Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2018/00735

 

 

 

 

 

 

28 ******* ******* 38/ШШ28/735

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******-******* тоотод оршин суух, ЖЯ*******432223 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн Уянгын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын -р баг, -5 тоотод оршин суух, ЖЬ8*******8287 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, газар, байшинг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг болох 8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 28 оны 4 сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Уянга, хариуцагч Г., нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэй 2******* оноос эхлэн үерхэж байгаад 22 онд дотно харилцаатай болж нэг гэрт хамт амьдарсан. 24 оны 3 сарын 2-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 24 оны 5 сарын 3-ны өдөр бидний хүү Б. мэндэлсэн. Г. нь намайг 5 сартай жирэмсэн байхад өөр эмэгтэй хүнтэй харилцаа тогтоон хуурч байсан. Мөн архи уусан үедээ агсан тавьж, гар хүрдэг байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан. Энэ бүхнээс болж бидний харилцаа таарамжгүй болж эхэлсэн. Би хэд хэдэн удаа түүнийг уучилж байсан. Бид хамт амьдарснаас хойш 6х6 харьцаатай хувийн байшинг өөрсдийн хөрөнгөөр барьж түүндээ амьдарч байсан. гийн гаргаж байсан өмнөх зүйлс давтагдаж, даамжирсан учир 26 оны 2 сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Хүү минь надтай хамт байдаг бөгөөд ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлдэггүй. тэй цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү г миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Харин би газар, байшинг гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүдээ ногдох хэсэг болох 8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний хувьд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Харин дээрх шаардлагуудыг гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 385 төгрөгийг Г.гээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие*******тай 24 оны 5 сарын 3-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хамт амьдрах хугацаанд бидний дундаас хүү төрсөн. Бид дээрх хугацаанд цэнхэрийн 5б тоот түрээсийн байранд ээж, эгчийн хамт амьдарч байсан. Мөн миний ээж Өнөрдулам тэтгэврийн зээл авч байшин барьсан. Энэ байранд бид хамт амьдарч байсан. Намайг ажлын шаардлагаар хөдөө томилолтоор явсан хугацаанд******* нь өөр хүнтэй нэр холбогдож байгаа талаар сонсогддог байсан. Энэ байдлыг түүний ээж ******* мэдэж байсан бөгөөд таарч тохирохгүй байгаа бол эртхэн салсан нь дээр, ажил төрөлгүй байж хүүхдээ яаж тэжээх юм, хүүхдээ аавд нь өг гэж хэлэхэд******* зөвшөөрөөгүй юм. Уянгыг энэ байдлаа засч, үр хүүхдээ бодоод буцаад нийлэх байх гэж бодож байсан ч өөрийнхөө аав шиг хүнтэй хамт амьдарч эхэлсэн бөгөөд хүүхдээ хайхрахгүй байнга гадуур тэнэдэг болсон. Хүү г өөрөө хардаггүй, өөрийн ээж дээр үлдээгээд явсан. Эмээ нь хааяа над уруу залгаж хэрэглээнийх нь мөнгийг авдаг байсан. Одоо миний бие*******тай хамт амьдрах хүсэлгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хүү г эхийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг төлнө. Л.Уянга нь газар, байшинг гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүдээ ногдох хэсэг болох 8 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Уянга нь хариуцагч Г.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, газар, байшинг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг болох 8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Уянга нь газар, байшинг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг болох 8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Г., Л.Уянга нар нь гэрлэлтээ 24 оны 3 сарын 2-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 278 дугаарт бүртгүүлж, 22 оноос 26 оны 2 сар хүртэл 4 жил гаруй хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 24 оны 5 сарын 3-ны өдөр хүү Б.г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 243 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 278 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Уянга нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч ...эвлэрүүлэн зуучлах уулзалтыг хийсэн боловч талууд хэн аль нь эвлэрэх санаачлага гаргаагүй, Л. нь өргөдөл гаргагчийн Л.Уянгын өргөдлийг хүлээн зөвшөөрсөн... гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 26 оны 2 сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь 24 оны 5 сарын 3-ны өдөр төрсөн хүү Б.г өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч Г. хүлээн зөвшөөрч байх тул эх Л.Уянгын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Уянга нь 24 оны 5 сарын 3-ны өдөр төрсөн хүү Б.д хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.-д зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул хүү Б.г тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Г.д үүсч байна.

Иймд хариуцагч Г.гээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Л.Уянгын ...газар, байшинг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг болох 8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 385 төгрөгийг хариуцагч Г. төлөхөөр зохигчид тохиролцсон болох нь хууль зөрчөөгүй байна. Иймд хариуцагч Г.гээс нэхэмжлэлийн шаардлагуудад ногдох улсын тэмдэгтийн хураамж нийт 48856 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Уянгад олгохоор шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8, 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт зааснаар овогт ын , ******* овогт *******гийн******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар 24 оны 5 сарын 3-ны өдөр төрсөн хүү Б.г эх Л.Уянгын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.., 4..2зааснаар 24 оны 5 сарын 3-ны өдөр төрсөн хүү Б.г ******* нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 5 хувиар, *******-6 нас /суралцаж байгаа бол 8 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.гээс сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Л.Уянгад олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 5 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Нэхэмжлэгч Л.Уянга нь газар, байшинг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг болох 8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48856 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамжид 48856 /72+72+2*******66+72+247*******5/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Уянгад олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

*******. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, **************.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн ************** дүгээр зүйлийн **************.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн **************.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ