүүд хутга гаргаж ирсэн талаар хэлээгүй... Хүүхдүүд **************хоёрыг хутга гаргасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 168-172-р тал/,

18. Гэрч *******өгсөн “...*******эргээд дээшээ алхахдаа “...наанаа байж байгаарай...” гэж хэлээд явсан удалгүй ганцаараа ирээд *******“...ганцаараа гараад ир...” гэж хэлснээ *******-г “...наашаа гараад ир би арыг нь даана...” гэж хэлсэн... Гэнэт пид гээд буун дуу гарсан. Тэгэхээр нь би ******* ******* хоёртой зугтсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 184-188-р тал/,

19. Насанд хүрээгүй гэрч *******өгсөн “...Бид нар юм яриад зогсож байтал, ****************************нар хүрээд ирсэн.  Тэд нарыг ирэхэд нь *******-ыг яагаад над руу хутга барьж дайрсан гэж хэлээд 1 удаа алгадсан. Эргэж хараад *******-г хамар хэсэгт нь толгойгоо нааж байгаад түлхсэн... *******нь ганцаараа яваад өгсөн. *******нь хашааны тэндээс орилж гарж ирээд *********************нарыг дуудаад “...арыг нь би даая хүрээд ир...” гээд байсан. Би урагшаа хараад зогсож байтал, миний урд талд *******, миний ар талд *******, *******нар зогсож байсан. Гэнэт маш чанга буун дуу гарсан. Тэгсэн чинь миний ард талд зогсож байсан ******* уначихаар татаад босготол толгойгоо бариад босоод ирсэн. Дахиад буун дуу гарсан чинь *******нь уначихсан. *******бид 2 *******-ын зүг рүү гүйж очоод 2-3 метрийн зайтай ирж байсан чинь цаанаас нь *******буу барьчихсан орилоод гараад ирэхээр нь *******, ******* бид 3 гудамж уруудаад зугтаасан. Хашааны буланд очоод эргээд харсан чинь ******* *******, бас нэг хүүхэд 3 талийгаачийн дэргэд оччихоод урагшаа зугтаж байсан... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 211-222-р тал/,

20. Шүүгдэгч *******хууль ёсны төлөөлөгч *******өгсөн “...хэдэн удаа буудсан гэж хэлээгүй, би гэртээ байж байхдаа пад пад гээд 2 удаа юм дуугарсан. Би тухайн үедээ бууны дуу гэж огт бодоогүй. Удалгүй манай “...хүү орж ирээд хүн алчихлаа...” гээд орж ирсэн ...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 135-137-р тал/,

21. Гэрч *******өгсөн “...22 цаг арай болоогүй байхад манай охины утас руу ******* гэх хүн утсаар залгаад “...дуудлага өгөх...” гэсэн юм гэж хэлэхэд манай охин би жижүүрээс буусан, ******* гарч байгаа гэж утсаа салгасан. Манай хамаатны хүн нөхөр рүү утсаар залгаад “...танай хүү чинь хойд гудамжинд ухаангүй хэвтэж байна...” гэж хэлсэн... Талийгаач хүүг өрөөнд оруулчихсан байсан ба баруун цээж хэсгээс цус гарч байсан. Би шууд хүүгээ бариад авахад байхгүй болчихсон байсан. Манай охин хиймэл амьсгаа хийхэд ямар ч үр дүнгүй манай нөхөр наадах чинь амь нь гарчихлаа гэж хэлсэн. Бид нарыг тэгээд эмнэлгээс гаргасан... Манай охин “...талийгаачийг сургууль дотор явж байхад ******* гэх хүүхэд нь хажуугаар нь гарахдаа мөрлөөд “чи яасан том болсон юм бэ, чамайг ална аа..” гэж хэлсэн гэж ярьсан. Өөр ямар нэгэн асуудлын талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 223-225-р тал/,

22. Гэрч *******өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 27-ны орой ******* дугаарын утаснаас эмэгтэй хүн залгаад хойд хороо ******* энд хүүхдүүд зодолдоод орилолдоод байна гэсэн дуудлагын дагуу хэсгийн төлөөлөгч миний бие сумын малын эмч Будрагчаагийн хамт очиход *******сумын ******* баг, Доод *******8-р гудамжинд байрлах хашааны хойд талд хүн хэвтэж байсан. Тэгээд би хэвтэж байсан хүн дээр очиж үзээд татаж үзтэл дээд талаараа өвлийн хар куртиктэй, доод талаараа жинсэн өмдтэй, түрийтэй хар гуталтай, 13-15 орчим насны эрэгтэй хүний шар царайтай хүн байсан. Тухайн хүн нь эгц дээш харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан тул хамт явсан хүмүүст сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч *******-ын утас холбогдохгүй байсан тул сумын жижүүр эмчийг дуудаад дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж ирэхгүй байсан тул тухайн хүний цамцыг дээш нь сөхөөд хартал, хэвлийн баруун хэсэгт цус гарсан шархтай байсан. Тэгээд байж байтал, ******* эхнэрийн хамт ирээд юу болсон талаар асуугаад манай хүү гэрээс буу аваад гарсан байна, хүүхдүүд хоорондоо муудалцсан байна гэж хэлсэн. Тэр хугацаанд эмнэлгийн тусламж ирээгүй учраас яаралтай сумын эмнэлэг рүү би *******-гийн эзэмшлийн приус-10 маркийн тээврийн хэрэгслээр эмнэлэгт тээвэрлэн авч очсон. Эмнэлгийн байгууллагад авч очоод ******* эмч эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн боловч цус нь тогтохгүй нас барсан байна гэж хэлсэн. Би хэрэг учрал болсон гэх газраас эхлээд гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж хэсгийн цагдаа *******-ын хамт очоод ******* хүү *******нь тухайн гэмт хэргийг үйлдсэн байж магадгүй гэж бодоод түүний найз *******нартай уулзаж, ярилцахад *******нь *******сумын Мааньт баг, 7-703 тоотод байх ******* гэх айлын хашаанд байсан Бонго маркийн машины кабин дотор нуусан байсныг өөрөө хэлээд *******-гаар заалгаж хураан авсан. Галт зэвсгийг хураан авч, 7048102 дугаарын утсанд залгаж дуудлага өгч, тасгийн дарга, ахлахуудад нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 230-233-р тал/,

23. Гэрч *******өгсөн “...түлш авах гээд гэрээсээ гараад ирэхэд хүүхдүүдэд шуугилдаад орилолдоод муудалцаад байгаа бололтой байхаар нь иргэн хүний үүргээ биелүүлж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл утсаар өгссөн юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 235-р тал/,

24. Шинжээч *******-ийн өгсөн “...ZKK-600 маркийн буу нь ан агнах зориулалттай галт зэвсэг юм. Ан агнах зориулалттай галт зэвсэг нь иргэний зориулалттай галт зэвсэг юм. Иргэний зориулалттай галт зэвсэг гэдэг нь ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг хэлдэг...”  гэх мэдүүлэг/2-р хх-ийн 237-238-р тал/,

25. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №06 дугаартай: “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тухайн гэмтлүүд нь галт зэвсгийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь дунд калибрын хошуут сумны нэг удаагийн алсын зайн буудалтын улмаас үүссэн болно.

Дунд калибрын хошуут сумны алсын зайн 1 удаагийн буудалт: орсон шарх: цээжний баруун талд суганы урд шугамаар суганаас доош 15 см зайд 7-р хавирганы орчимд орж өрцийг нэвтлэн элэгний баруун дэлбэнгийн суурь хэсгийг дайрч дэлүүний гол хэсгийн нэвтлэн бүсэлхийн 4-р нугалмын их бие хэсэгт тулж сэлтэрсэн хугарал үүсгэж чиглэлээ өөрчлөн зүүн талын суганы арын шугамаар 12-р хавирганы дотор гялтанд мухар төгссөн. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах шинэ гэмтэл болно. Дунд калибрын хошуут сумны алсын зайн 1 удаагийн буудалт болно. Талийгаачийн цогцост үүссэн гэмтлүүдээс элэг, дэлүүний няцрал гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Амь хохирогч нь амьдрах боломжгүй хэвлийн гэмтлийн /элэг, дэлүүний няцрал, задрал/ улмаас нас баржээ. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр спиртийн зүйл илэрсэнгүй. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 137-140-р тал/,

26. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №340 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги “7152424325”, замаг “532” дугаартай ZКК-600 загварын буу, 2 ширхэг хонгио шинжилгээнд тэнцэнэ. 3 ширхэг сумны хошууны металл хэсгүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн 2 хонгио, сумны хошууны хэлтэрхий хэсэг 3 ширхэг зүйлсээр буудлага үйлдэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас “1, 2” дугаарлан хураан авсан гэх 2 ширхэг хонгионы малгайн хэсэгт үүссэн цохигчийн мөр шинжилгээнд ирүүлсэн сангийн анги “7152424325”, замаг “532” дугаартай ZКК-600 загварын буунаас загвар болгон авсан хонгионы малгайн хэсэгт үүссэн цохигчийн мөртэй тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. Уг бууны гадна хэсэгт эвдрэл, гэмтэл байхгүй байна. Уг буу нь гох дарагдаагүй нөхцөлд /доргилт, цохилт/ буудлага үйлдэхгүй байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 159-167-р тал/,

27. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №573 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмрөөс дарь тортгийн найрлагын элемент илэрч байна...” гэх шинжээчийн дүгнэлт/2-р хх-ийн 171-172-р тал/,

28. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №601 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч *******өмсөж явсан хувцаснуудад ойрын зайнаас буудагдсан шинж тэмдэг илрээгүй. Буудсан зайг туршилтаар тодорхойлох зорилгоор хар куртикний урд чиглэлд буюу баруун доод ирмэгээс дээш 71 см баруун суганы залгааснаас 4.5 см зайнд 6 мм нүх үүсэж гэмтсэн мөрийг туршилтаар буудсан 2м болон 2 метрээс дээш холын зайнаас буудсан сумны хошууны оролтуудтай харьцуулахад 2 метрээс дээш холын зайнаас буудсан сумны хошууны оролттой төсөөтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч ******* өмсөж явсан хувцаснуудад үүссэн сумны хошууны оролт мэт гэмтлүүд нь урд талаас туссан байна...” гэх шинжээчийн дүгнэлт/2-р хх-ийн 177-178-р тал/,

29. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №575 дугаартай “...Амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн куртик, алаг цахилгаантай цамц, хар өнгийн фудволк дээр цус илэрсэн, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй, фудволк дээрх эд мэт зүйлийг эд мөн эсэхийг биологийн шинжилгээгээр тогтоохгүй. Уг илэрсэн цус нь хүний цус, 0/1/ бүлгийн харьяалалтай байна...” гэх шинжээчийн дүгнэлт/2-р хх-ийн 192-193-р тал/,

30. 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №574 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн **************нарын баруун, зүүн гарын арчдас, галт зэвсгийн гол төмөр хэсгээс бэхжүүлсэн арчдас, галт зэвсгийн гох хэсгээс бэхжүүлсэн арчдас, *******баруун, зүүн гарын 10 ширхэг хумс, *******өмсөж явсан цамц зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн **************нарын баруун, зүүн гарын арчдас, галт зэвсгийн гол төмөр хэсгээс бэхжүүлсэн арчдас, галт зэвсгийн гох хэсгээс бэхжүүлсэн арчдас, *******баруун, зүүн гарын 10 ширхэг хумс, *******өмсөж явсан цамцны баруун, зүүн гарын ханцуйнаас бэхжүүлж авсан арчдас зэргээс дарь, тортогийн найрлагын элемент илрэхгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт/2-р хх-ийн 199-201-р тал/,

31. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №343 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар хүрэмд /куртик/ 6x5 мм, 7x5 мм, 10x5 мм, хар цэнхэр цамцанд 10x6 мм, хар богино ханцуйтай цамцанд 10x5 мм хэмжээтэй гэмтлүүд тус тус үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гарсан урагдсан гэмтлүүд галт зэвсгийн сумны хошууны үйлчлэлээр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гарсан гэмтлүүд 9 мм-ээс бага калибрын сумны хошууны үйлчлэлээр үүссэн байна. Амь хохирогчийн өмсөж явсан гэх хувцаснуудад ойрын зайнаас буудагдсан шинж тэмдэг /штанцмарк/ байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гарсан урагдсан гэмтлүүд баруунаас зүүн чиглэлд үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад өөр шинээр үүссэн урагдсан гэмтэл байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гарсан гэмтлүүд 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт/2-р хх-ийн 211-213-р тал/,

32. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №06 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн гол төмөр 7152424325, замаг 532 гэсэн дугаартай галт зэвсэг нь ан агнуурын зориулалттай галт зэвсэг байна. Тухайн галт зэвсэг нь Чех улсад үйлдвэрлэгдсэн галт зэвсэг байна. Шинжилгээний явцад шинээр ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдож илрээгүй гэх дүгнэлт, зөрчлийн хэрэгт арга хэмжээ авагдсан баримтууд /2хх-ийн 230-231-р тал, /галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, галт зэвсэгтэй холбоотой материалууд /2 хх-ийн 23-49-р тал/,

33. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ХОВ0825/033 дугаартай “амь хохирогч *******хууль ёсны төлөөлөгч *******сэтгэцэд хор уршиг учирсан байна. Тухайн гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******сэтгэцэд DS:дасан зохицохын хямрал, сэтгэлийн хүчтэй дарамтад хариулах хариу урвал /F43/оношлогдож байна. DS: дасан зохицохын хямрал, сэтгэлийн хүчтэй дарамтад хариула хариу урвал /F43/ оношлогдож байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт,

34. Эд мөрийн хураан авсан баримтууд,

35. Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “….” гэх мэдүүлэг,

36. Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “…Намайг 27-ны өглөө гэртээ унтаж байхад *******над руу залгаад Манай гэрт хүрээд ир гоймон идье. *******аймгаас ирчихсэн байна. *******бид 3 байж байна чи хүрээд ир гэсэн. Би өглөө сэрчхээд хойшоо гэр нь хол болохоор ээжээрээ хүргүүлээд яваад очъё гэж хэлээд ээжээрээ хүргүүлсэн. Тэднийд очоод бид нар гоймонгоо идээд юм яриад байж байхад *******залгаад чи орой 7 цаг гэхэд *******-нд хүрээд ир гэж хэлээд тасалсан. Тэр үед *******наадах чинь намайг 10 дугаар сард яг ингэж хэлж дуудахад нь яваад очиход намайг зодсон. Нүд хавдсан байсан гэдгийг нь сонсоод тэд нарт очиж зодуулаад байна гэж юу байх вэ? гэхэд *******Согтуу толгойн *******дээр хүрээд ир гээд хэлчих. Тэнд очоод өмнөх болсон зүйлийн учраа олчихъё гэж очсон юм. Тэнд оччихоод би ******* Согтуу тогой дээр хүрээд ир гэж ярьсан. *******бид 2 тэд нарыг айлгачихъя гэж бодоод хутга бариад буусан чинь та нар надад ямар хамаатай юм гэж өмнөөс томроод байхаар нь би чамаас айхгүй гээд хоёулаа зүгээр эрх хүн шиг үзчихье гээд хутгаа *******өгчхөөд байж байхад *******хажуу тал,д хутгаа тавиагүй байсан. *******хутгыг *******булааж авсан юм байсан. Тэрийг би нүдээр хараагүй. Баянзул бид 2 юм ярьж байхад prius маркийн машин ирэхэд нь машиндаа суугаад бид хэд зугтаахад *******намайг гэрийн ойролцоо буулгаадах. Би буугаа авахгүй бол болохгүй байна гээд байсан. Бид хэд чи яах гээд байгаа юм тайван бай гэж тайвшруулаад байж байхад *******залгаад цаг уурын хажууд хүрээд ир гээд байсан. Би яах гээд байгаа юм одоо больё гэхэд хүрээд ир гээд байсан. тэгээд яваад очиход *******мотоциклынх нь араар хэн суусан байсан мэдэгдэхгүй гурвуулаа байсан. Тэгээд уулзаад байж байхад гэнэт машин ирээд дахиад зугтаагаад би машинаа оруулж тавихгүй бол болохгүй юм байна гээд машинаа оруулж тавиад байж байхад энэ хэд манай гэрээс хойшоо гараад явж байсан. Би машинаа оруулж тавьчхаад араас нь очиход *******түрүүлээд гүйчихлээ гэсэн. Би юу яриад байгаа юм бэ ******* байлгаж байхгүй яасан юм гээд *******бид 2 араас нь гүйгээд **************2 араас алхаад ирж байсан. ******* бид нар хайгаад араас нь явж байхад *******хашааны хажууд сууж байсныг *******хараад очиж уулзсан. Бид 4 очоод жоохон тайвшир миний найз гэж тайвшруулаад тэгэж болохгүй гэж хэлэхэд *******би тэд нарыг үнэхээр тэвчиж чадахгүй байна гэсэн. Тэгээд *********************нар тэд нарын урдаас очиж уулзахад та гуравтай уулзахгүй. **************нартай л уулзах гээд байна гэж хэлж байна гээд ирж бид хоёрт хэлсэн. Тэгэхээр нь би ******* энд тайвшруулаад байлгаж бай би очоод учрыг нь олоод уулзчихаад ирье гээд тэд нартай уулзахаар очиход намайг *******чи яагаад байгаа юм гэж цохиж авсан. Цохиулчхаад байж байхад ******* намайг нэмж цохиж унагаачхаад дээрээс нэг цохих шиг болсон. Би цохиулчхаад буцаж *******дээр очоод эд нар үгийн зөрөөгүй цохиод авч байна гэхэд *******би явлаа гээд байшин руу гүйсэн. Тэр үед ******* хаана байсныг мэдээгүй. Би **************хоёрыг дуудаад байж байхад гэнэт буун дуу гараад тэр үес хойш айсандаа шокт ороод юу болсныг мэдэхгүй мартсан байсан...” гэх мэдүүлэг,

37. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “…Би хохирогч хүү *******-хаа бие төлөөлөгчөөр оролцож байна. Миний хүү манай хамгийн бага хүү байсан, 15 нас гурван сартай байлаа. Тэр өдөр 2023 оны арван хоёр сарын хорин долооны өдөр. Манай гэр бүлийн амьдрал тэр мартагдахгүй хар дурсамжтай өдөр болж үлдлээ. Учир нь тэр өдөр ээжийнх нь төрсөн өдөр байсан. Ээж нь цэцэрлэгт ажилладаг, төрсөн өдрийн чөлөө авсан байсан. Арван зургаан цагт ажил тараад гэртээ ирж, бид төрсөн өдрөөр нь хуушуур хийж өгсөн юм. Би банканд ажилладаг болохоор өглөө есөн цагт гараад, өдөр нэг цагт ирэхэд хүү маань ирчихсэн байсан. Тэр өдөр **************хоёртой бэлтгэл хийж байгаад ирсэн гэж хэлсэн. Нэг барилдаан болох гэж байсан болохоор бэлтгэл хийж байсан. Манай хүү барилдах, чөлөөт бөх, сагс, волейбол зэрэг спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд байсан. Миний хүү сайхан амар гэж хэлээд би 2 цагт явчихсан. Тэр өдөр болсон бүхнийг эхнээс нь ярья. Тэр өдөр би ажлын газраасаа 6 цагт тараад, тайлангаа гаргаж дуусаад долоон цагт гэртээ ирсэн. Гэтэл гэрийн хүн маань ирчихсэн байхаар нь “Чи өнөөдөр ажилдаа яваагүй юм уу?” гэж асуусан. Эхнэр маань би 4 цагт ирээд, хүүдээ хуушуур хийж өгсөн. Тэгтэл хүүг маань хэн нэгэн хүүхэд утсаар дуудаж аваад явсан гэсэн. Би “Хэн дуудсан юм бэ?” гэж асуухад, “*******дуудаад байна” гэж хэлсэн. Бид барилдааны тал,аар ярилцана гэж хэлсэн. 19 цагийн үед манай зээ хүү хотоос ирсэн. Би хүүдээ эмээл тохируулж, гөлөм янзалж байсан. Тэгээд эхнэртээ “Хүү рүүгээ залгаач, гөлөм ирчихсэн байна” гэж хэл гэтэл эхнэр утсаар өөр хүнтэй ярьж байсан болохоор сатаарч орхисон. Би одоо болтол заримдаа харамсдаг. 19 цаг өнгөрөөд нөгөө хүн 20 цагийн үед 8 өнгөрөөгөөд бид нэг морь тэжээдэг байсан. Мориныхоо тэжээлийг өгөх гэхэд хүү ирэхгүй. Бас нэг охин жижүүрт гарчихсан, сувилагч хийж байсан. Охины жижүүрээсээ 21 цаг 30 минутаас бууна. Харанхуй болох гэж байгаа юм байна. Хоёулаа очиж авъя замаараа дайраад гээд мориныхоо өвс тэжээлийг өгчхөөд 21 цагийн үед охиноо эмнэлэг дээрээс авсан. Тэр үед ******* хүү яагаад ирэхгүй байгаа юм бол? Хоёулаа энд гудмаар нэг яваадах уу гээд Цаад чинь одоо ирэх байлгүй. Яагаад ирэхгүй байгаа юм бол? Уг нь уг нь орой болгон хүү маань мориныхоо өвсийг тавьж өгдөг байхгүй юу. Тэгээд тэр орой дуудаад өвсийг нь тавиулчихъя гээд тэгэхээр нь үгүй ээ, за яах юм. Одоо хоёулаа байж байгаа юм чинь, охиноо авах далимаар өвсөө тавьчихъя гээд бид хоёр хүү рүүгээ залгалгүй явчихсан юм. Манай хүн охиноо авчхаад гудмаар явж хүүгээ хайна гэхэд нь би хүрээд ирэх байх гээд хадам ээжийнх рүүгээ очихоор шийдсэн. Хадам ээжийнх манайхаас холгүй  байдаг. Бид 21 цаг 30-40 минутын үед тэнд очсон. Хадам ээжийн гүйдэг төмөр хаалга хүчтэй дуугарч, “Хүү ирж байгаа юм болов уу” гэж бодсон ч хүү ирээгүй байсан. Тэр үед хоёр удаагийн буун дуу гарсан байсан. Газар хөдөлснөөс болсон уу? хаалга доргилтоор онгойсон байсан. 10 минутын дараа, 22 цаг дөхөж байхад эмнэлгээс манай охин руу залгаж, дуудлага өгөх гэсэн юм гэж залгасан. Охин жижүүрээсээ буучихсан байна гэж хэлсэн. Тэгээд ******* байгаа гэхэд “Үгүй, өөр зүйл” гэсэн. Буудлага үйлдэгдсэн ******* гэдэг айлын охин, эмнэлэгт асрагчаар ажилладаг байсан. Тэр охин манай охин руу залгасан байсан...” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал, бүрээс нь бүрэн гүйцэд, бодитой хянаж харьцуулан судалсны үндсэн дээр дээрх гэрч нарын мэдүүлгүүд харилцан бие биеэ нотолсон, бусад шинжээчийн дүгнэлтээр бататгасан, тэдний мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1, 13 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж;

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэснийг,

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй...” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон Олон Улсын гэрээ конвенцод хуульчлан тунхагласан хүний амьд явах жам ёсны эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байх шинжийг шаарддаг.

Харин завдалт нь гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл буй болсон, гэмт хэргийн объектив тал,ыг шууд хэрэгжүүлж эхэлсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй, гэмт хэрэг төгсөөгүй нь гэмт этгээдийн хүсэл зоригоос гадуур түүний үйлдлийг таслан зогсоосон, дохиолол ажилласан, баригдах аюул тулгарсан, хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл нь ашиглах боломжгүй байсан, хөндлөнгийн хүмүүс саад болсон, байг оноогүй зэрэг объектив шалтгааны үйлчлэлтэй холбоотойгоор төгсөөгүй байхыг ойлгоно.  

Гэмт хэрэг үйлдэхээр завдах нь шууд санаагаар хэрэгждэг гэмт үйл ажиллагаа боловч гагцхүү гэмт хэрэгт үйлдэх үйлдэл, эс үйлдэхүйг хийж бүрэн гүйцэд төгсөөгүй, халдаж буй обьектод өөрөөс шалтгаалах бусад шалтгааны улмаас дуусаагүй, хүрэх үр дүндээ хүрээгүй байхыг ойлгодог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, бүлэглэн гүйцэтгэх нь шүүгдэгч нарыг тодорхой гэмт хэрэг үйлдэхээр тохиролцсон, эсхүл тухайн цаг хугацаанд үйлдлээрээ санаатай нэгдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ бие биеэ дэмжиж, үйл ажиллагааг нь хөнгөвчилж байна гэдгээ ухамсарласан байхыг ойлгоно.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр билээ. Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч ******* ******* нар нь үе тэнгийнхний дээрэлхэлт буюу хохирогч ******* дээрэлхэлтээс ангижрах, түүнийг таслан зогсоох зорилгоор түүнийг /ZКК 600 маркийн/ галт зэвсэг ашиглан буудан алахаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар ******* нь хохирогч ******* дагуулж ирэх, ******* нь буудахаар хийж гүйцэтгэх үүргээ хуваарилан түүнийг буудсан үйлдэл нь Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд харин түүнийг цаг агаарын үзэгдэлт хангалтгүй, харанхуй, буудлага үйлдэх дадлага туршлага муу зэргээс түүнийг оноогүй нь уг гэмт хэргийг туйлдаа хүргээгүй, бодит хохирол учраагүй байх тул дээрх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэх шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” хүнийг санаалтай алах тухай ойлголт нь “уг гэмт хэргийг үйлдэхдээ сонгож авсан аргын улмаас амь хохирогчоос гадна өөр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэж болзошгүй объектив нөхцөл байдал үүсэж болох буюу тухайн үед амь хохирогч, халдлагын обьектоос өөр бусад хүн хэргийн газарт байсан, эсхүл тухайн мөчид хэргийн газарт гарч ирснээр гэмт халдлагад өртөж хохирч болзошгүй байсан нөхцөл байдал бий болсон байхыг ойлгоно.

Шүүгдэгч ******* ******* нар нь эхлээд ******* дээрэлхэлтийн улмаас түүнийг ална хэмээн заналхийлж, харилцан ярилцсан, буугаа ав гэж өдөөн хатгасан бөгөөд ******* нь түүнрүү нэг удаа буудлага үйлдэхдээ түүнийг онолгүй, харин хамт явж байсан ******* дэргэдүүр сум өнгөрсөн, дахин нэг удаа ******* хамт зугтаж буй бөөн хүүхдүүдрүү чиглүүлэн буудлага үйлдэхэд амь хохирогч ******* онож үхэлд шууд хүргэсэн хэргийн нөхцөл байдлууд тогтоогдсон.

Шүүгдэгч ******* ******* ална хэмээн заналхийлж 2 удаа буудлага үйлдэхдээ амь хохирогчоос гадна тухайн хэргийн газарт байсан бусад хүний амь бие, эрүүл мэнд эрсдэж болзошгүй гэдгийг ухамсарлан ойлгох боломжтой байсан боловч тэрээр гарч болзошгүй үр дагаварт хайхрамжгүй хандаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, нийтэд аюултай аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдлуулаас дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* ******* нар нь хохирогч ******* дээрэлхэлтээс ангижрах, түүнийг таслан зогсоох зорилгоор түүнийг /ZКК 600 7x64 800 маркийн/ галт зэвсгийг ашиглан буудан алахаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар ******* нь хохирогч ******* дагуулж ирэх, ******* нь буудахаар хийж гүйцэтгэх үүргээ хуваарилан, хохирогч ******* буудсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх шинжийг хангасан байна.

Санаатай гэмт хэрэгт хамтран оролцсон буюу бүлэглэсэн үйлдлийн объектив шинж нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэн (хамтын) оролцоо байх бөгөөд гэмт хэргийн хор уршиг нь хамтран оролцогчдын хамтын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх шаардлагатай.

Гэмт хэргийн хамтран оролцогчид хүчин чармайлтаа нэгтгэх явцад тэдний хооронд тодорхой уялдаа холбоо, үйлдэл ба зорилгын дотоод нэгдэл тогтоогддог ба энэ нь хамтран оролцогч бүр гэмт хэрэг үйлдэхэд өөр бусад хүн оролцож байгаа тухай мэдсэн, гэмт хэрэг үйлдэхэд тэдний оролцсон хэр хэмжээг баримжаалсан зэрэг байдлаар илэрч болох бөгөөд хамгийн чухал шинж нь гэмт хэрэг үйлдэхэд “нэгдэн оролцсон” байх явдал юм.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй нотолсон байхыг шаарддаг.

Тиймээс шүүгдэгч ****** ******** нар нь хохирогч ******* дээрэлхэлтээс ангижрах, түүнийг таслан зогсоох зорилгоор ******* нь буугаа ав гэж ******* өдөөн хатгаж, ******* /ZКК 600 7x64 800/ маркийн галт зэвсгийг ашиглан буудан алахаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар *******нь хохирогч ******* дагуулж ирэх, ******* нь буудахаар хийж гүйцэтгэх үүргээ хуваарилан, хохирогч ******* олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргaap, бүлэглэн, буудаж алахыг завдсан гэж үзэн улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна.

Харин амь хохирогч ******* нас барсан хор уршигт шүүгдэгч ******* оролцоо, дэмжлэг, хатгасан үйлдэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй бөгөөд гагцхүү шүүгдэгч ******* 2 дахь буудлагыг хийхдээ ганцхан ******* шууд чиглүүлээгүй бөөндөө зугтаж байсан хүүхдүүдрүү чиглүүлэн буудсан буудлагын үр дүнд амь хохирогч ******* нас барсан байна. Тиймээс амь хохирогч ******* нас барсан үйлдэлд шүүгдэгч нар нь бүлэглэн оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал гэмт этгээд гэмт санаагаа удирдлага болгон үйлдлийг хэрэгжүүлж эхэлсэн боловч бодит байдал дээр түүний хүсэж байсан гэмт хор уршиг бий болоогүй байдгаараа төгссөн гэмт хэргээс ялгагдана.

 Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч нь шүүгдэгч ******* буудсан галт зэвсгийн үйлчлэлээр нас барсан болох нь тогтоогдсон байна.

Мөн нэгэнт үйлдэгдсэн гэмт хэрэгт буюу амь хохирогч бусдын санаатай үйлдлээс шалтгаалан амь насаа алдсан байхад түүнийг бусдын оролцоотой, ятгалгаар амь насыг хөнөөсөн гэж бусдыг буруутгах боломжгүй бөгөөд шүүгдэгч ******* 2 дахь удаагийн буудлагын үр дүнд хүний амь нас хохирч гэмт хэрэг туйлдаа хүрч төгс үйлдэгдсэн байна.

Тиймээс Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч ******* холбогдох амь хохирогч *******амь насыг хохироосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж заасны дагуу улсын яллагчаас шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлыг тогтоож, Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах хэсэг гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******нь олон хүнрүү чиглүүлэн 2 удаагийн буудлага хийсний улмаас сүүлийн буудлагад хүний амь нас хохирсноор энэ гэмт хэрэг төгссөн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэхүү үйл баримтуудыг нэгтгэн дүгнээд:

Шүүгдэгч *******хохирогч *******зүүн гарыг хутгаар зүсэж эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүнийг алах гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч ******* бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд,

Шүүгдэгч ******* ******* бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч *******: “…Миний тухайд бол галт зэвсэг ашиглан хүний амь насанд хүрсэн хүүхэд буруутай юм байна. Харин өдөөн хатгалаг хийсэн ******* нь гэм буруугүй юм болуу гэсэн дүгнэлт гаргаж байна…” гэх дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.              

Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******, ******* нарын зүгээс “...шүүгдэгч *******нь насанд хүрээгүй хүүхэд бөгөөд хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах хэрэгтэй, гэмт хэрэг татан оролцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

Учир нь: Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж тусгасан. Энэ нь тодорхой тохиолдол бүрээс хамаарах харьцангуй ойлголт байдаг бөгөөд хүүхдийн эрх ашгийг харгалзан хүүхэд бүрийн мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх, эрх зөрчигдөхөөс хамгаалах, тэдний үзэл бодол тодорхой ач холбогдол өгөхийг ойлгоно.

Шүүгдэгч ******* тухайд шүүгдэгч ******* “******* нь шаагаад авч байна, буугаа ав” гэх төдийд ******* нь буугаа авчирсан, улмаар ******* нь ************ *********нарыг дуудаж, би арыг нь даана хэмээн орилсон гэх нөхцөл байдлыг тухайн үед хамт байсан гэрч ********* ************ *******, хохирогч ******* нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс уг хэргийн үйл баримтыг няцаасан, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж ирүүлээгүй, түүнийг няцаасан тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт огт хэлээгүй, гагцхүү хүүхдийн дээд эрх ашгийг хангах үүрэгтэй гэх тайлбараар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

Мөн шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…бууныхаа замгийг түлхэж цэнэглэж байхад гох дарагдсан…” гэж болгоомжгүй байдлаар буудлага үйлдсэн гэх агуулга бүхий мэдүүлгийг өгсөн бөгөөд ******* буудлага үйлдсэн ZКК-600 загварын буу галт зэвсэг нь эхний буудлагыг хийгдэж замгийг татсанаар хонгио гарч, замгийг буцаагаад түлхэх үед сум орж цэнэглэгддэг бөгөөд гох дарахаас бусад хэлбэрээр буудлага үйлдэгдэх боломжгүй болох нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №340 дугаартай “… Уг буу нь гох дарагдаагүй нөхцөлд /доргилт, цохилт/ буудлага үйлдэхгүй байна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Ингэснээр шүүгдэгч ******* болгоомжгүйгээр буудлага үйлдэгдсэн буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тиймээс шүүгдэгч ******* өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан “шүүгдэгч ******* холбогдох хэрийг хэрэгсэхгүй болгох” саналыг хангах үндэслэлгүй юм.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...миний хүүг галт зэвсэг ашиглан буудаж алсан...” гэж тайлбарласан бөгөөд шүүх шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ZKK 600 маркийн галт зэвсгийн тал,аар тодорхой тайлбарлах нь зүйтэй байна.

Учир нь, аливаа галт зэвсэг түүний хэрэглээ нь орчин тойрондоо буюу хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хэрэгсэл, үйл ажиллагаанд тооцогддог.

Үүнээс гадна шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ZKK 600 маркийн буу нь анх 1971 онд Чех улсад ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэгдсэн, хүхээгэндээ 5 сумтай, магазингүй бөгөөд автоматаар буудах боломжгүй, орчин үеийн байлдааны зэвсгийн хүч чадал, техникийн үзүүлэлтийг гүйцэхгүй, буудлага хийхийн тулд зөвхөн гар ажиллагаагаар цэнэглэж, буудлага үйлдсэний дараа сумны хонгиог механик ажиллагаар гаргаж, дараагийн сум хүхээгнээс орж цэнэглэгддэг ажиллагаатай бөгөөд тухайн бууг иргэд ан агнуурын зориулалтаар эзэмшиж байгаа болох нь шинжээчийн 6 дугаартай дүгнэлт /2хх-230/, шинжээч ******* мэдүүлэг/, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл, мэнд, спортын сайд нарын хамтарч батал,сан А/250, A/379, 437 дугаар тушаал /2хх-176/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Тухайлбал, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл, мэнд, спортын сайд нарын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/250, A/379, 437 дугаар хамтарсан тушаалаар “иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсгийн жагсаалт”-ыг батал,сан бөгөөд уг тушаалын хавсралтад заагдсанаар ажиллагааны хувьд гараар цэнэглэгддэг, хүхээгтэй 10 аас доош сумны багтаамжтай, 4,5 мм-12,7 мм калибрийн, замаг түгжилттэй буюу ажиллагааных нь онцлог шинж, калибрийн хэмжээ болон сумны ангиллыг харгалзан ан агнах зориулалтын галт зэвсгийн ангилалд хамааруулсан байна.

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох ба “зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч ******* ZKK-600 маркийн галт зэвсгээр буудлага үйлдсэнийг гэмт хэрэг үйлдэхдээ галт зэвсэг хэрэглэсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

          Хохиролын төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас ******* амь нас хохирсон ба шүүгдэгчийн ******* оршуулгын зан үйлийн зардалд 23,500,000 (Хорин гурван сая таван зуун мянга) *******төлснийг талууд маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нараас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилсэн. 

Монгол Улсын Иргэний хуулийн 230.1-д “...Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй...” гэж, 230.2-т “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж, 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/- ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж тус тус гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтууд тусгагдсан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ХОВ0825/033 дугаартай дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэж дүгнэсэн байна.  

Монгол Улсын дээд шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дугаар зүйлд хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор зохицуулжээ.

Үндэсний статистикийн хорооны даргын 2013 оны 12 сарын 25-ны өдрийн 01/149 тоот тушаалаар батлагдсан “Хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал” дагуу Говь-Алтай аймагт эрэгтэй хүний дундаж наслалт 67,3 байна. Хохирогч 15 нас 3 сартай байхдаа нас барсан.

Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 тал,т үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 792.000 ******* байхаар тогтоосон.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, амь хохирогчийн гэр бүлийн гишүүнд дахин нөхөн сэргээгдэх боломжгүй хор уршиг учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан амь хохирогчийн гэр бүлийн гишүүнд аль илүү ашигтай байдлаар буюу амь хохирогчийн насны зөрүүг 792,000(долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг  2023 оны хүн амын дундаж наслалтын зөрүү буюу 52 насыг 5 дахин нэмэгдүүлж нэмэгдүүлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 205,920,000 (хоёр зуун тав сая есөн зуун хорин мянга мянга) төгрөгөөр/ 67,3-15,3=52*792.000*5=205.920.000/ тогтоож шүүгдэгч ******* гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн хохирогч *******, *******нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй, сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүхээс шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бүлэглэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүнийг алах гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэмт хэрэг,

-Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас яллагдагчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирол, хор уршигтай холбоотой зардлын баримтууд /3хх-ийн 1-30-р тал/, Шүүх, сэтгэц, эмгэг судлалын: “******* нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд, аймаг, сумдын эмнэлэгт мэдрэл-сэтгэцийн эмчид үзүүлж байгаагүй, мэдрэл сэтгэцийн эмчийн хяналтад байгаагүй. ******* нь одоогийн байдлаар Сэтгэцийн хүрээний эмгэг өөрчлөлтүүд ажиглагдахгүй байна. ******* нь сэтгэцийн хүрээний эмгэг өөрчлөлтүүд ажиглагдаагүй учир сэтгэцийн эмгэгээр өвчилсөн гэх магадлал үгүй. ******* нь өмнө болсон явдлыг санаж, үнэн бодитоор мэдүүлэг өгөх чадвартай. ******* нь сэтгэцийн өвчний улмаас бус хувь хүний төрөлхийн зан чанарын хувьд өөртөө ба бусдад эрсдэл учруулах магадлал байх үндэстэй. ******* нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /2хх-ийн 130-133-р тал/, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай нарийн мэргэжлийн эмч нарын

“…******* нь хэрэг хариуцах чадвартай…” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт улсын яллагчийн зүгээс “…шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 14 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3-т зааснаар хэдэн хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 20 жилээр тогтоох, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, ******* эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Уг хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч ******* зүгээс “…Эрүүгийн хуулин Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т оногдуулах ялын доод хэмжээг заагаагүй, Хүүхдийн эрхийн конвенцид зааснаар хүүхдийн дээд эрхий ашгийг хангах зорилгоор аль болох хөнгөн ял шийтгэлийг оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 8.1, 8.5, 8.4-т заасныг баримтлан хоёр дахин багасгаж оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч ******* зүгээс “…******* хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж, хоёр дахин багасгаж өгнө үү...” гэх саналыг,

******* өмгөөлөгчийн зүгээс “…Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байж өгнө үү…” гэх саналыг тус тус гаргаж оролцсон. 

Шүүгдэгч ******* өмгөөлөгч ******* зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл нь гагцхүү шүүгдэгчийн зүгээс гэмт хэргээ үйлдэж төгсгөх боломжтой байсан буюу гэмт хэрэг үйлдсэн гэдгээ, үйлдэх гэж байгаагаа мэдмэгцээ сайн дураараа татгалзсан байхыг ойлгоно.

Гэвч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлээсээ сайн дураараа татгалзсан, хэргийн газраас зугтсан, бусдыг хориглосон гэх нотлох баримт авагдаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэхүү санал нь түүний өмнө гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа няцаасан, эсрэг санал байх тул шүүх хүлээн авах боломжгүй болно.

Шүүгдэгч ****** ******** нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч ******* үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа...үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарна.

Иймд  улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн/үе тэнгийнхний дээрэлхэлт/ шалтгаан, нөхцөл байдал, галт зэвсэг хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн байдал, хүний амь нас хохирсон хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзээд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3,2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт зааснаар 4(дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12(арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

-Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар 4(дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1(нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт зааснаар 12(арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4(дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг оногдуулсан 1(нэг) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 16(арван зургаа)жил 1(нэг) сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ *******нь 17 (Арван долоо) нас, 7 (Долоо) сар, 28 (Хорин найм) хоногтой, *******нь 17 (Арван долоо) нас, 9 (Ес) сар, 6 (Зургаа) хоногтой буюу 18 насанд хүрээгүй байсан тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримтлах учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1, 8.5 зүйлийн 1 дэх хэсгүүдэд өсвөр насны хүнд оногдуулсан хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ялуудыг хоёр дахин багасгахаар зохицуулжээ.

Иймээс шүүгдэгч ******* оногдуулсан 16 (арван зургаа) жил 1 (сар) сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 8 (найм) жил 15 (арван тав) хоног хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ******* оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч ******* оногдуулсан 8 (долоо) жил 15(арван тав) хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ******* оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон 501 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хавсарган ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 23,500,000(Хорин гурван сая таван зуун мянга) ******* төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хонгио, бор өнгийн тонгорог 1 ширхэг, ESSA гэсэн бичиглэлтэй шил 2 ширхэг, ESSA гэсэн бичиглэлтэй хагарсан 3 ширхэг шил, сумны хошуу мэт металл хэлтэрхий 3 ширхэг, ******* баруун, зүүн гараас авсан 10 ширхэг хумс, ******* баруун, зүүн гараас авсан арчдас 2 ширхэг, ******* баруун, зүүн гараас авсан арчдас 2 ширхэг, ZKK-600, 7*64 Чех800 маркийн галт зэвсэгийн гох болон төмөр хэсгээс авсан арчдас 2 ширхэг, амь хохирогчийн өмсөж явсан хувцаснаас авсан арчдас 4 ширхэг зэргийг устгаж, амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр хар алаг өнгийн цамц 1 ширхэг, дугуй захтай хар өнгийн подволк 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* буцаан олгож, ZKK-600 7*64 Чех800 маркийн гол төмөр 7152424325 дугаартай, замаг 532 дугаартай галт зэвсэг 1 ширхэг, sb бичиглэлтэй шар өнгийн сум 2 ширхэгийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Галбадрах, ******* нар нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 -т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** ******** нарт холбогдох хэргээс шүүгдэгч ******* холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бүлэглэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүнийг алах гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1(нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3,2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11 дэх хэсэгт зааснаар 4(дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12(арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

-Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т зааснаар 4(дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1(нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1(нэг) хоногийг хорих ялын 1(нэг) хоногийн тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.11-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 4(дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг оногдуулсан 1(нэг) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 16(арван зургаа)жил 1(нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* оногдуулсан 16(арван зургаа) жил 1(нэг) сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 8(найм) жил 15(арван тав) хоногийн хугацаагаар хорих ялаар,

-Шүүгдэгч ******* оногдуулсан 4(дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 2(хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 8(найм) жил 15(арван тав) хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ******* оногдуулсан 2(хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* цагдан хоригдсон 501 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэл учирсан гэм хохиролд 205,920,000(хоёр зуун таван сая есөн зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж шүүгдэгч ******* гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Говь-Алтай аймгийн *******сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* олгосугай.

11. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хавсарган ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хонгио, бор өнгийн тонгорог 1 ширхэг, ESSA гэсэн бичиглэлтэй шил 2 ширхэг, ESSA гэсэн бичиглэлтэй хагарсан 3 ширхэг шил, сумны хошуу мэт метал,л хэлтэрхий 3 ширхэг, ******* баруун, зүүн гараас авсан 10 ширхэг хумс, ******* баруун, зүүн гараас авсан арчдас 2 ширхэг, ******* баруун, зүүн гараас авсан арчдас 2 ширхэг, ZKK-600, 7*64 Чех800 маркийн галт зэвсэгийн гох болон төмөр хэсгээс авсан арчдас 2 ширхэг, амь хохирогчийн өмсөж явсан хувцаснаас авсан арчдас 4 ширхэг зэргийг устгаж, амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр хар алаг өнгийн цамц 1 ширхэг, дугуй захтай хар өнгийн подволк 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* буцаан олгож, ZKK-600 7*64 Чех800 маркийн гол төмөр 7152424325 дугаартай, замаг 532 дугаартай галт зэвсэг 1 ширхэг, sb бичиглэлтэй шар өнгийн сум 2 ширхэгийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

12. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь амь хохирогчийн оршуулгын зардалд 23,500,000(хорин гурван сая таван зуу мянга) төгрөгийг төлсөн, хохирогч *******, ******* нар нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ОДБАЯР

                                    ШҮҮГЧИД                             Н.ОЮУНБИЛЭГ                                    

                                                                Ч.МӨНХТУЯА