Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/96

 

 

 2025      02          17                                           2025/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Гэрч Э.Г, Г.Я

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М, Ц.М, Б.Ба /цахим/

Шүүгдэгч Б.М, Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, Б.Бнарт холбогдох эрүүгийн 2325003230573 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Бгийн М,

Монгол Улсын иргэн, Б овогт Бгийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 02 цаг 09 минутын орчимд 00-00 ...улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэлд, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Г болон зорчиж явсан Г.Я нарын хамтаар Орхон аймгийн Б-Өндөр сум, Согоот багийн 0-0 дугаар байрны зүүн талын авто замаар, хойноос урагш чиглэлд зорчиж явахад замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлагч цолтой Б.Бг Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тээврийн хэрэгслийг шалгах зорилгоор зогсоож, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдох бичиг баримтуудыг нягтлах зорилгоор жолооч Э.Гыг бууж ирэхийг шаардаж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “чи яадаг залуу юм бэ?, чамайг ална, би чиний арьсыг хуулна” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийг заамдан авч цохих, төмсөгөн тус газарт 1 удаа өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн,

улмаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсантай нь холбогдуулж хууль сахиулагч буюу Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлагч цолтой Б.Бд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх явцдаа хохирогчийг заамдан авч цохих, төмсөгөн тус газарт 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “баруун төмсөгт цус хуралт, баруун төмсөгний хуухнагт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 02 цагийн орчимд замын эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ Орхон аймгийн Б-Өндөр сум, Согоот багийн 0-0 дугаар байрны зүүн талын авто замаар зорчиж явсан 00-00 ...улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг шалгах зорилгоор зогсоох үед тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Б.Мтой маргалдаж, улмаар маргалдах явцдаа түүний нүүрэн хэсэгт баруун гараараа цохиж, төмсөгөн тус газарт 1 удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь баруун төмсөгт зөөлөн эдийн няцрал, уруулд сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичснээр/ гэмт хэрэгт тус тус холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  

 1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:   

     - шүүгдэгч Б.Мын мэдүүлсэн: Тухайн өдөр шөнийн 12 цагийн үед найзтайгаа 1 шил архи уусан ба Г руу залгаж ирж аваач гэсэн. Г Я нар ирж 0-00-р байрнаас авсан. Төгөлийн уулзвараар Д зүг рүү явж байсан. Гэтэл улаан өнгийн лексус машин урдуур орж огцом зогсоогоод би урд сууж явсан юм мөргөх шахсан. Тэр машинаас цагдаа бууж ирсэн, би “яасан эвгүй зогсоож байна вэ” гэхэд чи буугаад ир гэсэн. Чи жолоочоо шалга гэхэд хэнийг шалгахаа өөрөө мэднэ гээд “чи буугаад ир” гэсэн, камераа асаасан. Би машинаас буухад барьж авсан, би ч барьж авсан. Миний цээж рүү модоороо цохисон. Г нар бууж ирээд салгах гэсэн, намайг шалга гэсэн. Чамайг заавал эрүүлжүүлэхэд хийнэ гэсэн, би маргасан. Гэтэл миний нүүрэн тус газарт цохиж цус гарсан, би “чи муу яасан овоо юм, ална” гэсэн. Тэгээд А гэдэг цагдаа цаанаас ирээд зогсож байхад миний төмсөг рүү өшиглөсөн, би уурлаж маргасан. Би хамгийн сүүлд Бг өшиглөсөн, төмсөг рүү нь юм болов уу. Энэ явдлаас хойш 2 жил өнгөрлөө, сэтгэцийн хохирол 2-р зэрэг гарсан. Миний хувьд эрх чөлөөгөө хасуулаад явж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, уучлалт гуйя гэх мэдүүлэг,    

          - шүүгдэгч Б.Бгийн мэдүүлсэн: 2023 оны 9 дүгээр сарын 3-аас 4-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байсан. Б худалдааны төвийн урд замд эргүүл хийж тандагч үлээлгэж байсан. Хамт байсан цагдаа “нэг машин хурдтай явчихлаа араас нь яваарай” гэсэн. Би араас нь явж улаан модоороо дохиж хурдаа саасны дараа зогсоосон. Тэгээд машинаас бууж алхаж явахдаа энгэрийн камераа асаасан. Жолооч нь буугаад ир гэж 2-3 хэлсэн. Эсрэг талынх нь хүн “М ах нь байна, таньж байна уу” гээд бууж ирээд нүүр рүү 2 цохиж энгэрийн камер авч шидсэн, барилцаж авсан. Би станцаараа А цагдааг дуудсан. Энэ хүн барилцаад байсан, хойно нь сууж явсан хүн салгах гэсэн, жолоочоо зугатаалгах гээд “яв” гээд байсан. Машин ч зугатсан. Энэ хүн намайг барьчихаад байсан, би гарт байсан юмаа унагааж....Би хууль журмын дагуу л ажилласан. Жолооч зам шахаж зогссон тул эсрэг талаар очсон. Салаад зогсож байхад эмзэг эрхтэн рүү өшиглөсөн. Хөдөлгөөнт ирж авч явсан. Би цохиж зодоогүй гэх мэдүүлэг,

-гэрч Э.Гын мэдүүлсэн: Мыг гэрт нь хүргэх гээд Сы тэндээс Д рүү явж байсан. Шууд урдуур орж ирээд л хааж зогсоосон. Зэрэгцэж орж ирээд урдуур хаасан. Би огцом тооромслоод М “мөргөлөө шүү дээ” гээд л маргаж эхэлсэн. Надад бичиг баримтаа шалгуул гээгүй, Мын талын хаалгыг онгойлгож М буусан. Амрыг эрье” гэж өөрийгөө танилцуулаагүй надтай харьцаагүй. Энэ 2-ыг заамдалцаад эхлэхээр нь би бууж очсон. Би согтуу байгаагүй. Намайг яв гээд би явсан. Зөрчлөөр шийтгүүлсэн. Замын Цагдаагийн даргын өрөөнд “тэнсэнг чинь сэргээнэ, баривчилгаанд явуулна” гээд л 2 цаг шахуу юм болсон. Тэгээд зөрчлөөр шийтгэл оногдуулсан гэх мэдүүлэг, 

-гэрч Г.Яын мэдүүлсэн: М манай эхнэр 2 эгч дүүсийн хүүхдүүд. Мэдүүлэг өгнө. 2023 оны 9 дүгээр сарын 3-аас 4-нд шилжих шөнө би Мын гараж дээр байсан. М руу утасдахад “ирж аваач” гэсэн. Би Г руу залгаж “2-уулаа очоод авъя” гэсэн. Тэгээд аваад Д рүү явж байхад нэг машин шахаж урдуур орж зогсоосон, улаан хүрэн өнгийн машин байсан. Цагдаа залуу  бууж ирээд зорчигч талын хаалган дээр ирсэн, М “чи юу болоод байгаа юм” гэсэн. Цагдаа “буугаад ир” гээд л М машинаас буусан. Улаан модоор зогсоох дохио хараагүй, сүр сар хийгээд л машин урдуур орж ирж шахаж зогсоосон. Жолоочид бууж ирэх шаардлага тавиагүй, дохьдог модоороо Мыг цохьсон. Нэг цагдаа ирсний дараа Мын төмсөг рүү өшиглөсөн гэх мэдүүлэг,

-хохирогчоор Б.Мын мэдүүлсэн: Дөнгөж машинаас буухад л цохиж зодож эхэлсэн, малгай унаж нүүр ам гэмтсэн. А цагдааг ирсний дараа намайг өшиглөсөн. Уруулдаа оёдол тавиулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

-хохирогчоор Б.Бгийн мэдүүлсэн: Камерын бичлэг байхад л ийм юм яриад байгааг гайхаж байна. Гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Надад энэ хүнтэй маргаж зодоод байх шаардлага байхгүй. Энгэрийн камер зүгээр, шүгэл тасарч хантааз урагдсан байсан, нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг,

-эрүүгийн 2325003230573 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан,талуудаас шинжлэн судалсан:

- Шүүгдэгч нарын согтуурлыг шалгасан баримт /1-р хх-ийн 21-р тал/

-Хяналтын камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 27-28-р тал/

-Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 29-30-р тал/

-“Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 31-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 32-р тал/

-Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 33-35-р тал/

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын “Жижүүрийн бүрэлдэхүүн, харуулын томилгоо” гэсэн хавтаснаас 1 хуудас бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, баримтын хуулбар /1-р хх-ийн 36-37-р тал/

-хохирогч Б.Бгийн мэдүүлсэн:...2023 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 02 цагийн үед би цагдаа зохицуулагч, ахлагч Л.Ан хамт Төгөл, Б худалдааны төвийн хойд зам дээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл П төвөөс чиглэлтэй цагаан өнгийн Акуа маркийн машин ирээд цагдаа хараад 6-1 дүгээр байрны чиглэлтэй урагшаа эргэж явсан. Тэгэхээр нь би ганцаараа тухайн машины араас өөрийнхөө машинтай очиж шалгасан юм. Би тухайн машины хажуугаар ороод улаан модоороо дохиод "түр зогсож байгаарай" гэж хэлээд урдуур нь шахан орж зогссон. Би машинаас буух үедээ энгэрийн камераа асааж буугаад алхан явтал тус машин нь зугтах гээд хойшоо ухраад байсан юм. Тэгэхээр нь би биеэрээ зугтах гэж байгаа талын буюу жолоочийн эсрэг талын урд буланд зогсоод жолоочид нь хандан "бууж ирж шалгуулна уу" гэж 2-3 удаа шаардлага тавьж хэлсэн. Тэгэхэд жолооч нь бууж ирээгүй бөгөөд харин жолоочийн хажууд урд сууж явсан үл таних иргэн нь "М ах нь байна, таньж байна уу" гэж хэлсэн. Тэгэхээр нь би танихгүй байна гэхэд тэрээр машинаас бууж ирээд намайг түлхээд нүүрэн тус газарт маань гараараа 2 удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гарсан бөгөөд би түүнийг хол бай гэж хэлсэн. Албан үүргээ гүйцэтгэхэд битгий саад учруулаад бай гэж хэлсэн. Тэгээд би гар станцаараа хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Аг дуудаж "гурван иргэн шаардлага эсэргүүцээд байна" гэж хэлсэн. Над руу дайрсан М гэх залуу нь жолооч залууд хандан "машиндаа суугаад хурдан зугтаач" гээд зугтаалгах гээд байсан. Тэгээд жолооч залуу нь машиндаа суугаад урагшаа явах гээд байхаар нь би машиных нь урд талд нь зууралдсан чигээрээ замыг нь хааж зогссон. Тухайн үед М гэгч нь миний 2 хөл рүү ээлжилж өшиглөж байсан, мөн гараараа миний бие рүү цохиод байсан юм. Тэгтэл нөгөө жолооч нь урагшаа явж чадахгүй болохоороо хойшоогоо урсгал сөрж ухарсан. Энэ үед А цаанаас нь ирээд тухайн машиныг зогсоох оролдлого хийсэн боловч тус машин нь уулзвараар эргээд хойшоо явчихсан юм. А тухайн үед машины хажууд гүйж байсан. А бид нар дээр ирээд нөгөө иргэнийг надаас салгаж холдуулсан юм. Тэгээд би гар станц болон утсаар хөдөлгөөнт эргүүлийн ахлах ахлагч Гийг дуудсан. Ингээд байж байтал М гэгч надтай зууралдсан залуу нь миний бэлэг эрхтэн рүү 1 удаа өшиглөчихсөн юм. Тэгэхээр нь би доошоо болж хэсэг суусан. Тэгтэл М гэгч нь хувцсаа тайлаад намайг зодно гээд над руу дайраад байсан юм. Мөн М нь надад хандан "аав, ээж, үр хүүхдүүдтэй чинь хамт ална, эхнэрийг чинь хүчиндэнэ, машины урд хутга байна, одоо чамайг хутгална, ажлаас чинь гаргаж байгаад ална" гэж хэл амаар доромжилж, заналхийлсэн. Тэгээд өөрийгөө холимог тулааны 3 удаагийн аварга, даргыг чинь ална гээд байсан. Ингээд байж байтал хэсэг хугацааны дараа хөдөлгөөнт эргүүл ирээд М гэгчийг авч явсан... Тухайн үед М гэх залуугаас өөр хүн надад гар хүрээгүй бөгөөд М нь намайг заамдчихаад тавихгүй, миний хүзүүнд байсан шүглийн оосроор хоолойг минь боож байсан. Мөн миний 2 хөл рүү хөлөөрөө олон удаа өшиглөсөн, мөн гараараа бие рүү маань 3-4 удаа цохисон. Тэгээд түүнээс салчихсан санаандгүй байж байхад тэрээр миний бэлэг эрхтэн рүү өшиглөчихсөн юм... Би дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан баруун төмсөгт цус хуралт, баруун төмсөгний хуухнагт зөөлөн эдийн няцрал гэмтлийг М нь хөлөөрөө 1 удаа өшиглөж учруулсан юм. Харин зүүн шуунд цус хуралт гэмтлийг М нь намайг заамдаж, намайг цохиж байхдаа учруулсан байх. Би олон жилийн өмнө хамраа гэмтээгээд тэгээд хагалгаанд орж эмчлүүлээд зүгээр болсон юм… М нь над руу учир зүггүй дайраад гараараа нүүр хэсэг рүү, хөлөөрөө бэлэг эрхтэн болон хөл рүү маань олон удаа цохиод найз нь гэх залуу миний хөдөлгөөнийг хязгаарлаад салгах гээд байхад энд тэндээс М үсэрч ирээд цохиод байсан. Тэгээд цохиод байхаар нь би яах ч аргагүй болоод өөрийгөө хамгаалж цааш нь түлхэж өөрөөсөө зайлуулсан. Тухайн үед М бид 2 хоорондоо заамдалцсан, би гартаа улаан мод /дохиур/ барьсан байсан. Цааш нь түлхэх явцад бороохойны аль нэг хэсгээр уруул руу нь цохигдсон байж магадгүй. Тэрнээс би ямар нэг байдлаар шууд санаатай нүүр хэсэгт нь цохьсон зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 40-41, 2-р хх-ийн 98-99, 167 дахь талууд/,

-гэрч Л.Ан мэдүүлсэн:...Би 2023 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө автын хоногийн эргүүлээр ахлагч Б.Бгийн хамт үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд шөнийн 01 цаг 40 минутын орчим Б худалдааны төвийн ард тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарыг тандагч багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж байхад П төвийн ард талаас Б худалдааны төв рүү чиглэсэн цагаан өнгийн Акуа загварын тээврийн хэрэгсэл нь 2-р эгнээнээс баруун дохио өгөөд урагшаа эргэж явсан юм. Тэгэхээр нь би Бд хандан тухайн машиныг 2-р эгнээнээс эргэчихлээ шүү гэж хэлсэн. Тэгээд би цааш үргэлжлүүлж машин шалгасан бөгөөд нэг мэдсэн чинь Б машинтайгаа явсан байсан. Би түүнийг явсныг мэдээгүй юм. Тэгтэл Б нь станцаар “140 өө та 0-0 дээр хүрээд ирээч" гэхээр нь би 97 юм уу гэж хэлсэн. Хэсэг байж байгаад Б нь гурван иргэн шаардлага эсэргүүцээд байна, та хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би 0-0 дугаар байр руу гүйхэд цагаан өнгийн Акуа машин нь урагшлаад л, ухраад л байсан юм. Тэгээд Б нь наад машин чинь явлаа шүү гэхээр нь би тэр машины жолоочийн эсрэг талын онгорхой цонхоор гараа оруулаад та зогсоорой гэхэд тэр машин зогсоогүй, харин эргээд урсгал сөрөөд явчихсан юм. Би тухайн үед улсын дугаарыг нь харсан. Тэгээд Б дээр яваад очтол, зүс таних М нь Бтай зууралдчихсан зогсож байсан. Тухайн үед нэг зүс үл таних залуу нь салгах оролдлого хийгээд зогсож байсан. Б, М нарын хамраас цус гарчихсан байсан юм. Би очоод салгах оролдлого хийсэн бөгөөд тэгтэл М нь Бгийн бэлэг эрхтэн рүү нэг удаа өшиглөчихсөн. Б наадах чинь миний бэлэг эрхтэн рүү өшиглөчихлөө гээд хөдөлгөөнт эргүүл Г руу залгаж дуудсан. Мөн жижүүр рүү Б залгаж ярьсан юм. Тэгээд намайг утсаар ярих хооронд Б нь Мыг газарт унагаад гавлачихсан байсан юм. Тэгээд байж байтал хөдөлгөөнтийн эргүүл цагдаа ирж М болон түүнтэй хамт явсан залууг авч явсан... Намайг цаанаас ирж байхад цагаан өнгийн Тоёота акуа маркийн автомашин ухарч байсан. Тэгтэл Б наадах чинь гэхээр нь би тэр цагаан өнгийн автомашины жолоочийг зогсоох гээд жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод зогсоорой шалгах шаардлагатай байна гэхэд тэр жолооч ухарч байгаад урсгалд ороод шууд яваад өгсөн. Би онгорхой хаалганаас нь бараг 5-6 метр газар чирэгдээд гараа тавихгүй бол бараг дугуйн доогуур нь орох гэж байсан...Тухайн автомашины жолооч цагдаад шалгуулахгүй байх нэг шалтгаан байсан байх. Тэгээд л тэгж цагдааг ирж байхад зугтаасан байх. Маргааш нь тэр жолоочийг олж уулзахад би согтуу байсан юм гээд арга хэмжээгээ авхуулсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 47-48 тал, 2-р хх-ийн 189-190 тал/,

эрч Э.Гын мэдүүлсэн ...2023 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 01 цагийн үед над руу хуурай ах М залгаж "ахыгаа ирээд авчих" гэж ярьсан. Тухайн үед тэрээр согтуу байсан бөгөөд би за ч гэж хэлэлгүй салгасан юм. Тэгтэл удалгүй над руу хуурай ах Я залгаж "ах нь бас Мочиж авах гэж байна, хоёулаа очоод авчихъя" гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавынхаа 00-00 ...улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Акуа загварын машиныг жолоодож 0-00 дугаар байрны гадаа очсон. Намайг очиход Г.Я, Б.М нар гадаа зогсож байсан юм. Тухайн үед М ах согтүу, Я ах бид 2 эрүүл байсан бөгөөд Я нь Мын хүргэн ах нь юм. Мөн тэр 2 хамт авто засварт ажилладаг. Тэгээд би тэр хоёрыг машиндаа суулган Б худалдааны төвийн уулзвараар доошоо буюу урагшаа эргэж явсан юм. Ингээд 0-0 дугаар байрны орчимд явж байтал улаан хүрэн өнгийн суудлын машин араас ирээд миний урдуур орж зогссон. Тэгээд дотроос нь замын цагдаа бууж ирээд амрыг эрье гэж хэлсэн. М тэгтэл тэр цагдаад хандан "чи яасан, юу болсон юм” гэж хэлсэн. Тэгтэл тэр цагдаа нэг юм хэлээд тэр цагдаа Мын талын хаалгыг онгойлгосон юм. Тухайн үед М нь жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж явсан юм. Тэгээд М цагдаа 2 заамдалцаж авсан. Ингээд Я бид 2 машинаас буугаад Мыг болиулах гээд гарыг нь татаж авахад тэр цагдаа зөрүүлээд Мзаамдаж авсан. Тэгээд Я бид 2 тэр хоёрыг салгасан. Салгасны дараа тэр 2 хоорондоо хэрэлдээд байхаар нь би машиндаа суугаад буцаж Х захын урдуур эргээд ганцаараа машинтайгаа яваад өгсөн юм...  цагдаа жолооч буугаад ир гэж хэлсэн байхаа. Тэгээд л М цагдаа хоёрын маргаан эхэлсэн. Би уг нь буух гэж байсан. Тэгтэл М надаас түрүүлээд тэр цагдаатай маргалдаад машинаас буугаад заамдалцаад авсан... Би тэр хоёр заамдалцсан байхад нь салгах гээд машинаасаа буугаад очтол М ахын амнаас цус гарчихсан байсан. Тэгээд М ах нэг гараараа заамдчихсан нөгөө гараараа амаа дарж байсан. Би яаж тэр гэмтэл учирсныг хараагүй. Тэгээд би яваад өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 50-51 тал, 2-р хх-ийн 229-230 тал/

эрч Г.Яын: ...2023 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед би М луу залгаж "гарашаа хаамаар байна, хүрээд ир" гэж ярьсан. Тэгтэл тэрээр "би согтуу байна, намайг 0-00-аас ирээд авчих" гэж хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй зүс таних Г машинтай ирээд "М ах байна уу" гэхээр нь цаадах чинь дуудаад байна, хоёулаа очоод авчихъя гэж хэлсэн. Ингээд Ггийн цагаан өнгийн Акуа машинтай 0-00 дугаар байрны орчмоос Мыг аваад Д рүү явсан юм. Тухайн үед жолоог Г барьж явсан, жолоочийн хажууд урд суудал дээр М, би ганцаараа арын суудал дээр сууж явсан. Тэгтэл 0-0 дугаар байрны орчимд явж байтал хүрэн өнгийн машин хажуу талаар шахаж орж ирээд урдуур орж зогссон. Тэгээд нэг цагдаа бууж ирээд Мын талаар ирсэн. Тэр цагдаа ирээд буугаад ир гэсэн бөгөөд М бууж байсан. Би тухайн үед сайн анзаараагүй утсаар ярьж байсан бөгөөд намайг буугаад очиход М, тэр цагдаа 2 маргалдаад хоорондоо зууралдчихсан байсан. Тэгээд би дундуур нь салгах гээд байж байтал М нь миний төмсөг рүү өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгээд л хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан бөгөөд Г уг нь салгах гээд байж байсан чинь нэг нь зайл гэсэн юм. Тэгээд нэг мэдсэн чинь Г машинтайгаа явчихсан байсан. Тэгээд байж байтал хажууд нэг цагдаа ирчихсэн зогсож байсан бөгөөд Мтой маргалдаад байсан цагдаа нь Мбоож унагаагаад гавласан. Тэгээд цагдаагийн машинд суулгаад авч явсан юм. Ийм л үйл явдал болсон... Би хараагүй ээ. Ямар ч байсан тэр цагдаа нь доошоо буучихаад миний төмсөг рүү өшиглөчихлөө гээд байсан. Нэг мэдсэн чинь цагдаагийн шүгэл, тэгээд нэг дөрвөлжин хар юм нь газар уначихсан байхаар нь би авч өгсөн...” гэх мэдүүлэг, /хэргийн 1-р хх-ийн 53-р тал/,

эрч Б.Гийн мэдүүслэн ...Таны үзүүлсэн видео бичлэгийг үзлээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 3.1.6-д "биеийн хүч хэрэглэх" гэж цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг.", 23.1-д "Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.", 23.7-д "Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.", 47.1-д "Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэж болно.", 48.4- д "Цагдаагийн байгууллага, алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч... хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.", 49.1- д "Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:" гээд 49.1.1-д "цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;", 49.2-д "Доор дурдсанаас бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжпийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд биеийн хүч хэрэглэхийг хориглоно: " гээд 49.2.1-д "цагдаагийн алба хаагч, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;", 85.3-д "Цагдаагийн алба хаагч албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс үүссэн хохирлыг хариуцахгүй гэж тус тус заажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А- 224/А/102 дугаартай тушаалаар баталсан "Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар"-ын хавсралтын 2.1-д "Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн  хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэхдээ гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх явцад тухайн үйл явдал өрнөж байх цаг мөчид өөрийн ойлгож үнэлсэн хүчин зүйлс, тухай нөхцөл байдалд тохируулан биеийн хүч хэрэглэх замаар гэмт этгээдийг хяналтдаа авах зорилгоор хэрэглэнэ., 2.2-д "Цагдаагийн албаны тухай хуулийн 49.1-д заасан тохиолдолд цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэнэ.", 2.3-д "Цагдаагийн алба хаагч өөрийн дотоод итгэлээр нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, бие даан биеийн хүч хэрэглэх шийдвэр гаргана... гэж тус тус зохицуулсан. Нөгөө талаас авч үзвэл иргэн Б.М нь хууль сахиулах чиг үүргээ хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулж, шаардлагыг биелүүлэлгүй доромжилж, хүч хэрэглэсэн зэрэг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл /Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах/, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/-д заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байна гэж үзэхээр байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 56-57-р тал/,

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 750 дугаартай “...1. Б.Бгийн биед баруун төмсөг, зүүн шуунд цус хуралт, баруун төмсөгний хуухнагт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун төмсөг, зүүн шуунд цус хуралт, баруун төмсөгний хуухнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх баруун төмсөгт цус хуралт, баруун төмсөгний хуухнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, холбогдох эмнэлгийн баримт бичгүүд, /1-р хх-ийн 60-61-р тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 752 дугаартай “...Б.М-ын биед хүзүү, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, тээрхийд цус хуралт, баруун төмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 69-71-р тал/,

-Энгэрийн камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 124-134-р тал/

-Орхон аймгийн Цагдаагийн газар “Дугаар:20230410000017 Албаны шалгалтын материал” гэх баримтын хуулбар /1-р хх-ийн 222-248-р тал/,

-Монгол улсын дотоодын цэргийн даргын 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тушаалын хуулбар /2-р хх-ийн 80-р тал/,

-Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/58 дугаар “Ажлаас чөлөөлж томилох, албан тушаалын цол олгох” тухай тушаалын хуулбар /2-р хх-ийн 81-р тал/,

- Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/66 дугаар “Б.Бг албанаас чөлөөлөх” тухай тушаалын хуулбар /2-р хх-ийн 82-р тал/,

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/135 дугаар “Ажилд томилж, Цагдаагийн цол олгох” тухай тушаалын хуулбар /2-р хх-ийн 83-84-р тал/,

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/65 дугаар “Шилжүүлэх томилох” тухай тушаалын хуулбар /2-р хх-ийн 85-р тал/,

-Төрийн албан хаагчийн анкетын хуулбар /2-р хх-ийн 87-94-р тал/,

-Цагдаагийн алба хаагчийн үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 95-р тал/,

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаартай “...Б.Мын биед хүзүү, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, тээрхийд цус хуралт, баруун төмсөгт зөөлөн эдийн няцрал, уруулд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун төмсөгт зөөлөн эдийн няцрал, уруулд сорви гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хэргийн 2-р хх-ийн, 112-113 тал/,

-Орхон аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүн, харуулын томилгоо, зааварчилгаа танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 125-126-р тал/

-Эд зүйл, баримт бичиг хавтаст хэрэгт тусгах тухай 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаар Прокурорын тогтоол /2-р хх-ийн 204-р тал/

-гэрч Ц.Бын мэдүүлсэн:..Яаралтай тусламжийн хуудас дээр миний нэр байна. Тэгэхээр би үзсэн байх, маш олон хүн үздэг болохоор санахгүй байна. Манай эмнэлэгийн программ компьютер дээр өвчтөнг ирэхээр нь оруулдаг учир ирсэн он сар нь зөв. Харин шийдвэрлэсэн цаг хугацаа нь жаахан зөрүүтэй байж болно. Яагаад гэхээр би араас нь оруулдаг учир жаахан зөрүүтэй байгаа байх. Би одоо тэр өвчтөнөө санахгүй байгаа болохоор хэлэх боломжгүй. Энэ шарх гадна дотор аль алинд нь оёдол тавьж боолт хийдэг...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 224-225-р тал/,

-Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн “Яаралтай тусламжийн үйлчлүүлэгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар” /2-р хх-ийн 232-246-р тал/, 

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 866 дугаартай:..хохирогч Б.Бгийн сэтгэцэд гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Шинжилгээ хийх явцад асуултад тусгагдаагүй боловч ач холбогдолтой зүйл илрээгүй...гэх дүгнэлт /3-р хх-ийн 8-9-р тал/

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 867 дугаартай:..хохирогч Б.Мын сэтгэцэд гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд  учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Шинжилгээ хийх явцад асуултад тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй...гэх дүгнэлт /3-р хх-ийн 18-20-р тал/

-шүүгдэгч Б.Мын яллагдагчаар мэдүүлсэн:.  Би 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цагийн үед найз Баярхүүтэй уулзаж, Баярхүү бид хоёр 0,7 литрийн Эден архи нэг шилийг хувааж уусан юм...миний дуудсан машин буюу хуурай дүү Гтар маань машинтай ирсэн.Тэгэхдээ Гтар нь надтай хамт ажилладаг, хүргэн Яын хамт хоёулаа ирсэн юм. Тэгээд би Гтарын машинд сууж Баярхүү гэр лүүгээ орсон. Тухайн үед Гтар нь цагаан өнгийн Тоёота Акуа загварын машиныг жолоодож ирсэн бөгөөд Баярхүүгийн гаднаас хөдлөхдөө би жолоочийн хажуу талын урд сандал дээр сууж явсан. Я арын суудал дээр сууж, Гтар машин барьж явсан. Ингээд 0-00 дугаар байрнаас хөдөлж Х захын урд талын засмал замаар хойноос урагшаа чиглэлтэй намайг хүргэж өгөх гээд Д руу явсан юм. Ингээд 0-0 дугаар байр дөнгөж өнгөрөөд явж байхад улаан өнгийн Лексус загварын машин ирээд манай машины урдуур хөндпөн орж ирсэн бөгөөд Гтар огцом тоормозлоод машинаа зогсоосон юм. Тухайн үед миний талын цонх онгорхой явсан бөгөөд тэр улаан машинаас цагдаагийн хувцастай, ногоон хантаазтай, өндөр, туранхай 29-30 орчим насны залуу бууж ирсэн. Би түүнд хандан "ямар эвгүй шахаж зогсоовоо, юм мөргөх гэж байна шүү дээ" гэж хэлэхэд тэр залуу өөдөөс ирсэн. Тэгээд миний бие согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир уурлаж маргалдсан юм. Бид хоёр маргалдаад заамдалцаад зогсож байхад А гэх цагдаа хувцастай залуу ганцаараа явган ирсэн. А ирээд миний хойноос барьж авсан бөгөөд тэгтэл нөгөө нэг цагдаа нь улаан дохиур модныхоо араар миний нүүр лүү 1 удаа цохисон юм. Би эсэргүүцэж маргалдсанаа хүлээн зөвшөөрч байна харин хамарт нь хүрээгүй юмаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-р тал/

-шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн:.  Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагаас замын цагдаагийн тасгийн шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Тэр шөнө 00 цаг өнгөрөөд 02 цагийн орчим шиг санагдаж байна намайг ахлагч Агийн хамтаар Б худалдааны төвийн урд авто зам дээр хяналт шалгалт хийж байтал өөдөөс ирж байсан автомашин баруун эргээд явчихлаа гэж А хэлэхээр нь би өөрийн автомашинаараа араас нь очоод 0-0 байрны урд зам дээр автобусны буудлын хэсэгт урдуур нь орж шахаж зогсоод буугаад жолоочийг бууж ирэх шаардлага тавьтал жолоочийн хажууд сууж явсан согтууруулах ундаа хэрэглэсэн зорчигч онгорхой цонхоороо “М ахыгаа таньж байна уу” гэсэн би “танихгүй байна” гэтэл “чи ямар овоо муу пизда бэ” гээд “чи яахаараа жолоочоо шалгахгүй намайг шалгах гээд байгаа юм” гээд эхэлсэн. Би “жолооч буугаад ир” гэж шаардлага тавиад байна гэтэл тэр залуу машинаасаа буугаад шууд над руу тулж ирээд гэдсээрээ намайг хэд хэд мөргөөд толгойгоор миний хамар руу мөргөөд миний энгэрийн камерыг унагаагаад заамдаад авсан. Би зөрүүлээд энгэрээс нь бороохойтой гараараа барьтал бороохойны арын бариулын хэсэг тэр Мын уруул орчимд хүрчих шиг болсон. Тэгтэл “чи ямар овоо пизда вэ намайг цохиод авлаа” гээд барьцалдаад авсан. Нөгөө машин дотроос нь хоёр хүн бууж ирээд салгах гэсэн боловч М над руу дайраад нөгөө жолоочийг “чи яв чи яв” гэсэн чинь нөгөө автомашин нь явах гэхээр нь би урдуур нь орох гэтэл М нөгөө залуу хоёр нь надтай зууралдаад намайг хажуу тийш болгож нөгөө машиныг явуулах гээд байсан. Би нөгөө хоёрыг чирээд урдуур нь ороод байсан чинь тэр машин ухраад урсгал сөрөөд цаашаа зугатаачихсан. Ийм л юм болсон. Бичлэг дээрх цохиулж байгаа залуу бол М мөн. Тухайн үед хэрэг явдал маш хурдан болсон. Тэр хоёр машиныг зугтаалгачихаад өөрсдөө зугтаах гэхээр нь би зүүн гараараа Мын энгэрээс барьж байсан.Миний гар руу хэд хэдэн удаа цохиж салах оролдлого хийж байсан. Би яг цохисон гэж бодохгүй байна.Гэмт этгээдийг зуатаах оролдпогыг таслан зогсоосон гэж бодож байна. Баруун гараараа барьж авахад зүүн шанаа хэсэгт нь хүрч малгай нь газар унасан. Намайг тэрнийг таслан зогсоохоос өмнө нь машинаас бууж ирээд шууд намайг мөргөөд цохиод авахаар нь би өөдөөс нь гараараа заамдаж аваад байж байтал машинаас хоёр залуу бууж ирээд дундуур ороод нэг салгасан тэгтэл миний хамраас тэрний уруулаас цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 218-220-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 02 цаг 09 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00-00 ...улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэлд, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Г болон Г.Я нарын хамт Орхон аймгийн Б-Өндөр сум Согоот багийн 0-0 дугаар байрны зүүн талын авто замаар, хойноос урагш чиглэлд зорчиж явахад нь замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан, Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлагч цолтой Б.Б өөрийн хувийн машинаар уг тээврийн хэрэгслийн араас очиж шалгах зорилгоор урдуур нь орж шахаж зогсоогоод, зорчигч талын хаалган дээр очоод “амрыг эрье,түр буугаад ирээч” гэхэд Б.М нь цонхоо онгойлгож “чи жолооч талаараа уулздаггүй юм уу,чи яадаг залуу вэ” гээд машинаас бууж, Б.Б нь “жолооч буугаад ир” гэсэн шаардлага тавьж байна”гэхэд Б.М нь түүнийг цээжээрээ түрж заамдан авч “жолооч талаараа уулздаг юмуу хаагуур уулздаг юм” гээд  харилцан барилцаж зууралдан ноцолдсон ба Б.Бгийн энгэрийн камер нь унасан. Б.М нь Б.Бг хэд хэдэн удаа хөлөөрөөө өшиглөж,толгой нүүр хэсэг рүү нь цохиж, Б.Б нь Б.Мыг нэг удаа гараараа цохиж, машинд зорчиж явсан Г.Я, жолооч Э.Г нар салгах гэж оролдож байхад Б.М нь жолооч Э.Гыг яв гэж гараараа дохиж, Э.Г нь машинаа асаахад Б.М, Б.Б,Г.Я нар зууралдсан чигээр машины хамар дээр очиж ноцолдсон. Э.Г машинаа ухрааж урсгал сөрж зугатсан ба энэ үед цагдаа Л.А цаанаас ирж яваад машиныг зогсоох гэж оролдсон боловч зогсоогүй. 00-00 ...улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг жолоодон Э.Г нь ухрах үйлдэл хийж байхад Б.М, Б.Бнар харилцан нэг гараараа барилцсан чигээрээ араас нь харж байх хооронд Б.Б нь гарт байсан зүйлээ газарт хаяад баруун гараараа Б.Мын нүүрэн тус газар нэг удаа цохисон ба түүний малгай газарт унасан. Цагдаа Л.А ирж зодооныг салгасан ба салсны дараа Б.Б нь Б.Мыг нэг удаа, Б.М нь Б.Бг нэг удаа өшиглөсөн.

Б.Бгийн биед баруун төмсөг, зүүн шуунд цус хуралт, баруун төмсөгний хуухнагт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Б.Мын биед хүзүү, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, тээрхийд цус хуралт, баруун төмсөгт зөөлөн эдийн няцрал, уруулд сорви бүхий хөнгөн хохирол тус тус учирчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч нарын яллагдагч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон бусад бичмэл баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.Б нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа 00-00 ...улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг шалгах зорилгоор тээврийн хэрэгслээр шахаж зогсоогоод тухайн тээврийн хэрэгсэл дотор жолоочийн эсрэг суудалд зорчиж явсан Б.Мын хаалган дээр очиж “амрыг эрье,түр буугаад ирнэ үү” гэсэнд Б.М машинаас бууж “жолооч талаар очсонгүй” гэж эсэргүүцэн заамдаж авч маргалдан зууралдан ноцолдож энгэрийн камерыг нь унагаж, цагдаагийн хантаазыг урсан ба Б.Бг хэд хэдэн удаа өшиглөж,цохисны улмаас Б.Бгийн эрүүл мэндэд баруун төмсөгт цус хуралт, баруун төмсөгний хуухнагт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, Б.Б нь Б.Мтой зууралдан ноцолдож, гараараа цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд  нь хүзүү, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, тээрхийд цус хуралт, баруун төмсөгт зөөлөн эдийн няцрал, уруулд сорви бүхий хөнгөн хохирол тус тус учирчээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.       

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж уг гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар бүлэгт “Нийтийн албаны ашиг сонирхолын эсрэг гэмт хэргийн шинжүүдийг заасан ба 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг зааж тодорхойлсон.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийг тодорхойлсон.   

         Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Б.Мын үйлдлийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Б.Бгийн үйлдлийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэв.            

          Шүүгдэгч Б.Б нь Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлагч цолтой бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан тушаалууд, баримтын хуулбарууд, энгэрийн камерын бичлэг, албаны шалгалтын материал зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

      Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”.

           Шүүгдэгч Б.М нь албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч Б.Бгийн шаардлагыг эсэргүүцэж хүч хэрэглэн биед нь халдаж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол санаатай учруулсан, мөн хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь цагдаагийн энгэрийн камерын болон гудамжны камерийн бичлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон,

     -шүүгдэгч Б.Б нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа Б.Мын зорчиж явсан тээврийн хэрэгслийг шалгах зорилгоор зогсоож “түр буугаад ир” гэсэн шаардлагыг нь жолооч биелүүлээгүй, харин зорчигчийн суудалд явсан Б.М эсэргүүцэн бууж ирж заамдаж барилцаж авч, үгээр заналхийлж эсэргүүцснийг Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “Цагдаагийн алба хаагчийн зогсох дохио, шалгуулах шаардлагыг биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн бол хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэнэ”, 47.1-д “Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно”, Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;...гэсний дагуу биеийн хүч хэрэглэж эсэргүүцлийг зогсоох, 00-00 ...улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийн жолоочийг шалгах гэж оролдсон боловч,

       Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ дараахь нийтлэг шаардлагыг баримтална: 48.1.1.зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх; 48.1.2.нэн тэргүүнд хэрэглэхгүй байх; 48.1.3.тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх...” гэснийг зөрчиж эсэргүүцлийг таслан зогсоох санаа нь бусдын биед санаатай үйлдлээр халдаж зодох шинжтэй болж Б.Мыг гараараа цохиж, өшиглөж гэмтэл учруулсан болох нь камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.

         Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А-224/А/102 дугаартай тушаалаар баталсан "Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар"-ын хавсралтын

      -2.1-д "Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн  хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэхдээ гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх явцад тухайн үйл явдал өрнөж байх цаг мөчид өөрийн ойлгож үнэлсэн хүчин зүйлс, тухай нөхцөл байдалд тохируулан биеийн хүч хэрэглэх замаар гэмт этгээдийг хяналтдаа авах зорилгоор хэрэглэнэ”гэж,

      -2.2-д "Цагдаагийн албаны тухай хуулийн 49.1-д заасан тохиолдолд цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэнэ”гэж,

      -2.3-д "Цагдаагийн алба хаагч өөрийн дотоод итгэлээр нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, бие даан биеийн хүч хэрэглэх шийдвэр гаргана... гэж,

      2.4-д “Биеийн хүч хэрэглэхэд дор дурьдсан хүчин зүйлсийг харгалзан үзнэ.

        а/ алба хаагчтай харилцаж байгаа этгээдийн харилцаа/тухайн цаг мөчид алба хаагч нөхцөл байдлыг урьдчилан мэдэрсэн, бодитойгоор ухамсарлаж ойлгосон байх/,

        б/ алба хаагч,гэмт этгээд хоёрын хоорондын харьцааг илэрхийлэх хүчин зүйл/ нас хүйс,биеийн хэмжээ,эсэргүүцэл үзүүлэх чадвар,гэмтэл,хүний тоо/,

        в/согтууруулах ундаа, мансууруулах бодисын нөлөөнд байгаа эсэх/сэтгэцийн хувьд/,

        г/ ойр орчимд зэвсэг, хэрэгсэл байгаа эсэх,

        д/биеийн хүч хэрэглэх шаардлагатай болохыг харуулсан нөхцөл байдал, өөр сонголт хийх боломж,

        е/ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинж, учруулж болзошгүй хор хохирол,

         ж/ хүч хэрэглэсний улмаас хүний сэтгэл санаа хямарсан, цочирдсон эсхүл бие махбодид бэртэл гэмтэл учирсан бол зөвлөгөө эмнэлгийн анхны туслалцаа үзүүлж, шаардлагатай үйлчилгээтэй холбох,

        з/ бусад нөхцөл байдал гэж ...цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэх үндэслэл, журам, нөхцөлийг тодорхойлжээ.

        Шүүгдэгч Б.Б нь эсэргүүцэл үзүүлсэн Б.Мт биеийн хүч хэрэглэхдээ, дээрхи журамд заасан хүчин зүйлс, нөхцөл байдлыг үнэлэхдээ алдаа гаргасан, хамт ажиллаж байсан цагдаа Л.А ирж салгасан, Г.Я салгах гэж оролдож дундуур нь зууралдаж байсан нөхцөл байдалд Г.Мыг цохих, өшиглөх зайлшгүй шаардлага байгаагүй, хүчний харьцааг дүгнэж үзээгүй, харин, өөрийнх нь үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт хүргэж болзошгүйг мэдсээр байж үйлдэж хохирол учруулсан, харилцан зодолдсон шинжтэй гэж дүгнэв. 

        Иймд Б.Бгийн үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Цагдаагийн байгууллага, алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаварын төлөө хариуцлага хүлээхгүй” гэх үндэслэлд хамаарахгүй.

          Шүүх хуралдаанд улсын яллагч: шүүгдэгч Б.М нь цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж хөнгөн гэмтэл учруулсан. Б нь цагдаагийн алба хаагч, тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан нь нотлогдсон. М нь нийтийн албаны ашиг сонирхолын эсрэг шинжтэй, Бгийн биед эрхэлж буй ажилтай нь холбоотойгоор халдсан. Тоёота Акуа машиныг шалгуулахгүй байх зорилготой эсэргүүцсэн. Бг барьж авч, занаж, цохиж, төмсөг рүү нь өшиглөж гэмтэл учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, шүүгдэгч Б.Б нь Б.Мтой маргаж, түүний нүүрэнд цохиж төмсөгт өшиглөж гэмтэл учруулсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай. Хохирогч нар хохирол нэхэмжлээгүй тул гаргуулах төлбөргүй...Тээврийн хэрэгслийн жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй үндэслэлээр шалгах ажиллагаа явуулахаар зогсоосон, албадан зогсоогоогүй, тээврийн хэрэгсэл зугатсан. Зогсоосон ажиллагаа нь Цагдаагийн албаны  хуулийг зөрчөөгүй. Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцснээр төгсдөг тул Мын үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэж,

        -шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ: шүүгдэгч Б.Мын үйлдэл Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгох, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн байр суурьтай оролцоно. Б нь тээврийн хэрэгслийг зогсоохдоо дохио өгөөгүй шууд урдуур нь орж шахаж зогсоосон нь тээврийн хэрэгслийг зогсоох журмыг зөрчсөн. Мөн Б нь албаны бус тээврийн хэрэгслээр ажил үүргээ гүйцэтгэсэн. Тээврийн хэрэгслийг албадан зогсоогоод жолоочтой харьцаа үүсгээгүй, жолооч талаар очих боломжтой байхад зорчигч талаар очиж маргаан үүсгэсэн. Хууль ёсны шаардлага тавьсан гэж үзэхгүй. М нь Бгийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа, харин 23.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдснийг хэрэгсэхгүй болгоно уу...шүүгдэгч Бгийн үйлдэлд аргагүй хамгаалалтын шинжгүй, санаатай үйлдлээр цохисон, өшиглөсөн байдаг гэж,

        -шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр: Мөнх-Эрдэнэ өмгөөлөгчтэй адил байр суурьтай. Машиныг албадан зогсоогоод Мын сууж байсан талаар очоод “буугаад ир”гэсэн, М шаардлагын дагуу буусан. Үүнээс хойшхи асуудал цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдалд хамаарахгүй. Б эхлээд дохиур модоороо цохисон. Мэндэлсэн гэдэг, энэ хэсэг бичигдээгүй. Цагдаагийн алба хаагчийн хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан маргаан үүссэн. Тээврийн хэрэгслийг зогсоох ажиллагааг журам зөрчиж хийсэн, албадан зогсоох нөхцөл байдал үүсээгүй байсан, зогсоох дохио өгөөгүй, хэрэгсэл ашиглаагүй. Энэ 2 хүн хоорондоо л зодолдсон. Мын үйлдэл Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй...Б нь Мын малгайг унатал цохиж байгаа нь бичигдсэн. Я салгах гэж дундуур нь орсон байсан, А ирээд дунд нь зогсож байхад өшиглсөн. Аргагүй хамгаалалтын шинжгүй, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Б нь жолоочид шаардлага тавьж байгаа нь нотлогдоогүй, цагдаагийн алба хаагч нэрийн дор Мыг зодсон гэж,

         -шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт:шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй. Камерын бичлэгт байгаа. М машинаас бууж ирээд цагдаагийн алба хаагчийн энгэрээс зуурч халдан довтолж байгаа. Цагдаагийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байсан. Түүний хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн. Довтолгоон эхэлснээр цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэх нөхцөл бий болсон. Учирсан хохирлын хэмжээ адилхан. Эсэргүүцэл хэдий хугацаанд үргэлжилсэн бэ гэдгийг анхаарах шаардлагатай. Албан үүрэгтэй нь холбогдуулж эсэргүүцсэн. Бд холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.

         Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол...ял шийтгэнэ” гэж уг гэмт хэргийн урьдчилсан нөхцөлийг тодорхойлсон ба хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

       Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар албан үүргээ гүйцэтгэж яваа алба хаагчийн “миний яриаг ойлгож байна уу, түр буугаад ирээч”, ”жолооч буугаад ир” гэх шаардлагыг зорчигчийн суудалд сууж байсан Б.М шууд эсэргүүцэн машинаас бууж цагдаагийн алба хаагчийн цээж рүү нь түлхэн заамдан авснаар энэ гэмт хэрэг төгссөн байна. Шүүгдэгч Б.Мын энэ үйлдэл нь камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон тул өмгөөлөгч нарын “хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай дүгнэлт үндэслэлгүй.

        Мөн, шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг “аргагүй хамгаалалтын шинжтэй” гэх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй.

      Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж,

      3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн үед хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй”...гэж гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу “аргагүй хамгаалалтын шинжтэй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэл, нөхцөлийг тодорхойлон заасан.

        Шүүгдэгч Б.Б нь довтолгоо тулгараагүй, төгссөн үед Б.Мын биед халдаж цохиж өшиглөсөн нь тогтоогдсон, түүнчлэн, хүч хэрэглэсэн үеийн нөхцөл байдал нь хамгаалалт хийхээс өөр аргагүй, шаардлагатай, аюул довтолгоон тулгарсан нөхцөл байдалд байсан болох нь тогтоогдоогүй. Шүүгдэгч нар хоёулаа харилцан нэг гараараа барилцсан байдалтай байхдаа нөгөө гараараа Б.Мыг нүүрэн тус газарт нь цохиж, цагдаа Л.А ирж салгасны дараа төмсөг рүү нь өшиглөсөн нь санаатай үйлдэл бөгөөд гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөлд хамаарахгүй юм.

       Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул                   шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсрэгүүцэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б.Бг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.        

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, холбогдох баримтууд, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, хуульд заасан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хувийн байдалд тохирно, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзсан ба шүүгдэгч Б.Мт ял оногдуулахад хуульд заасан харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч Б.Мт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн тул хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж ялыг нэмж нэгтгэн 16,500 нэгж буюу 16,500,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоох, шүүгдэгч Б.Бг 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр: шүүгдэгч Мт улсын яллагч 16,500,000 төгрөгийн торгууль оногдуулах санал гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэхгүй байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа, бага насны 2 хүүхэдтэй, цагдаагийн алба хаагчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэж,

 -шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ: Торгох ялын хэмжээг багасгаж оногдуулна уу гэж, 

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: Б нь хохирсон, сэтгэцэд хохирол учирсан. М нь урьд 4 удаа шийтгүүлсэн, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй. Гэм буруугаа хүлээгээгүй гэж санал гаргасан ба,

 -шүүгдэгч Б.М: гэм буруугаа хүлээж байна, бага ял оногдуулна уу гэж,

 -шүүгдэгч Б.Б: Мт заавал хорих ял оногдуулах хүсэл байхгүй, хуулийн дагуу шийднэ үү. Би ажил үүргээ гүйцэтгэсний төлөө өөрөө хохирлоо гэжээ.

 

3.Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

Хохирогч нар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нар төлөх төлбөргүй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсрэгүүцэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Б овогт Батхишигийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Б-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Б-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Б-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай,

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг,

-шүүгдэгч Б.Мт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тус тус мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох,зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.М, Б.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ