| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0042/э |
| Дугаар | 2025/ШЦТ/88 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 21.5.1., 21.5.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/88
2025 04 21 2025/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Я.Батханд, Б.Дашдорж, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435001080224 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв..
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Ц А (РД: ....), 1968 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ....ажилтай, ам бүл нэг, ... хотын ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ... байрны ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Г-ий Ц (РД: ...), 1963 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, хилийн албаны ажилтан мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Г-ий Х (РД: .....), 1968 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, мэргэжлийн боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл хоёр, охины хамт ... аймгийн ... сумын .... багийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр “шүүгдэгч Ц.А нь эрүүгийн 2335000000143 дугаартай, яллагдагч Ц.Бд холбогдох хэрэгт яллагдагчийн өмгөөлөгчөөр ажиллахдаа 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Улаангом зочид буудалд насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өмгөөлөгчөөсөө татгалз, Б.Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өг тэгэхгүй бол өөрөө хариуцлага хүлээн гэж ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, ятгасан” гэж;
- “Шүүгдэгч Г.Ц нь эрүүгийн 2335000000143 дугаартай, яллагдагч Ц.Бд холбогдох хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, Улаангом зочид буудалд уг хэрэгт насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдсон Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өмгөөлөгчөөсөө татгалз, шүүх хурал болохоос өмнө охин Б.О-ыг М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон талаар өргөдөл бичиж прокурорын байгууллагад гаргаж өг, тэгэхгүй бол өөрт чинь хариуцлага тооцуулна шүү гэж ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, М охиныг чинь хүчиндсэн гэж хэлээд өгөөч гэж ятгасан” гэж;
- “Шүүгдэгч Г.Х нь эрүүгийн 2335000000143 дугаартай, яллагдагч Ц.Бд холбогдох хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Улаангом зочид буудалд уг хэрэгт насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдсон Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор М хүчиндсэн гэж хэлээд өгөөч, энэ хэргийг шийдээд дүүг маань ялгүй салгаад өгвөл мөнгө төгрөг хангалттай өгнө гэж ятгасан” гэж тус тус дүгнэн, шүүгдэгч Ц.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ц, Г.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Увс аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 5 дугаар хуудас), Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 8-19 дүгээр хуудас), насанд хүрээгүй хохирогч Б.Оын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас), насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас), гэрч Х.Бын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас), гэрч С.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25-31 дүгээр хуудас), насанд хүрээгүй гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас), гэрч Л.Жгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас), Увс аймгийн Цагдаагийн газрын албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 42 дугаар хуудас), 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мэдээлэл, баримт бичиг гаргуулах мөрдөгчийн санал (1 дэх хавтаст хэргийн 45 дугаар хуудас), 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаартай прокурорын зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 46 дугаар хуудас), эрүүгийн 2335000000143 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 47 дугаар хуудас), 2335000000143 дугаартай хэргээс хуулбарлаж авсан нотлох баримтууд (1 дэх хавтаст хэргийн 47-65 дугаар хуудас), 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 10-11 дүгээр хуудас (1 дэх хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас), 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудас (1 дэх хавтаст хэргийн 70 дугаар хуудас), бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 95 дугаар хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, хувийн байдал тогтоосон баримтууд (1 дэх хавтаст хэргийн 107-179 дүгээр хуудас), шүүгдэгч Г.Хгээс яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 223 дугаар хуудас), 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 154 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 234 дүгээр хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 189 дугаартай мэдээлэл баримт бичиг гаргуулан авах прокурорын зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 236-237 дугаар хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 238 дугаар хуудас), 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарын тус шүүхэд гаргасан хүсэлт (1 дэх хавтаст хэргийн 239 дүгээ хуудас), Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 240-250 дугаар хуудас, 2 дахь хавтаст хэргийн 1-21 дүгээр хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 48-3/4235 дугаартай албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 27 дугаар хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 28 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгч Я.Батханд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 160 дугаар хуудас), 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 66-94 дүгээр хуудас), 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хохирогч, шинжээч, гэрчид хууль сануулсан баримт (1 дэх хавтаст хэргийн 200 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч Б.Цагцалмаа: Шүүгдэгч Г.Цийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 124 дүгээр хуудас), гэрч Х.Бын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24 дүгээр хуудас), насанд хүрээгүй хохирогч Б.Оын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас), насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Ц.А: 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 13-14 дүгээр хуудас (1 дэх хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас), 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хохирогчид хууль сануулсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 200 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх замаар дараах дүгнэлт хийв.
2.1. Эрүүгийн 2335000000143 дугаартай хэрэгт насанд хүрээгүй хохирогч Б.О нь хууль ёсны төлөөлөгч С.Бгийн хамтаар 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хоёр удаа (1 дэх хавтаст хэргийн 50-51, 53 дугаар хуудас), 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас) тус тус Ц.Бд хүчиндүүлсэн талаараа тогтвортой мэдүүлэг өгчээ. Мөн насанд хүрээгүй хохирогч Б.О нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58 дугаар хуудас)-ээрээ урьд өгсөн мэдүүлгүүдээ үнэн зөв болохыг илэрхийлж, шүүгдэгч Ц.Бгийн “би насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй, Мжамц нь насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харьцаанд орсон” гэх агуулгатай мэдүүлгийг үгүйсгэсэн байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь 2023 оны 04 дүгээр 19-ний өдөр (1 дэх хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), 2023 оны 04 дүгээр сарын 27-ын өдөр (1 дэх хавтаст хэргийн 63 дугаар хуудас), 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар хуудас) тус тус насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг баталсан агуулгатай мэдүүлэг өгчээ.
Гэвч 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Б.О нь “Анх удаа ийм хэрэгт орж байна. Би байрны жижүүрт хэлчхээд дэлгүүр орохоор 21 цагийн үед 2 найзтайгаа байрнаас гарсан. Ганчимэг “нэг танихгүй дугаараас чамайг асуугаад байсан” гэж хэлэхээр нь “манай нутгийн ах юм байна” гэж хэлээд би утсыг нь аваад залгасан. Ц.Бгийн зүгээс “цаг уурын тэнд байна” гэж хэлсэн. Байрны багш намайг гарсан гэж уурласан, дээр нь олон хүн намайг хайж байна гэхээр нь би айж сандарсандаа Ц.Б ах санаад орсон учир бэлгийн харьцаанд орсон гээд хэлчихсэн. Намайг яах гэж Ц.Бтэй уулзаж бэлгийн харьцаанд орсон юм бэ гэж асуугаад байсан учир айж сандарсандаа ийм зүйл хэлсэн. Би уг нь үнэнийг хэлнэ гэж бодсон боловч цагдаа ах над руу учир зүггүй уурлаж “чи яагаад худлаа хэлээд байгаа юм бэ, эд нараас мөнгө төгрөг авсан юм уу” гэж хэлсэн. Би цагдаад үнэнээ хэлэх гэсэн боловч миний үг сонсоогүй. Би гэмгүй хүнийг айж сандарсандаа ингэж хэлсэн байгаа” гэж;
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б “Бтой бэлгийн харьцаанд орсон талаараа сүүлд хэлсэн. Харин 2023 оны 07 дугаар сард охин надад хандаж “байрны багш бусад хүмүүс намайг шалгааж хувцас хүртэл тайлж үзээд Ц.Бтэй унтсан юм уу гэж асуугаад байхаар нь айж сандарсандаа Ц.Бтэй унтсан гэж хэлсэн. Яг үнэндээ би Ц.Бтэй унтаагүй” гэж хэлсэн” гэж тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ үгүйсгэжээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 240-250 дугаар хуудас-2 дахь хавтаст хэргийн 1-21 дүгээр хуудас) -оор эрүүгийн 2335000000143 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба тус шийтгэх тогтоолд насан хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байна. Эрүүгийн 2335000000143 дугаартай хэргийг Монгол Улсын дээд шүүх 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 2025/ХШТ/05 дугаартай тогтоол (2 дахь хавтаст хэргийн 204-215 дугаар хуудас)-оор шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хорих ялыг багасгаж, дээрх шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Тодруулбал хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь үнэн зөв болох нь тогтоогдсон тул 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд тэдгээрийг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
2.2. Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор “...Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Барсүрэн нь бүртгэлийн 1012 дугаартай “...миний охин Б.О нь бусдад хүчиндүүлсэн гэх асуудлыг шалгаж өгнө үү” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гаргаж, прокурорын хяналтад 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ирүүлжээ.
Дээрх материалыг хянахад Эрүүгийн 2335000000143 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч З.А нь насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нартай Увс аймгийн Улаангом суманд байрлах Улаангом зочид буудлын өрөөнд, анхан шатны шүүх хурал болохоос өмнө уулзаж “...шүүх хурал дээр өмгөөлөгч Б.Лхагважаваас татгалз тэгвэл шүүх хурал хурдан дуусна. ...М гэх хүнийг гаргаж ирээд хэрэггүй. ...Би Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гээд хэлчих” гэх зэргээр ятгасан,
Мөн шүүгдэгч Ц.Бгийн аав н.Цэвэлдорж, авга эгч болох н.Х нар нь мөн өдөр Увс аймгийн Улаангом суманд байрлах Улаангом зочид буудлын өрөөнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон насанд хүрээгүй хохирогч нарт хандаж “...Б.О нь М гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон талаар өргөдөл бичиж прокурорын байгууллагад шүүх хурал болохоос өмнө өг, шүүх хурал болохоос өмнө өгөхгүй бол өөрт чинь хариуцлага тооцно шүү...” гэх зэргээр сүрдүүлсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч З.А болон түүний аав н.Цэвэлдорж, авга эгч н.Х нарын үйлдлийг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шуурхай шалгана уу” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд үндэслэн Ц.А, Г.Ц, Г.Хд нарт холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.
Дээрх гэмт хэргийн талаарх мэдээлэлд хавсарсан, бүртгэлийн 1012 дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Оыг насанд хүрээгүй хохирогчоор тогтоож “...Би 2024 оны 04 дүгээр сарын 24-ний Улаангом суманд шүүх хуралтай байсан. Шүүх хурал болохоос өмнө 2 хоногийн өмнө санагдаж байна, Баруунтуруун сумаас Улаангом суманд ирсэн. Ц.Бгийн аавын машинтай ирсэн. Улаангом сумын төвд ирээд ээж С.Б бид хоёрыг буудалд байрлуулж Ц.Бгийн аав болон Г.Х гэх хоёр хүн тухайн буудлын хоёр давхарт байрласан. Маргааш өдөр нь Ц.Бгийн аав, Г.Х, түүний өмгөөлөгч Улаанбаатар хотоос ирсэн Ц.А, Ц.Б нар ээж С.Б бид хоёртой тухайн буудлын ээж байрлаж байсан өрөөнд орж ирээд уулзсан. Тухайн үед ээжтэй тулж уулзсан бөгөөд би хажууд нь байсан. Ц.Бгийн аав нь ээж С.Бд яндаж “Та М гэх хүнтэй миний охин бэлгийн харьцаанд орсон гэж шүүх дээр хэлчих тэгвэл хэрэг хурдан шийдэгдэнэ” гэж хэлсэн бөгөөд ээж С.Б “за” гэж хэлээд зөвшөөрсөн. Мөн Ц.Бгийн эгч болох Г.Х гэх хүн надад хандаж “чи гомдолгүй гэж хэлээд миний дүү Ц.Бг ялгүй салгаад өг, тэгсний дараа мөнгө, төгрөгийн асуудлыг би зохицуулж өгнө” гэж хэлсэн. Дараагаар нь Ц.Бгийн аав, түүний эгч Г.Х, өмгөөлөгч Ц.А нар ээж С.Б бид хоёрыг “шүүх хурал дээр өмгөөлөгч Б.Лхагважаваас татгалз тэгвэл шүүх хурал хурдан дуусна” гэж хэлээд ятгасан бөгөөд ээж бид хоёр шүүх хурлыг хурдан дуусгахын тулд зөвшөөрсөн. Ээж бид хоёртой уулзаад бид хоёрын өрөөнөөс Ц.Б болон түүний аав, эгч Г.Х нар гараад явсан. Харин Ц.Бгийн өмгөөлөгч Ц.А ганцаараа ээж С.Б бид хоёрын өрөөнд үлдсэн. Ц.А гэх хүн манай өрөөнд бид хоёрт хандаж “М гэх хүнийг гаргаж ирээд хэрэггүй. Би Б.Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гээд хэлчих” гэж хэлсэн, мөн Ц.А гэх хүн “Б гэх нас барсан хүний талаар ярьж байгаагаа” надад хэлсэн. Мөн Ц.А нь “тухайн Б.Бтой бэлгийн харьцаанд орсон гэж шүүх хурал дээр хэл” гэсэн бөгөөд “тухайн хүн хаана байгаа талаар асуувал би мэдэхгүй, хөдөө мал дээр хонь хариулж байгаа байх гэж хариулаарай” гэж хэлсэн. Мөн тухайн буудалд байх хугацаанд Ц.Бгийн аав, эгч Г.Х гэх хоёр хүн ээлжилж орж ирээд “юу болж байна” гэж асуугаад байсан. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хурал болж би шүүх дээр ээж С.Б болон өмгөөлөгчийн Б.Лхагважав нарын хамт орсон. Ээж С.Б бид хоёр шүүх хурал дээр Ц.Бгийн аав болон эгч Г.Х, түүний өмгөөлөгч Ц.А нарын хэлсний дагуу өмгөөлөгч Б.Лхагважаваас татгалзаж, мөн би Б.Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. Шүүх хурал тараад Ц.Бгийн аав болон эгч Г.Х, түүний өмгөөлөгч Ц.А нар ээж С.Бтай уулзаж байсан. Мөн ээж С.Бтай байнга холбоотой байгаа. Мөн тухайн өргөдлийг Ц.Бгийн ар гэрээс тавьсан шаардлагын дагуу бичиж өгсөн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас);
- С.Бгаас гэрчээр “...Миний урьд өмнө өгсөн мэдүүлэг худлаа. Ц.Бгийн аав нь “М гэх залуутай бэлгийн харьцаанд орсон талаар нуугаад байгаа юм уу, та нар нуугаад байгаа юм биш үү? Нэг бол Мжамц гэдэг хүн та нарт мөнгө өгсөн юм уу? та Мжамц гэх хүнээс мөнгө авчихсан юм уу? Тэр Мжамц хүнийг цагдаагийн байгууллагаар болон прокурорын байгууллагаар өргөдөл бичиж шалгуулахгүй бол та нарт өөрсөд чинь хариуцлага тооцно” гэж хэлсэн. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаангом суманд шүүх хуралтай байсан бөгөөд шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө Баруунтуруун сумаас Улаангом суманд охин Б.Оын хамт ирсэн. Улаангом суманд Ц.Бгийн аав Г.Цийн автомашинтай ирсэн бөгөөд автомашинд түүний авга эгч Г.Х нар хамт ирсэн. Улаангом сумын төвд ирээд охин Б.О бид хоёрыг Ц.Бгийн аав болон Г.Ц, Г.Х нар буудалд байрлуулсан бөгөөд тухайн буудалд 2 ортой өрөө авч Г.Ц, Г.Х хоёр охин Б.О бид хоёртой нэг өрөөнд байрласан. Мөн тухайн буудлын 2 давхарт Ц.Бгийн өмгөөлөгч Ц.А гэх хүн байрлаж байсан. Тухайн буудлын эхний өдрийн тооцоог Г.Х гэх хүн дансаар шилжүүлж хийсэн. Маргааш өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 23-ны орой цагийн санахгүй байна манай өрөөнд Ц.Б, Г.Ц, Г.Х, Ц.Бгийн өмгөөлөгч Ц.А гэх хүн орж ирээд охин Б.О бид хоёртой уулзсан. Г.Ц нь “М гэх залуутай бэлгийн харьцаанд орсон талаар нуугаад байгаа юм уу, та нар нуугаад байгаа юм биш үү? Нэг бол Мжамц гэдэг хүн та нарт мөнгө өгсөн юм уу? та Мжамц гэх хүнээс мөнгө авчихсан юм биш үү? Тэр Мжамц хүнийг цагдаагийн байгууллагаар болон прокурорын байгууллагаар өргөдөл бичиж шалгуулахгүй бол та нарт өөрсөд чинь хариуцлага тооцно, та одоо Мжамц гэх хүнийг гаргаж ирэхгүй, миний хүү Ц.Бг хилс хэргээр өгсөн гэж хэлээд давж заалдан, та нараас хохирлоо барагдуулж авна” гэж хэлсэн бөгөөд би “за” гэж хэлээд зөвшөөрсөн. Мөн Г.Х “би гомдолгүй гэж хэлээд миний дүү Ц.Бг ялгүй салгаад өг, Мжамцтай бэлгийн харьцаанд орсон гээд цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагад хандахгүй бол та нарт өөрсөд чинь хариуцлага тооцно” гэж хэлсэн бөгөөд би тухайн үед айсан юм. Дараагаар нь өмгөөлөгч Ц.А охин Б.О бид хоёрыг “шүүх хурал дээр өмгөөлөгч Б.Лхагважаваас татгалз, өмгөөлөгчөөсөө татгалзсан хүсэлт шүүхэд гаргаж өг” гэж хэлээд ятгасан бөгөөд тухайн үед айж сандарсан. Г.Х, Г.Ц, ...өмгөөлөгч Ц.А нарын хэлсэн үгийг хэлэхгүй бол надад хариуцлага тооцох юм байх гэж бодсон. Ц.Б, Г.Ц, Г.Х нар өрөөнөөс гараад явсны дараа ...өмгөөлөгч Ц.А ганцаараа үлдэж охин Б.О бид хоёрт хандаж “М гэх хүнийг гаргаж ирээд хэрэггүй. Би Зүүнхангай сумын иргэн Б.Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гээд хэлчих” гэж хэлсэн. Дараагаар нь Ц.А “нас барсан Б.Б хүний талаар ярьж байгаагаа” надад хэлсэн. Мөн Ц.А нь тухайн Бтой бэлгийн харьцаанд орсон гэж шүүх хурал дээр хэл гэсэн бөгөөд тухайн хүн хаана байгаа талаар асуувал “би мэдэхгүй, хөдөө мал дээр хонь хариулж байгаа байх гэж хариулаарай” гэж хэлсэн. Мөн тухайн буудалд байх хугацаанд Ц.Бгийн аав, эгч Г.Х гэх хоёр манай өрөөнд байсан. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хурал болж би шүүх дээр би өмгөөлөгч Б.Лхагважав, охин Б.О нарын хамт орсон бөгөөд бид хоёр шүүх хурал дээр Ц.Бгийн аав болон эгч Г.Х, өмгөөлөгч Ц.А нарын хэлсний дагуу өмгөөлөгч Б.Лхагважаваас татгалзаж, мөн би “Б.Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн” гэж хэлсэн. Шүүх хурал тараад Г.Ц, Г.Х, ...өмгөөлөгч Ц.А нар надтай уулзсан бөгөөд Г.Ц, Г.Х хоёр намайг “шүүх хурал дээр Мжамцтай бэлгийн харьцаанд орсон талаар ягаад хэлээгүй юм бэ?” гэж асуусан. Мөн намайг “Б.О нь М гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон талаар өргөдөл бичиж прокурорын байгууллагад шүүх хурал болохоос өмнө өг, шүүх хурлаас өмнө өгөхгүй бол өөрт чинь хариуцлага тооцон шүү” гэж хэлсэн бөгөөд би өргөдөл бичиж прокурорын байгууллагад өгсөн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас) тус тус авчээ.
Дээрх мэдүүлгүүдэд үндэслэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн 1012 дугаартай гэмт хэргийн гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 234 дүгээр хуудас) үйлджээ.
2.3. Эрүүгийн 2435001080224 дугаартай хэрэгт С.Бгийн гэрчээр өгсөн “...Ц.А өмгөөлөгч үлдээд “та нар Мыг оролцуулж хэрэггүй. Харин Б.Б гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон гээд хэлчих тэр хүн Зүүнхангай сумын хүн бөгөөд нас барчихсан хүн байгаа юм. Шүүх дээр тэр хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлээрэй, хэрэв ингэж хэлэхгүй бол та нарт л хариуцлага хүлээлгэн шүү дээ. Б.Быг асуудал хаана байгааг нь мэдэхгүй мал хариулаад явж байгаа байх гэж хэлээрэй” гэж хэлээд өмгөөлөгч гараад явсан. Өглөө нь шүүх хурал болох байсан. Өглөө нь шүүх хурал болохын өмнө Ц.А, Г.Ц хоёр хамтдаа буудлын өрөөнд орж ирээд Ц.А нь надад “Б.Лхагважав өмгөөлөгчөөс татгалз. Одоо өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлт бичээд өг” гэж хэлээд надаар Б.Лхагважав өмгөөлөгчөөс татгалзах хүсэлт бичүүлсэн. Хүсэлтээ шүүгчийн туслахад өг гэж хэлээд биднээр өгүүлсэн. Шүүх хурал дээр Б.О нь энэ хүмүүсээс айгаад Б.Б гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн. Тэгээд шүүх хурал хойшилсон. Шүүхээс гараад буудалд ороход тэд нар хамт орж ирээд Г.Ц нь “шүүх хурал дээр Мыг яагаад яриагүй юм. Мыг л оруулж ирэх байсан юм” гэж хэлж байсан. Г.Ц нь охин ба надад хандаж “өргөдөл бичиж цагдаад өг” гэж хэлээд охин Б.Оаар “М хүчиндсэн” гэсэн өргөдөл бичүүлж цагдаад өгүүлсэн. ...охин бид хоёрт ямар нэгэн мөнгө төгрөг эд зүйл өгөх буюу өгөхөөр амласан зүйл байхгүй. ...Г.Ц, Г.Х нар нь “Мтой бэлгийн харьцаанд орсон гэдгээ хэлээд өгчих, ахдаа тус болчих” гэж гуйж ятгаж байсан. Өмгөөлөгч Ц.А нь “өөр хүн олмоор байна” гэж хэлж байгаад “Б.Б гэдэг нас барсан хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэл, тэгэхгүй бол та нарт хариуцлага тооцно” гэж хэлсэн юм. ...Б.Б гэх хүнийг огт танихгүй. Өмгөөлөгч Ц.А тэр хүнийг гаргаж ирсэн. Нас барсан хүн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас);
- Мөн гэрч С.Бгийн дахин гэрчээр өгсөн “...Би урьд мэдүүлэг өгөхдөө шүүх хурал болсон өдрийг нь андуурч 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэж мэдүүлсэн байна лээ. Тухайн шүүх хурал нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр болсон бөгөөд тухайн өдөр нь 5 дахь өдөр буюу ажлын сүүлийн өдөр байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35 дугаар хуудас);
- Насанд хүрээгүй гэрч Б.Оын “...Маргааш нь буюу шүүх хурлын урьд өдөр Г.Ц, Ц.Б, Г.Х, өмгөөлөгч Ц.А нар манай өрөөнд орж ирээд Г.Ц нь “Мтой бэлгийн харьцаанд орсон гэдгээ нуугаад байна. Нуухгүй зүгээр ахдаа хэлчих. Маргааш шүүх хурал болох гэж байна. Чи тэр М гэдэг хүний нэрийг гаргаад ир” гэж хэлсэн. Тэгэхэд өмгөөлөгч Ц.А нь “М биш өөр хүний нэр гаргаж ирмээр байна” гэж хэлж байсан. Ц.Б, Г.Х, Г.Ц нар гараад өмгөөлөгч Ц.А үлдээд ээж бид хоёртой ярилцахдаа “М гэдэг хүнийг яриад хэрэггүй, Б.Б гэдэг Зүүнхангай сумын хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлээрэй. Хаана орсон гэвэл хонь ямаа хариулж байгаад Б.Бтой бэлгийн харьцаанд орсон гэж хэлээрэй. Одоо хаана байгааг мэдэхгүй, хөдөө малаа хариулж байгаа байх гэж шүүх хурал дээр хэлээрэй” гэж надад хэлсэн. Маргааш нь шүүх хурлын өмнө Г.Ц, Ц.А хоёр орж ирээд “танай өмгөөлөгч Б.Лхагважаваас татгалзах хүсэлт бичих шаардлагатай” гэж хэлээд өмгөөлөгчөөс татгалзах хүсэлт бичүүлээд шүүгчийн туслахад ээж бид хоёроор өгүүлсэн. Шүүх хурал дээр би айгаад тэдний хэлснээр Б.Б гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. ...Шүүх хурлын дараа Г.Ц нь орж ирээд “яагаад шүүх хурал дээр Мын талаар хэлээгүй юм” гэж надаас асууж байсан. Тэгээд “М хүчиндсэн” гэж надаар өргөдөл бичүүлж цагдаад өгүүлсэн. Уг өргөдлийг Г.Ц дуудаж өгч би түүний хэлснээр өргөдлийг бичсэн. ...Өмгөөлөгч нь “Б.Бтой бэлгийн харьцаанд орсон гэж хэл тэгэхгүй бол та нарт хариуцлага тооцно шүү дээ” гэж хэлсэн. Өөр хүн дарамтлаагүй. ...Б.Б гэх хүнийг огт танихгүй. Тэр хүнийг нас барсан хүн гэж тэд хэлж байсан. Б.Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас);
- Насанд хүрээгүй гэрч Б.Оын дахин өгсөн “...Би урьд өгсөн мэдүүлэгтэй шүүх хурал болсон өдрийг буруу хэлсэн байсан. Тухайн шүүх хурал нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр болсон бөгөөд би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ 04 дүгээр сарын 24-ний өдөр гэж өдрийг нь андуурч мэдүүлэг өгсөн байжээ. Өөрөөр бол миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33 дугаар хуудас) зэрэг нь хоорондоо агуулгын зөрөөгүй бөгөөд бүртгэлийн 1012 дугаартай гомдол, мэдээлэлд өгсөн мэдүүлэгтээ тохирч байна.
Мөн дээрх мэдүүлгүүд нь гэрч Х.Бын “...Миний эхнэр С.Б, охин Б.О нар Улаангомд болох шүүх хуралд оролцохоор 2 хоногийн өмнө Улаангом руу явсан. Тэндээ хэд хоноод буцаж ирсэн. Тэгэхдээ шүүх хурал хойшилсон гэж хэлсэн. Ц.Бгийн талын хүмүүс М гэх залууг яагаад оролцуулахгүй, хэлэхгүй байгаа юм гэж зарга үүсгээд гэж байсан. Мөн Мтой холбоотой өргөдөл гаргасан тухай эхнэр надад хэлсэн. Би түүнээс өөр зүйл мэдэхгүй байна. Охины хохирсон хэргийг хурдан шийдүүлмээр байна. Би эхнэрээсээ наад хүмүүс чинь мөнгө төгрөг өгөөд чи арай гомдолгүй гээд хэлчихсэн юм биш биз дээ гэж асуухад тийм зүйл байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24 дүгээр хуудас);
- Гэрч Л.Жгийн “...2024 оны 04 дүгээр сарын 16-ны үед санагдаж байна. Миний танил Дулмаа гэх хүн над руу утасдаад зочид буудалд өрөө байгаа эсэхийг асуусан. Би тэр үед амарч байсан тул буудал руу ярьж өөрөө захиалж өгсөн. Тэр үед төв зочид буудлын 204 тоот өрөөг захиалж өгсөн. Мөн дараа нь Баруунтуруун сумаас хүүхэдтэй эмэгтэй дэн буудалд 1 тоот өрөөнд байрлаж хэд хоносон. 2-3 хоносон санагдаж байна. Тухайн хүмүүсийн нэрийг мэдэхгүй. Уг 2 өрөөний тооцоог нэг хүн хийсэн санагдаж байна ...Би утсаар захиалга өгөхдөө хүмүүсийн нэрийг мэдэхгүй тул өөрийн нэрээр бүртгүүлсэн юм. ...204 тоот өрөөнд Улаанбаатар хотоос ирсэн 1 эмэгтэй байрлаж байсан нэр, ажлыг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39 дүгээр хуудас);
- Улаангом зочид буудлыг зочдын тооцооны бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад хуулбарлан авсан баримт бичгүүд (1 дэх хавтаст хэргийн 95-106 дугаар хуудас);
- Нас барсны бүртгэлийн “...Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд нас барсныг бүртгэв” гэх агуулгатай лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 28 дугаар хуудас);
- 2024 оны 04 дүгээр сарын 19-ний шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нараас “Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бид нар өмгөөлөгч Б.Лхагважаваас татгалзаж байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 239 дүгээр хуудас) зэргээр давхар нотлогдож байна. Иймд тэдгээрийн дээрх мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ц, Г.Х нар нь эрүүгийн 2335000000143 дугаартай хэрэгт насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдсон Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг Увс аймгийн Баруунтуруун сумаас Улаангом суманд автомашинаараа тээвэрлэн ирж Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Улаангом зочид буудалд төлбөрийг нь төлж байрлуулсан байна.
Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд тус буудалд байрлаж байхдаа: шүүгдэгч Г.Ц нь төрсөн хүү Ц.Бд холбогдох эрүүгийн 2335000000143 дугаартай хэргийн бодит байдлыг гуйвуулж, Ц.Бд хууль бусаар ашигтай байдал бий болгох буюу шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг “өмгөөлөгчөөсөө татгалз, шүүх хурал болохоос өмнө охин Б.Оыг М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон талаар өргөдөл бичиж прокурорын байгууллагад гаргаж өг, тэгэхгүй бол өөрт чинь хариуцлага тооцуулна шүү гэж ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, М охиныг чинь хүчиндсэн гэж хэлээд өгөөч” гэж ятгасан;
- Шүүгдэгч Г.Х төрсөн ах Г.Цийн хүү Ц.Бд холбогдох эрүүгийн 2335000000143 дугаартай хэргийн бодит байдлыг гуйвуулж, Ц.Бд хууль бусаар ашигтай байдал бий болгох буюу шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг “М хүчиндсэн гэж хэлээд өгөөч, энэ хэргийг шийдээд дүүг маань ялгүй салгаад өгвөл мөнгө төгрөг хангалттай өгнө” гэж ятгасан;
- Мөн тухайн үед Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.А нь эрүүгийн 2335000000143 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг өөрчлүүлж шүүгдэгчид хууль бусаар ашигтай байдал бий болгох зорилгоор насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдсон Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг “өмгөөлөгчөөсөө татгалз, нас барсан Б.Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өг, тэгэхгүй бол өөрөө хариуцлага хүлээн” гэж ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлж ятгасан гэх үйл баримт тогтоогдож байна.
2.4. Шүүгдэгч Г.Ц яллагдагчаар “...Би урьд өмнө нь хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас өөрийн хүү Ц.Бд холбогдох хэргийн хохирогчтой уулзаж, М гэх хүнийг хүчиндсэн гэж хэлж өгөөч, М гэдэг хүнийг яагаад хэлэхгүй байгаа юм гэж хэлсэн нь үнэн. Би хохирогчид нөлөөлж Б.Оыг Мтой бэлгийн харьцаанд орсон гэж цагдаад бичиг бичиж өг гэж хэлж өргөдөл цагдаагийн байгууллагад өгүүлсэн нь үнэн. Би тухайн үед өөрийн хүү Ц.Бгийн хэргийн талаар санаа зовж явж байгаад тэр хүмүүст нөлөөлсөн үйлдэл хийсэн нь үнэн. Би тухайн үед хохирогчид нөлөөлж болдоггүй гэдгийг мэдээгүй учраас зочид буудал дээр нь очиж уулзсан. Би хүүгийнхээ төлөө ийм үйлдэл хийсэндээ харамсаж, гэмшиж байна. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 124 дүгээр хуудас);
Шүүгдэгч Г.Х яллагдагчаар “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Ц.Б нь миний төрсөн ах Г.Цийн хүү байгаа юм. 2024 оны 04 дүгээр сарын дундуур Ц.Бгийн шүүх хурал болох байсан тул Баруунтуруун сумын Хар цагаан ус гэх газраас ах Г.Ц нь С.Б, Б.О нарын хамт автомашинаар Баруунтуруун сумын төвд өглөө эрт 07:00 цагт ирсэн. Би хамт явахаар ярьсан байсан тул Улаангом сум руу хамт явсан. ...Хар цагаан ус гэх газарт айл саахалт нутаглаж байсан тул С.Б, Б.О нар Г.Цийн автомашинд гуйж хамт явсан юм. Улаангомд ирээд 3 хоноод буцсан. ...Би урьд өдөр нь өмгөөлөгч Ц.Аг хямдрал зарласан үнэ хямд гэж Улаангом зочид буудалд утсаар ярьж байрлуулсан байсан тул тэр буудалдаа үнэ хямд гэж С.Б, Б.О нарыг байрлуулсан. С.Б, Б.О нарыг байрлуулаад Г.Ц бид хоёр айлд очиж амарсан. Маргааш нь Зочид буудалд очоод зочид буудалд С.Б, Б.О нарын өрөө рүү дамжиж ордог хоолны өрөөнд уулзсан. Тэр үед С.Б, Б.О, Г.Ц, Ц.А нар байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 223 дугаар хуудас) тус тус өгсөн байна.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ц, Г.Х нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Харин шүүгдэгч Ц.А нь яллагдагчаар “...Надыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар татсаныг би ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Прокурорын гаргасан тогтоолыг хуульд заасан үндэслэлийн дагуу хүлээн зөвшөөрөхгүй байна. Процессын хуулийн 5.4-д өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгаа гэж заасан бөгөөд процессын хуулийн 5.4-д заасан заалтыг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 2019 онд батлагдсан Өмгөөллийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заасны дагуу мэргэжлийн туслалцаа үзүүлэхтэй холбоотой өмгөөлөгчөөс гэрчээр мэдүүлэг авах, тайлбар авах гэсэн заалтыг зөрчсөн. Өмгөөллийн тухай хуулийн 26.3-т өмгөөллийн үйл ажиллагаатай холбогдуулаад өмгөөллийн хуулийн этгээдийн яриаг чагнах, албан байр болон орон байр, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, мөрдөн мөшгөх, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой баримт сэлт гарган авахыг хориглоно гэж заасан байдаг бөгөөд дээрх хуулийн заалтуудыг зөрчиж миний эрхийг зөрчиж байна. Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр болох шүүх хуралд Ц.Бгийн өмгөөлөгчөөр оролцохоор Увс аймгийн Улаангом суманд Улаанбаатар хотоос ирсэн юм. Би 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймагт ирсэн. Улаангом сумын шүүхийн эсрэг талд байх Улаангом зочид буудалд байрласан бөгөөд би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдаанд оролцоод тухайн өдрийн 17 цагийн автобусаар Улаанбаатар хот руу буцсан юм” гэж;
- Шүүх хуралдаанд “...2024 оны 04 дүгээр сарын 18-нд Улаангом зочид буудалд би байрласан. Байрлаж байхад 2-3 цагийн үед байх Г.Х, түүний ах нар ирсэн. Надад гэрээсээ хийж ирсэн гээд талх өгснийг идсэн. Дараа нь 5 цаг өнгөрч байхад хоол идээрэй гэхээр нь орж хоол идсэн. Намайг хоол идэх үед буудалд ямар хүмүүс байсан бэ гэхээр Г.Х, Г.Ц байсан. Тэгээд С.Б, Б.О нар байсан. Ц.Б хальт харагдаж байсан. Мэдүүлэг өгөхдөө миний зүгээс хэлж ярьсан зүйл байхгүй байгаа. ...Тэгэхээр ийм үйл процесс болоогүй гэдгийг юугаар тайлбарлаж нотлох гэж байгаа юм бэ? гэхээр миний өмгөөлж шүүхийн шатад явж байсан хэрэг дээр урьд нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нутгийн удирдлагын ордны урд талд ирээд Д.Бунжаа өмгөөлөгч бид хоёр явж байтал ирж уулзсан. Би танихгүй, яах гэж байгаа юм бэ гэхэд С.Б байна тэгээд яах юм гэсэн чинь манай хүүхэд сэтгэл зүйн хувьд хэцүү байна гэсэн. Танай хүүхдийн мэдүүлгээр миний үйлчлүүлэгч хоригдчихсон байдалтай байгаа. Тэгэхээр нь би унтсан хүнийг унтаагүй болгомооргүй байна, унтаагүй хүнийг унтсан болгомооргүй байна тийм зүйл байгаа бол холбогдох байгууллагад нь хэлээрэй гэдэг зүйлийг хэлээд явж байсан. Мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгчөөс татгалзах гэдэг зүйлийг намайг бичүүлсэн мэтээр яриад байгаа. Г.Цтой 2 удаа ороод уулзаад яриулаад бичүүлчихсэн юм шиг зүйл яригдаад байгаа. ...Өмнөх өдөр хүсэлт бичээд өгчихсөн үйл процесс болсон. Энэ үйл процессыг шалгаж тогтоох ёстой үйл баримт байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр би тэрийг бичээд хэвлүүлээд өгчихсөн мэтээр ойлгогдоод байгаа боловчиг би бичүүлж, өгүүлсэн зүйл хийгээгүй гэдгээ шударгаар хэлмээр байна. Дараагийн асуудал н.Бын асуудал яриад “Зүүнхангайд байдаг, хөдөө хонь, ямаа хариулж байгаа гэж хэлээрэй “гэдэг асуудал хэлж байна. Зүүнхангай суманд би өөрөө ер нь очиж үзээгүй Зүүнхангай суманд тийм хүн байдгийг яг үнэндээ өөрөө мэдэхгүй байгаа. Гэхдээ хэрэгт н.Б гэдэг хүнийг нас барсан баримт аваад хийчихсэн байсан. Гагцхүү гэрч, хохирогч хоёрын мэдүүлэг дээр үндэслэл болгож оруулж ирж байгаа асуудал дээр миний хувьд эргэлзээтэй байгаа учраас тийм зүйлийг намайг ороод уулзаж байх хугацаанд яригдаагүй гэдгийг хэлмээр байна. 18-ны орой хоол унд идчихээд орж ирээд буудлынхаа өрөөнд хоночхоод өглөө би шууд шүүх хуралдаанд орсон. Хоол идсэн өрөөнд дахиж ороод Г.Ц гуайтай хамт ороод ийм үйл явдал болоогүй. Яагаад гэхээр тариа хийлгээд байж байсан тэгээд буудалд бол хоноогүй байх гэж бодож байна. Ямар ч байсан явсан байх энэ хүмүүс байж байгаад гараад явсан. ...Тухайн хэргийнхээ талаар явж байсан болохоос биш энэ хүмүүсийг нөлөөлүүлээд хэлээд байсан зүйл байхгүй. Нөгөө талаар 19-ний шүүх хуралдаан дээр С.Бгаас шүүх, прокурор тодруулдаг. Тодруулахад өөрөө тэр зүйлээ хэлсэн байдаг. Ингээд тогтвортой мэдүүлэг өгч байсан. Тэгээд шүүхийн шатад орж ирээд мэдүүлэг өөрчлөгдөж байна. Яагаад өөрчлөгдөж байгаа юм бэ гэдэг зүйлийг хэлдэг. Хэн нэгэнд нөлөөлөөд байгаа юм уу гэхэд надад нөлөөлсөн зүйл байхгүй гэдгээ өөрөө хэлсэн байдаг. Тухайн үед хууль сануулсан маягт дээр гарын үсэг зуруулж авсан үйл процесс болсон. Тэгээд 19-ний орой 5 цагийн автобусаар Улаанбаатар хот руу явсан. Шүүх хуралдаанд оролцчихоод завсарлагаар уулзаж байсан зүйл миний зүгээс байхгүй. Ийм зүйл болсон” гэж тус тус гэм буруугийн талаар маргажээ.
Шүүгдэгчийн дээрх мэдүүлгүүд нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад баримтаар нотлогдоогүй бөгөөд насанд хүрээгүй гэрч Б.О, гэрч С.Б нарын энэ хэрэгт өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон, мөн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд тэдгээрийн өгсөн мэдүүлэг нь худал болох нь хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдож байх тул шүүгдэгчийн “насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид нөлөөлөөгүй” гэх агуулгатай мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй гэж дүгнэв.
2.5. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Улаангом зочид буудалд эрүүгийн 2335000000143 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Бд хууль бусаар ашигтай байдал бий болгох буюу шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг шүүгдэгч Г.Ц нь “өмгөөлөгчөөсөө татгалз, шүүх хурал болохоос өмнө охин Б.Оыг М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон талаар өргөдөл бичиж прокурорын байгууллагад гаргаж өг, тэгэхгүй бол өөрт чинь хариуцлага тооцуулна шүү гэж ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, М охиныг чинь хүчиндсэн гэж хэлээд өгөөч” гэж ятгасан; шүүгдэгч Г.Х “М хүчиндсэн гэж хэлээд өгөөч, энэ хэргийг шийдээд дүүг маань ялгүй салгаад өгвөл мөнгө төгрөг хангалттай өгнө” гэж ятгасан; шүүгдэгч Ц.А нь “өмгөөлөгчөөсөө татгалз, нас барсан Б.Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өг, тэгэхгүй бол өөрөө хариуцлага хүлээн гэж ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлж, ятгасан үйлдлүүдийн улмаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн эрүүгийн 2335000000143 дугаартай хэргийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч Б.О, С.Б нар нь өмгөөлөгчөөсөө татгалзан, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ буцаж, Б.Б гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өгсөн, мөн шүүх хуралдааны дараа М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх гомдол Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэв.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол” гэж гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн зэрэгцээ шинжүүдийг хуульчилсан.
Эрүүгийн 2335000000143 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Бд хууль бусаар ашигтай байдал бий болгох буюу шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг шүүгдэгч Г.Цийн “өмгөөлөгчөөсөө татгалз, шүүх хурал болохоос өмнө охин Б.Оыг М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон талаар өргөдөл бичиж прокурорын байгууллагад гаргаж өг, тэгэхгүй бол өөрт чинь хариуцлага тооцуулна шүү гэж ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, М охиныг чинь хүчиндсэн гэж хэлээд өгөөч” гэж ятгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, ятгасан” гэх шинжийг;
- Шүүгдэгч Г.Хгийн “М хүчиндсэн гэж хэлээд өгөөч, энэ хэргийг шийдээд дүүг маань ялгүй салгаад өгвөл мөнгө төгрөг хангалттай өгнө” гэж ятгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэх шинжийг;
- Шүүгдэгч Ц.Агийн “өмгөөлөгчөөсөө татгалз, нас барсан Б.Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өг, тэгэхгүй бол өөрөө хариуцлага хүлээн” гэж сүрдүүлж, ятгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, ятгасан” гэх шинжийг тус тус хангажээ.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.
Тодруулбал гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах; бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Энэхүү хэргийн тохиолдолд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Улаангом зочид буудалд насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг шүүгдэгч Ц.А, Г.Ц, Г.Х нар нь үйлдлээр нэгдэж буюу нэг цаг хугацаа, орон зайд зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор сүрдүүлж, ятгасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийг тухайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.
3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг өмгөөлөгч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчилдэг. Шүүгдэгч Ц.А нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ эрүүгийн 2335000000143 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй.
3.4. Шүүгдэгч Ц.А, Г.Ц, Г.Х нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ц, Г.Х нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Ц.Аг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал алдагдаж гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт үгүйсгэгдэг. Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн улмаас хууль ёс, шударга ёс үгүйсгэгдэж, иргэдийн эрх зүйн хамгаалалт үгүй болдог буюу дамжмал байдлаар хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учирдаг.
Тодруулбал энэхүү гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй тул хохирол, хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх боломжгүй юм. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учруулсан сөрөг үр дагаврыг арилгасанд буюу гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцдог. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх төлбөргүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Г.Ц, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Ц.Агийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 160 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 156 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 157 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 159 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч Ц.А нь Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч ажилтай, ганцаараа амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарлаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал;
- Шүүгдэгч Г.Цийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 149 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 23 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 24 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч Г.Ц нь өндөр насны тэтгэвэрт байдаг, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал;
- Шүүгдэгч Г.Хгийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 226 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 145 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 146 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч Г.Х нь өндөр насны тэтгэвэрт байдаг, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тус тус тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэж үйлдсэн байх тул үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар: улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц, Г.Х нарт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд өөрийн оршин сууж байгаа Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;
- шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгч Я.Батханд “...өмгөөлөгчийн зүгээс хорих ял оногдуулахгүйгээр 30 жилээр мэргэжлээрээ ажиллачихсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг, шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд 3 жилээр эрх хасах дээр санал алга байна. 5’400’000 төгрөгөөр торгож өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна” гэх агуулгатай санал;
- шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгч Б.Дашдорж “...Я.Батханд өмгөөлөгчийн хувьд торгох ялын санал оруулж байгаа юм байна. Өмгөөлөгчийн хувьд ч гэсэн уг саналыг оруулах нь зүйтэй байх, тухайн гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал, мэргэжил арга зүйн нөхцөл байдалтай холбоотой зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Торгуулийн ялыг нь дэмжиж оролцож байна” гэх агуулгатай санал;
- шүүгдэгч Г.Цийн өмгөөлөгч Б.Цагцалмаа “...Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, тэтгэвэрт байдаг, торгуул төлөх боломжтой нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх агуулгатай санал;
- шүүгдэгч Г.Хгийн өмгөөлөгч Б.Батгэрэл “...хувийн байдал, гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй байгаа. Тухайн гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг нь тал бүрээс нь харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар, мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Ц, Г.Х нарын гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Ц.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлыг нь харгалзан тэдгээрт тухайн зүйл хэсэгт заасан хөнгөн төрлийн ял болох торгох ял оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цид 4’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4’000’000 төгрөгөөр торгох ял; шүүгдэгч Г.Хд 3’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’000’000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
4. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба шүүгдэгч нарыг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
5. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т ургийн овогт Г-ий Ц, Т ургийн овогт Г-ий Х нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
- Шүүгдэгч Х ургийн овогт Ц Аг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан: - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ийг 4’000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4’000’000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар;
- Шүүгдэгч Г.Х-г 3’000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’000’000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 10’000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.А, Г.Ц, Г.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА