Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/03057

 

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.М, хариуцагч Р.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.М нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариуцагч Р.Г-т 10,000,000.00 төгрөг болон 3,500,000.00 төгрөгт дүйцэхүйц үнэтэй мотоциколь, аль эсхүл мөнгө өгөх, хариуцагч Р.Г нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа 16,500,000.00 төгрөгөөс татгалзаж эвлэрсэн болохыг баталсугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 307,950.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 225,450.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.
  2. Гэрлэгч нарын гэрлэлтийг цуцалсантай холбогдуулан тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2021/13815 тоот захирамжийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дорждэрэмд даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНДАЛБАЯР