| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0484/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/107 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/107
2025 02 24 2025/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд
Шинжээч С.Эрдэнэцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, Х.Оюунбат, Б.Баасанжав, Н.Мөнхнаран
Шүүгдэгч Э.О, Ө.М, Б.Б, О.О, О.Т, Д.Б, Э.Г нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О, Ө.М, Б.Б, О.О, О.Т, Д.Б, Э.Г нарт холбогдох эрүүгийн 2325003950434 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т ургийн Эын О,
Монгол улсын иргэн, Өийн М ,
Монгол улсын иргэн, Бгийн Б,
Монгол улсын иргэн, О. О,
Монгол улсын иргэн, О. Т ,
Монгол улсын иргэн, Д.Б,
Монгол улсын иргэн, Э. Г ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 02-наас 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Б багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” худалдааны төвийн урд хохирогч Э.Гийг"... эмэгтэй хүн цохилоо” гэж уурлан нүүрэн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь...духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч О.О, Б.Б, Э.Онар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 02- 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Б багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” худалдааны төвийн урд хохирогч Д.Б, О. Т нарыг “...хэлсэн үг дуурайж хэлж доромжиллоо,юу гээд байсан бэ тагтаануудаа”гэж зодож,хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд “...баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, хохирогч О. Тын эрүүл мэндэд “...зулайн хуйхны үсний халцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт, эрүү, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Г, О. Т, Д.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Б багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” худалдааны төвийн урд хохирогч Э.О зодож эрүүл мэндэд “хамрын таславчийн мурийлт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, 2 гуянд цус хуралт, зүүн гарын сарвуу, 2 өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч Э.Г Д.Б нар бүлэглэн хохирогч О.Ог зодож эрүүл мэндэд нь “зүүн гарын 4-р хурууны хумсны уналт,баруун шуу, зүүн өндөгт зулгаралт.баруун өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичснээр/ гэмт хэрэгт тус тус холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Ө.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.О, Э.О, Б.Б, О. Т, Э.Г, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Д.Бгийн мэдүүлсэн: Тэр орой би нөхөр 3 найзын хамт караокеноос гарсан. Текэн дээр М нь хараал хэлсэн. Би ханиа явъя” гээд гарсан. Гарахад энэ хүмүүс гадаа байсан. Тэгээд бид нар Залуус тийш явж байхад нэг машин ирээд дотроос нь “нэг хүүхэн янхан, гичий тагтаанууд” гээд бууж ирсэн. Тэгээд намайг үсдээд өшиглөөд Г ирж салгасан. Салгаж байхад М орж ирсэн. Тыг эд нар зодож байсан. Надад О, О, Б 3 гэмтэл учруулсан. Манай нөхөр ирж салгасан. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
-шүүгдэгч Э.Гийн мэдүүлсэн: 10 дугаар сарын 02-ны шөнө 5-уулаа караокеноос гарсан. Текэн дээр М “энэ сонин гар хэн бэ“ гээд Мын эхнэр нь ханиа явъя” гэхэд нь манай эхнэр “ханиа ч гэх шиг” гэсэн. Тэгээд гарсан, гарахад энэ хэд гадаа байсан. Гараад явж байхад Онь машинаас бууж ирээд л эхнэр рүү дайраад маргаад эмэгтэйчүүд зодолдож эхэлсэн. М бид 2 маргасан. 3 хүүхэн манай эхнэрийг зодож байсан. 2 нь үсдэж дараад 1 нь өшиглөж байсан. Би очиж салгаж байхад М миний нүүр рүү цохиж 2-уулаа заамдалцаж цамцаа урсан. Тыг бас зодсон байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Цагдаа нар шууд ирээд л манай эхнэрийг барьж авсан. Тэр үед 3 эмэгтэй ч цохиж доромжилж байсан. Цагдаа нар зөвхөн бид 5-ыг авч явна гээд бид нар бүгд явна гэж байж ногоон пальтотой хүүхнийг хамт авч явсан. Цагдаагийн газарт ирсний дараа ногоон пальтотой хүүхэн үйлдлээ үргэлжлүүлж бичлэг хийж, үлээлгэ эрүүлжүүл гэж хашхирч байсан, цагдаа нар нэг талд үйлчилсэн. Гэтэл гэр бүлийн хүмүүс байсан байна лээ. Эдгээр хүмүүсийг үлээлгээгүй. Энэ 3 эмэгтэй нь манай эхнэр, Т нарыг зодсон. Сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
-шүүгдэгч Ө.М мэдүүлсэн: Тэр үед найзуудтайгаа явж байсан, гарах үед Жтай таарсан. Би “энэ чинь хэн билээ” гэсэн. Тэгээд бид гараад таксинд суугаад явж байхад П, О нар такси ирэхгүй байна буцаад ир гэж дуудсан. Эргэж очоод л зодоон эхэлсэн. Эхэлсний дараа би буусан. Г бид 2 эмэгтэйчүүдийг салгаад явж байсан. Манай эхнэрийг 3-уулаа зодож байхаар нь очиход Г эхнэрийг тийрч өшиглөсөн, би очиж Гтой маргалдаж цохилцсон. Цагдаа ирэхэд Г бид 2 эвлэрч гар барьсан. Цагдаа ирсний дараа ч маргаж зодолдоод байсан. Бид нар хотод амьдардаг тул гэртээ харьсан. 14 хоногийн дараа цагдаагаас дуудсан. Надад ч гэсэн хохирол учирсан, цамц урагдсан шатаасан. О, Б нар машины цонхоор маргаад л машинаас буусан. Намайг буухад Озамын бордюр дээр нүүрээ дараад уйлаад сууж байсан. Г эхлээд оролцоогүй сүүлд нь орилоод л хүмүүст гар хүрсэн байх, орилж бужигнасан хүмүүс л байсан гэх мэдүүлэг,
-шүүгдэгч О.Огийн мэдүүлсэн: П бид 2 такси барих гээд замын хажууд зогсож байсан, араас хүмүүс ирж л байсан. Такси ирэхгүй байсан тул М нарыг буцааж дуудсан. Тэд нар машинтай ирснээ О, Б нар бууж ирээд энэ хүмүүстэй маргалдаад унасан. Т нь О цохиж авсан, Г намайг татаж унагасан, цагдаа дуудсан. Быг Т, Б нар зодож байсан. Би шар будагтай үстэй байсан, надад Г гэмтэл учруулсан, О Түвшинжаргал зодсон. Цагдаа дээр очоод ээмэг алга болсныг мэдсэн, хумс хугарсан байсан. Би хэнийг ч цохиогүй. Нөхөр Цогтсайхан 102-ын ахлах хийж байсан тэр өдөр гэх мэдүүлэг,
-шүүгдэгч Э.О мэдүүлсэн: Би такси дуудсан байсан. Энэ хүмүүс “явъя ханиа ч гэнэ үү” гээд байсан. Би “тоть” гэсэн “тагтаанууд” гээгүй. Бид 2 энэ хэдийг дуудсан. Машинаас би буугаад “та нар юу гээд байгаа юм бэ” гээд маргасан. Т миний нүүрэнд цохиж үсдэж чирсэн, хамраас цус гараад би замын бордюр дээр суусан. О руу залгаж цагдаа дуудсан. Быг машины хажууд дарсан байсан. М ирээд Гтой зодолдсон. Би хэнийг ч зодоогүй. ”Цуурайтуулж” гэж хэлсэн. Ногоон пальтотой нь би байсан гэх мэдүүлэг,
-шүүгдэгч Б.Бын мэдүүлсэн: Энэ хүмүүс “ханиа явъя гэнээ” гээд шоолсон. Тэгээд бид нар такси бариад явж байхад О, П 2 араас дуудаад буцаж очсон. Очоод машинаас буухад Т нь О цохиж авч газар унагаж чирсэн. Оуйлаад цагдаа дуудна гэсэн. Энэ хэд цааш явахаар нь араас нь явсан. Залуусын гадаа намайг үсдэж дарсан, нөхөр М ирж салгасан, хувцсыг нь урсан. Б нь цагдаа дээр ирээд “чи миний хөлийг гэмтээсэн, машин руу түлхсэн гомдол гаргана” гэсэн. Би хүний биед халдаагүй, нэг хүнийг болиоч гэж татсан гэх мэдүүлэг,
-шүүгдэгч О. Тын мэдүүлсэн: Тэр өдөр нөхрийн хамт О орж найзуудын хамт караокед орсон. Тэндээс гарахад үүдэнд хэдэн хүүхнүүд хашхираад байсан. Тэгээд бид нар зам дагуу явж такси авах гээд зогсож байхад нэг цагаан машин ирсэн. Ирээд цонхоо буулгаад “тагтаанууд, янхнууд” гээд 2 хүүхэн бууж ирсэн. Б руу дайрч цохиж зодсон. Бг салгаж авсан. Араас нэг нь үсдэж дарсан, хөл, гар руу 3 хүүхэн дарж унагаж зодсон. Би өөрийгөө хамгаалсан, түлхсэн цохисон, нөхөр Ж ирж салгасан. Цагдаа дуудсан. Дараа нь нэг нь машины хамар дээр ирж дарж үсэдсэн, их үс унасан. Цагдаа нар ирж Бг барьсан байхад ч эд нар бас зодсон. Цагдаагийн газарт ирсэн байхад ногоон пальтотой эмэгтэй нь намайг “эр юм уу, эм юм уу “гэж доромжилсон. Цагдаа нар бид нарыг үлээлгэнэ гэсэн. Яагаад бүгдийг нь үлээлгэхгүй байгаа юм гэж бид маргасан. Тэгээд хүчээр үлээлгээд хорино эрүүлжүүлнэ гээд байсан. Цагдаагийн газарт нэг талыг барьж бид нар дахин доромжлуулж дарамт авсан гэх мэдүүлэг,
-хохирогч Э.О мэдүүлсэн: Тт зодуулсан гомдолтой. Хамрын гэмтэл учирсан хагалгаанд орсон. 2 сар өвчтэй байсан...гэх мэдүүлэг,
-хохирогч О. Тын мэдүүлсэн: Энэ хэргээс болж толгой зүрх өвдөж нүд харанхуйлдаг болсон. Зулгаасан үс ургахгүй байгаа. Эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлээгүй. 1 жил 4 сар боллоо маш хүнд байна. Сэтгэл санаагаар их хохирлоо, хэргийг бодох бүрд хүнд байдаг. Сэтгэцэд хохирол учирсан, О, Б нараас дээд хэмжээгээр нэхэмжилнэ. Цагдаагийн газар дээр ирээд доромжилсон гэх мэдүүлэг,
-хохирогч Д.Бгийн мэдүүлсэн: Би бараг нөхөртөө, найзууддаа зодуулсан юм шиг ярьж байна. Сэтгэл санаа маш их хохирлоо. Өсвөр насны 2 охинтой. Байнга цагдаагийн газарт дуудаж үүдэндээ суулгадаг. Сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг нэхэмжилнэ. 3-уулаа намайг зодсон гэх мэдүүлэг,
-хохирогч Э.Гийн мэдүүлсэн: Сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг нэхэмжилнэ. 2 сая төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Нүүрний сорви арилгах гоо сайхны эмчилгээ хийлгэсэн, нэхэмжлэхгүй. 1 жил гаруй гэр, цагдаа, шүүхийн хооронд явлаа. Төв аймагт зам дээр ажиллах байсан, дахин шалгалт өгч чадаагүй хохирсон гэх мэдүүлэг,
-хохирогч О.Огийн мэдүүлсэн: Ээмэгний үнэ 586,000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
-шинжээч С.Эийн мэдүүлсэн: О.Од учирсан хумсны гэмтэл нь цохих, татагдах, орооцолдох хүчний нөлөөгөөр, мөн мөөгөнцөр, үрэвсэл зэргээс шалтгаалан унах боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл гэдэг нь 4 долоо хоног хүртэл хугацаагаар эрүүл мэндийг сарниулдаг, хүний биеийн гадаргуун 1% хүртэл хэмжээний шарх хамаарна. О. Тт учирсан гэмтлүүд бүгд нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарсан гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2325003950434 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалсан:
-Шүүгдэгч Э.О, О. Т, Д.Б нарын согтуурлыг шалгасан баримт /1-р хх-ийн 47-54-р тал/
-Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 55-56-р тал/
-“О” худалдааны төвийн караокены үүд хэсгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 57-65-р тал/
- “О” худалдааны төвийн замын уулзварын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 66-71-р тал/
-Цагдаа Э-ээс авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 72-74-р тал/,
- хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2023 оны 10 дугаар сарын 02-наас 03-ныг шилжих шөнө О худалдааны төвийн караокед найзуудтай орсон. Цаг нь дуусаад гарсан. Бид нартай цуг явсан М нь танилтайгаа үүдэнд таарсан. Тэгээд таараад юм яриад зогсож байхад нь манай найз Б такси ирчихлээ ханиа явъя гэтэл цаана байсан хүүхнүүд “ханиа явъя гэнэ үү” гэж дооглосон байдалтай инээж хөхрөөд байсан. Тэгэхээр нь юу гээд байгаа юм гэж Б бид хоёр хэлсэн. Юу гэдэг юм зайл гэж нөгөө гурван эмэгтэйн нэг нь хэлсэн. Тэгээд бид гурав таксиндаа суугаад явж байтал түрүүлээд гарсан О, П хоёр такси олдохгүй байна хүрээд ир гэж хэлэхээр нь буцаж эргээд Залуусын урд талын зам дээр яваад очтол бид нартай О худалдааны төвийн үүдэнд маргасан хүмүүс хамт зогсож байсан. Тэгээд хаалга онгойлгоод нөгөө хоёроо суулгах гэтэл “та нар юу гээд байсан бэ” гэж би хэлсэн. Юу гэдэг юм хачин юмнууд чинь зайлалдаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Б бид хоёр буусан. “Яасан гээд байгаа юм өөрсдөө эхэлж хүн дуурайж дугарч доромжилчихоод” гэхэд урдаас өндөр цагаан куртиктэй хүүхэн миний дух, нүүр лүү хоёр гурван удаа цохиж аваад үстээд газар унагааж чирсэн. Би өөрийгөө хамгаалж гараараа толгойгоо дарж хэвтсэн. Тэр өндөр залуу Быг машины хамар дээр дарчихсан цохиж байсан. М ирээд эхнэрээ өмөөрөөд болиоч гээд барилцаж авсан.... Өндөр биетэй цагаан куртик өмссөн хүүхэн миний нүүр рүү цохиж авч байхад хамар, духанд гэмтэл үүссэн. Баруун бугалга, өвдөг зүүн гарын сарвуу газар чирэгдсэнээс болж үүссэн. Баруун гуя руу өшиглөсөн. Энэ бүх гэмтлийг тэр эмэгтэй учруулсан. Би хэний ч биед халдаж цохиж зодоогүй. Надад бусдын биед халдах ямар ч боломж байгаагүй...миний харснаар Быг өндөр биетэй залуу толгой руу цохиж нүдсэн. Тэр үед Бын нөхөр М хүүхэд хараад машин дотор сууж байсан. Тэгээд машинаас бууж ирээд эхнэрээ авсан. Тэр өндөр биетэй залууг хойш татсан...Миний толгой өвдөж зүрх дэлсэж, пүүлс өндөр, хамар байнга битүү цацлага цацаж байна. Би эмчид үзүүлэхэд хүчилтөрөгч дутагдаад зүрх чинь өвдөж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр би сэтгэцэд учирсан хор уршигаа тогтоолгож нэхэмжилнэ. Быг Б, Т хоёр барьцан байхад Г очиж Бын толгой руу нь цохиж зодоод байсан. ...эхнэрээ салгах гэхэд Г Мыг цохиж авсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 77-78, 80-р тал/
-хохирогч О. Тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:.. 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой Г, Г, Б гурав манай нөхөр Ж руу чатаар залгаад О дотор караокед байна завтай байна уу хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр надаас түрүүлээд очсон ардаас нь би очсон. О худалдааны төвийн караокед цаг гаран дуу дуулж суусан. Би тэнд хоёр пиво, гурван хундага архи уусан. Хаах цаг нь болоод бид тав гарсан... Тооцоогоо хийчихээд О худалдааны төвийн баруун талын хаалгаар гарсан чинь тав зургаан эмэгтэй, нэг эрэгтэй гадаа үүдэнд зогсож байсан. ..Би тэр үед UB cab такси үйлчилгээ дуудсан байсан. Такси хүлээгээд зам дээр зогсож байтал нэг приус ирэхээр нь дуудсан такси байна гэж бодоод урагшлахад машин дотроос ”юу гээд цуурайтаад байгаа юм бэ янхнуудаа, тагтаануудаа” гэж машин дотроос эмэгтэй хүний хоолой гарсан. Тэгэхээр нь би гайхаад та нартай ерөөсөө юм яриагүй хүн андуурсан уу гэж хэлсэн. Манай нөхөр хажуугаас та нартай хэн ч юу ч яриагүй энд бүгдээрээ л ууж идэцгээсэн байна. Та нар явчих бид такси хүлээгээд зогсож байсан юм гэж хэлсэн.Тэгтэл дотроос бүгд бууж ирээд гэв гэнэт бид нар руу дайрцгаасан. Элдэв бусаар харааж доромжлоод Б руу дайрсан. Би Бг салгах гэхэд над руу хоёр гурвуулаа дайрсан. Үснээс зулгааж газар унагаасан. Хэн нь миний үснээс зулгаасныг би мэдэхгүй байгаа. Бид нарыг танихгүй хүмүүс зодоод байна гэсэн утгатай дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага руу өгсөн. Намайг манай нөхөр Г хоёр салгаад цааш аваад явж байхад ардаас ирж дахиж хэрүүл хийгээд байсан. Нөгөө хүүхнүүд намайг Залуусын байрны гадаа байсан машин руу шахаж үснээс дахин зулгаасан. Г, Б, Г нар замын урд талд зогсож байхад цагдаа нар очсон байсан. Би цагдаа нар ирснийг харчихаад дуудлага өгсөн хүн нь би байна гээд болсон зүйлийн талаар хэлэхэд тухайн цагдаа за ойлголоо бүгд цагдаа руу явна гэж хэлсэн.Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирсэн... Над руу гурав хүүхэн дайрсан. Над руу дайрсан гурван хүүхний хоёрыг санаж байгаагаар шар үстэй хүүхэн, бор махлаг биетэй хүүхэн хоёрыг санаж байна. Надтай мэндэлсэн залуу цээж нүцгэн орилж хашхираад явсан. Тэгээд Гийг цохиж авсан. Ногоон пальто өмссөн хүүхэн, шар өнгийн үстэй хүүхэн, бор махлаг биетэй хүүхэн гурав дайрсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84-р тал/
-хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:.. Миний биед ногоон пальто өмссөн хүүхэн, шар өнгийн үстэй, махлаг биетэй хүүхэн гурав нийлж над руу дайрсан. Энэ гурав миний биед гэмтэл бэртэл учруулсан. Огэх хүүхэн намайг “янхан, тагтаа, болжмор” гэх зэрэг үг хэлээр дайрч доромжилсон. Надад энэ дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шүүх эмнэлгийн эмч намайг үзчихээд таны гэмтсэн хөл 14 хонгийн дотор эдгэрэхгүй бол дахин санал хүсэлт гаргаж нарийн шинжилгээнд хамрагдаарай гэж эмч хэлсэн. Гол нь цууралт үүссэн үгүйг комьпютерээр харуулж байж мэднэ гээд намайг харуулчихаад ир гэсэн. Би Медикал эмнэлэг дээр очоод комьпютерээр харуулах гэтэл алдаа заасан гээд ажиллахгүй хөлний рентген зураг авхуулсан. Бүсийн оношилгооны гэмтлийн эмч зөөлөн эдийн гэмтэл хөхөрч няцарч хавдсан байдаг болохоор таны хөлний зөөлөн эд гэмтсэн гэж хэлж байсан. Энэ хүмүүс өөрсдөө ирж доромжилж биед халдчихаад гомдол гаргасан байсан. Тийм болохоор би гомдол гаргасан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-ртал/
-хохирогч Э.Гийн мэдүүлсэн:.. М миний биед гэмтэл учруулсан. Миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж авсан. Өөр хүн халдаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-р тал/,
-хохирогч О.Огийн мэдүүлсэн:. Г миний араас хоёр гартай хамт тэвэрч аваад газар унагах үед миний хумсанд гэмтэл учирсан. Тухайн үед газраас босож ирэхэд миний хумс өвдөөд байсан. Тэр үед би хиймэл хумс хийлгэсэн байсан. Тэгсэн өөрийн маань хумс хиймэл хумстай минь хамт хөндийрсөн байсан. Тэр үед авсан гэмтэл. Миний гар руу Б цохиогүй. Нүүр рүү цохих үед миний ээмэг газар унасан байх. Би тэр үед Б Г хоёроос өөр хүнтэй ойртоогүй. Цагдаа дээр ирснийхээ дараа Б, Охоёрын нэг нь ээмэг чинь алга болсон байна гэж хэлж байсан. Нэг ширхэг ээмэгнийхээ хохирлыг барагдуулмаар байна. Миний бие сэтгэцэд учирсан хор уршгаа тогтоолгомоор байна. Тухайн үйл явдал байнга бодогдож стрессдүүлж байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241-р тал/,
-гэрч Г.Бгийн “...Тухайн зодооныг миний машинд суусан хоёр эмэгтэй маргааныг эхлүүлсэн. Тэгээд машинаас буугаад тэр хоёр эмэгтэй зодуулсан тэр хоёр эмэгтэйн хэл амнаас болж хэрүүл үүсгэсэн. Ооос намайг авах гээд очиход хоорондоо маргалдсан юм шиг байсан. Намайг явъя ханиа гэж хэлсний төлөө шоолж инээлдсэн гэж байсан. Хажуугаас нь ногоон польто өмссөн хүүхэн “хэн юу гээд цуурайтаад байна” гэж байсан. Зодуулсныг хараагүй. Тэнд байсан бүх эрэгтэйчүүд нь салгаж байсан. Зөв зүгээр байсан гурван залууг тэнд байсан эмэгтэйчүүд зодолдсоноос болж асуудалд оруулсан. Ер нь бүгд хоорондоо зодолдсон. Яагаад гэвэл би хажуугаар нь дуудлага аваад явж байхад салаагүй бужигналдаад байсан...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 107-109-р тал/,
-гэрч Б.Гийн мэдүүлсэн:.. 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой О худалдааны төвийн караокед Г, Т, Ж, Б дөрвийн хамт бид тав орсон, 2 цаг суугаад гарч ирсэн... Бид тав зүүн тийш явж Залуус хотхоны урд талын зам дээр очиж зогссон. Тэгсэн приус маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь бид такси гэж бодсон. Тэгтэл хойд талын цонхоор “сая бид нар руу хэн юу гээд цуурайтаад байгаа юм бэ” гэхээр нь Ж бид хоёр “тэгж хашхирсан хүн байхгүй шүү дээ яасан юм бол адилхан ууж идээд явж байна уучлаарай” гэхэд бүгд машинаас бууж ирсэн. Бууж ирээд “тагтаа, янхан” гэж хэлээд орилж хашхираад байсан. Тэгээд ер нь зодоон эхэлсэн. Тэнд би хэн хэнийгээ яаж цохиж зодож байгааг хэлж мэдэхгүй байна. Би хүнд цохиулж зодуулаагүй. Хэн нэгний биед ч халдсан зүйл байхгүй. Ж бид хоёр салгах гэж зөндөө үзсэн. Б, Т хоёр дээр гурав, гурав эмэгтэй оччихсон ноцолдоод байсан. Манай найзууд зодолдоогүй бүгд зодуулсан. Зам дээр Тыг газар унагаачихсан байсан. Тэгэхэд би очиж авсан. Машин дээр хүртэл Тыг хоёр хүүхэн үсдээд дарчихсан байсан. Би өмссөн хувцас гадаад төрхийг нь хэлж мэдэхгүй байна. Найзуудаа аваад салгаад замын урд талд гартал цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд тэд нар Г, Т, Ж, Б нарыг аваад явсан, би гэртээ харьсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-117-р тал/,
-гэрч Х.Жгийн мэдүүлсэн:.. Тэд нар машинд суугаад явсан байсан. Тэгсэн эргээд бид нарыг зам дээр зогсож байхад машинтай хүрээд ирсэн. Бууж ирээд “хэн нь юу гээд цуурайтаад байна тагтаануудаа” гэж хэлсэн. Би тэд нарт “юу яриад байгаа юм цуурайтна гэж юу гэсэн үг үү” гэж асуусан. Тэгээд шууд маргалдаад зодоон эхэлсэн, манай хүүхнүүд зодуулсан. Нэг хүн дээр гэхэд олуулаа очоод шаваад байсан. Би тэгээд салгах гэж зөндөө үзсэн хэнийг нь ч дийлээгүй цагдаа дуудсан. Цагдаа маш хурдан ирсэн. Тэд нар бас цагдаа дуудсан байсан. Бүгд цагдаа дээр ирэхэд нөгөө талын хүмүүс зарим нь ирсэн. Зарим нь ирээгүй байсан. Бг эрүүлжүүлнэ гэж цагдаа хэлсэн, ногоон пальто өмссөн хүүхэн бичлэг хийж яасан том биетэй юм эрэгтэй юм уу? эмэгтэй юм уу гэж доромжилсон. Ер нь тэд нар бид нарыг түрэмгийлсэн. Нэг талыг хэт барьсан. Яагаад гэвэл нөгөө талын хүүхнүүдийн нэг нь цагдаагийн ахмадын эхнэр байсан. Цагдаа дээр ирчихээд тэр хүүхнүүд Б руу дайраад үлээлгэнэ гэж цагдаагийн ажпыг заасан....Г бусдыг зодоогүй, зодуулсан, М гэх залууд зодуулсан. Манай эхнэрийг үсийг зөндөө их зулгаасан. Тэнд байсан бүх хүүхнүүд манай эхнэрийг болон Бг зодсон. Тэр бужигнаан дунд М Гийг цохиж авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-120-р тал/,
-гэрч Ж.Хын мэдүүлсэн:..Удирдлагын төвөөс 23 цаг 55 минутын үед О худалдааны төвийн гадаа зодоон болоод байна гээд очиж шалгахад хэсэг бүлэг хүмүүс хоорондоо маргалдаж барьцалдсан байдалтай байсан. Тэгсэн цагаан өнгийн куртиктэй өндөр биетэй хүүхэн “такси барих гэж байхад хэл үгээр доромжлоод бас намайг зодсон” гэж хэлсэн. Ногоон өнгийн пальто өмссөн эмэгтэй дух руугаа цохиулсан гэж байсан. Намхан биетэй саарал өнгийн куртиктэй эмэгтэй хөл рүүтээ өшиглүүлсэн гэж хэлсэн. Энэ эмэгтэйн нөхөр гурван эмэгтэй зодсон гэж ногоон өнгийн пальто өмссөн эмэгтэй хэлсэн. Гурван эмэгтэй хүн зодсон гэх залуугийн нүүр ам цус болчихсон байсан. Тэр эрэгтэйг нөгөө талын М гэх залуу цохиж зодсон гэж байсан. Ер нь тэд нар хоёр тал болчихсон маргалдаж байсан.Тэгээд хөдөлгөөнд эргүүлийн машин дуудаж бүгдийг цагдаа руу авч явсан. Бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 122-р тал/,
-гэрч Г.Пын мэпүүлсэн:...О, М, Б нар нь таксинд суугаад хажуугаар гарч байхаар нь залгаад бид хоёрыг аваач гэж дуудсан. Тэгээд тэд нар буцаж эргээд авах гээд иртэл хажууд зогсож байсан согтуу хүмүүс О, М, Б нарыг элдэв бусаар янхан гичий ийм эхнэр нөхөр гэж юу байдаг юм уу? гэж хэл амаар доромжлоод орлилдоод байсан. Тэгсэн би явъя Оюука гэтэл өндөр том биетэй цагаан шаргал куртиктэй эмэгтэй ирээд О шууд нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд би яаж байгаа юм бид нар зүгээр явж байхад гэтэл хуц янхан гичий гээд О цохиж авсан эмэгтэй хэлсэн. Намайг харахад өндөр биетэй залуу О, Б, О нарын аль нэгийг лав үсдэж газар чирсэн. Алийг гэдгийг санахгүй байна. Би хүүе цагдаа дуудаачээ ямар аймаар юм бэ хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Цагдаа нар ирэхээр нь би надад гомдол санал алга, би хүүхэдтэйгээ явсан болохоор явлаа гэж хэлсэн. Би тухайн цагдаа нарт хандаж энэ залуу эмэгтэй хүн аймаар зодсон хяналтын камерын бичлэг байвал шүүгээрэй гэж хэлсэн... О, М, Б, О нар оролцсон. Би салгах гэж оролдсон болохоос биш зодолдож оролцоогүй. Намайг цохиж зодоогүй. Миний биед гэмтэл бэртэл байхгүй. Би хэний ч биед халдаж цохиогүй. О цагаан шаргал өнгийн куртиктэй эмэгтэй нүүр хэсэгт цохиж авсан. Бусдын бол санахгүй байна бөөн зодоон л болсон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 126-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №860 дугаартай:.. Д.Бгийн биед баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…гэх дүгнэлт /1-р хх-ийн 134-135-р тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №236 дугаартай... Дын Б нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэргийн хохирогч тул “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 142-144-р тал/,
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны №861 дугаартай:.. Э.Гийн биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-152-р тал/
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №237 дугаартай...Эын Г нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэргийн хохирогч тул “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 157-159-р тал/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №863 дугаартай:.. О. Тын биед зулайн хуйны үсний халцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт, эрүү, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174-175-р тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №238 дугаартай ... Оын Тын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 0Знд шилжих шөнө 00 цагийн орчимд бусдад зодуулсан гэх явдал нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэрэгт хамаарч байгаа нь “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 182-184-р тал/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №858 дугаартай:.. Э.О биед хамрын таславчийн мурийлт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, 2 гуянд цус хуралт, зүүн гарын сарвуу, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-192-р тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №367 дугаартай... Эын Онь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 1-т заасан гэмт хэргийн хохирогч тул “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”- ээр сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 197-199-р тал/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №899 дугаартай:.. О.Огийн биед зүүн гарын 4-р хурууны хумсны уналт, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-204-р тал/,
-Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Д.Оы 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн... Цагирган хэлбэртэй 2,6 гр орчим монетон ээмэгний зах зээлийн үнэлгээ 586,000 төгрөг ...гэх эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 219-223-р тал/,
-“Тольдох Оюуны өгөөж”ХХК-ны 2023 оны 10 дугаар сарын 25-ны №23/11/01 дугаартай: ...Даавуун цэнхэр өнгийн цамцны зах зээлийн үнэлгээ 65,000 төгрөг ...гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 227-231-р тал/,
-шүүгдэгч Ө.Мын яллагдагчаар мэдүүлсэн:. Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний толгой руу гараараа хоёр гурван удаа цохиж зодсон. Ноцолдож байгаад цамц урсан. Гараараа хамар руу цохисон. Цагдаа ирэхээс өмнө Б, Г нартай бид гурав эвлэрээд гар бариад маргаан намдаж байсан.Э.О нүүр рүүгээ цохиулаад газар унаж байхыг харсан. Тэгэхээр нь би машинаас буугаад хартал бужигналдаад байсан. Ог би анзаарч хараагүй. Зодуулсан юм уу зодсон юм уу хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-р тал/,
-шүүгдэгч Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн:... Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. П, О нарыг авах гээд машинтай буцаж очиход зам дээр Оын гадаа маргалдсан хүмүүс зам дээр зогсож байсан. Тэгэхээр нь машинаас буугаад нөгөө хоёроо суулгах гэж байхад түрүүнд юу гээд байсан бэ? гээд Оявж очоод Тт зодуулсан. О цохиж авч газар унагааж чирсэн. Тэгсэн Б, Г нар надад гар хүрсэн. Тэрний дараа О эгчийг Г нь араас нь тэвэрч байхад урдаас нь эхнэр Б нь бас цохиж байгаа харагдсан. Тэгээд салаад явж байхад зогсоол дээр байсан машины урд намайг Б, Т хоёр үстэж аваад толгой руу цохиж байхад Г холоос гүйж ирж намайг өшиглөсөн. Намайг зодуулж байхад манай нөхөр М ирж салгаж авсан. Нөхөр рүү Т, Б толгой тархи руу цохисон. Г нь манай нөхөртэй зууралдаж авч ноцолдсон. Г нь та нарыг ална шудна гэж орилж хашхираад байсан. Цагдаа нар ирсний дараа Т, Б Г явахгүй гээд байсан. Хүчээр шахуу цагдаа нар машинд суулгаад цагдаа ирсэн. Дуудлагаар ирсэн цагдаа руу чи миний хөлийг гэмтээсэн чамд би гомдол гаргана гэж Б нь хэлж байсан. Тэгээд тухайн цагдаа нь битгий орилж хашхираад байгаа ч би та нарыг бүгдийг нь драгер үлээлгэх гээд байна гэж байсан. Тухайн үед нөхөр бид хоёр цагдаа шүүхээр явж үзээгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй Улаанбаатар хот руу яваад нэлээн хэд хонгийн дараа шүүх эмнэлгээр орсон. О.О, Э.Онартай нийлж Т, Б хоёрыг цохиж зодсон юм бол байхгүй. О Т цохиж аваад татаж газар унагаасан. Б нь Ттай нь нийлж үснээс нь татаж газар чирсэн. Хажуугаас нь Гийн гараараа О цохиж байсан. Намайг Г, Б, Т гурав зодож байхад нөхөр намайг ирж авч харагдсан. Эхлээд бол машин дотор сууж байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 87-88-р тал/,
-шүүгдэгч Э.О яллагдагчаар мэдүүлсэн:.. Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө зодуулаад хохирогч болчихсон байгаа. Би О. Т, Д.Б нарт зодуулж байгаа хяналтын камерын бичлэгт ил тод харагдана. Сэтгэл санаа, бие махбодоор хохирчихоод байхад намайг яллагдагчаар татсанд гомдолтой байна. Зодуулснаас болж би Орхон аймаг, Улаанбаатар хотоор үзүүлж харуулаад эмнэлгээр явсан. Би өөрийгөө өнөөдрийг хүртэл хохирогч гэж бодож явсан. 2023 оны 10 дугаар сарын 02-аас 03-нд шилжих шөнө хэдэн бүлэг хүмүүст зодуулснаас болж хамарт маань гэмтэл учирч БОЭТ-д томографикт харуулсан. Дух хэсэгт хөхөрч хавдсан цус хуралттай, хамрын таславч баруун тийш мурийсан, хамрын салст зүүн талд хөөж хавагнасан зэрэг гэмтэл байна. Үзүүлснээс хойш толгой тархи өвдөж, шөнө унтаж чадахгүй хамар битүүрээд байхаар нь эмнэлгээр явсан. Эрхэст Оргилт Оргил эмчид үзүүлэхэд намайг хамрын хагалгаанд орох шаардлагатай гэхээр нь 2024 оны 01 дүгээр сарын 16-нд улсын нэгдүгээр эмнэлэгт хамрын хагалгаанд орсон. Б бид хоёр О, П хоёрыг авах гээд машинаас буухад Оын гадаа маргалдсан хүмүүс хажууд нь зам дээр зогсож байсан. Тэгэхээр нь Б бид хоёр хүний үг дуурайж хэлээд яагаад байгаа юм бэ гэхэд урдаас тэд нар харааж доромжлоод байсан. Т нь намайг шууд цохиж авч үстсэн. Үстээд доош дарсан. Тыг цохиж байгааг харсан ч доош тонгойх үед дээрээс хэн зодоод байгааг харах боломжгүй байсан. Т болон өөр хоёр хүн зодсон. Босож ирээд айгаад салганаад би цагдаад дуудлага өгсөн... Би зодуулсан болохоос биш бусдыг хэн нэгэнтэй нийлж зодоогүй. Б.Б, О.О нар бусдыг цохиж зодоогүй. Тэр хоёрыг зодуулж байхыг харсан. Т.Бтай би ойртоогүй надаас 5-7 м зайд Быг зодож байсан. О эгч 6 метрийн зайд Гт зодуулж байсан. Тэгээд би айгаад сандраад цагдаад дуудлага өгсөн.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93-94-р тал/,
-шүүгдэгч О.Огийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Би уг прокурорын тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2023 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө уг маргааныг би үүсгээгүй. Тэд нарыг би маргалдсаныг мэдээгүй байсан. Тэд нарыг маргалдаад эхлэхэд нь би учрыг нь ойлгоогүй байж байтал өндөр биетэй эмэгтэй Оюун- Эрдэнийг цохиод авсан. О цохиод авахаар нь би хүүе яагаад та хүн цохиод байна гэхэд цуг явсан эмэгтэй Б нь над руу дайрсан. Миний араас нөхөр нь тэврээд авсан. Тэгээд зодоон эхэлсэн. Б гэх эмэгтэй намайг шар үстэй эмэгтэй нүүрэн тус газар цохисон гэж мэдүүлсэн байна. Учир нь намайг нөхөр нь араас тэвэрч авчаад байхад би эхнэрт нь гар хүрэх боломж байгаагүй. Харин ч эхнэр нь миний зүүн талын шанаа руу цохисон. Тэрнээс болж миний ээмэг унасан байх. Би сүүлд ээмэг алга болсноо мэдсэн. Миний ээмэг тухайн үед алга болсон байсан...О, Б хоёр машинаас бууж ирснээ миний хажууд зогсож байсан хүмүүс рүү “ханиа ч гэх шиг гээд юу гээд байгаа” гээд маргалдаад эхэлсэн. Өндөр биетэй Т нь цохиж авчих гээл манай хэд рүү дайраад байсан. Тын нөхөр нь хүмүүсийг цохиулчихгүй гээд салгаад явсан. Т нь О цохиж аваад зодоон эхэлсэн. О Т цохиод авахаар нь би яагаад хүнийг цохиж аваад байгаа юм бэ? гэхэд Б гэх эмэгтэй над руу дайраад цохих гэж үйлдэл хийсэн боловч цохиж чадаагүй. Тэр үед Бгийн нөхөр миний араас тэвэрч авахад эхнэр Б нь зүүн талын шанаа руу цохисон. Тэгээд ээмэг унаж байхгүй болсон. Тэрийг цагдаа дээр ирээд мэдсэн. Нөхөр нь хойш татаад газар бөгсөөр минь унагаасан. Нөхөр нь яваад өгсөн. Би газраас босоод зайдуу зогсож байхад Онад дээр ирээд би хүнд зодуулчихлаа ш дээ гэхээр нь би цагдаа дууд гэж хэлсэн. Тухайн хэрэг болох үед би Мыг Гийг цохиж байхыг харсан...Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад согтуугаар тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж бичсэн байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 99-100-р тал/,
-шүүгдэгч О. Тын яллагдагчаар мэдүүлсэн... яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Э.О би цохиж зодоогүй. Хэрүүл маргааныг би үүсгээгүй. Бужигнасан зодооныг салгах гэж би оролдсон. Миний үснээс зулгааж байхад өөрийгөө би хамгаалах гэж тэд нарыг өөрөөсөө холдуулсан. Над руу хоёр гурван эмэгтэй дайрсан. Тэр үед миний үснээс зулгааж, цохиж зодсон. Г, Б, Г, манай нөхөр энэ хэд намайг салгаж авах гэж оролдоод дийлэхгүй байсан. О, О.О, Б.Б нар нийлж над руу дайрсан. Тухайн үед над руу эрэгтэй хүн дайраагүй. Би хохирогч Э.О цохиж зодоогүй. Тухайн үед би зодооныг салгах гэж оролдоод зодуулсан. Би Б, Г хоёртой нийлж цохиж зодоогүй.. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-р тал/,
-гэрч Э.Эийн мэдүүлсэн:.“...Тухайн үед 102-оос Оын гадаа зам дээр хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу дуудлагаар очиход арав гаруй хүмүүс хоорондоо маргалдсан зодолдсон гэж байсан. Бүгд л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдсан.Тэр дунд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хүн байсан үгүйг одоо санах юм алга. Тухайн үед болсон зүйлийн талаар асууж тодруулахад хоорондоо маргалдсан такси барих гэж байхад чи эхэлсэн би эхэлсэн гээд муудалцаад зодолдох гээд байхаар нь салгаад хөдөлгөөнт эргүүлийн машин дуудаж төв цагдаа руу явуулсан. Тэр дунд тав зургаа нь эмэгтэй байсан санагдаж байна. Хэнийг нь О гэдгийг мэдэхгүй. Харин ээмэг буюу ямар нэгэн эд зүйл алга болсон гэх зүйлийг ямар ч хүн яриагүй. Хоорондоо маргалдаж муудалцсан зодуулсан гэх зүйл л ярьж байсан. Өмссөн зүүсэн хувцас хунарыг нь нэрлэх гээд санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 235-р тал/,
-шүүгдэгч Д.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн:..Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 31-р тал/,
-шүүгдэгч Э.Гийн яллагдагчаар мэдүүлсэн:..Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 40-р тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №1257 дугаартай...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан Оийн О РД:/ /-ын сэтгэцэд гэмтлийн дараах айдас, түгшилт, гутрал, эрсдэлт зан үйл зэрэг стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд ажиглагдахгүй байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамааралгүй. Цаашид сэтгэл заслын болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлага үгүй...гэх дүгнэлт /3-р хх-ийн 70-71-р тал/,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06-р сарын 28-ны өдрийн №144 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /3-р хх-ийн 79-87-р тал/
-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23/321 дугаар тогтоолын хуулбар /3-р хх-ийн 168-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ө.М, О.О, Б.Б, Э.Онар, гэрч Г.Пын хамт, Э.Г, О. Т, Д.Б нар, гэрч Б.Г, Х.Ж нарын хамт 2024 оны оны 10 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Б багийн нутаг дэвсгэрт “О” худалдааны төвийн караокед үйлчлүүлж байгаад хаах үеэр тэндээс гарцгаасан ба бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Текен дээр тооцоо хийх үед Б.Б “ханиа явъя” гэж хэлээд гарахад Д.Б “ханиа ч гэх шиг” гэж хэлсэн.
Ө.М, Б.Б, Э.Онар түрүүлж такси барьж явсан ба Э.Г, О. Т, Д.Б, Х.Ж, Б.Г нар такси барихаар О дэлгүүрээс зүүн зүгт Залуус хорооллын баруун урд зүгт замын хажууд зогсож байхад мөн тэнд явж байсан О.О, Г.П нар нь Ө.М нарыг буцаан дуудсан ба цагаан өнгийн машинаар буцаж ирээд зогсоод Э.Онь цонхоо онгойлгож “юу гээд байсан бэ тагтаануудаа”, “хэн юу гээд цуурайтаад байна” гэж хашхираад Б.Бын хамт машинаас бууж Б.Б нь “ханиа ч гэх шиг гээд юу гээд байгаа юм бэ” гээд зодолдож эхэлсэн.
Д.Бг О.О, Э.О, Б.Б нар бүлэглэн зодож биед нь баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
Э.О биед О. Т нь хамрын таславчийн мурийлт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, 2 гуянд цус хуралт, зүүн гарын сарвуу, 2 өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
О. Тыг О.О, Э.О, Б.Б нар бүлэглэн зодож биед нь зулайн хуйхны үсний халцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт, эрүү, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
Э.Гийн биед Ө.М нь духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
О.Огийн биед Э.Г нь зүүн гарын 4-р хурууны хумсны уналт, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, яллагдагч, хохирогч нарын мэдүүлгүүд, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгүүд, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр үг хаялцан улмаар түүгээр шалтаглан харилцан зодолдож шүүгдэгч Ө.М үйлдлээрээ Э.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч О.О, Б.Б, Э.Онар үйлдлээрээ нэгдэж Д.Б, О. Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч О. Т үйлдлээрээ Э.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсний улмаас хохирол учруулжээ.
Эдгээр нөхцөл байдал нь шүүгдэгч Э.О “....өндөр цагаан цувтай хүүхэн нүүрэнд цохисон...Машинаас Б бид 2 буусан, маргасан. Цагаан цувтай өндөр хүүхэн миний дух руу цохиж аваад үснээс зулгааж дарсан, өөр хэн ч зодоогүй...”гэх мэдүүлэг, О. Тын “...Б руу дайраад би салгах гэтэл над руу 3-уулаа дайрсан, үснээс зулгааж газар унагасан. Ногоон пальтотой, шар үстэй, махлаг 3 хүүхэн...”гэх мэдүүлэг, Д.Бгийн “...Ногоон пальтотой, шар үстэй, махлаг 3 хүүхэн дайрсан...нөхөр ирж салгасан...”гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Огийн””...цагаан цувтай өндөр хүүхэн О цохиж авсан, би яанаа гээд салгах гэтэл араас өндөр залуу бариад цохисон би унасан...”гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Гийн”...эхнэрийг зодож байсан, би нэгнийх нь ар нуруу руу цохиод нэгийг нь хажуу тийш түлхэж унагасан...”гэх мэдүүлэг, гэрч Гийн “... Тыг газар унагасан байсан...машин дээр үстээд дарчихсан байсан...”гэх мэдүүлэг, гэрч Л.Жгийн “...М нь Гийг зодсон, Бг бүх эмэгтэйчүүд нь зодсон, Түвшинжаргалыг ногоон пальтотой хүүхэн, Мын эхнэр нар зодсон...”гэх мэдүүлэг, гэрч Г.Баярмаагийн “...Тухайн зодооныг миний машинд суусан хоёр эмэгтэй маргааныг эхлүүлсэн. Тэгээд машинаас буугаад тэр хоёр эмэгтэй зодуулсан тэр хоёр эмэгтэйн хэл амнаас болж хэрүүл үүссэн. Ооос намайг авах гээд очиход хоорондоо маргалдсан юм шиг байсан. Намайг явъя ханиа гэж хэлсний төлөө шоолж инээлдсэн гэж байсан. Хажуугаас нь ногоон пальто өмссөн хүүхэн “хэн юу гээд цуурайтаад байна” гэж байсан. Зодуулсныг хараагүй. Тэнд байсан бүх эрэгтэйчүүд нь салгаж байсан. Зөв зүгээр байсан гурван залууг тэнд байсан эмэгтэйчүүд зодолдсоноос болж асуудалд оруулсан. Ер нь бүгд хоорондоо зодолдсон. Яагаад гэвэл би хажуугаар нь дуудлага аваад явж байхад салаагүй бужигналдаад байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гийн мэдүүлсэн:... Тэгсэн приус маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь бид такси гэж бодсон. Тэгтэл хойд талын цонхоор “сая бид нар руу хэн юу гээд цуурайтаад байгаа юм бэ” гэхээр нь Ж бид хоёр “тэгж хашхирсан хүн байхгүй шүү дээ яасан юм бол адилхан ууж идээд явж байна уучлаарай” гэхэд бүгд машинаас бууж ирсэн. Бууж ирээд “тагтаа, янхан” гэж хэлээд орилж хашхираад байсан. Тэгээд ер нь зодоон эхэлсэн. Тэнд би хэн хэнийгээ яаж цохиж, зодож байгааг хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж уг гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус тодорхойлсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулиар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хамгаалдаг бөгөөд хүний эрүүл мэндэд санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаар гэмт хэрэг төгсдөг. Өөрөөр хэлбэл хохирол учирсан нь уг үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэл болно. Шүүгдэгч О.О, Б.Б, Э.О, О. Т, Ө.М, Э.Г нар бусдын биед санаатай халдаж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан байх тул гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж санаатай үйлдсний улмаас хохирол учруулжээ.
Шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, бусадтай бүлэглэн О.О, Э.Онарын биед гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шалгах явцад хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч О.О, Б.Б, Э.Онарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч О. Т, Ө.М, Э.Г нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Б багийн нутаг дэвсгэрт “О” худалдааны төвийн урд үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдсон. Ө.М нь эхнэрээ өмөөрч Э.Гт хөнгөн хохирол учруулсан, Э.О, О.О, Б.Б нар бүлэглэн Д.Б, О. Т нарыг зодож хөнгөн хохирол учруулсан, Э.Г, О. Т, Д.Б нар бүлэглэн Э.Од хөнгөн хохирол учруулсан, Э.Г, Д.Б нар бүлэглэн О.Од хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан хохирогч нар, яллагдагч нар, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгүүдээр нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мыг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О, О.О, Б.Б, Д.Б, О. Т, Э.Г нарыг тус тус гэм буруутайд тооцох, хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг шинжээч тогтоосон тул Э.Од 4%иар, О. Т, Д.Б, Э.Г нарт 9%иар тооцож шүүгдэгч нараас гаргуулан олгох, ээмэгний үнэ 586,000 төгрөгийг Д.Бгаас гаргуулан О.Од олгуулах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч М.М: О.О согтууруулах ундаа хэрэглээгүй, дотор маргаан болсныг мэдээгүй гарч явсан байсан. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, бүлэг гэж үзэж байгаа бол үйлдлийг тогтоох ёстой. Яллах дүгнэлтийг ерөнхийлж үйлдсэн. О.Огийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг гарсан байдлыг тогтоож чадаагүй, Залуус хорооллын урд зам дээр юу болсон бэ шалгаагүй. Хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай. Хохирлын тухайд хумс нь унасан. Э.Г Д.Б нар татаж унагасан. Өрөөсөн ээмэг нь байхгүй болсон. 586,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б: Ө.М гэм буруугаа хүлээсэн. Б.Бын идэвхтэй үйлдэл тогтоогдоогүй. Гэрч Баярмаа нөхцөл байдлыг мэдүүлсэн. Бичлэгийг үндэслэн хүмүүсийн хувцсыг шалгаагүй. Д.Б, О. Т нарт учирсан гэмтлийг хэн учруулсан нь тогтоогдоогүй. Э6О үйлдэл тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохдоо Э.Г, Д.Б нарт хөнгөн гэмтэл учирсан байхад 3-р зэрэглэл гэж буруу тогтоосон. Хохирлын тухайд, Э.Од сэтгэцэд учирсан хохирол 10 %иар олгоно уу гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О: Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй. Э.О бүлэглэж зодсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Э.Г нь эхнэрээ салгах гэж Э.О биед халдсан, татаж унагасан гэдэг. Д.Б, О. Т нарын оролцоо тогтоогдохгүй байна. О.Огийн хумсны талаар эхлээд өөрөө мэдүүлээгүй, үйл баримт нотлогдоогүй. Э.Гийг шууд аваачиж наагаад бүлэг гэж үзсэн. Э.Гийн оролцоог хэрэгсэхгүй болгоно уу. Д.Б нь Э.О хэрхэн зодсон юм бэ шалгаагүй. Д.Бг бүгд нийлж зодсон гэж гэрч мэдүүлсэн, тэндээс зодоон эхэлсэн байдаг. О.О нь ээмэгтэй явсан эсэх, ямар ээмэг байсан, үлдсэн өрөөсөн ээмэг нь хаана байна, ямар ээмэг байсан юм шалгаагүй. Э.Г Э.О санаатай зодоогүй эхнэрээ салгах гэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М: Шүүгдэгч О. Т гэм буруугаа хүлээсэн. Э.О нэхэмжлэлийн тухайд зарим хэсгийг гаргуулах үндэслэлгүй байна. О. Т өөрөө зодуулсан. Сэтгэцэд учирсан хохирлыг 15%иар тооцож гаргуулна уу гэж тус тус дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нар эцсийн үгэндээ:
-Д.Б: Цагдаа дээр О.Ог үлээлгээгүй шүү дээ. Би хэнийг ч бүлэглэж зодоогүй, 3 хүнд зодуулж байхад Э.Г ирж салгасан, хэргийг минь хэрэгсэхгүй болгоно уу гэж,
Э.Г: Эхлээд Д.Бг бүгдээрээ зодсон. О.Т салгах гээд ирсэн, бүгд О.Т руу дайрсан. Бид нар цааш явах гэхэд явуулахгүй араас ирээд зууралдаж явсаар бараг Хур зочид буудал хүрсэн. Э.Онь цагдаагийн Цогтгэрэлийн дүү юм билээ гэж,
Ө.М: Зогсоол дээр зодолдсон. 5-10 минутын дараа Э.Г намайг цохисон. Тэр үед эхнэр нялх биетэй байсан тул бид 2 хот руугаа буцсан. 10-аад хоносны дараа цагдаагаас дуудсан. Бид нар ч адилхан хохирсон гэж,
О.О: Би Д.Бг “чи яагаад байгаа юм бэ” гэж л хэлсэн. Ээмэг байхгүй зураг байгаа гэж, Э.О: Би хүнд үнэхээр гар хүрээгүй, өөрөө хохирсон л хүн гэж,
Б.Б:Надад хэн нэгэн хүн гомдол гаргаагүй, би хот руу гэртээ харьсан. 10 гаруй хоногийн дараа дуудаж гэрчийн мэдүүлэг өг гэсэн гэж,
О. Т: Бодит байдлыг худлаа ярьж байна. Төрсөн ах, нөхөр нь Цагдаад ажилладаг тул биднийг хайр найргүй зодсон байна. Э.О биед гэмтэл учруулснаа хүлээж гэмшиж байна. Бүгд гэмтсэн, ичиж байна, маш их хохирсон гэжээ.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлгүй.
Яллагдагч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хувийн байдал,хэргийн оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч нарт тус бүр торгох ялыг ялгамжтай оногдуулах нь үйлдсэн хэргийн шинж байдал, хувийн байдалд тохирно, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэсэн.
Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд, Шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө болон нөхцөл байдлыг хянах чадваргүй болж согтуурсан, нийгмийн харилцаанд оролцохдоо бусдыг болон өөрийгөө хүндэтгэх, юмыг өнгөрөөх төлөвшил тогтоогүй байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж дүгнэсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгч О.О, Б.Б, Э.Онарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч О. Т, Ө.М, Э.Г нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Торгох ялын доод хэмжээгээр оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.
Шүүгдэгч нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзсан ба ялыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Хохирогч Э.О15,621,774 төгрөгний нэхэмжлэл гаргасан./3-р хх-н 194-р талд/
Нэхэмжлэлээс, шинжилгээ, оношилгоо, эм эмчилгээ, хагалгааны зардал нийт 3,616,500 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн. Үүнд: -шинжилгээ өгсөн төлбөр- 217,000 төгрөг, УБ хот руу явсан зардал -93,200 төгрөг, буудлын зардал 1 хүнээр -85,500 төгрөг, эмнэлгийн ор хоног-300,000 төгрөг, хагалгааны төлбөр -2,700,000 төгрөг, эм тариа-220,800 төгрөг, нийт 3,616,500 төгрөгийг шүүгдэгч О.Түвшинжаргалаас гаргуулж олгуулахаар шийдвэрлэж,
-цалин 5,919,774 төгрөг нэхэмжилсэн нь баримт дутуу, листээр олгогдсон цалингийн баримт, дутуу авсан цалин хөлсний баримт ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,
-1 дүгээр сарын 25-ны өдрийн 500,000 төгрөгийн баримт ойлгомжгүй, зочид буудлын төлбөр 1 хүний илүү нэхэмжилсэн 85,500 төгрөг зэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хохирогч Э.О, Э.Г, О. Т, Д.Б нарын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохдоо, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн, хохирогч нарын сэтгэцийн байдалд үзлэг шинжилгээ хийхгүйгээр, хохирогч нарын сэтгэцийн эрүүл мэндэд уг гэмт хэргийн улмаас “сэтгэцийн эмгэг” байдал, өөрчлөлт бий болсон эсэхийг тогтоохгүйгээр шууд зэрэглэл тогтоосон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн шаардлагад нийцээгүй, шүүх дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд эдгээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн.
Хохирогч О.О хэрэг гарах үед ээмэгтэй байсан эсэх, ямар ээмэгтэй байсан, өрөөсөн ээмэг хаана байгаа зэрэг шаардлагатай нөхцөл байдлыг шалгаагүй байх тул түүний 586,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М ургийн овогтой Оын Т, Б ургийн овогт Эын Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин ургийн овогт Дын Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
3. Шүүгдэгч И ургийн овогт Өийн М, Марь ургийн овогтой Оюунсурталын Т, Боржигин ургийн овогт Эын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Т ургийн Эын О, Б ургийн овогт Бгийн Б, Ш ургийн овогт Оийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М, О. Т, Э.Г нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О, Б.Б нарыг тус бүр 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.О 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М, О. Т, Э.Г, Э.О, Б.Б, О.О нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар төлөх 90 хоногийн хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө.М, Б.Б нарт торгох ял оногдуулсан тогтоолын биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч О. Т, Э.Г, Э.О, О.О нарт торгох ял оногдуулсан тогтоолын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Шүүгдэгч Ө.М, О. Т, Э.Г, Э.О, Б.Б, О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч О.Түвшинжаргалаас 3,616,000 төгрөг гаргуулан хохирогч Э.Од олгуулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.О нэхэмжлэлийн шаардлагаас 585,500 төгрөгийн хэсгийг, О.Огийн 585,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Э.Оюун-Эрдэний нэхэмжлэлийн цалин нэхэмжилсэн хэсэг, хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг тус тус хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ө.М, Э.Г, Э.О, Б.Б, О.О нар төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ