Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2018/00411

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоотод оршин суух, *******ад *******ы ******* /РД:*******/-ийн

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоотод оршин суух, ******* ын  /РД:/-д холбогдох

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 28ы өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ж.тай 2008 онд танилцан, хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас -нд хүү А., -нд охин А. нар төрсөн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан. архи ууж агсам тавьж, зодож нүддэг байсан учраас 2015 оноос тусдаа амьдарсан. 2015 онд хэрэгт холбогдон 13 жилийн ял аваад 2017 онд суллагдсан. Одоо өөр бүсгүйтэй хамтран амьдарч байгаа тул эвлэрэх боломж байхгүй. Иймд хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулна гэв.

Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх

хуралдаанд тайлбарлахдаа: *******ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. -нд төрсөн хүү А., -нд төрсөн охин А. нар миний хүүхдүүд мөн. Хоёр хүүхэддээ хуульд заасан тэтгэлэгийг төлнө. Хэдийгээр хамт амьдрахгүй байгаа ч эцэг хүний хувьд хүүхдүүдээ хүний хүүхдээс дутаахгүй явуулна гэж хичээх болно гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Ж.аас эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахнэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ж. нар 2008 онд танилцан, эр эмийн харьцаатай байснаас-нд хүү А., -нд охин А. нар төржээ. Тухайн үед хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас хүүхдүүдийг эх Д.*******аар овоглож гэрчилгээ авсан байна. /хх-10 дугаар хуудсанд авагдсан 0249773-173, 0000756296-857 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд/

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ж. нар нь 2015 оноос тусдаа амьдарсан бөгөөд тэд цаашид хамт амьдрах боломжгүй тухайгаа мэдүүлсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг. Мөн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т ...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ...нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж заасан байдаг бөгөөд Ж. -нд төрсөн хүү А., -нд төрсөн охин А. нарыг өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч Д.******* шаардах нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж.ыг -нд төрсөн хүү А., -нд төрсөн охин А. нарын биологийн эцгээртогтоож, хуульд заасан

 

хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.******* 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 104/ШЗ2018/01173 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 123.281 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Ж.аас 123.281 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-т зааснаар хариуцагч ******* ын ыг-нд төрсөн хүү А., -нд төрсөн охин А. нарын биологийн эцэг мөн болохыг тогтоосугай

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хариуцагч Ж.аас сар бүр, хүүхэд тус бүрт тэтгэлэг гаргуулж -нд төрсөн хүү А., -нд төрсөн охин А. нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолдЖ.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамж 123.281 /нэг зуун хорин гурван мянга хоёр зуун наян нэг/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаарзүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ж.аас 123.281 /нэг зуун хорин гурван мянга хоёр зуун наян нэг/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчидшүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатнышүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН