| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/00396/И |
| Дугаар | 104/ШШ2018/00421 |
| Огноо | 2018-11-27 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 104/ШШ2018/00421
| 2018 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 104/ШШ2018/00421 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******ны 3 тоотод оршин суух, ******* *******гийн ******* /РД:*******/
Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух, ******* ын /РД:/-д холбогдуулан
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.*******, нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ж.тай 2008 онд танилцан, 2009 оноос эхлэн хамтран амьдрах болсон. Бидний дундаас -ны өдөр охин Н., -ны өдөр охин Н.Анударь нар төрсөн. Тухайн үед бид гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор хүүхдүүдээ өөрийн нэрээр овоглосон. Бид Тэрэлжид манай аавынд амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд Ж. намайг зодож, хоёр охиндоо харгис хандан, өөр эмэгтэйтэй эр, эмийн харилцаатай болсон байсан. Бид 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна.
Иймд охин Н., охин Н. нарын эцэг Ж. болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж өгнө үү.
Мөн хариуцагч Ж. шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа гэдгээ мэдэгдсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд танилцан, хамтран амьдрах болсон. Бидний дундаас -ны өдөр охин Н., -ны өдөр охин Н. нар төрсөн.
Охин Н., Н. нар миний хүүхдүүд мөн тул маргах зүйлгүй. Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдраад олон жил болж байгаа. Би охин Н., охин Н. нарт хуулийн дагуу тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Ж.д холбогдуулан эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ж. -ны өдөр төрсөн охин Н., -ны өдөр төрсөн охин Н. нарын асрамжийн талаар гаардлага гаргаагүй ба нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн.
Хариуцагч Ж. шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаагаа мэдэгдсэн, нэхэмжлэгч түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүх нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ж. нар 2008 онд танилцан, 2009 оноос эхлэн хамтран амьдарч эр, эмийн харьцаатай болсон байх ба тэдний дундаас -ны өдөр охин Н., -ны өдөр охин Н. нар төрсөн.
Зохигчид гэрлэлтээ батлуулаагүй байснаас -ны өдөр төрсөн охин Н., -ны өдөр төрсөн охин Н. нар Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т зааснаар эх Л.*******ийн нэрийг авч овоглосон байна. Одоо охин Н., охин Н. нар эх Л.*******ийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа нь охин Н., охин Н. нарын №, №0000756440-14 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-7/
Хариуцагч Ж. охин Н., охин Н. нарын эцэг мөн болохоо зөвшөөрсөн. Иймд хариуцагч Ж. -ны өдөр төрсөн охин Н., -ны өдөр төрсөн охин Н. нарын эцэг болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д хуульчлан заасан. Иймээс зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар тохиролцоогүй тохиолдолд нэхэмжлэгч Л.******* охин Н., охин Н. нарт тэтгэлэг тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ж. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг болохыг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан. Иймд зохигчид охин Н., охин Н. нарыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар -ны өдөр төрсөн охин Н., -ны өдөр төрсөн охин Н. нарыг эцэг Ж.ар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч Л.******* нь охин Н., охин Н. нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Ж. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Хариуцагч Ж. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.300 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.ас 66.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т, хариуцагч Ж.ас 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгов
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин Н., -ны өдөр төрсөн охин Н. нарын эцэг ******* ын болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин Н., -ны өдөр төрсөн охин Н. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан охин Н., охин Н. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* ын ас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Ж.ас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.300 /жаран зургаан мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.ас 66.300 /жаран зургаан мянга гурван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т, хариуцагч Ж.ас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС