Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2019/00483

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын7 өдөр

    Дугаар 183/ШШ2019/00483

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:, ны*******од оршин суух, ,,, Олхонууд овогтгийн******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:,,,*******,,,,, ын******* /РД:*******/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээнээс учирсан хохирол 4 939 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч*******,*******,*******, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Буудай овогтой******* миний бие018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зочид буудлын нэг давхарт байрлах кофе шопыг нэг сарын 3 000 000 төгрөгөөр түрээслэн 3 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулан 3 сарын түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөг, барьцаа 3 000 000 төгрөг, нийт 12 000 0000 төгрөг төлсөн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт заасан “Түрээсийн талбайг энэхүү гэрээний зориулалт нөхцлийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа байдалд /түрээслэгчийн дотоод ажилд хөндлөнгөөс оролцохгүйгээр/ хяналт тавих" эрхийг зөрчин хэт дотоод ажилд оролцож байсан. өөрийн ажилтан мэт хандаж, өөрийн хүссэнээр байлгах гэж намайг байнгын сэтгэл санааны дарамтанд байлгасан.019 оны 01 дүгээр сарын2-ны өдрөөс эхлэн-ны өдөр хүртэл дулаалгын асуудлаа шийдэж өгнө гэж хэлж үйл ажиллагаа явуулахыг түр зогсоосон боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Үйлчлүүлэгчид удаа дараа “даараад бээрээд байна, дулаалж болохгүй юу, мөсөн кафе юм уу, гадаа сууж байгаагаас ялгаа алга” гэх мэтээр гомдол гаргаж байсан. Энэ талаарт хэлэхэд “хаашаа юм кофе шоп саун шиг дулаахан байх уу, энэ хүмүүс чинь орж ирж юм уучихаад л зайлах ёстой, Том Н Томс кофе шопын сандал яагаад тийм байдаг гэж бодож байна хүмүүсийг хурдан юмаа уучихаад гар гэсэн үүднээс тийм байдаг юм, нэг юм авчихаад хэдэн цаг суувал яах уу” гэх мэт хүнлэг бус зүйлүүд ярьдаг байсан.018 оны 12 дугаар сарын2-ны баасан гаригийн өдөр би хотоос гарчихаад3-ны Бямба гаригт ирэх гэж байтал над уруу залгаад энд юун зураг авалт, бичлэг болоод байна гэсэн. Гэтэл тухайн өдөр дуучин , түүний менежер, дуучин , бүжгийн хамтлагийн хэдэн охидууд нар кофе шопод суух зуураа ковер дууны зураг авалтын бүжгийн хөдөлгөөнөө давтаж байхад нь нь тамхины өрөөнөөс гарч ирээд бүгдийг нь болиулж хөөсөн байсан. Дуучин болон бүжгийн охид надтай холбогдолгүйгээр ирсэний бурууг надад тохон гэрээ цуцлах үндэслэл болгон тухайн өдрөө гэрээгээ цуцлая гэж хэлээд намайг ирэхээс өмнө манай кофе шопын үйл ажиллагааг зогсоосон. Гэрээнд зааснаар кофе шопын үйл ажиллагааг зогсоох тухай надад мэдэгдэх ёстой. Иймээс кофе шопын үйл ажиллагааг урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоосон өдрөөс буюу018 оны 12 дугаар сарын3-ны өдрөөс эхлэн019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулаагүй нийт 14 өдрийн нөхөн төлбөр 1 400 000 төгрөг болон дулаалгын асуудлаа шийдэж өгнө хэмээн үйл ажиллагааг зогсоосон018 оны 11 дүгээр сарын2-ны өдрөөс 11 дүгээр сарын-ны өдөр хүртэлх нийт 4 өдрийн нөхөн төлбөр 400 000 төгрөг, түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт түрээслүүлэгч тал хугацаанаас өмнө буюу гэрээг сунгахгүй тохиолдолд түрээслэгч талд тухайн улирлын 30 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийг буцаан олгоно гэж заасны дагуу 700 000 төгрөг, эрүүл мэндээрээ хохирч эмчилгээ хийлгэсний зардал 439 600 төгрөг, нийт 4 939 600 төгрөгийг зочид буудлын захирал С.Намуундариас нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хотел ХХК болон нарын хооронд түрээсийн гэрээ байгуулж, зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах 190 м2 талбай бүхий кофе шопын үйлчилгээ эрхлэх зориулалттай талбайг тоног төхөөрөмж, тохижилт, эд хөрөнгийн хамтаар түрээслүүлэн ашиглуулахаар тохиролцсон. Түрээсийн төлбөрийг сарын 3 000 000 төгрөг, барьцаа төлбөр 3 000 000 төгрөг гэж тохиролцон 3 сарын түрээсийн төлбөр боловч 6 000 000 төгрөгийг буцаанд шилжүүлсэн. Түрээсийн гэрээ цуцлагдсантай холбоотой асуудал нь түрээслэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан ба гэрээнээс үүдэлтэй хохирлын мөнгө гаргуулах үндэслэлгүй. Харин ч үйл ажиллагаа явуулаагүй сарын төлбөр болон барьцаа төлбөрийг бүрнээр нь буцаан төлсөн байна. Түрээслэгч нь кофе шопыг ажиллуулахдаа кофе шопийн стандартын дагуу дүрэмт хувцас болон ариун цэврийн шаардлага хангахгүй байсан ба мэргэжлийн хүнийг ажиллуулдаггүй, кофе шопыг шөнийн 00:00 цаг хүртэл ажиллуулах ёстой байтал хаах цагтаа хаадаггүй, онгойх цагтаа онгойдоггүй байсан тул удаа дарааллан сануулга өгсөн. Нэхэмжлэгчийн эрүүл мэндээрээ хохирч эмчилгээ хийлгэсэн нь түрээсийн гэрээтэй ямар ч холбогдолгүй байна. Түүний эрүүл мэндийн байдал муудаж эмчилгээ хийлгэсэнээ юунаас болсон, юунаас шалтгаалсан эсэх талаар нэхэмжлэлд тодорхой, үндэслэлтэй тайлбар гаргаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл нь гэрээнээс үүссэн хохирол гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчаар иргэн С.Намуундарийг тодорхойлсон.018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч нь хотел ХХК-тай гэрээ байгуулсан байдаг бөгөөд шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох эрхтэй байдаг боловч энэ гэрээний тухайд шаардах эрх үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.  

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан гэрээнээс учирсан хохирол 4 339 600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...би018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зочид буудлын нэг давхарт байрлах кофе шопыг нэг сарын 3 000 000 төгрөгөөр түрээслэн 3 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулан 3 сарын түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөг, барьцаа 3 000 000 төгрөг, нийт 12 000 0000 төгрөг төлсөн. түрээслэгч миний эрхэнд халдаж, зохисгүй үйлдлүүдийг гаргаж, дотоод ажилд оролцдог байсан, мөн кофе шопын үйл ажиллагааг урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоосон тул018 оны 12 дугаар сарын3-ны өдрөөс эхлэн019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулаагүй нийт 14 өдрийн түрээсийн төлбөрт 1 400 000 төгрөг, кофе шопыг түрээсэлсэн хугацаанд дулаалгын асуудлаа шийдэж өгнө хэмээн үйл ажиллагааг зогсоосон018 оны 11 дүгээр сарын2-ны өдрөөс 11 дүгээр сарын-ны өдөр хүртэлх нийт 4 өдрийн түрээсийн төлбөр 400 000 төгрөг, түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт түрээслүүлэгч тал хугацаанаас өмнө буюу гэрээг сунгахгүй тохиолдолд түрээслэгч талд тухайн улирлын 30 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийг буцаан олгоно гэж заасны дагуу 700 000 төгрөг, мөн хүйтэн орчинд ажиллаж, эрүүл мэндээрээ хохирч эмчилгээ хийлгэсний зардал 439 600 төгрөг, нийт 4 939 600 төгрөгийг зочид буудлын захирал С.Намуундариас гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл нь гэрээнээс үүссэн хохирол гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчаар иргэн С.Намуундарийг тодорхойлсон.018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч нь хотел ХХК-тай гэрээ байгуулсан байдаг бөгөөд шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох эрхтэй байдаг боловч энэ гэрээний тухайд шаардах эрх үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.  

 

Хэргийн баримтаас үзэхэд хотел ХХК болон нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ,, тоот хаягт байрлах зочид буудлын 1 давхарт байрлах нийт 190 м.кв талбай бүхий кофе, үйлчилгээ эрхлэх зориулалттай талбайг тоног төхөөрөмж, тохижилт, эд хөрөнгийн хамтд түрээслүүлэхээр талууд харилцан тохиролцсон байх тул түрээсийн гэрээний нэг тал хотел ХХК байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлдог бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүхийн зүгээс хариуцагчаа солих хүсэл зориг байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулахад нэхэмжлэгч нь С.Намуундариас гаргуулна гэж тайлбарласан болно.  

 

Иймд нэхэмжлэгчийн гэрээнээс учирсан хохирол шаардсан нэхэмжлэлд иргэн хариуцагчаар оролцох үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Èðãýíèé õóóëèéí 318 дугаар зүйлийн 318.1-д заасан гэрээний харилцаа үүсээгүй байх тулынд холбогдуулан гаргасан түрээсийн гэрээнээс учирсан хохирол 4 939 600 төгрөг гаргуулахыг хүссэн íýõýìæëýëèéã á¿õýëä íü õýðýãñýõã¿é áîëãîñóãàé.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ