Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00053

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Иргэдийн төлөөлөгч А.Ялалт,
Хохирогч Ц.Оюунцэцэг, И.Чимэддорж,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Алтанцэцэг,
Иргэний хариуцагчийн төлөөлөгч М.Баярчулуун,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Г.Эрдэнэчимэг, Ц.Энхтуяа, Х.Оюунбат,
Шүүгдэгч Б.Загд-Очир, Д.Төмөр-Очир, Д.Эрдэнэбилэг, Ш.Баасанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Бямбасүрэнгийн Загд-Очир, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Баярсайханы Эрдэнэбилэг, Шатарын Баасанбаяр, Доржпаламын Төмөр-Очир нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201406000308 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 10-нд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 8Б гудамжны 5-22 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Бямбасүрэнгийн Загд-Очир /РД:АК88101011/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 26-нд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 3-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дээвэр овогт Шатарын Баасанбаяр /РД:ФА93032659/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 15-нд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн 16-17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баярсайханы Эрдэнэбилэг /РД:АК90101517/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 17-нд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 2-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хан-Өндөр овогт Доржпаламын Төмөр-Очир /РД:АК92061711/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Загд-Очир нь давтан үйлдлээр дангаар болон бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 28972500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан,
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж 19390000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Баасанбаяр нь давтан үйлдлээр бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 10240000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Төмөр-Очир нь бусадтай бүлэглэн машин механизм ашиглаж Ч.Отгонбатын 12 тооны хонийг хулгайлж 960000 буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Загд-Очир: Мөрдөн байцаалтын шат болон өмнөх шүүх хуралдаанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ш.Баасанбаяр: Мөрдөн байцаалтын шат болон өмнөх шүүх хуралдаанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй, хохирогч нараас уучлал гуйж байна. Хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг: Мөрдөн байцаалтын шат болон өмнөх шүүх хуралдаанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. Гэм буруугийн талаар маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Төмөр-Очир: Мөрдөн байцаалтын шат болон өмнөх шүүх хуралдаанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй. Би хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Оюунцэцэгийн өгсөн: Би өмнөх шүүх хуралдаанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Загд-Очир, Баасанбаяр, Эрдэнэбилэг нар манайд ирсэн бөгөөд надад хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ хэлсэн. Мөн надаас уучлалт гуйсан. Шүүгдэгч Эрдэнэбилэг миний хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Эрдэнэбилэг гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн байх. Шүүгдэгч Загд-Очир, Баасанбаяр нар миний хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж намайг хуурсан, хохирол төлбөрөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Хохирогч И.Чимэддоржийн өгсөн: Миний хулгайд алдсан гэх үнээ мах, сүүний чиглэлийн эрлийз, сайн үнээ байсан. Үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр үнээний үр төл, саалийг тооцоогүй байгаа. Ийм учраас үнэлгээний шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгч Эрдэнэбилэг хохирол төлбөрийг төлсөн. Үүнээс харахад шүүгдэгч Эрдэнэбилэг нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ ойлгож ухамсарласан байдал харагдаж байна, түүний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Харин шүүгдэгч Загд-Очирт хохирол төлбөрийг төлж барагдуулах сэтгэл огт байхгүй, шууд л хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжгүй гэдэг. Шүүгдэгч Загд-Очирыг гэмт хэрэг үйлдсэн гэдгээ ухамсарлаж ойлгохыг хүсч байна. Хохирол төлбөрөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийн өгсөн: Мөрдөн байцаагч Мөнхбат 2016 оны 09, 10 дугаар сард энэ хэргийн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаагаар Архангай аймгийн Хайрхан сум, Булган аймгийн Баян-Агт, Сайхан сумуудаар нийт 980 км явж, 275500 төгрөгийн шатахуун зарцуулсан. Үүнийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагчийн төлөөлөгч М.Баярчулууны өгсөн: Эд мөрийн баримтаар хураан авсан дээлээс хурган дээл 1, хурган дээлийн дотор 2 алга болсон асуудлаар Булган аймгийн Цагдаагийн газар иргэний хариуцагчаар татагдсан. Хэрэгт 1 дээлийг 150000 төгрөгөөр, дээлийн 2 дотрыг тус бүрт нь 100000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Ингээд нийт 350000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг Булган аймгийн Цагдаагийн газар төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг,
201406000308 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч С.Чимэдцэрэн И.Чимэддорж, Ч.Отгонбат, Ц.Оюунцэцэг, Ө.Батбаатар, З.Өлзийбадрах, Ч.Батаа, П.Данзанравжаа, О.Дорж, Н.Саруул-Ирээдүй, Т.Амгалан, Ц.Ганхуяг, Л.Янжиндулам, Ш.Давааням /хх-71-76, 98, 128, 132, 140, 143, 155, 165, 171, 199, хх-2-411, 478-484, хх-5-209, хх-6-128-132 тал/, гэрч Э.Өсөхбаяр, Б.Эрдэнэбаяр, Б.Доржсүрэн, Х.Баасандорж, Б.Гэрэлт-Од, Ө.Байгалмаа, П.Амарсайхан, Ц.Энхбат, М.Түмэннасан, Т.Түмэнжаргал, Г.Батсуурь, Б.Батжаргал, П.Батаа, Ж.Намхай, Г.Адарсүрэн, У.Магсар, С.Лигрээ, Б.Баярмөнх, С.Болдсайхан, Ш.Даваадорж, Ч.Бат-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ, О.Эрдэнэбаатар, Э.Балжинням, Ц.Лхагва-Очир, Г.Цэцэнбилэг, Ч.Нямдорж, Д.Дөлгөөн, Ө.Алтансувд нарын мэдүүлэг /хх-79, 84, 87, 105, 158, 159, 161, 173-177, 203, 207, 215, 228, хх-2-412-414, 485-499 тал/, /, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-29, 45, 54, хх-2-425-426 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-30-35, 40-42 , 56-59 , хх-2-429-441 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-1,43, хх-2-423-424 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл хх-62-67, 95-97, 104-103, 122-125, 130-131, 136-138, 148-153, 162-164,194-198, 205-206/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-11-20, 13-16, хх-2-451-467, хх-5-228 тал/, тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар /хх-17, 19-20 тал/, ХААН банкны тодорхойлолт /хх-15 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-23, хх-2- 468-469, 472 тал/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-24-25 тал/, бичиг баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-26 тал/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх-27 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-2-470, 473, 476 тал/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргасан тогтоол /хх-2-477 тал/, “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын мэргэшсэн үнэлгээчдийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүд /хх-5-100-189, 220-227, 135-141 тал/, хувцас таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-5-194 тал/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-363-385 тал/, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-4-29-32, 34-41, 63-70, 75-76, хх-3-737-741, хх-5-106, 211 тал/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг таниулж, шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь дараах байдлаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч Б.Загд-Очир, Б.Эрдэнэбилэг нар нь бүлэглэн:
1. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн Урд хорооны 4-5 тоотод оршин суух иргэн Н.Саруул-Ирээдүйн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 960000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...Сумын төвийн зүүн урд хороолол руу зааж явсаар урд хорооны 4-5 тоот хашаанд байх улаан хүрэн өнгийн, хөх дээвэртэй модон дүнзэн байшинг зааж ирээд хашааны зүүн талаар давж ороод байшингийн хаалгыг төмөр иштэй сүхээр цохиж цоожийг нь эвдсэн...авдар дотроос эмэгтэй хүний хурган дотортой дээл, эрэгтэй хүний гадар өнгөгүй, урт үзүүрсгэн дотор, мөн эрэгтэй хүний хромон гутал зэргийг авсан. Эрдэнэбилэгийн хамт аксент машинтай, оны өмнө 12 дугаар сарын эхээр явсан гэж заан мэдүүлсэн сэжигтэн Б.Загд-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа /хх-194 тал/, хохирогч Н.Саруул-Ирээдүйн ...Эд зүйлсээ бүртгэхэд авдар дотор байсан эмэгтэй хүний хурган дотортой, ягаан өнгөтэй, пүүсүү гадартай дээл, эрэгтэй хүний гадар өнгө татуулахаар бэлдчихсэн байсан дээлийн хурган дотор, эрэгтэй хүний 41 размерийн орос хромон гутал зэрэг байхгүй байсан. Гомдолтой байна, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ биз ...гэх мэдүүлэг /хх-200 тал/, гэрч Ж.Намхайн ...Саруул-Ирээдүй нь манай хүү юм. Булган аймгийн төвд амьдарч байгаа ...авдар дотроос нь эрэгтэй, эмэгтэй хүний үстэй дээл, хүүгийн өөрийнх нь хромон гутал зэрэг нь алга болсон байна ...гэх мэдүүлэг /хх-203 тал/, алдагдсан эд зүйлийн үнэлгээг “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-6-138 тал/ зэрэг нотлох баримтуудаар,
2. 2013 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутаг “Тагш толгой” гэх газраас И.Чимэддоржийн нэг үхрийг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн И.Чимиддоржоос гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-39/, ...хэрэг явдал гарсан гэх газар нь Сайхан сумын 5 дугаар багийн нутаг “Тагш толгой” гэх газар байх бөгөөд малын сэвс мэт зүйлүүдийг шувуунууд идсэн байдалтай...сэвснээс хойш 5м орчим зайд тээврийн хэрэгслийн мөр байсныг бэхжүүлэн авав гэх ...хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-40-42/, ...2013 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Эрдэнэбилэг бид хоёрын 18-33 УБИ дугаартай, улаан хүрэн өнгийн машинтай явж байгаад нядалсан үхрийн сэвс гэж заан мэдүүлсэн сэжигтэн Б.Загд-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-101/, хохирогч И.Чимиддоржийн ... 2013 оны 12 дугаар сарын 22-оос 23-ны үед манай үхрийн тал нь байхгүй байсан. Би үхрээ гадуур хайсан. Гэтэл манайхаас хойд талд Тагш толгой гэх газарт нэг үнээний сэвс гүзээтэйгээ, гэдэс дотортойгоо царцанги байдалтай байж байсан, үхрээ бүртгэхэд нас нийлсэн бүдүүн, эрлийз саарал зүсмийн үнээ маань байхгүй байсан. Манай үнээ их том биетэй, хээлтэй, хавар тугалах байсан. Тухайн газарт гүзээтэй сэвс болон их том хээлийг нь орхисон байсан ба машины дан, хээ муутай дугуйны мөр цасан дээр их муу гарсан байсан. Би үнээгээ 1200000 төгрөгөөр үнэлнэ ... гэх мэдүүлэг /хх-76/, гэрч Б.Гэрэлт-Одын ...2013 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө би гэртээ байсан...шөнө ямар нэгэн сонсож мэдсэн зүйл байхгүй ... И.Чимиддорж гуайнх үхрээ алдсаныг 2 хоногийн өмнө л сонссон гэх мэдүүлэг /хх-105/, И.Чимиддоржийн малын А дансны хуулбар /хх-112/, 900000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-5-182/ зэрэг нотлох баримтуудаар,
3. 2013 оны 7 дугаар сард болон 12 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын нутгаас О.Доржийн цагаан хонгор морь, эр үхрийг тус тус хулгайлж 2200000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэн О.Доржоос гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-54/, ...хэрэг учрал болсон гэх газар нь Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг “Улаалзганы үзүүр” гэх газар байх Т.Түмэнжаргал гэх айлын хаваржаан дээр үйлдэгдсэн байв. ...хаваржааны дотор талд шулсан гэх үхрийн 1см х 0,5см хэмжээтэй сэвс мэт зүйл, түүний баруун талд 60см х 40см хэмжээтэй газар цус мэт зүйлээр бохирлогдсон байв гэх ...хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-56-57/, Хайрхан сумаас гарч явсаар зүүн хойд зүгт зааж 35км зайд байрлах хаваржаанд ирэхэд энэ хаваржаан дээр үхрүүд хэвтэж байснаас нэг үхрийг шахаж барьж аваад махлан шулсан. ...Эрдэнэбилэг бид 2 аксент машинтай явсан гэж заан мэдүүлсэн сэжигтэн Б.Загд-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-162/, хохирогч О.Доржийн өгсөн: ... 2013 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хайрхан сумын асгат багийн Шовгорын үзүүр гэх газарт байх Онхооноо гэх залуугийн хаваржаанд манай нас гүйцсэн халтар, алаг зүсмийн том биетэй шарыг махлан авч явсан байсан. Уг газар дээр дан дугуйтай машины мөр гарсан байсан. Мөн хашааны банзыг нь тавьж байгаад махаа тавьсан бололтой байсан. Энэ үеэр манай ойр орчимд улаан өнгийн жижиг машин явж байсан сураг гараад Архангай, Булган аймгийн цагдаа нараар сураг гаргуулж байсан. ... 2013 оны 6,7 дугаар сарын орчимд хонгор зүсмийн морио бэлчээрээс нь алдсан, энэ морийг 1 удаа уяж байсан ...гэх мэдүүлэг /хх-165-166/, гэрч С.Түмэннасангийн ...2013 оны 12 дугаар сарын 15-ны өглөө Түмэнжаргал ахтай тэдний хаваржаан дээр нь очтол нэг үхрийг шулаад хашааны гадаа үхрийн толгойг, хашааны дотор гэдсийг нь тавьсан байсан гэх мэдүүлэг /хх-173/, гэрч Т.Түмэнжаргалын ...2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үхэртээ явж байтал манай хаваржааны хашаан дотор үхрийн цувдаа, гадна нь толгой нь байсан...би шууд хараад л таньсан Доржийн цох цагаан шар гэдгийг гэх мэдүүлэг /хх-174/, гэрч Г.Батсуурийн ...Дорж ахын үхрийг Түмэнжаргал ахын хаваржаан дээр шулсан байсан, очиж үзэхэд үхрийн толгой, гэдсийг нь гаргаад тавьсан, дан дугуйтай машины мөр байсан гэх мэдүүлэг /хх-176/, гэрч Б.Батжаргалын ...2013 оны 12 дугаар сарын 15-ны өглөө манайд Дорж гуай ирээд хонь тарьж байхад Түмэнжаргал ах ирээд хойно манай хаваржаан дээр үхэр шулсан байна гэж хэлсэн, тэгээд Түмэннасан, Түмэнжаргал ахтай хамт миний мотоцикльтой очиж үзэхэд Дорж ахын цох цагаан шар шулагдсан байсан гэх мэдүүлэг /хх-177/, “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-5-182/ зэрэг нотлох баримтуудаар,
4. 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн Эрээн гэх газраас Т.Амгалангийн тугалтай үнээг хулгайлж 850000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...2013 оны 6 дугаар сард Эрээний уурхайн орчмоос айлын гадна байсан улаан зүсмийн үнээг тугалтай нь ачиж явсан. Эрдэнэбилэг бид хоёр портер машинтай явсан ба энэ үхэр тугал нь Эрдэнэбилэгийн аавынд амьд байгаа гэж заан мэдүүлсэн сэжигтэн Б.Загд-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа /хх-194/, хохирогч Т.Амгалангийн ... Манайх одоо байгаа Сайхан сумын 6 дугаар багийн нутаг Эрээн гэх газарт жилийн 4 улиралд нутагладаг. 2013 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө одоо байгаа газар гэрийн гаднаас улаан зүсмийн духан дээрээ бага зэрэг цагаантай хар халзан тугалтай, нас гүйцсэн үнээгээ хулгайд алдсан …гэх мэдүүлэг /хх-207/, гэрч С.Баярсайханы ...2013 оны 7 дугаар сарын 02-нд өөрийн хүү болох Эрдэнэбилэгийн найз Б.Загд-Очир хашаандаа байшин барьж байгаа мөнгөний хэрэг болоод байна, үнээ зарна гэхээр нь би өөрийн хязаалан эр үхрээр сольж авсан...гэх мэдүүлэг /хх-214/, малын үнэлгээг тогтоосон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-5-220/, С.Баярсайханаас тугалтай үнээ хураан авч хохирогч Т.Амгаланд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-212-213/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Б.Загд-Очир, Б.Эрдэнэбилэг, Ш.Баасанбаяр нар бүлэглэн:
1. 2013 оны 10 дугаар сарын сүүлээр Булган аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутаг “Тал булаг” гэх газраас Ө.Батбаатарын хотноос 3 хонь хулгайлж 360000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...Эрдэнэбилэг, Баасанбаяр бид 3 аксент машинтай явж 2013 оны 10 сарын сүүлээр энэ хавьд хаваржаанд байсан шинэ гэртэй айлын гадна задгай хашаанаас 3 хонь барьж авч явсан гэж заан мэдүүлсэн сэжигтэн Б.Загд-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-130/, хохирогч Ө.Батбаатарын ...Булган аймгийн Сайхан сумын Тал булаг гэх газар нутаглаж байсан ...11 сарын эхээр өвөлжөөндөө буусан ганц гэрээрээ байсан. ...Хулжийн гол манайхаас 5 км хүрэхтэй, үгүйтэй газар байдаг юм. ...Хонио сардаа 1, 2 удаа тоолдог, тухайн үед нь хонь дутдаг байсан. 11 сард хэдэн тооны, ямар зүсмийн, ямар насны хонь дутсан байсныг мэдэхгүй байна. ...Үнэлгээний комиссын гаргасан үнэлгээг зөвшөөрч байна. Хохирлыг минь барагдуулчих юм бол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-132-133/, малын А дансны хуулбар /хх-135/, малын үнэлгээг тогтоосон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-5-220/ зэрэг нотлох баримтуудаар,
2. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Улаан давааны өвөр” гэх газраас С.Чимэдцэрэнгийн 23 хонь, 4 ямааг хулгайлж 2080000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Х.Баасандоржоос гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-29/, ...хаваржааны урд талд ертөнцийн зүгээр баруун талаас арын дугуй нь давхар машин ирж зогсоод 3 хэсэг цементэн хавтан, хар модны холтос буулгаад хаваржааны баруун талын хаалган дээр ухарч зогссон мөр байв гэх ...хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-30-35 тал/, ... Эрдэнэбилэг, Баасанбаяр нарын хамт Эрдэнэбилэгийн эзэмшлийн 55-49 ДАР улсын дугаартай машинтай ...айлын гадаа хотолсон хониноос таслаж уг хаваржаан дээр хашиж байгаад барьж авч ачиж явахдаа ...энэ хавтанг хаясан гэж зааж мэдүүлсэн сэжигтэн Б.Загд-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-63/, хохирогч С.Чимэдцэрэнгийн ...2013 оны 11 сард өөрийн хоттой хонин дотроос 23 тооны хонь, 4 ямаа алдсан. Эм хонийг 130000 төгрөгөөр, шүдлэн хонийг 130000 төгрөгөөр, эр ямааг 120000 төгрөгөөр, шүдлэн ямааг 70000 төгрөгөөр тус тус үнэлж байна... гэх, ...хонийг нас насаар нь тоолсон ба 3 тооны шүдлэн эр хонь, 20 тооны эм хонь, 4 тооны эм ямаа дутсан байгааг мэдсэн гэх мэдүүлэг /хх-71, 74/, гэрч Э.Өсөхбаярын ...2013 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 10 цаг өнгөрч байхад манай гэрээс зүүн урд талын хошууг тойроод хэсэг хонь гарч ирж манай хоньтой нийлсэнийг Доржсүрэн ах “Баасандоржийн хонь байна” гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-79-80/, гэрч Б.Эрдэнэбаярын ...Баасандоржийнх манай баруун талд өвөлждөг. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө манайхнаас урагш байдаг Батаа гуайн хонинд Баасандоржийн хонь нийлсэн байхыг малын имээр нь мэдсэн ...гэх мэдүүлэг /хх-82/, гэрч Б.Доржсүрэнгийн ...2013 оны 11 дүгээр сарын 21-ны өглөө манай хоньтой хонь нийлсэн. Тэгтэл Баяраа /Эрдэнэбаяр/ ах хонийг хараад Баасандоржийн хонь байна гэж таньсан. Тэгээд Баасандоржийг хонио алдсан гэдгийг мэдсэн ...гэх мэдүүлэг /хх-84/, гэрч Х.Баасандоржийн ...манайх өөрсдөө 310 орчим тооны хонь, 280 орчим тооны ямаатай. Хонио тоолоход 23 тооны хонь, 4 тооны ямаа алга болсон байсан ...гэх мэдүүлэг /хх-87-88/, 3080000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-5-220/ зэрэг нотлох баримтуудаар,
3. 2013 оны 12 дугаар сарын 28-ны орчим Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн Уурхайн төвд оршин суух Ц.Оюунцэцэгийн байшинд нэвтрэн эд зүйл ямаа хулгайлж 920000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ц.Оюунцэцэгээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-45-46/, ...хаяг тодорхойгүй цэнхэр модон хаалга бүхий дүнзэн байшинтай хашааны гадна ирж зогсоод ...2 модон авдар байхлаар нь цоожийг нь хөшиж дотроос нь үстэй дээл авсан. 2013 оны 12 дугаар сарын 26-ноос 27-ны үед Эрдэнэбилэг, Баасанбаяр бид 3 аксент машинтай явсан гэж заан мэдүүлсэн сэжигтэн Б.Загд-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-122/, хохирогч Ц.Оюунцэцэгийн ...2013 оны намраас би хүүхдийн хамт Булган аймгийн Булган суманд өвөлжиж, байшингаа эзгүй үлдээсэн. 2013 оны 12 дугаар сарын сүүлээр манай эзгүй байсан байшинд хулгай орчихсон байна гэж хүн хэлсэн. Намайг байшиндаа очиход цоожийг нь хөшөөд цүүг нь татаж ороод модон авдарт байсан үстэй дээл, элдэхээр бэлтгэж гандсан хурганы арьс, хөвөнтэй дээл, тэрлэг дээл, эмээлийн 10 завхай мөнгөн хэрэглэл зэргийг хулгайлсан байсан. Ийм учраас цагдаагийн газарт мэдэгдсэн. ...Манайхыг эмээлийн мөнгөн хэрэглэлтэй гэдгийг манай Булган аймгийн Сайхан сумын Уурхайнхан мэддэг. Эд хөрөнгөө алдсандаа гомдолтой байна ...гэх мэдүүлэг /хх-128/, алдагдсан эд зүйлийг үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-232/ зэрэг нотлох баримтууд, гэрч У.Магсарын ...1966 оноос энд амьдарч байгаа Оюунцэцэгийг танина, манай хойд талд хэдэн гудамжны цаад талд байдаг. ... тэдний 10 завхай эмээлийн хэрэглэлийг харж байгаагүй, ....талийгаач нөхөр Тулгын аав, ээжийг бол мэднэ, яг 10 завхай байсныг хараагүй, хүнээс ч сонсож байгаагүй гэх мэдүүлэг /хх-412/, гэрч С.Лигрээгийн ...2012 оны 1 дүгээр сараас багийн иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байгаа, Оюунцэцэгийг танина, манай багийн айл. ...Мөнгөн эдлэл, 10 завхай хэрэглэлтэй байхыг нь бол мэдэхгүй. Амьдралын хувьд манай багийн айлууд дундаа ер нь хэцүү амьдралтайд тооцогддог зээл, тусламжинд хамрагдаж явдаг айл. Эцэг, эхийг нь сайн мэдэхгүй, нөхрийг нь бол сайн мэднэ, тийм эмээл хэрэглэж байхыг нь хараагүй, хүнээс ч сонсож байгаагүй ...гэх мэдүүлэг /хх-413/, 920000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-6-135/, Прокурорын 10 завхай эмээлийн хэрэглэл хулгайлсан гэх үйлдлийг нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 5/13 дугаартай тогтоол /хх-5-32/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл зэрэг нотлох баримтуудаар,
4. 2013 оны 12 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн 13-6 тоотод оршин суух П.Данзанравжаагийн гэрт нэвтрэн эд зүйл хулгайлж 4320000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...Хайрхан сумын гэр хорооллын урдаасаа хоёрдугаар гудамжны баруун талаасаа 2 дахь ногоон өнгийн, төмөр хаалга бүхий хүрэн модон хашааг зааж гадна нь ирэв. Хашааны хаалгаар орж хашаанд байх монгол гэрт цоожийг нь эвдэн орж авдар дотроос 8 билүү 9 ширхэг дээл, хамгамал, хутга, сум, нэг нүдний дуран, гар чийдэн, нэг шил архи зэргийг авсан. Ингэж явахад ...Эрдэнэбилэг, Баасанбаяр нарын хамт улаан, аксент машинтай явж байсан гэж заан мэдүүлсэн сэжигтэн Б.Загд-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-148/, хохирогч П.Данзанравжаагийн ...хотод байхад 2013 оны 12 дугаар сарын 28-ны өглөө хажуу айлын Амарсайхан гэдэг хүүхэн “танай хаалга онгойчихсон, цоожийг нь хөшөөд онгойлгочихсон байна. Хаалгаар чинь харахад гэр доторх зүйл эмх замбараагүй болчихсон байна” гэж утсаар ярихаар нь Архангай аймгийн Хайрхан сумын хэсгийн төлөөлөгчид хэлчих гэж хэлсэн. ...Эд зүйлсээ бүртгэж үзэхэд миний өмсдөг байсан шилүүлсэн нударгатай, хурган дотортой, фосфортой товчтой, ногоон өнгийн дээл, миний өмсдөг байсан ягаан минчүү, том дугуй хээтэй, нарийн хурган дотортой үстэй дээл, манай эхнэрийн өмсдөг байсан үргэлжилсэн навчин хээтэй, ногоон торгон, хурган дотортой дээл, шар ногоон өнгийн, дугуй хээтэй торгоор хийсэн улаан хоргойгоор эмжсэн хурган дотортой дээл, үргэлжилсэн цэцгэн хээтэй, хар өнгийн, ногоон саатай эмжээртэй, хурган дотортой дээл, дээр үеийн цулгуй цэнхэр минчүүгээр хийсэн, эмжээр нь ногоон хоргой, хурган дотортой дээл, ногоон даавуун өнгөтэй, хурган дотортой, хуучивтар дээл, цэнхэр давуун өнгөтэй, үстэй хуучивтар дээл, эрэгтэй хүний, хар эмжээртэй, хүрэн даавуун тэрлэг дээл, япон жад, дайз, 100 орчим сум зэрэг ангийн иж бүрдэл, шар даалимбан дээр угалз оёсон хатгамалууд, монгол гутал хийх гэж хадгалж байсан хар, ногоон сарьс, эмэгтэй хүний, том навчин хээтэй, захаараа цацагтай, эрээн нөмрөг 2 ширхэг, Өмнөговийн улаан гоёоны архи алдагдсан байсан. ...Алдсан эд зүйлээ эрж хайхдаа 500000 төгрөгийн зардал гаргасан. Насаараа хадгалсан аав, ээжээс минь уламжилж ирсэн эд зүйлээ алдсан учраас надад маш их гомдолтой байна. ...Тухайн эд зүйлээ алдсан өдөр нэг нүдний дуран, америк улсын усны хамгаалалттай гар чийдэн зэрэг алга болсон байна лээ ...гэх мэдүүлэг /хх-154-157/, гэрч Ө.Байгалмаагийн ...гэрийн болон хойморын авдрын цоожийг бүгдийг нь хөшиж онгойлгоод доторхи зүйлсийг нь авсан байсан ...гэх мэдүүлэг /хх-158/, гэрч П.Амарсайханы ...Манай хажуу талын айлын Данзанравжаа, эхнэр Байгалмаа нар 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу явсан. 2011 оноос хойш Улаанбаатар хот явахдаа манай гэрийг харж байгаарай гэж захиад явдаг. 2013 оны 12 дугаар сарын 28-ны өглөө Данзанравжаагийн гэрийн хаалга эвдэрсэн байсан. Би энэ талаар Байгальмаагийн гар утас руу залгаж хэлээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. ...Данзанравжаа, Байгалмаа нараас сонсоход 8 ширхэг хурган дотортой дээл, хатгамал зэрэг эд зүйл алга болсон гэж байсан ...гэх мэдүүлэг /хх-159-160/, 4320000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-6-135/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл зэрэг нотлох баримтуудаар,
5. 2013 оны 5 дугаар сараас 2013 оны 12 дугаар саруудад Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутгаас З.Өлзийбадрахын зөв талын гуян дээрээ нар, саран тамгатай, улаан хээр, хээр зүсмийн 2 морь, зөв гуян дээрээ С үсгэн тамгатай, хээр зүсмийн, 2 чих нь хулгар морь, хар зүсмийн соёолон эр үхэр, бөөр алаг, хар зүсмийн нас гүйцсэн эр үхрийг шүүгдэгч Б.Загд-Очир, Б.Эрдэнэбилэг нар бүлэглэж, 10 хонийг шүүгдэгч Б.Загд-Очир, Б.Эрдэнэбилэг, Ш.Баасанбаяр нар бүлэглэн тус тус хулгайлж нийт 6000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь сэжигтэн Б.Загд-Очир Хулж гэх газраас хөдлөн уг газраас чанх баруун тийш зааж 2 адуу ачсан газрыг зааж, мөн баруун талд харагдах уулын энгэрт харлан харагдах бууцыг зааж тэнд зусаж байсан айлын араас бэлчээрт байсан хониниоос нь тасдаж урд байсан хаваржаан дээр хаашиж ачсан, адууг ачихад 2013 оны хавар Эрдэнэбилэгийн хамт 55-49ДАР гэсэн портер машинтай явсан, хонь авахад Эрдэнэбилэг, Баасанбаяр нарын хамт портер машинтай явсан гэж заан мэдүүлсэн сэжигтэн Б.Загд-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-136/, ...хохирогч З.Өлзийбадрахын ...манайх 2013 оны 03 дугаар сараас эхлэн удаа дараа малаа алдаж эхэлсэн. 2013 оны 03 дугаар сард зөв талын гуян дээрээ нар, саран тамгатай, хээр азаргатай, 30 орчим тооны адуунаас 2 тооны хээр зүсмийн, нас нийлсэн бүдүүн морио алдсан. Манай унаган адуунууд, нэг бүрийг нь 800000 төгрөгөөр үнэлж байна. 2 тооны адуу алдсаны дараа 2013 оны 04 дүгээр сарын багцаанд хар зүсмийн, соёолон насны шар маань бэлчээр дээрээ алга болсон. Сэг, зэм гараагүй, шараа 1300000 төгрөгөөр үнэлнэ. Үүний дараа 2013 оны 05 дугаар сард мөн үхэртэйгээ бэлчээрт явсан бөөр алаг, хар зүсмийн, нас гүйцсэн шараа алдсан, өмнөх шигээ сэг, зэм гараагүй гэнэт алга болсон, 1300000 төгрөгөөр үнэлнэ. 2013 оны 05 дугаар сард өвөлжөөнийхөө орчмоос хонин дотроосоо 18 тооны бог малаа, үүнээс 10 нь хонь, 8 нь ямаа, нас гүйцсэн хонь, ямаа байсан. Хонио 200000 төгрөгөөр, ямаагаа 120000 төгрөгөөр үнэлнэ. 2013 оны 07 дугаар сард бэлчээрээс хээр зүсмийн, хулгар чихтэй, нас гүйцсэн, уналганы нэг морио алдсан, 800000 төгрөгөөр үнэлнэ. ...Манай малыг малладаг байсан Б.Загд-Очирыг авсан гэж бодож байна. Б.Загд-Очир манай малыг олон жил малласан, нутаг орны байдал, зам, нутгийн айлуудын мал, бэлчээрийг сайн мэддэг учраас авсан гэж бодож байна. Алдсан нийт малынхаа үнэ буюу 7960000 төгрөгийг, малаа эрж хайхад зарцуулсан шатахууны үнэ 200000 төгрөгийг нэхэмжилж байна ...гэх мэдүүлэг /хх 140-141 тал/, ...сүүлд дэвтрээ үзэхэд дандаа хонь дутсан байсан, ямаа бол байгаагүй гэх мэдүүлэг /хх-121 тал/, гэрч П.Батаагийн ...хаваржааны орчим Отгонбаяр гэж айл зусаж байсан, малаа алдсан талаар сонсож байгаагүй, харин Хайрханы Өлзийбадрах гэж айл л адуу мал, үхэр, хонь алдаж байсан гэх мэдүүлэг /хх-216/, малын А дансны талаархи багийн засаг даргын тодорхойлолт /хх-142/, 6000000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-6-135/, зэрэг нотлох баримтуудаар,
6. 2013 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн 11-4 тоотод оршин суух иргэн Ц.Ганхуягийн гэрт нэвтрэн эд зүйл хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...Хайрхан сумын гэр хорооллын... гудамжаар орж баруун тийш явсаар 11-4 тоот гэх ногоон хашааг зааж хаалгаар ороод энэ монгол гэрт орж модон авдар дотор байсан 1 ширхэг үстэй дээлийн авч явсан гэж заан мэдүүлсэн сэжигтэн Б.Загд-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-148/, хохирогч Ц.Ганхуягийн ...2013 оны 10 дугаар сарын дундуур миний төрсөн ах Энхбат над руу утсаар “танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь ирээд үзэхэд эрэгтэй хүний, хурган дотортой, хэд өмсчихсөн дээл, эмэгтэй хүний, хурган дотортой дээл алга болсон байсан. Эрэгтэй дээлээ 1000000 төгрөгөөр эмэгтэй дээлээ 950000 төгрөгөөр үнэлнэ ... гэх мэдүүлэг /хх- 411/, гэрч Ц.Энхбатын ...Ганхуяг нь манай төрсөн дүү байгаа юм. Гэр нь манай гэрээс 3 гудамжны урд байдаг. Би гэрийг нь өглөө, оройдоо эргэж тойрдог байсан. 2013 оны 12 дугаар сарын 27, 28-ны үед өглөө гэрт нь очиход гэрийнх нь хаалганы цүү, цоож нь эвдэрчихсэн хаалга нь онгорхой байсан. Гэрээс нь манай талийгаач аав, ээжийн маань өмсдөг байсан хар хүрэн өнгийн эмэгтэй дээл, ягаан буурал өнгийн эрэгтэй хурган дээл алга болсон байсан ...гэх мэдүүлэг /хх-161/, 800000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-6-135/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Б.Загд-Очир, Ш.Баасанбаяр, Д.Төмөр-Очир нар бүлэглэн:
1. 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны үед Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутаг “Рашаантын өвөр” гэх газраас Ч.Отгонбатын 12 хонь хулгайлж 960000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...Сайхан сумын Ганцын давааны цаанаас ганц гэрээр өвөлжиж байгаа айлаас 10 тооны хонь тасдаж..ачиж явсан гэж заасан ба уг айл нь Ч.Отгонбатынх гэж айл байв. ...Төмөр-Очир, Баасанбаяр нарын хамт Төмөр-Очирын портер машинтай явсан гэж заан мэдүүлсэн сэжигтэн Б.Загд-Очирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-95/, хохирогч Ч.Отгонбатын ...манайх Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн Рашаантын өвөр гэх газарт ганц гэрээрээ өвөлждөг, манай урдуур Ганцын даваагаар давж Баян-Агт явдаг зам байдаг ба ойролцоогоор 1,2км зайтай. 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны үед манай хониноос 12 тооны хонь дутсаныг хонио тоолохдоо мэдсэн. Ойр орчмоор хайгаад ямар нэгэн сураг гараагүй. Манай хонь сэрвээн дээрээ хөх будгаар цэг тавьж будсан, хондлой дээрээ хөх будгаар мөн адил цэг тавьж будсан байгаа. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-99/, малын А дансны талаархи багийн засаг даргын тодорхойлолт /хх-100/, “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-5-220/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Б.Загд-Очир нь дангаараа:
1. 2013 оны 12 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн иргэн Ч.Батаагийн 1 тооны морийг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Батаагийн ...Архангай аймгийн Хайрхан сумын Хустай гэх газар өвөлжөөний гаднаас аргамжаатай байсан нас гүйцсэн, цагаан бор зүсмийн морио ногттой нь алдаад ...сурагийн дагуу очиж авсан. Тэр өдөр нь 2013 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө юм. Пэлжээ гэх залуу тэр шөнө явж байгаад портер машин зогсож байхтай таарсан ба уг машины ойролцоо манай бор морийг хүн зайдан уначихсан адууны араас жалга руу орж явахыг нь машины гэрэлд харсан байсан. ...морио 800000 төгрөгөөр, ногтоо 1000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /хх-143-146 тал/, малын тоо толгой, хулгайд малаа алдаж байсан талаархи Багийн засаг даргын тодорхойлолт /хх-147/, мал, эд зүйлийн үнэлгээг тогтоосон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-5-220/ зэрэг нотлох баримтууд,
2. 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ар мэргэний ам” гэх газарт оршин суух Л.Янжиндуламын гэрээс эд зүйл хулгайлж 1250000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн Л.Янжиндуламын гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-29/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-457-458/, мөнгөн аяганд үзлэг хийж, хохирогч Л.Янжиндуламд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-472,473/, хохирогч Л.Янжиндуламын ...2014 оны 09 дүгээр сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Булган аймгийн Орхон сумын нутагт байх хувийн сууцнаасаа 5 ширхэг мөнгөн аяга алдсан. ...Хаалганы хажуугийн вакум цонхыг гаднаас нь хөшиж ороод стенкен дотор байсан “Эрдэнэт хивс” ХХК-ний хамт олноос дурсгав гэсэн бичвэртэй 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, хоолны шүүгээн дотроос 4 ширхэг мөнгөн аяга авсан байсан. ...5 ширхэг мөнгөн аягаа олоод авсан баяртай байна, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-482-484/, гэрч Ч.Нямдоржийн 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон сум Ар мэргэнд байдаг байшиндаа очиход нэг давхарын поорчик онгорхой, хаалга цоожтой байсан...эд зүйлээ шалгаж үзэхэд 5 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-497/, гэрч Г.Цэцэнбилэгийн Орхон аймгийн үйлчилгээний төвийн зүүн талд хувиараа ломбард ажиллуулдаг. 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өндөр, бор цариатай залуу 5 ширхэг мөнгөн аягыг 500000 төгрөгөөр тавьсан, эхнэр бид хоёрыг хурим хийхэд хүмүүс өгсөн гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-496/, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээний хуулбар /хх-543/, 800000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-5-220/ зэрэг нотлох баримтууд,
3. 2014 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ар мэргэний ам” гэх газарт оршин суух Ш.Даваанямын байшинд удаа дараа нэвтрэн эд зүйл хулгайлж 6572500 төгрөгийн хохирол учруулсан, эд зүйл хулгайлахдаа гэрт суурилуулсан байсан хяналтын камер, процессорыг тасдан авч хөдөө хаяж, буцаан ашиглах боломжгүй болгож бусдын эд хөрөнгийг санаатай устгасан болох нь 2014 оны 9 дүгээр сарын 26, 10 дугаар сарын 02,04-ний өдрүүдэд иргэн Ш.Даваанямын гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-425,426.428/, ...хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ар мэргэний ам” гэх газар уулын энгэрт байх шар өнгийн, 2 давхар, хүрэн өнгийн төмөр дээвэртэй, ертөнцийн зүгээр зүүн урагшаа харсан байшин байлаа. ...баруун талын жижиг цонх нь онгорхой байв. ...үзлэгийн явцад гарын мөр 3 ширхэгийг бэхжүүлэн авав гэх ...хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-429-441/, эд зүйл хураан авсан болон үзлэг хийсэн, эд зүйлийг хохирогч Ш.Даваанямд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-451-456,468-476/, хохирогч Ш.Даваанямын ...2014 оны 8 дугаар сарын дунд үеэс эхлэн намайг ажлаас тараад орой ирэхэд манай байшингийн гал тогооны цонх онгорхой байсан би тоогоогүй юм. ...2014 оны 09 дүгээр сарын 03-ны орой гэртээ ирэхэд гал тогооны өрөөний цонх онгорхой байсан...маргааш өглөө нь түлшний мөнгө өгөх гээд мөнгөө хартал нэг үе нь /боодол мөнгө/ алга болсон байсан, мөнгөө тоолоод үзэхэд 7сая төгрөг байсан, уг нь 9 сая байх ёстой. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа зочны өрөөний шкафыг нэгжсэн байсан, унтлаганы өрөөний төмөр жижиг мөнгөний сейфийг өрөмдөж онгойлгоод 100-тын долларуудыг авсан байсан. Яг хэд байсныг би санахгүй байна, манай эхнэр мэдэж байгаа. Сервантад хийсэн 2 сая төгрөг байхгүй байсан, эхнэрээс асуухад мэдэхгүй, би аваагүй гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа ...2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай эхнэрийг гэртээ ирэхэд гал тогооны өрөөний цонх онгорхой, зочны өрөөний шкафанд 100-тын долларууд алга болсон байсан. Манай эхнэр 2014 оны 09 дүгээр сарын 17-18-ны үед камер тавиулсан байсан, ...09 дүгээр сарын 20-ны өдөр 1080000 төгрөгийг зочны өрөөний шкафанд хийгээд унтсан, тэр шөнө хулгай ороод 1080000 төгрөгийг хулгайч авсан нь камерт бичигдсэн байсан. ...2014 оны 10 дугаар сарын 03-нд гэртээ ирж шалгачихаад ахындаа унтсан, тэгээд өглөө 7 цагийн үед гэртээ орж ирэхэд зочны өрөөний цонх онгорхой, гэрийн шкафны хаалга онгорхой...хяналтын камерийн процессор, тэжээлийн блокыг тасдаж авч явсан байсан. Эд зүйл гэвэл мөнгөн аяга, нийт 5080000 төгрөг, зуутын долларууд алдсан. Камерын бичлэгт бичигдсэн залууг сэжиглэж байна, гомдолтой ...гэх мэдүүлэг /хх-479-480/, гэрч Ш.Даваадоржийн ... 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн ах Ш.Давааням нь 11 сая 500 мянган төгрөгийг карьерын түлшний мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надаас зээлсэн. Манай ах мөнгөө зээлсний дараахан над руу яриад “Чи надад яг 11500000 төгрөг өгсөн биз дээ, гэрт ганцаараа байхад мөнгө алга болчихлоо, 2000000 төгрөг дутаад байна” гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа Давааням ах залгаад гэрийн цонх онгорхой, хулгай орсон байна. Эхнэр ганцаараа байгаа, ах нь Бээжинд байна гэж хэлсэн ...гэх мэдүүлэг /хх-485/, гэрч Д.Дөлгөөний ...Ш.Давааням нь миний аав. ...2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манайхаас бэлэн 2 сая төгрөг, алмаазан шигтгээтэй өрөөсөн алтан ээмэг, болор шигтгээтэй монетон зүүлт алга болсон. Алтан ээмгийг 2006 онд би Энэтхэг улсаас 12000 доллароор, монетон ээмгийг 2008 онд АНУ-аас 8000 доллароор авсан гэх мэдүүлэг /хх-495/, гэрч Ө.Алтансувдын ... 2 давхарт гараад юмнуудаа шалгатал жижиг, төмөр сейфний өмнө өрөм, дрилл байсан, сейфээ үзтэл өрөм, дриллээр эвдсэн, дотор нь байсан 500 доллар алга болсон байсан. Цагдаа дуудсан. 7 хоногийн дараа дахин хулгай орж 2 сая төгрөг алга болсон мөн цагдаа дуудсан. Намайг Хятад улсад байхад манай нөхөр дахиад хулгай орсон гэж байсан. ...Бэлэн мөнгө, ээмэг, бөгж алга болсон гэх мэдүүлэг /хх-498/, гэрч Ч.Бат-Эрдэнийн ...PUB-д байж байгаад Эрдэнэбаатарын дүү Бат-Эрдэнэ гэгчийг дуудсан. Бат-Эрдэнийг ирэхэд Ука /Загд-Очир/ эмэгтэй хүний зүүлт өгсөн тэр нь ээмэг, зүүлт хосоороо байх шиг байсан. Гоёлын шигтгээтэй зүүлт байсан, гялгар уутанд хийгээд найз охиндоо өгөөрэй гээд өгч байсан...гэх мэдүүлэг /хх-486/, гэрч О. Эрдэнэбаатарын ...манай төрсөн дүү О.Бат-Эрдэнийг Загд-Очир дуудсан, түүнийг ирэхэд Загд-Очир ууттай зүүлт өгсөн ...гэх мэдүүлэг /хх-488/, гэрч О.Бат-Эрдэнийн ...манай төрсөн ах Эрдэнэбаатар, хамт ажилладаг Ч.Бат-Эрдэнэ, Б.Загд-Очир гурав пиво уугаад сууж байсан...намайг хамт суугаад нэг шил пиво ууж байхад манай ах Эрдэнэбаатар “Загд-Очир надад утас авч өгсөн” гэж хэлсэн. Загд-Очир надад жижигхэн ууттай зүүлт өгөөд найз охиндоо өгөх гэж ломбарднаас авсан юм, чамд бэлэглэе гэж хэлээд өгсөн...гэх мэдүүлэг /хх-490/, гэрч Э.Балжиннямын ...нэг өдөр Ц.Лхагва-Очир эгч манайд орж ирээд надад зүүлт харуулж, манай нөхөр О.Бат-Эрдэнэ надад өгсөн гэж хэлж байсан...зүүлтээ орхиод явснаа маргааш нь ирж авсан байх гэх мэдүүлэг /хх-492/, гэрч Ц.Лхагва-Очирын ... 2014 оны 09 дүгээр сарын 10-ны үед манай найз залуу болох О.Бат-Эрдэнэ манай хуурай ах ломбарднаас авч өгсөн юм гэж хэлээд надад өгсөн ээмэг нь шаргалдуу унжуу ээмэг байсан, зүүлт нь шаргал, цэнхэр өнгийн шигтгээтэй байсан...дүү Балжиннямын цонхон дээр тавиад мартчихсан гэх мэдүүлэг /хх-493/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн Орхон салбарын үнэлгээ /хх-4-217/ “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчийн дүгнэлт /хх-5-220/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-844/, мөнгөн аяга болон эд зүйлд үзлэг хийж, хохирогч Ш.Даваанямд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-469-470, 474-476/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэргийн газрын үзлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хуульд нийцсэн, алдагдсан эд зүйл, малын үнэлгээг зохих байгууллагын эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.
Иймд шүүгдэгч Б.Загд-Очирыг шунахайн сэдэлтээр хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр дангаар болон бусадтай бүлэглэж орон байранд нэвтрэн үйлдэж 28972500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, бусдын 75000 төгрөгийн эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар, шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийг шунахайн сэдэлтээр хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бусадтай бүлэглэж, орон байранд нэвтрэн үйлдэж 19390000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч С.Баасанбаярыг шунахайн сэдэлтээр хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бусадтай бүлэглэж, орон байранд нэвтрэн үйлдэж 10240000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Д.Төмөр-Очирыг шунахайн сэдэлтээр хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн машин механизм ашиглан үйлдэж 960000 буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Ш.Баасанбаяр, Д.Төмөр-Очир нарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч Б.Загд-Очирын бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн хүндэвтэр ангилалын гэмт хэрэг нь 2013 оноос 2014 оны хооронд үйлдэгдсэн, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж байх тул Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Ш.Баасанбаяр, Д.Төмөр-Очир нарт холбогдох 201406000308 дугаартай хэргийг, шүүгдэгч Б.Загд-Очирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Загд-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Загд-Очирт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял эдлэх дэглэмийг түүний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг тооцохдоо “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын мэргэшсэн үнэлгээчдийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон байх ба шинжээчид үнэлгээг гаргахдаа хохирогч нарын өгсөн мэдүүлэгтэй танилцсан, эд зүйлийг үзэж шинэ хуучныг шинжиж дээл нэг бүрийн цаашид ашиглах хугацааг тооцсон, зах зээлд худалдаалагдаж байгаа ижил төсөөтөй зүйлсийн талаар судалгаа явуулж зах зээлийн дундаж үнийг баримжаалан эд зүйлийн элэгдэл хорогдлыг тооцсон нь үндэслэлтэй /хх-5-180, 220, хх-6-136 тал/ байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Амгалан 850000 төгрөгийн үнэлгээ бүхий тугалтай үнээгээ, Ч.Батаа 800000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 морио, хохирогч Л.Янжиндулам 1250000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ширхэг мөнгөн аягаа, хохирогч Ш.Давааням 250000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг мөнгөн аягаа биет байдлаар нь хүлээн авч, хохирогч Т.Амгалан, Ч.Батаа, Л.Янжиндулам нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болон байцаан шийтгэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн хохирогч П.Данзанравжаагийн 619600 төгрөгийн /хх-5-106, хх-4-29-32, 75-76/, Ц.Оюунцэцэгийн 50000 төгрөгийн /хх-3-737-741/, И.Чимэддоржийн 132000 төгрөгийн /хх-4-63, 70/ нэхэмжлэлийн шаардлагаас 72000 төгрөгийн /хх-4-34-41/ нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын дагуу хангаж, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан тэднээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь хохирогч И.Чимэдцэрэнд 600000 төгрөгийн, Ц.Оюунцэцэгт 200000 төгрөгийн, Ө.Батбаатарт 115000 төгрөгийн, Н.Саруул-Ирээдүйд 100000 төгрөгийн, О.Доржид 300000 төгрөгийн, Ц.Чимэдцэрэнд 50000 төгрөгийн, П.Данзанравжаад 300000 төгрөгийн, З.Өлзийбадрахад 300000 төгрөгийн хохирлыг, шүүгдэгч Д.Төмөр-Очир хохирогч Ч.Отгонбатад 450000 төгрөгийн хохирлыг, байцаан шийтгэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.Загд-Очир, Ш.Баасанбаяр нар тус тус 20000 төгрөгийг хохирогч З.Өлзийбадрахад, шүүгдэгч Б.Эрдэнэбилэг хохирогч Ц.Оюунцэцэгт 10000 төгрөгийг, И.Чимэддоржид 40000 төгрөгийг, шүүгдэгч Ш.Баасанбаяр хохирогч Ц.Оюунцэцэгт 10000 төгрөгийг тус тус төлсөн, мөн хохирогч Ц.Оюунцэцэг нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дээлнээс 60000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан цэцэгтэй, цэнхэр торгон “хөвөнтэй” дээл, 50000 төгрөгийн үнэлгээ бүхий саарал эрээн “тэрлэг” дээл, хохирогч П.Данзанравжаа нь өмнөх шүүх хуралдаан дээр 50000 төгрөгийн үнэлгээ бүхий жадыг ашиглах боломжтой гэсэн тул буцаан олгож, хохирлоос тус тус хасаж тооцсон болно.
Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлээс хохирогч Ц.Оюунцэцэгийн 150000 төгрөгийн үнэлгээ бүхий хурган дээл, 100000 төгрөгийн үнэлгээ бүхий хурган дээл, дээлийн дотрыг үрэгдүүлсэний улмаас Булган аймгийн Цагдаагийн газрыг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул 350000 төгрөгийн хохирлыг Булган аймгийн Цагдаагийн газраас гаргуулж хохирогч Ц.Оюунцэцэгт олгож, үлдэх хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулав.
Иймд шүүгдэгч Б.Загд-Очироос 14271500 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Чимэддоржид /900000₮+72000₮-64000₮/ 332000 төгрөгийг, И.Чимэдцэрэнд /2080000₮:3/ 694000 төгрөгийг, Ц.Оюунцэцэгт //920000₮+50000₮-110000₮-350000₮-2100000₮/:2/ 150000 төгрөг, Ч.Отгонбатад /960000₮-450000₮/:2/ 255000 төгрөгийг, О.Доржид /2200000₮:2/ 1100000 төгрөг, З.Өлзийбадрахад ///5200000₮:2/+/800000₮:3//-20000₮/ 2847000 төгрөгийг, П.Данзанравжаад //4320000₮-50000₮+619600₮/:3// 1630000 төгрөгийг, Ц.Ганхуягт /800000₮:3/ 266000 төгрөгийг, Н.Саруул-Ирээдүйд /960000₮:2/ 480000 төгрөгийг, Ө.Батбаатарт /360000₮:3/ 120000 төгрөгийг, Ш.Давааням /Ө.Алтансувд/-д 6397500 төгрөгийг, шүүгдэгч Б.Эрдэнэбилэгээс 5987000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Чимэдцэрэнд /2080000₮:3-50000₮/ 643000 төгрөгийг, О.Доржид /2200000₮:2-300000₮/ 800000 төгрөг, З.Өлзийбадрахад ///5200000₮:2/+/800000₮:3/-300000₮/ 2567000 төгрөгийг, П.Данзанравжаад //4320000₮-50000₮+619600/:3/-300000₮/ 1330000 төгрөгийг, Ц.Ганхуягт /800000₮:3/ 267000 төгрөгийг, Н.Саруул-Ирээдүйд /960000₮:2-100000₮/ 380000 төгрөгийг,
шүүгдэгч Ш.Баасанбаяраас 3351000 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Батбаатарт /360000₮:3/ 120000 төгрөгийг, И.Чимэдцэрэнд /2080000₮:3/ 693000 төгрөгийг, П.Данзанравжаад //4320000₮-50000₮+619600₮/:3// 1630000 төгрөгийг, Ц.Оюунцэцэгт //920000₮+50000₮-110000₮-350000₮-2100000₮/:2/-10000₮ 140000 төгрөг, З.Өлзийбадрахад /800000₮:3/-20000₮/ 246000 төгрөгийг, Ц.Ганхуягт /800000₮:3/ 267000 төгрөгийг, Ч.Отгонбатад /960000₮-450000₮/:2/ 255000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Д.Төмөр-Очир нь бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Б.Загд-Очир нь хохирогч Л.Янжиндулам, Т.Амгалан, Ч.Батаа нарт, шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь хохирогч Т.Амгалан, И.Чимэддорж, Ө.Батбаатар, Ц.Оюунцэцэг нарт төлөх төлбөргүйг тус тус дурьдвал зохино.
Мөрдөн байцаалтын шатанд Булган аймгийн Цагдаагийн газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож /хх-5-211-212/ байцаан шийтгэх ажиллагааны зардалд 455010 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 275500 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримт нь /хх-6-12-14 тал/ хуулийн шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцохтой холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Загд-Очирын 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 09-ний өдөр, 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 492 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Ш.Баасанбаяр нар нь 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдөр, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл тус тус 132 хоног, шүүгдэгч Д.Төмөр-Очир нь 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 23-ны өдөр хүртэл 12 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн жолоодож, хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслүүд нь бусдын өмчлөлийнх болох нь ХААН банкны тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-1-15, 19-20, 22/, гэрч Г.Болдсайхан, Б.Баянмөнх /хх-1-221, 215, 2-414/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул 2014 оны 4 дүгээр сарын 17, 24-ний өдрүүдийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг /хх-1-11,13/ хүчингүй болгож, Булган аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны сахиул С.Алзахгүйбаатарт хариуцуулсан 37-46 ОРО улсын дугаартай, “HYUNDAI” Porter 0 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Орхон аймаг дахь ХААН банкны салбарт, 18-33 УБИ улсын дугаартай, “ACSENT” маркийн тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч Б.Баярмөнхөд, иргэн С.Баярсайханд хариуцуулсан түүний эзэмшлийн 55-49 ДАР улсын дугаартай, “Porter” маркийн тээврийн хэрэгслийг тус тус буцаан олгож, шүүгдэгч Ш.Баасанбаяраас битүүмжилсэн /хх-5-228/ “хөлдөөгч”, “хагас автомат угаалгын машин” зэргийг төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11 ширхэг дээл, дээлийн гадарнаас цагаан цэцэгтэй, цэнхэр торгон “хөвөнтэй” дээл, саарал эрээн “тэрлэг” дээл, дугуй хээтэй хар ногоон өнгийн дээлийн гадар зэргийг хохирогч Ц.Оюунцэцэгт, хүрэн өнгөтэй “тэрлэг” дээл, дугуй хээтэй, ногоон цэнхэр өнгийн “тэрлэг” дээл, яагаан өнгийн даавуун дээлийн гадар, дугуй хээтэй, ногоон торгон дээлийн гадар, үргэлжилсэн цэцгэн хээтэй, хар торгон дээлийн гадар, цэнхэр цэцгэн хээтэй, ногоон торгон дээлийн гадар, цэнхэр пүүсүү дээлийн гадар болон япон жад тус бүр нэг ширхэгийг хохирогч П.Данзанравжаад, хар өнгийн алмаазан шигтгээтэй алтан ээмэг, болор шигтгээтэй Swarovski монетон ээмэг тус бүр нэг ширхэгийг хохирогч Ө.Алтансувдад, iphone-4 маркийн гар утсыг шүүгдэгч Б.Загд-Очирт, хар өнгийн Samsung hoppin маркийн гар утсыг эзэмшигч О.Эрдэнэбаатар нарт тус тус буцаан олгож, СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цэнхэр эмжээртэй хүрэн өнгийн дээлийн гадар, хутга /хх-1-27, 477/ тус бүр нэг ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Эрдэнэбилэг, Дээвэр овогт Шатарын Баасанбаяр, Хан-Өндөр овогт Доржпаламын Төмөр-Очир нарт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201406000308 дугаартай хэргийг, Монгол овогт Бямбасүрэнгийн Загд-Очирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Монгол овогт Бямбасүрэнгийн Загд-Очирыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр дангаар болон бусадтай бүлэглэж орон байранд нэвтрэн үйлдэж 28972500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар шүүгдэгч Б.Загд-Очироос 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Загд-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Загд-Очирт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Загд-Очирын цагдан хоригдсон 492 /дөрвөн зуун ерэн хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Ш.Баасанбаяр нар нь тус тус 132 /нэг зуун гучин хоёр/ хоног, шүүгдэгч Д.Төмөр-Очир нь 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд: шүүгдэгч Б.Загд-Очироос 14271500 /арван дөрвөн сая хоёр зуун далан нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Чимэддоржид 332000 /гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгийг, И.Чимэдцэрэнд 694000 /зургаан зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, Ц.Оюунцэцэгт 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, Ч.Отгонбатад 255000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг, О.Доржид 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, З.Өлзийбадрахад 2847000 /хоёр сая найман зуун дөчин долоон мянга/ төгрөгийг, П.Данзанравжаад 1630000 /нэг сая зургаан зуун гучин мянга/ төгрөгийг, Ц.Ганхуягт 266000 /хоёр зуун жаран зургаан мянга/ төгрөгийг, Н.Саруул-Ирээдүйд 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг, Ө.Батбаатарт 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг, Ш.Давааням /Ө.Алтансувд/-д 6397500 /зургаан сая гурван зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг,
шүүгдэгч Б.Эрдэнэбилэгээс 5987000 /таван сая есөн зуун наян долоон мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.Чимэдцэрэнд 643000 /зургаан зуун дөчин гурван мянга/ төгрөгийг, О.Доржид 800000 /найман зуун мянга/ төгрөг, З.Өлзийбадрахад 2567000 /хоёр сая таван зуун жаран долоон мянга/ төгрөгийг, П.Данзанравжаад 1330000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгийг, Ц.Ганхуягт 267000 /хоёр зуун жаран долоон мянга/ төгрөгийг, Н.Саруул-Ирээдүйд 380000 /гурван зуун наян мянга/ төгрөгийг,
шүүгдэгч Ш.Баасанбаяраас 3351000 /гурван сая гурван зуун тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ө.Батбаатарт 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг, И.Чимэдцэрэнд 693000 /зургаан зуун ерэн гурван мянга/ төгрөгийг, П.Данзанравжаад 1630000 /нэг сая зургаан зуун гучин мянга/ төгрөгийг, Ц.Оюунцэцэгт 140000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг, З.Өлзийбадрахад 246000 /хоёр зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг, Ц.Ганхуягт 267000 /хоёр зуун жаран долоон мянга/ төгрөгийг, Ч.Отгонбатад 255000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг, иргэний хариуцагч Булган аймгийн Цагдаагийн газраас 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Оюунцэцэгт тус тус олгож, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтанцэцэгийн 275500 /хоёр зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
8. Шүүгдэгч Д.Төмөр-Очир нь бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Б.Загд-Очир нь хохирогч Л.Янжиндулам, Т.Амгалан, Ч.Батаа нарт, шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь хохирогч Т.Амгалан, И.Чимэддорж, Ө.Батбаатар, Ц.Алтанцэцэг нарт төлөх төлбөргүй бөгөөд хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцохтой холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
9. Хэрэгт мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ш.Баасанбаярын эзэмшлийн “хөлдөөгч”, “хагас автомат угаалгын машин” зэргийг төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 17, 24-ний өдрүүдийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 37-46 ОРО улсын дугаартай, “HYUNDAI” Porter 0 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Орхон аймаг дахь ХААН банкны салбарт, 18-33 УБИ улсын дугаартай, “ACSENT” маркийн тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч Б.Баярмөнхөд, 55-49 ДАР улсын дугаартай, “Porter” маркийн тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч С.Баярсайхан нарт тус тус буцаан олгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11 ширхэг дээл, дээлийн гадарнаас цагаан цэцэгтэй, цэнхэр торгон “хөвөнтэй” дээл, саарал эрээн “тэрлэг” дээл, дугуй хээтэй хар ногоон өнгийн дээлийн гадар зэргийг хохирогч Ц.Оюунцэцэгт, хүрэн өнгөтэй “тэрлэг” дээл, дугуй хээтэй, ногоон цэнхэр өнгийн “тэрлэг” дээл, яагаан өнгийн даавуун дээлийн гадар, дугуй хээтэй, ногоон торгон дээлийн гадар, үргэлжилсэн цэцгэн хээтэй, хар торгон дээлийн гадар, цэнхэр цэцгэн хээтэй, ногоон торгон дээлийн гадар, цэнхэр пүүсүү дээлийн гадар болон япон жад тус бүр нэг ширхэгийг хохирогч П.Данзанравжаад, хар өнгийн алмаазан шигтгээтэй алтан ээмэг, болор шигтгээтэй Swarovski монетон ээмэг тус бүр нэг ширхэгийг хохирогч Ө.Алтансувдад, iphone-4 маркийн гар утсыг шүүгдэгч Б.Загд-Очирт, хар өнгийн Samsung hoppin маркийн гар утсыг эзэмшигч О.Эрдэнэбаатар нарт тус тус буцаан олгож, СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цэнхэр эмжээртэй хүрэн өнгийн дээлийн гадар, хутга тус бүр нэг ширхэгийгг устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Төмөр-Очир, Б.Эрдэнэбилэг, Ш.Баасанбаяр нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Загд-Очирт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Загд-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ
Ж.БАЙГАЛМАА