Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/00755

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 01 өдөр

     Дугаар 183/ШШ2019/00755      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,,,,*******од байрлах,******* ХХК /рд:*******/,

 

Нэхэмжлэгч: ,,******* ХХК /рд:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С,,т холбогдох,

 

Вендо ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШГ18-62 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,*******, гэрч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 658 дугаар тогтоолоор******* ХХК-иас 1 295 210 326 төгрөгийг гаргуулж******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Манай комани*******наас зээл авахдаа өөрийн өмчлөлийн 2000 тоннын багтаамжтай хөргөлттэй агуулахыг тоног төхөөрөмжийн хамт мөн 20 000 м.кв газрын хамтаар барьцаалсан. Дээрхи төлбөрийг барагдуулахын тулд нь******* хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн ба уг үнэлгээнд зөвхөн барилга, газрыг 3 731 904 667 төгрөгөөр үнэлж, тоног төхөөрөмж болон хашаа хороо, дэд бүтцийг огт үнэлээгүй болно. БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн технологиор тус улсад захиалгаар үйлдвэрлэгдэж, 2014 онд угсарч дуусгаад өнөөдрийг хүртэл огт ашиглаагүй байгаа уг хөргөлттэй агуулах болох үл хөдлөх хөрөнгийн анхны өртөг нь 4 922 462 546 төгрөг болсон. Иймд Хөрөнгийн үнэлгээний******* ХХК нь манай компанийн хөрөнгийг хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн тул 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШГ18-62 тоот үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2184 дүгээр шийдвэрээр******* ХХК-иас 1 296 210 326 төгрөгийг гаргуулж******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад 138 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч******* төлбөр төлөгчийн хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр******* ХХК-ийн үнэлгээчин*******г 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинжээчээр томилсон байна. Үнэлгээчин******* нь ,,,од байрлах 1796 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга болон 20 000 м.кв газрын үнэлгээг гаргахдаа зөвхөн үнэлгээний зардлын буюу өртгийн хандлагаар хийсэн нь тухайн хөрөнгийг зах зээлд хэрхэн зарагдах нөхцлийг тооцоогүй бөгөөд бараа материал, ажиллах хүчний тооцооллыг төлбөр төлөгчөөс авч, түүнд үндэслэн хэт өндөр үнэлгээ тогтоож, улмаар үнэлгээний зах зээлийн хандлагын аргыг орхигдуулсан. Шинжээчийн 3 731 904 577 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан зах зээлийн үнэ биш бөгөөд барьцаа хөрөнгөөс төлбөр барагдуулах эрхийг зөрчин төлбөр төлөгчийн эрх ашигт үйлчилж, нөлөөнд автсан гэж үзэх үндэслэлтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Иймд төлбөр төлөгч******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг 3 731 904 677 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02184 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаар магадлалаар******* ХХК-иас 1 295 210 326 төгрөгийг гаргуулж******* ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 18290759 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, тус газрын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4/14079, 4/14080, 4/15300 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлэхгүй тул төлбөр төлөгч******* ХХК-ний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ,,од байрлах, 1796 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга, 20 000 м.кв талбай бүхий газрын хамт 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18290759/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18290759/03, 04 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өприйн 4/17457 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн нэхэмжлэгч нарын үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд хариуцагчт холбогдуулан Вендо ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШГ18-62 тоот үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд тус шүүх 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 

Үүний дараа, нэхэмжлэгч ХХК нь тус шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөрт холбогдуулан ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлд тус шүүх 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2019/03435 дугаар захирамжаар ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасныг үндэслэж нэгтгэсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэлд гомдлоо 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, нэхэмжлэгч ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус шүүхэд гаргасан байх  тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч******* ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...******* ХХК нь зөвхөн барилга, газрыг 3 731 904 667 төгрөгөөр үнэлж, БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн технологиор тус улсад захиалгаар үйлдвэрлэгдэж, 2014 онд угсарч дуусгаад өнөөдрийг хүртэл огт ашиглаагүй байгаа 4 922 462 546 төгрөгийн өртөгтэй хөргөлттэй агуулах, хашаа хороо, дэд бүтцийг огт үнэлээгүй, манай компанийн хөрөнгийг хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн” гэж, 

 нэхэмжлэгч******* ХХК нь “...Вендо ХХК хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зөвхөн үнэлгээний зардлын буюу өртгийн хандлагаар хийсэн нь тухайн хөрөнгийг зах зээлд хэрхэн зарагдах нөхцлийг тооцоогүй бөгөөд бараа материал, ажиллах хүчний тооцооллыг төлбөр төлөгчөөс авч, түүнд үндэслэн хэт өндөр үнэлгээ тогтоож, улмаар үнэлгээний зах зээлийн хандлагын аргыг орхигдуулсан. Шинжээчийн 3 731 904 577 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан зах зээлийн үнэ биш бөгөөд барьцаа хөрөнгөөс төлбөр барагдуулах эрхийг зөрчин төлбөр төлөгчийн эрх ашигт үйлчилж, нөлөөнд автсан” гэж тус тус тайлбарлан, Вендо ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШГ18-62 тоот үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан.

 

Хариуцагч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Энэхүү үнэлгээний тайланг мэргэжлийн эрх бүхий хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулаад Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад хуулийн хүрээнд үнэлгээ хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайбларлан маргасан.  

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Хэргийн баримтаас үзэхэд улсын бүртгэлийн Ү-2207004132 дугаартай, Налайх дүүргийн 01 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 1796 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Налайх дүүргийн 01 дүгээр хороонд байршилтай,******* тоот гэрчилгээтэй, 20 000 м.кв талбай бүхий газрын эзэмшигч нь ХХК байх бөгөөд ХХК,******* ХХК-ийн хооронд 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийн барьцаалж, №01, №01-2 дугаартай барьцааны гэрээнүүдийг 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус байгуулсан байна. 

 

Зээлдэгч ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч ХХК нь шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02184 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00053 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/00658 дугаар тогтоолоор зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ХХК-иас 1 288 330 722 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 6 599 604 төгрөгийг тус тус  гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Налайх дүүргийн 01 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2207004132 дугаартай, 1796 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Налайх дүүргийн 01 дүгээр хороонд байршилтай,******* тоот гэрчилгээтэй, 20 000 м.кв талбай бүхий газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183//ГХ2018/00641 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18290759/01 дүгээр “эд хөрөнгийг битүүмжлэх тухай” тогтоолоор ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004132 дугаартай, Налайх дүүргийн 01 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 1796 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Налайх дүүргийн 01 дүгээр хороонд байршилтай,******* тоот гэрчилгээтэй, 20 000 м.кв талбай бүхий газрын хамт битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18290759/04 дүгээр тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  18290759/03 дугаар тогтоолуудаар эд хөрөнгийг хураан авсан байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч үнийн санал өгөөгүйгээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 273 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004132 дугаартай, Налайх дүүргийн 01 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 1796 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Налайх дүүргийн 01 дүгээр хороонд байршилтай,******* тоот гэрчилгээтэй, 20 000 м.кв талбай бүхий газрын үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

Вендо ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, зах зээлийн үнэ цэнийг 3 483 700 797,70 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нар нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, хэт өндөр болохыг буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Шүүх 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08:30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайханд хуульд заасны дагуу мэдэгдэж,нь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсгийг баримтолан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагчт холбогдох******* ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШГ18-62 тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Грийт фрийк ХХК,******* ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ