Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0492

 

2022 06 21 128/ШШ2022/0492

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Т************ ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т********** ЗБН нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа Т********* ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан "Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэр, 2021 оны 09 сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн Тэгш дүүрэн түвшин" ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Т********** ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан ...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэр, 2021 оны 09 сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн Т********** ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т********** ЗБН нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтээ бичгээр өгсөн байна.

Иймд Т*************** ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэр, 2021 оны 09 сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн Т*************" ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т**************ЗБН-өөс, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэр, 2021 оны 09 сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн Тэгш дүүрэн түвшин" ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Т********** ЗБН-өөс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА