Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/00516

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 04 өдөр

    Дугаар 183/ШШ2019/00516

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:,,,,*******од оршин суух, , настай, эмэгтэй, ын******* /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:,,/1 байр,*******од оршин байрлах, ******* СӨХ-д холбогдох,

 

Байрны дээврийн засварын ажил хийж гүйцэтгэхийг даалгуулж, орон сууцанд учирсан хохиролд30 500 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, иргэдийн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралд гаргасан тайлбартаа: “... нь,, Ар зайсангийн гудамж0, 5 дугаар байрны******* буюу хамгийн дээд давхарт оршин суудаг. Тус байр нь 2010 онд ашиглалтанд орсноос хойш 2016 оны зун хүртэл огт асуудал гараагүй. Гэтэл тус байранд 2016 оны зунаас эхлэн борооны ус гоожиж эхэлсэн бөгөөд тухай бүр нь СӨХ, орон сууцны контор хариуцсан ажилтнуудад мэдэгдэж, дээвэр засуулах хүсэлт гаргаж, таазнаас ус гоожиж байгаа зураг, бичлэгийг хариуцсан хүмүүст нь өгч байсан. Гэвч барилга барьсан компани хариуцна, эсхүл контор хариуцна гээд аль аль тал нь хариуцлага хүлээхгүй, хариу бичиг өгөхгүй байсаар 2017 онд буюу нэг жилийн дараа СӨХ-ийн дарга өөрийн биеэр ирж үзэн контортой ярилцаж засварын асуудлыг шийднэ гэсэн хариу өгсөн боловч нэг ч хүн засвар үйлчилгээ хийгээгүй. Мөн засварын ажлыг хийлгэхэд анхаарах талаар СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга той утсаар ярьсан, СӨХ хариуцсан хүмүүсийг хүлээлгүй конторын менежер , групп ХХК-ийн ерөнхий менежер н.Ууганбаяр нартай удаа дараа уулзаж, утсаар ярьж, засвар хэзээ хийх талаар асуухад компанийн ерөнхий захиралд танилцуулсан, ус алдсан байрнуудын дээврийг 2017 оны намар засах шийдвэр гаргуулсан, гэхдээ гаднаас механизм хөлсөлж засвар хийлгэх тул хүлээгдэж байна гэсэн. 2017 оны намар яагаад засвар хийхгүй байгаа талаар асуухад 2018 оны хавар бороо орохоос өмнө засвар хийнэ, гэтэл  2018 оны хавар 6 дугаар сард СӨХ-ийн даргатай уулзан дээврийн засварын ажлыг бороо орохоос өмнө хөөцөлдөн хийлгүүлэх талаар шаардан өргөдөл бичиж өгсөн боловч өргөдлийн хариуг өгөөгүй. Барилгын тухай хуулиар барилга барьсан компани гурван жилийн хугацаанд байрны засвартай холбоотой асуудлыг хариуцдаг, түүнээс цааш СӨХ-ын тухай хуулиар СӨХ нь төлбөр хураамжаа цуглуулж, засвар үйлчилгээний асуудлаа хариуцан ажилладаг. Ийнхүү тус СӨХ нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны дээврийн засвар үйлчилгээг хариуцах, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх өөрийн үүргийг гүйцэтгэх гүйцэтгэхгүй гурван жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд миний өмчлөлийн орон сууцанд дээвэр, таазнаас ус байнга нэвтрэн орж ирж байсаны улмаас хана, дүүжин тааз, цахилгаан холболт, гэрэлтүүлэг зэрэгт гэмтэл үүсч хохирсоор байна. Би мэргэжлийн үнэлгээний байгууллагад хандан хохирлын үнэлгээ гаргуулсан. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2 дахь хэсэгүүдэд заасны дагуу ******* СӨХ-д 2019 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн доторы 5 дугаар байрны дээврийн завсар үйлчилгээг гүйцэтгэхийг даалгаж, орон сууцанд учруулсан хохирлын төлбөрт30 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч ******* СӨХ шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* виллаж хотхоныг 2011 онд групп ХХК ашиглалтад өгсөн бөгөөд тус хотхоны 5 дугаар байрны дээврийн засварын тухайд 2018 оны дүгээр сард хийж дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч барилгын зургийн автор, архитектортой зөвшилцөж байж засаж янзлах асуудалд хугацаа шаардлагатай байсан тул амжаагүй. групп ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийнхөн өөрсдөө энэ хотхондоо оршин суудаг тул дээврийн засварын ажлыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээ бидэнд албан ёсоор мэдэгдсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээврээс ус гоожсон асуудалд орон сууцны контор, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг эрх бүхий байгууллагаас СӨХ-ийн ажлын буруугаас болсон гэсэн акт, дүгнэлт байхгүй байхад Сууц Өмчлөгчдийн холбоо хариуцна гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс 2019 оны хавар 3 гол дээврийн дам нурууг засварлахаар ярилцсан. Энэ агааржуулах яндан солих төдий асуудал биш. Уг хотхоны СӨХ-ийн авдаг мөнгөнөөс харуул хамгаалалтын тусгай компанид сард 5-6 сая төгрөгийн төлбөр төлдөг учир сард нэг өрхөөс авдаг 60,000 төгрөгөөр төлбөр төлөгдөх боломжгүй их хэмжээний мөнгөн дүн гарсан. Сууц өмчлөгч өөрийн гэсэн эрхтэй, бас үүрэгтэй, сууц өмчлөгчийн холбоо байрандаа өөрсдөө эзний байр сууринаас хандах, асуудлаа хамтарч шийдэх ёстой. Энэ асуудлаа шийдэхгүйгээр хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхийн оронд өөрөө энэ асуудалд оролцох ёстой. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулиар сууц өмчлөгч сууцны доторх засвар үйлчилгээг өөрөө хариуцна гэсэн байгаа” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* СӨХ-д холбогдуулан байрны дээврийн засварын ажил хийж гүйцэтгэхийг даалгуулж, орон сууцанд учирсан хохиролд30 500 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь, , Ар зайсангийн гудамж0/5 дугаар байрны******* 127.12 м2 гурван өрөө орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байх бөгөөд тус байр 2010 онд ашиглалтанд орсон, тус хотхоны орон сууцны байшин дахь сууц өмчлөгчдийн холбоо нь ******* СӨХ болох зэрэг үйл баримтад талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...тус байранд 2016 оны зунаас эхлэн борооны ус гоожиж эхэлсэн бөгөөд тухай бүр нь СӨХ, орон сууцны контор хариуцсан ажилтнуудад мэдэгдэж, дээвэр засуулах хүсэлт гаргаж, таазнаас ус гоожиж байгаа зураг, бичлэгийг хариуцсан хүмүүст нь өгч байсан. Гэвч барилга барьсан компани хариуцна, эсхүл контор хариуцна гээд аль аль тал нь хариуцлага хүлээхгүй байна. 2017 онд буюу СӨХ-ийн дарга өөрийн биеэр ирж үзэн контортой ярилцаж засварын асуудлыг шийднэ гэсэн хариу өгсөн боловч засвар үйлчилгээ хийгээгүй. Барилгын тухай хуулиар барилга барьсан компани гурван жилийн хугацаанд байрны засвартай холбоотой асуудлыг хариуцдаг, түүнээс цааш СӨХ-ын тухай хуулиар СӨХ нь төлбөр хураамжаа цуглуулж, засвар үйлчилгээний асуудлаа хариуцан ажилладаг. Иймд ******* СӨХ-д 2019 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн доторы 5 дугаар байрны дээврийн завсар үйлчилгээг гүйцэтгэхийг даалгаж, орон сууцанд учруулсан хохирлын төлбөрт30 500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...уг хотхоныг 2011 онд групп ХХК ашиглалтад өгсөн бөгөөд тус хотхоны 5 дугаар байрны дээврийн засварын тухайд 2018 оны дүгээр сард хийж дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч барилгын зургийн автор, архитектортой зөвшилцөх хугацаа шаардлагатай байсан тул амжаагүй. групп ХХК-иас ... дээврийн засварын ажлыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх талаар мэдэгдсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээврээс ус гоожсон асуудалд орон сууцны контор, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг эрх бүхий байгууллагаас СӨХ-ийн ажлын буруугаас болсон гэсэн акт, дүгнэлт байхгүй байхад Сууц Өмчлөгчдийн холбоо хариуцна гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Уг хотхоны СӨХ-ийн авдаг мөнгөнөөс харуул хамгаалалтын тусгай компанид сард 5-6 сая төгрөгийн төлбөр төлдөг учир сард нэг өрхөөс авдаг 60,000 төгрөгөөр төлбөр төлөгдөх боломжгүй их хэмжээний мөнгөн дүн гарсан. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулиар сууц өмчлөгч сууцны доторх засвар үйлчилгээг өөрөө хариуцна гэсэн байгаа” гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр СӨХ-д хохирол учирсан талаар болон дээвэр засуулах тухай хүсэлтийг бичгээр гаргаж байсан байх бөгөөд ******* СӨХ-өөс Зайсан виллаж хотхоны 5 дугаар байрны орцны тамбурын гажилтыг засуулах, дээврийн ус алдалтыг арилгах тухай оршин суугчдын нэгдсэн өргөдлийг групп ХХК-ийн ерөнхийлөгч д хүргүүлсэн, улмаар групп ХХК-иас ******* СӨХ-д 2018 оны дүгээр сарын 07-ны өдрийн 18/368 дугаар албан бичгээр 2018 оны дүгээр сарын 10-ны өдрөөс дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хотхоны 4-7 дугаар байрны дээврийн ажил, 1, 2, 5, 7 дугаар байрны барилгын орцны дээврийн /тамбер/ ажлыг гүйцэтгэх талаар агуулга бүхий албан бичиг ирүүлжээ.  

Мөн нэхэмжлэгч нь ,т ХХК болон ******* СӨХ-д холбогдуулан гомдол гаргасныг тус байгууллага хянан шийдвэрлэж,   хотхоны 5 дугаар байрны дээврийн засвар, үйлчилгээг 2019 оны 5 дугаар  сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэж, хариу мэдэгдэх талаарх албан бичгийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ХХК болон ******* СӨХ-д тус тус хүргүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар дээврээс ус гоожсоны улмаас хохирол учирсан гэм буруугийн асуудал тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд гийн өмчлөлийн орон сууцанд 875 500 төгрөгийн хохирол учирсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Мастер үнэлгээ хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээний тайлан, фото зураг зэргээр тогтоогдож байхаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...хохирол учирсан талаар маргахгүй, гэхдээ дээврээс гоожоогүй, агааржуулагч яндан, цонхыг нь дамжиж ус орж ирсэн гэсэн” гэх тайлбараараа борооны ус орж ирсний улмаас гэм хорын хохирол учирсан үйл баримтыг үгүйсгээгүй, мөн ...”дээрх хохиролыг арилгахад энэ хэмжээний зардал гарахгүй” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзалаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.  

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагддаг.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарахаар хуульчилжээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар СӨХ нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ зэргийн зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхтэй бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 12.4.2, 12.4.3-т тус тус зааснаар СӨХ-ийн гүйцэтгэх захирал нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх, холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах, холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах эрх, үүрэгтэй.

 

Гэтэл ******* СӨХ нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь удаа дараа дээврээс ус гоожиж байгаа асуудлыг шийдвэрлүүлэх талаар гомдол хүсэлт гаргасан атал СӨХ нь холбооны дансанд төвлөрсөн хөрөнгөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээнд зориулан захиран зарцуулах үүргээ биелүүлээгүйн улмаас гэм хорын хохирол учирсан шалтгаант холбоо байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар д учирсан хохиролыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Дээрх үндэслэлээр гийн өмчлөлийн орон сууцанд учирсан хохиролыг засварлахад гарах зардал 875 500 төгрөг, хохиролын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 55 000 төгрөг, нийт30 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн7 082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас7 082 төгрөг гаргуулах нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.1,6,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтланы 5 дугаар байрны дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэхийг ******* СӨХ-д даалгаж, хариуцагч ******* СӨХ-аас30 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн7 082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас7 082 төгрөг гаргуулах нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНГӨНТУУЛ

 

                                              ШҮҮГЧ                                                Б.МӨНХЖАРГАЛ

 

                                              ШҮҮГЧ                                                Д.МӨНХЦЭЦЭГ