Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/02035

 

 

 

 

 

 

                              2022        05          02

                   101/ШШ2022/02035

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,******* тоот хаягт оршин байрлах, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******, 523 байр,******* тоот хаягт оршин суух, Оном овогт Эрдэнэбаатарын Х /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,372,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Б.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “А” ХХК, иргэн Э овогтой Х нар харилцан тохиролцсоны дагуу  дугаартай зээлийн гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр, 14 сарын хугацаатайгаар Э.Хт зээлдүүлсэн. Зээлдэгч Э.Х нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  дугаартай зээлийн гэрээний эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон  улсын дугаартай,  арлын дугаартай, ТОҮОТА Сгоwn маркийн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, зээлдэгчийн эзэмшил, ашиглалтад байлгахаар тохиролцсон. Зээлдэгч нь төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийхгүй зээл авсан сараасаа удаа дараалан зөрчиж, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Төлбөрийн үүргийг гүйцэтгэхийг шаардсан ч холбогдох арга хэмжээ аваагүй явсаар манай байгууллагын хууль ёсны эрх ашиг, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зэрэг хүндрэлүүд гарч байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно.

Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-д “Зээлдэгч Э.Х нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 453-р зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх” үүрэгтэй.

Зээлийг дараах нөхцөлөөр олгоно Үүнд:

2.1.         Үндсэн зээлийн мөнгөн дүн: 2,000,000 төгрөг

2.1.1.    Зээлийн гэрээний хугацаа: 14 сар

2.1.2.    Зээлийн хүү /төлбөр/ сарын: 4 хувь

2.1.3.    Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20/ хорин/ хувь байна” гэж заасны дагуу үндсэн зээлийн төлбөр болох 2,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,706,666.67 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 165,333.33 төгрөг, нийт 4,372,000 төгрөг төлөх үүрэгтэй болно.

Иймд хариуцагч Э.Хээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4,372,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч хэрэв уг зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн фидуцийн гэрээний зүйл болох Э.Хийн эзэмшил, ашиглалтад буй  улсын дугаартай,  арлын дугаартай, ТОҮОТА Сгоwn маркийн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Жич: Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 8 дахь хэсэгт "Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх”-ээр заасан тул 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй зогсоож, харин 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаарх хуримтлагдсан болон 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүүг тус тус нэхэмжилж байгаа болно.

Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдүүлэх хүсэлтэй. Үндсэн зээл 2 500 000 төгрөг, хүү 1 706 666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165 333.33 төгрөг, нийт 4 372 000 төгрөг гаргуулна. Шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд машинаар хангуулна. 2020.10.14-нд зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. Мөн фидуцийн гэрээ байгуулсан. Машиныг хариуцагч өөрийн эзэмшилд байлгаж байгаа юм. Зээлийг огт төлөөгүй бөгөөд утсаа авахгүй ирж уулздаггүй. Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд ЗГ-н гаргасан эдийн засгийг дэмжих тогтоолын дагуу зээлдэгчийн хүсэлтээр гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтаар тодорхой хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар /хх9-11/, 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 20/304 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх12-14/, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хх15-16/, зээл төлөлтийн хуулга /хх17/,  улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хх18/, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /хх19/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч Э.Х нь хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 1,706,666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165,333.33 төгрөг, нийт 4,372,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Э.Хт 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй. Мөн шүүх боломжит хэлбэрээр хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, түүнчлэн зохигч хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 20/304 дугаартай, 2,500,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хх12-14/

Зээлийн гэрээг 14 сарын хугацаатайгаар байгуулж, сарын 4 хувь, жилийн 48 хувийн хүү төлөхөөр тохиролцжээ.

 

Улмаар зээлийн гэрээний дагуу тухайн өдөр 2,500,000 төгрөг олгогдсон болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбараар тогтоогдсон тул гэрээ хүчин төгөлдөр болсон. /хх19/

 

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ. /хх8, 9-11/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг буцаан төлөлт хийгээгүй гэж тайлбарласан бол хариуцагч нь гэрээ байгуулсан, зээл олгогдсон, буцаан төлөлт хийгдээгүй гэх үйл баримтын талаар маргаагүй байна. Учир нь хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 

Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Энэхүү үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэрээ нь 1 жил, 3 сар, 27 хоног хэрэгжсэн байна.

 

Үүнээс хариуцагчид үүссэн хүү төлөх үүргийг тооцвол:

1 жилд 1,200,000 /2,500,000*48%/ төгрөг, 1 сард 100,000 /1,200,000/12/ төгрөг, 3 сард 300,000 төгрөг, 1 хоногт 3,287.67 /1,200,000/365/ төгрөг, 27 хоногт 88,767.09 төгрөг, нийт 1,588,767.09 төгрөгийн хүүг тооцогдоно.

 

Зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх тул 317,753.41 /1,588,767.09*20%/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдохоор байна.

Гэвч нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн зарим хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэж тайлбарлаж, улмаар нэмэгдүүлсэн хүүд 165,333.33 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэмэгдүүлсэн хүүд 165,333.33 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагчид зээлийн гэрээний дагуу үүссэн нийт үүрэг нь 4,254,100.42 төгрөг болно.

Иймд хариуцагчаас 4,254,100.42 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 117,899.58 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 20/304 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байна. /хх15-16/ Энэхүү гэрээний зүйл нь Toyota Crown маркийн улсын дугаартай,  арлын дугаартай автомашин байна.

Улмаар дээрх фидуцийн гэрээний дагуу автомашин нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх18/

Цаашлаад нэхэмжлэгч нь автомашин хариуцагчийн эзэмшилд байгаа гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

Иймд фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хангасан хэсэгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Хээс зээлийн гэрээний үүрэгт нийт 4,254,100.42 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 117,899.58 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч Э.Х нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Toyota Crown маркийн  улсын дугаартай,  арлын дугаартай автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 155,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153,215.60  төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД