Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 00052

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Б.*******, Б.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******д холбогдох 201706000009 дугаартай 132/2017/0046/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт, Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 142 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Дундат” гэх газраас иргэн Б.*******ийн эмээл, хазаартай морийг итгэл эвдэх замаар залилан авч 10140000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас иргэн Б.*******ын 8 тооны адууг хулгайлж 3900000 төгрөгийн хохирол учруулсан, мөрдөн байцаалтын шатанд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч О.*******ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Үүн дээр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Хохирогч Б.*******ийн өгсөн: ******* манай өвөл унахаар бэлтгэсэн байсан морийг услаад ирье гэж авч яваад эргэж ирээгүй. *******ыг манай морийг нядлаагүй байх гэж бодсон боловч олдоогүй. Надад хохирол төлбөрт үрээ морь өгсөн. Эмээлийг бол бүрэн бүтэн олж авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Хохирогч Б.*******ын өгсөн: 2016 оны 11 дүгээр сард ******* манай 8 тооны адууг Булган аймгийн Орхон сумын нутаг “*******ы өвөр” гэх газраас хулгайлсан байсан. Би адуугаа тээврийн хэрэгсэлтэй хайсан. Манай адуунууд угшил сайтай адуунууд байсан ба 8 тооны адуунаас 6 тооны адуугаа олсон. Хохирол төлбөрийг *******ын ах Эмхүү 2 тооны тугалтай үнээ өгөхөөр надтай гэрээ байгуулж, зусланд гарахаараа авахаар тохирсон. Миний хохирол төлбөрийг төлж барагдуулсан учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
201706000009 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.*******ийн өгсөн: …Манайх Булган аймгийн Бугат сумын 2-р багийн нутаг “Дундат” гэх газарт өвөлжөөндөө байхад ******* гэдэг манай холын хамаатан болох залуу замын унаагаар манайд ирээд 4 хоног байж байгаад надад “хуучин модон эмээлтэй, суран хазаар ногттой, хүрэн ухаа зүсмийн бүдүүн морийг услаад ирье” гэж хэлээд унаад явсан. Тэгэхдээ манайд байсан дүү *******ий хамт явсан. Тэгээд ерөөсөө огт ирээгүй” гэх мэдүүлэг /хх-н 11-12-р тал/,
Хохирогч Б.*******ын өгсөн: Манай дүү нь Булган аймгийн Орхон сумын 4-р багийн нутаг “*******ы өвөр, Шар чулуут” гэх газарт мал маллаж амьдардаг юм. Манай дүү дээр миний хүрэн азрагатай 8 тооны адуу байдаг юм. Тэгсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай адуу бэлчээрт байж байгаад сураггүй алга болсон. Тэгээд манай дүү надад мэдэгдэж хайж эхэлсэн. 2016 оны 12 дугаар 06-ны өдөр Мааньтын хорихын Авдрант ууланд “адуу байна” гэж сонсоод дүү Амартүвшинг явуулж үзүүлэхэд манай алдсан 8 тооны адуу мөн байсан ба 2 тооны адуу дутсан байсан. Тэгээд Орхон сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. …Тэгсэн 2016 оны 12 оны 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг “Ар булаг” гэх газарт айлын гадаа ******* нь 1 адуу махалж өгсөн байсан. Арьс ширийг нь ******* аваад явсан байсан. Би тэр айлд очиж үзэхэд манай алдсан хамар цагаан хээр халзан байдасны 4 шийр нь мөн байсан ба адууны толгойг өвчсөн байдалтай байсныг гар утсан дээрээ зургийг нь авсан. Энэ хэрэгт би Мөнх-Амьдал гэх залууг сэжиглэж байгаа. Угаасаа айлд очиж манай 1 тооны адууг гаргаад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 15-р тал/,
Гэрч Т.*******ийн өгсөн: “Би ээжийн дүү *******ийнд мал маллаад 2 жил болж байна. ******* эгч нөхөр Сүхбаатар болон 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэгсэн манай холын хамаатан болох ******* гэдэг хүн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирж ******* эгчийнд 4 хоносон. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр *******ын хамт гарч морьдоо услаад би хонио эргүүлэхээр салаад явсан. Тэр үед ******* жижиг сартай, хүрэн ухаа зүсмийн нас гүйцсэн бүдүүн морийг хуучин эмээл хазаар, ногттой нь унаж явсан. Надаас салахдаа ******* нь айлд очиж Улс тунхагласаны баярын “бөх үзнэ” гэж байсан. Тэгээд гэрт ирэхэд ******* ирээгүй байсан. Түүнээс хойш одоог хүртэл ******* эмээл хазаартай морийг нь авчирч өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-н 17-р тал/,
Гэрч Э.*******гийн өгсөн: “...Би Мөнх-амьдрал гэж хүнийг танина. Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар нутагладаг юм. ******* нь өвөө Дагвадорж, эмээ Лхамсүрэн нарын хамт амьдардаг. Би *******тай хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 27-нд манайд ирж нэг хоноход нь уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй. Хөдөө гэртээ ирэхгүй байгаа. Тухайн үед ******* манайд ирэхдээ “сартай, ухаа зүсмийн хүрэн морь унаж ирсэн” гэх мэдүүлэг /хх-н 23-24-р тал/,
Гэрч Д.*******ын өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын эхээр санаж байна, манайд Ням-Осортой адуу авчирч өгсөн. Тэр адууг ******* гэх залуу авчирч зарсан юм билээ. Манай гэрийн ойролцоо Ням-Осор, ******* нар гаргаж янзлаад адууны махыг надад өгсөн. Арьс ширийг нь ******* аваад явсан. Толгой, /шулсан байдалтай/ шийр нь жалганд үлдсэн байсан. Би ганцаараа гэртээ байдаг болохоор яг ямар зүсмийн адуу гаргасныг хараагүй. Дараа нь хэсгийн төлөөлөгч хохирогчтой хамт ирээд “шийр нь мөн байна” гэсэн. Би бол хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Урьд нь надад мал мах авчирч зарж байсан зүйл байхгүй. Би адууны махыг 300000 төгрөгөөр худалдаж авсан. Адууны махыг бол хүнд өгөөд идээд дууссан. Би энэ хоёрыг багаас нь мэднэ. Адууг ******* авчирч Ням-Осор гаргахад нь тусалсан юм билээ. Зарах адуу байна гэхээр нь Ням-Осор над дээр авчирсан юм билээ. Би Ням-Осорт адуу захиж байсан юм” гэх мэдүүлэг /хх-н 20-21-р тал/, Гэрчын өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын сүүлээр гэж санаж байна ******* гэдэг манай нутгийн залуу ирээд манайтай ойролцоо байдаг ******* гэдэг эмээд идэшний адуу зарах гэсэн юм хамт гаргалцаад өгөөч гэж хүрэн морьтой ирсэн. Тэгээд ******* эмээгийн гадна *******ын хамт шар хээр байдас гаргаж янзалсан. Тухайн үед ******* надад өөрийн адуу гэж байсан. Тухайн үед өөр адуу мал авч яваа тухай хэлээгүй. Гаргаж янзалсан адууны шийр болон толгойг шулж үлдээгээд, ширийг нь аваад явсан. Надад мөнгө төгрөг өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-н 22-р тал/, Гэрчгийн өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүрэн азаргатай 8 тооны адуу гэрийн ойролцоо байж байсан юм. Энэ хүрэн азаргатай 8 тооны адуу бол ах Б.*******ын адуу юм. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүрэн азаргатай адуу бэлчээрт байхгүй, ойр хавьд харагдахгүй болохоор нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хайж эхэлсэн. Адуу алга болсон талаар ах Б.*******д утсаар мэдэгдсэн. Адуугаа хайж явахад миний гэрээс 10-20 орчим км зайтай “Ар булаг” гэх газар хэдэн тооны адуу байна гэж сонсоод очиж үзэхэд манай адуу мөн байсан ба 2 байдас дутуу байсан. Алга болсон 2 тооны адуу нь шар хээр шүдлэн байдас, саран дэвсгэртэй хас тамгатай, цагаан амтай тод шар хээр зүстэй, хамар цагаан хээр халзан байдас, хязаалан, шаргал бол биш, саран дэвсгэртэй хас тамгатай. Манай адуунууд “Ар булаг” гэх газар руу бэлчдэггүй, манай унаган адуунууд учир гэрээсээ хол явдаггүй байсан. ... ******* хамар цагаан хээр халзан байдсыг ******* гэх айлд махалж худалдсан байсан. Нийт 8 тооны адуунаас 6 тооны адууг бүрэн олж авсан. 2 тооны адууг олж аваагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-н 26-27-р тал/, Гэрчгийн өгсөн: “...Би Б.*******д 2016 оны хавар хүрэн зүсмийн зөв гуяндаа Монгол Б үсгэн тамгатай азарган үрээг 2500000 төгрөгөөр зарсан юм" гэх мэдүүлэг /хх-н 27-р тал/, Гэрчгийн өгсөн: “..Нөхөр бид хоёр О.*******ыг ирж батлан даалтад авсан. Батлан даалтад авсан өдрийн маргааш буюу 2017.01.06-ны өглөө Орхон аймагт байх манай гэрээс Булган аймгийн Цагдаагийн газар орно гэж өглөө гараад орой 18 цагийн үед “цагдаа дээр оччихоод ирлээ, нэг дэх өдөр ир гэж байна” гэж хэлээд ирсэн. Тэр орой манай гэрээс гарч яваад дахиж ирээгүй холбоо бариагүй хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон. Яагаад оргон зугтаасан талаар бол мэдэхгүй. Энэ хугацаанд хаана хэнтэй юу хийж явсан талаар мэдэхгүй. Манай гэр болон хөдөө байдаг гэртээ огт ирээгүй. ...О.*******ыг хаагуур хэнтэй нийлж нөхөрлөдөг талаар бол мэдэхгүй" гэх мэдүүлэг /хх-н 18-19-р тал/, Гэрчийн өгсөн: “...Ах дүү нараас Дашзэвэгийнд уул нь очдог юм. Тэд нар нь батлан даалтанд авсан тэгээд сураггүй болсон. Одоо хаана байгааг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-н 28-р тал/, Гэрчгийн өгсөн: “...Ах дүү нараас Дашзэвэгийнд уул нь очдог юм. Тэд нар нь батлан даалтад авсан. Тэгээд сураггүй болсон. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Дашзэвэг нь эхнэрийн хамт одоо хөдөө манай малыг харж байгаа. Хөгшин бид хоёр Булган болон Эрдэнэтэд эмнэлгээр явах ажилтай байгаа юм” гэх мэдүүлэг /хх-н 29-р тал/, Гэрчийн өгсөн: “О.******* бол манай эхнэр Пүрэвсүрэнгийн төрсөн дүү *******ын хүү байгаа юм. Би О.*******ыг хулгайн хэрэг хийсэн талаар бол мэдэхгүй. Тэгээд цагдаад шалгагдах болсон батлан даалтад авах хүн хэрэгтэй гэж О.******* хэлэхээр нь эхнэр бид хоёр ирж батлан даалтад авсан. Тэгээд батлан даалтад авсан өдрийн маргааш буюу 2017.01.06-ны өглөө Орхон аймагт байх манай гэрээс Булган аймгийн цагдаагийн газар орно гэж гараад орой 18 цагийн үед “цагдаа дээр оччихоод ирлээ, нэг дэх өдөр ир гэж байна” гэж хэлээд ирсэн. Тэр орой манай гэрээс гарч яваад дахиж холбоо бариагүй, хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон. Яагаад оргон зугтаасан талаар бол мэдэхгүй. Энэ хугацаанд хаана хэнтэй юу хийж явсан талаар мэдэхгүй. Манай гэр болон хөдөө байдаг гэртээ огт ирээгүй. Орхон аймагт байхдаа цагдаад баригдсан сонссон” гэх мэдүүлэг /хх-н 30-р тал/ Гэрчгийн өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын дунд үе гэж санаж байна. ******* тааралдаад Орхон аймагт манайд хэсэг байхыг гуйсан. Тухайн үед манай гэрийнхэн хот явсан болохоор би гэртээ байхыг зөвшөөрсөн. Надад хэлэхдээ “хөдөө байдаг гэртээ очиж чадахгүй байна, эмээ өвөөгөөс айгаад байна” гэж байсан. Надад гэмт хэрэг үйлдээд цагдаад шалгагдаж байгаа талаараа яриагүй. О.******* манайд мах болон ямар нэг эд зүйл авчраагүй. Заримдаа гадуур гардаг байсан. Хаагуур юу хийж явдаг байсан талаараа хэлдэггүй байсан” гэх мэдүүлэг/хх-н 31-р тал/, Шүүгдэгч О.*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Булган аймгийн Орхон сумын нутаг *******ы өвөр гэх газар ******* гэдэг айлд очиж нэг хоноод өглөө нь Амартүвшин гэдэг айлын ойролцоо *******ы өвөрт бэлчээрт байсан хүрэн азаргатай 8 тооны адууг тууж “Ар булаг” гэдэг 20 орчим км зайтай газар руу ******* эгчийнхээс худлаа хэлж авсан хүрэн морьтой тууж очоод хээр халзан, шар хээр 2 байдсыг номхон болохоор нь барьж аваад унаж явсан хүрэн морины мяндсан ногтоор холбож уяад ******* гэдэгт хээр халзан байдсыг нь 300000 төгрөгөөр зарж, гаргаж янзалж өгсөн. ******* эмээгийн гадаа шийр, толгойг нь шулж хаяад, ширийг нь шар хээр байдастай хамт авч яваад Орхон аймгийн төвд танихгүй эрэгтэй хүнд байдсыг 250000 төгрөгөөр, ширийг нь түүхий эд авна гэхээр нь танихгүй эрэгтэй хүнд 25000 төгрөгөөр худалдсан. Шар хээр байдсыг зарах гээд явж байхад хүрэн морь эцэхээр нь эмээл, хазаарыг нь аваад тавиад явуулчихсан. Тэр хүрэн морь одоо болтол олдохгүй байгаа. 2 адуу зарсан мөнгөөр архи ууж үрээд дуусгасан. ******* эмээд хулгайн адуу гэж хэлээгүй. Өөрийн адуу гэж хэлсэн. Хээр халзан байдсыг гаргахад Ням-Осор гэдэг хүн надад тусалсан. Мөн хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Амартүвшингийн үлдсэн 6 адууг нь Арбулагт хээр орхисон. Надад *******, Амартүвшин нараас авах авлага байхгүй. *******ийн эмээл, хазаартай морийг худлаа хэлж авч яваад алга болгосон. Амартүвшингийн гаднаас 8 тооны адууг мөнгө олох зорилгоор хулгайлсан. Адуу зарсан мөнгийг ганцаараа үрж дуусгасан гэх мэдүүлэг /хх-58-61 тал, “...Надад хууль сануулж манай ах, эгч хоёрт намайг батлан даалтад өгсөн. Надад таслан сэргийлэх арга хэмжээ авсныг мэдэж байсан. Би мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирээгүй, гэртээ очихгүй Эрдэнэт хотод найз Идэрхангайгийн гэрт нь байсан. Найз Идэрхангайд хэрэгт шалгагдаж байгаагаа хэлээгүй. Өөрийн хайнга зангаас болоод утсаар ярихгүй хэлэхгүй алга болсон нь миний буруу. Намайг ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлж дарамталсан зүйл байхгүй. Хийсэн хэргээ өөрөө хүлээн, гэмшиж байна. Гэртээ очихгүй хэл сураггүй алга болсон нь миний буруу” гэх мэдүүлэг /хх-н 62-64-р тал/, Хөрөнгийн үнэлгээ Лэндс ХХК-ийн үнэлгээний шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №17-48 тоот 1. Б.*******ийн алдсан 1 тооны нас гүйцсэн тарган морийг 600000 төгрөг, 2. Хуучин модон эмээл, суран тоногтой 1 ширхэг 315000 төгрөг, 3. Суран хазаар, төмөр амгаатай 1 ширхэг 45000 төгрөг 4. Суран ногт 1 ширхэгийг 54000 төгрөг нийт хохирлын хэмжээг 1014000 төгрөг гэх дүгнэлт /хх-н 34-37-р тал/ Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №17-49 тоот 1. Б.*******ын алдсан 1 тооны соёолон насны хүрэн азаргыг 1000000 төгрөг, 2. 6 тооны шүдлэн байдсыг 2400000 төгрөг, 3. 1 тооны хязаалан байдас 500000 төгрөг нийт хохирлын хэмжээг 3900000 төгрөг гэх дүгнэлт /хх-н 42-44-р тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7 тал/, О.*******ыг сэжигтнээр тооцож, батлан даалтанд авсан мөрдөн байцаагчийн тогтоол /хх-47,58 тал/,, нарын гаргасан баталгаа /хх-48-49 тал/, сэжигтэн, яллагдагчаар цагдан хорьсон тухай шүүгчийн захирамж /хх-55, 57 тал/, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол, тэмдэглэл /хх-58-64 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70 тал/, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүгдэгч О.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Дундат” гэх газраас иргэн Б.*******ийн эмээл, хазаартай морийг “услаад ирье” гэж хэлж итгэл эвдэх замаар залилан авч 10140000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас Б.*******ын 8 тооны адууг хулгайлж 3900000 төгрөгийн хохирол учруулсан, дээрхи үйлдэлдээ сэжигтнээр тооцогдож, бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.*******, Б.*******, гэрч Т.*******э, Э.*******, Д.*******,,,,,,,, нарын өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шар өнгийн эмээлийн модтой, шаргал өнгийн хивсэн гөлөмтэй, хар төмөр дөрөөтэй, суран ганзагатай, эсгий тохомтой эмээлийг хохирогч Б.*******т хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн дээрхи хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч О.*******ыг шунахайн сэдэлтээр бусдын олон тооны мал хулгайлсан, мөн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******т 1014000 төгрөгийн, Б.*******д 3900000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч О.*******д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч О.*******ын энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүйг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг бусдын олон тооны малыг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоногийн хорих ял дээр мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялын зарим буюу 1 /нэг/ сарын хорих, 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын баривчлах ялын зарим буюу 20 /хорь/ хоногийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч О.*******д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар шүүгдэгч О.*******ын цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.*******, Б.******* нар нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД