Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/190

 

 

 

 

 

 

 

     

                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга М.С,

улсын яллагч Э.У,

хохирогч Н.Ө/цахимаар/,

иргэний нэхэмжлэгч Г.У/цахимаар/

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт Улаанбаатар Арвайхээр явах А0301 чиглэлийн авто замын 215 дахь шонгийн ойролцоо ....улсын дугаартай Тoyota harrier маркийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн нь үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас ....улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгээс гарч, ....улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл, ....улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, ....улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.Өэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б нь: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Хохирогч Н.Ө: “Бие муу байна. Байнгаа өвчин намдагчтай байгаа. Шүүгдэгч 8.500.000 төгрөг өгсөн. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч У: “Ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ....дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч .Б нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт Улаанбаатар Арвайхээр явах А0301 чиглэлийн авто замын 215 дахь шонгийн ойролцоо ....улсын дугаартай Тoyota harrier маркийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн нь үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас ....улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгээс гарч, ....улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл, ....улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, ....улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.Өэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах:

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-20 дугаар тал/,

Хохирогч Н.Өөгсөн: “Би 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 07 цагийн үед Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орохоор охин Г.Уавтомашинд жолоочын хажуу талын суудалд зорчиж явсан юм. Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт явж байтал гэнэт араас түс гэх чимээ гараад нэг мэдэхэд ухаан балартаад дуугарч болохгүй, хөдлөж чадахгүй болсон. Тэгээд манай охин болон замд явж байсан хүмүүс намайг машинаас гаргаад хэсэг хугацааны дараа эмч ирж үзээд эмнэлэг рүү авч явсан. Миний 7 хавирга хугарсан, өвчүүний хугаралтай, нэвчдэстэй, хэвлийд цус хуралттай зэрэг гэмтлүүдтэй байсан. Тухайн үед цаг агаар тогтуун, үзэгдэх хэвийн байсан. Миний эмчилгээтэй холбоотой баримтаар тогтоогдсон зардал болох 5,000,000 төгрөгийг Б жолооч төлж барагдуулсан. Би одоо сэтгэл санааны хохиролыг нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Мөгсөн: “Уг тээврийн хэрэгслийг би 2023 оны 8 дугаар сард Номинюнион ХЗХ-р дамжуулж 37.000.000 төгрөгөөр машинаа бодож 12.000.000 төгрөгийн зээл гаргуулж авсан юм. Одоо зээл арай дуусаагүй байгаа. Миний өөрийн тээврийн хэрэгсэл юм. Би 2024 оны 7 дугаар сарын 19-ний өглөө Улаанбаатар хотоос Ховд аймаг руу өөрийн тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр, хоёр хүүхдийн хамт явж байтал Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт миний араас машин мөргөөд зам тээврийн осол гаргасан. Бид нарын биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би машины хохирлоо барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч өгсөн: “Би 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 07 цагийн орчимд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орохоор өөрийн ....улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ээж Өлзийтогтох хажуу талын суудалд суугаад хөдөлсөн юм. Өдөр 11 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт татвар хураах цэг дээр автомашинууд цуваагаар удаан явж байсан бөгөөд би мөн ялгаагүй зогсох шахуу хурдтай явж байтал араас түс гэх чимээ гарч би түлхэлтэнд урд талынхаа автомашиныг мөргөөд хажууруу түлхэгдэж гарсан. Тэгээд би ээжийгээ зүгээр эмэхийг шалгаад замын хүмүүс ирээд хаалга онгойлгож ээжийг машинаас гаргасан. Тухайн үед цаг агаар цэлмэг байсан. Зам хөдөлгөөн ихтэй байсан. Би 20 орчим км/цаг хурдтай явж байсан. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Миний машинд учирсан хохирлыг Б гэх хүн бүрэн барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Ягийн өгсөн: “Миний төрсөн дүү Нямтулга бид хоёр өөрсдийн машинаа солиод би дүүгийнхээ 20-78 улсын дугаартай приус 30 маркийн машиныг аваад дүүдээ өөрийн ....дугаартай харьер маркийн машиныг өгч наймаа хийсэн байсан бөгөөд эзэмшигчийн нэрийг шилжүүлж амжаагүй байсан юм. Манай дүү Нямтулга эзэмшигч нь юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Би хэрэгт оролцохгүй бөгөөд хэргийн материалтай танилцах шаардлагагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Гэрч Ч.Н өгсөн: “Манай эгч Я бид хоёр өөрсдийн унаж байсан тээврийн хэрэгслүүдээ хоорондоо сольж наймаа хийсэн юм. Би эгчийнхээ ....улсын дугаартай харьер маркийн машиныг авч өөрийн 20-78 дугаартай приус 30 маркийн машиныг өгч байсан бөгөөд эзэмшигчийн нэрээ шилжүүлээгүй байсан юм. Надад ямар ч гомдол санал байхгүй. Эгч Яд наймаа хийхэд өгсөн 20-78 дугаартай приус 30 маркийн машин нь Б.Б бид хоёрын хамт амьдарч байх явцад гэр бүлийн дундын эд хөрөнгө байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Хас Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1034 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-72, 76-83, 87-94 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Н.Өбиед өвчүү ясны хугарал, баруун 5,6,7,8 дугаар хавирга, зүүн 5,6,7 дугаар хавирганы хугарал, баруун уушгины доод дэлбэн, зүүн уушгины дээд дэлбэнд нэвчдэс, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5 дугаар асуултад: Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлтийн маягт /хх-ийн 108-110 дугаар хуудас/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 112 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн: ”Ирж мэдүүлэг өгөх боломжтой хүн байхгүй тул би өөрийн хувийн байдлын талаар өөрөө ярих болно. Би 1986 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд нь болон мэндэлсэн. Бага насаа аав, ээжийн гар дээр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумандаа өнгөрөөсөн. 1994 онд Хөхморьт сумын Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэн суралцаж 1996 онд 2 дугаар анги төгсөөд сургуулиас 2 жил завсардаад аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1998 оноос Хөхморьт сумын Ерөнхий боловсролын сургуульд албан бус сургалтаар сурч 2004 онд 10 дугаар анги төгсөж гэрчилгээ авч Бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2005 оноос 2006 он хүртэл Улаанбаатар хотод оёдлын үйлдвэрт туслахаар ажиллаж байгаад 2007 оноос 2010 он хүртэл Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд мал маллан амьдарсан. 2010 онд нөхөр Нямтулгатай танилцаад Улаанбаатар хотод хамтдаа амьдарч эхэлсэн. 2012 онд том хүүхэд маань төрж, бага хүүхэд маань 2016 онд төрсөн. 2010 оноос 2021 оны хооронд тодорхой ажил хийж байгаагүй бөгөөд 2021 оноос Жавхлант говь ХХК-д тогоочоор ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Нөхөр Н 2022 онд салж одоо хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Би өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй.” Гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г өгсөн: “Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичгийн дагуу томилолтоор хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Н.Өнь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш эмнэлэгийн байгууллагуудаас нийт 513,890 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135 дугаар хуудас/ зэрэг болон шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагч Э.Уянгаас: “Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт Улаанбаатар Арвайхээр явах А0301 чиглэлийн авто замын 215 дахь шонгийн ойролцоо ....улсын дугаартай Toyota harrier маркийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн нь үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас ....улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгээс гарч, ....улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл, ....улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, ....улсын дугаартай Toyota Prius- 20 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.Өэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бгаас иргэний нэхэмжлэгч Ут 9.203.000 төгрөг өгөхөөс 10.000.000 төгрөгийг өгсөн. Иргэний нэхэмжлэгч Г.Мд 11.350.000 төгрөг өгөхөөс 11.700.000 төгрөг өгсөн. Эрүүл мэндийн даатгалын сангаас Б.Гэмчилгээнд 513.890 төгрөг гарсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Бгаас гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгох, хохирогч Н.Өбаримтаар нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг төлсөн байна. Мөн баримтаар нэхэмжлээгүй 3.500.000 төгрөгийг төлж нийт 8.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Өсэтгэцэд 2 дугаар зэргийн хохирол учирсан ба улсын яллагчийн зүгээс 13 дахин нэгдүүлж хохирогч Н.Өод олгох нь зүйтэй байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нарт хохирлыг төлсөн. Б.Б Н.Өбаримтаар нэхэмжилсэн мөнгө нь дүнг давуулж илүү төлсөн учраас сэтгэцэд учирсан хохирол болох 8.580.000 төгрөгөөс 3.500.000 төгрөгийг хасаж тооцож үлдсэнийг гаргуулах саналтай байна. Улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжиж байна. Шүүгдэгч нь өрх толгойлсон эмэгтэй 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Гар дээр сард 2.000.000 төгрөгийн орлоготой учраас хохирлыг төлөх боломжтой гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт Улаанбаатар Арвайхээр явах А0301 чиглэлийн авто замын 215 дахь шонгийн ойролцоо ....улсын дугаартай Тoyota harrier маркийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн нь үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас ....улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгээс гарч, ....улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл, ....улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, ....улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.Өэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Б нь ....улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.Ө эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан  байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр  илэрдэг болно.

 

Хамгийн гол нь хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Б авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Э.Уянгаас: “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал харагдаагүй. Хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжиж байна. Шүүгдэгч нь өрх толгойлсон эмэгтэй 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Гар дээр сард 2.000.000 төгрөгийн орлоготой учраас хохирлыг төлөх боломжтой гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” ял оногдуулахаар хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Бгийн ял шийтгэл шалгах хуудсаар урьд ял шийтгэлгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгаас 513.890 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Хохирогч Н.Өэрүүл мэндэд учирсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар” зэрэглэлийг тогтоосон байх тул хохирлыг гаргуулах нь зүйтэй.

 “Сэтгэцэт учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баяалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь саргаар өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох ба сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Өсэтгэцийн хор уршигийн зэрэглэл “Гуравдугаар” зэрэглэлд хамаарч байх ба 13*660.000=8.580.000 төгрөг болох бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Б нь баримтгүйгээр илүү төлсөн гэх 3.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 5.080.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бгаас гаргуулж, хохирогч Н.Өод олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Өод 8.500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ут 10.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Мд 11.700.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн ....дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Бг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4.Шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгаас 513.890 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох,

сэтгэл санааны хохиролд 5.080.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Өод олгож,

шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Өод 8.500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ут 10.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Мд 11.700.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн ....дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН