| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/0053/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүүгээр тэмдэглэл хөтлүүлэн, улсын яллагч Б.Чулуунхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн, шүүгдэгч Ж.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *************** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, халх, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ********************* тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ****************** оршин суух хаягтай, Б овогт Ж.И регистрийн дугаар: ***************,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.И нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр **************** газар байрлах Н.Л гэрт үл ялих зүйлээр шалтаглан С.Б маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь гартаа барьж байсан гар чийдэнгээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун талын дагзны хуйхан дотор гематом бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 113 дэх хуудас/, хохирогч С.Б 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь хуудас/, гэрч Д.Н 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх хуудас/, гэрч Б.Д 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дэх хуудас/, гэрч Н.Л 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дэх хуудас /, гэрч Б.Б 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дэх хуудас /, гэрч Б.Д 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49 дэх хуудас/, гэрч Г.Б 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх хуудас /, гэрч Н.Д 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-59 дэх хуудас/, гэрч Н.Д 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь хуудас/, гэрч Н.Д 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-68 дахь хуудас/, гэрч Н.Д 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь хуудас/, гэрч Ц.И 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77 дахь хуудас /, гэрч Ц.Г 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 000000391 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 88- 89 дэх хуудас/, хүний их эмч Б.Базарсадын тодорхойлолт /хавтаст хэргийн 92 дэх хуудас/, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн толгойн компьютер томографийн шинжилгээний бичиг /хавтаст хэргийн 98 дахь хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 000000424 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 99-101 дэх хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.И нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогчид учирсан 2,000,000 төгрөгийн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 40,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ж.И нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр гар чийдэн 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж.И хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 1 ширхэг гар чийдэнг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.И авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН