Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

 

2025       05           07                                          2025/ШЦТ/111

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******д холбогдох эрүүгийн 2539000000065 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-д гээгдүүлсэн Д.*******гийн эд хөрөнгө болох 680,000 төгрөгийг шунахайн сэдлээр бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539000000065 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн  хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч Б.Болортунгалаг: “Шүүгдэгч гэмт хэргийн үйл баримтын талаар маргахгүй байгаа. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байх тул шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хэргийн материалаас судлуулах нотлох баримт байхгүй. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгнө” гэж,

Шүүгдэгч Л.******* “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй, хэргийн материалаас нотлох баримт уншиж судлуулахгүй” гэж тус тусын байр сууриа илэрхийлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-д гээгдүүлсэн Д.*******гийн эд хөрөнгө болох 680,000 төгрөгийг шунахайн сэдлээр бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан болох нь:

-Хохирогч Д.*******гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 02 дахь тал),

-Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 45 минутад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Т-188 тоотод байрлах “*******” үйлчилгээний төвийн Хаан банкны салбарын АМТ-ээр өөрийн Хаан банкны дансанд 740,000 төгрөгийн орлого хийх гээд Хаан банкны виза картыг хийгээд 740,000 төгрөгийн орлого хийхэд 3 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт шаардлага хангахгүй гээд буцаахаар нь тухайн 60,000 төгрөгийг аваад өөрийн виза карт болон орлогыг бүрэн хийгээгүй мартаад явсан... дараагийн үйлчлүүлэгч чинь мөнгийг чинь авсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 тал),

-Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн үед хүү ******* Хаан банкны салбараар үйлчлүүлэхдээ хажуу талын АТМ-с 680,000 төгрөг авсан талаараа хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 23дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

“Гээгдэл эд хөрөнгө завших” гэж бусдын эд хөрөнгө, тухайн эд хөрөнгийг гээгдүүлсэн гэдгийг мэдсээр атлаа өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар хохирогч Д.******* нь өөрийн 680,000 төгрөгийг гээгдүүлж, Л.******* нь энэ мөнгө хэн нэгний эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө /мөнгө/ гэдгийг мэдэж байсан, ухамсарласан атлаа өөртөө олж авч, шунахайн сэдлээр өөртөө завших гэсэн гэмт үйлдэл нь завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирчээ.

Шүүгдэгч Л.******* нь хохирогч Д.*******д 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.*******ын дээрх хууль бус үйлдэл, хохирогч Д.*******д учирсан 680,000 төгрөгийн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Л.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж байсан атлаа түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Л.*******ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан.

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч Л.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******д 680,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Д.*******д 300,000 төгрөгийг хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд нөхөн төлсөн, үлдэх хохирлыг шүүх хуралдааныг завсарлуулж, ажлын 5 хоногт багтаан төлөх боломжтой гэх санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүх хурлыг завсарлуулсан болно.

Шүүгдэгч шүүх хуралдааны завсарлуулсан хугацаанд хохирол төлбөрийг шилжүүлсэн болох нь Хаан банкны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн хуудсаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.*******ас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан

хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хугацаагаар 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгчийн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй, гэр бүлдээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан 500,000 төгрөг торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон бол мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүхээс оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч Л.*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨН