| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 317/2025/0128 |
| Дугаар | 2025/ШЦТ/234 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.У |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ш,
Улсын яллагчаар Э.Ууганцэцэг,
Хохирогч, шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Ц.Т,
Хохирогч, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч И.О,
Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч М.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хэр харуул Б.Э, М.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нарт холбогдох эрүүгийн .... дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Г нь Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бүдүүн толгой” гэх газарт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Эын гэрт М.Э, Б.Этай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ адуугаа аваад зайлаарай гэх шалтгааны улмаас маргалдаж, зодолдон Э.Г нь Б.Эын толгой тус газарт нь гараараа 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, цээжинд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь М.Этэй бүлэглэн Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бүдүүн толгой” гэх газарт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн гэртээ байхдаа “Намайг зодлоо” гэх шалтгааны улмаас зодож, Э.Гэрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, алиманд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Э нь Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бүдүүн толгой” гэх газарт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Эын гэрт Б.Этай бүлэглэн хохирогч Э.Г, “Б.Эыг зодлоо” гэх шалтгааны улмаас зодож Э.Гэрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, алиманд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Э.Г мэдүүлэхдээ: Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч Б.Э мэдүүлэхдээ: Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.Г нь Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт .... гэх газарт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Эын гэрт М.Э, Б.Этай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ адуугаа аваад зайлаарай гэх шалтгааны улмаас маргалдаж, зодолдон Э.Г нь Б.Эын толгой тус газарт нь гараараа 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, цээжинд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь М.Этэй бүлэглэн Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт .... гэх газарт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн гэртээ байхдаа “Намайг зодлоо” гэх шалтгааны улмаас зодож, Э.Гэрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, алиманд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Э нь Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт .... гэх газарт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Эын гэрт Б.Этай бүлэглэн хохирогч Э.Г, “Б.Эыг зодлоо” гэх шалтгааны улмаас зодож Э.Гэрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, алиманд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Э.Гөгсөн: “...гэх хүнээр гэртээ хүргүүлээд Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлсэн ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 7-11 дүгээр тал/,
Хохирогч Б.Эын өгсөн: “... бид хоёр гараад ямар нэгэн зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,
Шүүгдэгч М.Эийн сэжигтнээр өгсөн: “....... би одоо хорихгүй та хоёр учраа ол гээд тэр хоёр гэрээс гараад явсан би араас нь гарахад гадаа зодолдож байсан зүйл байгаагүй. Өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,
Шүүгдэгч Э.Гсэжигтнээр өгсөн: “....... Өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Эын сэжигтнээр өгсөн: “... ....Өөр ямар нэгэн зодоон болсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16-17 дугаар тал/,
Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Б.Эын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, цээжинд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, цээжинд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэн...гэх /хх-ийн 24-25 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15012 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Э.Гбиед зүүн хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх, /хх-ийн 26-27 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын .... сэтгэцэд гэмт хэргийн шалтгаант өөрчлөлтийн шинж илрээгүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй гэх /хх-ийн 39-40 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Гяллагдагчаар өгсөн: “... Би өмнө өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 63-64 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн: “... Би өмнө өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 68-69 дүгээр тал/,
Шүүгдэгч М.Эийн яллагдагчаар өгсөн: “... Би өмнө өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 83-84 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Э.У:
...шүүгдэгч Э.Гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Э, М.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцуулах дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Э.Г, Б.Э, М.Э нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй тус тус маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа тус тус илэрхийлдэг.
Шүүгдэгч Э.Г, Б.Э, М.Э нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т тус тус хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Г нь хохирогч Б.Эыг зодож биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, цээжинд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь М.Этэй бүлэглэн хохирогч Э.Г зодож биед нь зүүн хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, алиманд цус хуралт гэмтэл учруулсан,
Шүүгдэгч М.Э нь Б.Этай бүлэглэн хохирогч Э.Г зодож биед нь зүүн хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, алиманд цус хуралт гэмтэл учруулж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогч нарын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Э, М.Э нар нь бүлэглэн хохирогч Э.Г зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэдгээр нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн шаант яс, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч нарын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Г нь хохирогч Б.Эыг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Б.Э, М.Э нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,
Шүүгдэгч Э.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Э.Ууганцэцэг:
Шүүгдэгч Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тээс шүүгдэгч Э.Г гэм буруу дээр маргахгүй байгаа. Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч, хохирогч Э.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан. Тогтмол эм уудаг, эмийн хамааралтай болсон. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 900.000 төгрөгөөр торгож, торгох ялаас чөлөөлж өгнө үү. Хохирол саналгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээр байдлыг харгалзан торгох ялаас чөлөөлж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Огээс шүүгдэгч Б.Эыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ялыг багасгаж 2.700.000 төгрөг болгож өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б шүүгдэгч М.Э тохиолдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Э.Гхууль бус, зүй бус үйлдлийг улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Э.Г нь гэрт орж ирээд Б.Эын биед халдаж, цохиж, дээр нь гарч суугаад, үргэлжлүүлэн цохисон хууль бус үйлдлийн улмаас М.Э нь Б.Эыг өмөөрөн Э.Гхууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэлгүй байна. Улсын яллагчийн гаргасан 3.500.000 төгрөгийн торгох ялын саналыг 2.700.000 төгрөг болгож өгнө үү гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Т нь шүүгдэгч Э.Гд улсын яллагчаас оногдуулах санал гаргасан 900 нэгжтэжй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан” эрүүгийн харуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
Шүүх шүүгдэгч Э.Г, Б.Э, М.Э нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч Э.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ял,
Шүүгдэгч Б.Э, М.Э нарт Эүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Г, Б.Э, М.Э нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,
Шүүгдэгч Э.Г, Б.Э, М.Э нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Г, Б.Э хэн аль нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Г, Б.Э, М.Э нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
шүүгдэгч Хэр харуул Б.Э, М.Э нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гүжир овогт Элдэвтийн Гантулгыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Хэр харуул Б.Э, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э, М.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр тус тус торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
4. Шүүгдэгч Э.Г, Б.Э, М.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
5. Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г, Б.Э, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г, Б.Э, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН