2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/989

 

 

 

 

 

 

 

    2025       04         18                                        2025/ШЦТ/989

 

 

                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр

          Улсын яллагч Э.Баасанбаяр

          Хохирогч ******* , *******

          Хохирогч, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.Санчирбал

          Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ, Б.Шихихутаг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****** овогт ****** ******, ****** овогт ******* ****** нарт холбогдох эрүүгийн ********* дугаар ** хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ****** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, ам бүл 3, ****** дүүргийн ** дугаар хороо **** *** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн шийдвэрлэсэн,

***** овогт ****** ***** /РД:*******/.

 

2.Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, “*******”-д жолооч ажилтай, ам бүл 4, ****** дүүргийн ** дүгээр хороо **** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй,

***** овогт ****** ****** /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

    Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 2 дугаар 03-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ********-с Солонгос Улсын виз гаргуулах зорилгоор *******-д бэлнээр өгсөн 6.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,

    2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн *******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,

    2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн *******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 4.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,

    2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн *******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,

    2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 6.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,

    2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ********-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 3.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,

    2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн *******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор *******-д бэлнээр өгсөн 6.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,

    2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн *******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор *******-д бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,

    2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн *******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,

Шүүгдэгч ******* нь ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн *******-д “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар 2.700.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлнө. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд асуултад хариулъя” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч ******** шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “Яагаад намайг ******-тэй бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн гээд байгааг сайн ойлгохгүй байна. Би өөрийн ойр дотнын найз нөхөд, хамаатан садан бүх хүнээ *******-д зуучилж өгсөн. Хэрвээ би залилах гэмт хэрэг үйлдэх гэж байсан бол юу гэж тухайн хүмүүсийг *******-д зуучлах вэ дээ.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч ******* хохирогчоор мэдүүлэхдээ: “Энэхүү хэрэг нь 7 жилийн хугацаанд үргэлжилсэн. Анх шүүгдэгч *******-тэй танилцаад өөрөө мөн адил солонгос улс руу явахаар материал юм аа өгч алдсан.  Өөрөө явна гэж баярлаад ажлаасаа гарсан. Бүх зүйлээ бэлдсэн. ******* намайг залгахад утсаа авахгүй байж байснаа нэг өдөр над руу залгаснаа “орой нисэхээр боллоо” гэсэн. Тэгээд хамаатнуудаараа орой нисэх онгоцны буудал дээр очиход хэлсэн нислэгт нь бидний нэр байх нь битгий хэл, тийм нислэг ч байгаагүй. Бүх зүйл худлаа байсан. Үүнээс хойш *******-тэй холбоо барьж чадахгүй байсан тул бөөндөө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан.Цаг хугацаа ч их өнгөрлөө. Өөрөө ч их хохирлоо. Ер нь бол өдийд солонгос улсад очиж ажиллаад мөнгө хураагаад хамаг өр төлбөрөө төлөх боломж зөндөө л байлаа. Маш их хохирсон. Одоогоор ямар нэгэн байдлаар хохирол төлбөр авсан зүйлгүй” гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******** мэдүүлэхдээ: “Энэ хэрэг гараад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа учир хагас дутуу л санаж байна. Миний бие ******* гэх хүнийг огт харж байгаагүй, танихгүй. Харин ******* нь манай нөхөртэй хамт ажилладаг ****** хийдэг. Манай нөхөр түүнийг “их итгэлтэй дүү” гэж хэлж байсан учир 2.500.000 төгрөг, гадаад паспортын хамт өгч байсан. Зардал нь нийт 5.000.000 төгрөг болно, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг очсон хойно нь авна гэсэн. Хохирлоо л авмаар байна. Мөнгийг *******-д өгсөн учир *******-д гомдолтой байна.” гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******** мэдүүлэхдээ: “3.000.000 төгрөгийг паспортын хамт ******-д өгсөн. Түүнд мөнгө өгөх эх үүсвэрийг ******* дүү бий болгосон. Тодруулбал “******* бид нарыг солонгос улс руу явуулах гэж байна. Та явах бодол чинь хэвээрээ юу?” гэж хэлсний дагуу түүнээс бүх зүйлийг зөндөө асуусан. Тэгтэл надад “нөхөртэй маань хамт ******-д ажилладаг, ***** хийдэг итгэлтэй залуу” гэж хэлээд ******-ын дугаарыг өгсөн. Тэгээд би ******-той холбогдсон. Түүнээс бүх зүйлийг асууж тодруулсны эцэст мөнгөө өгөх болоод ******-оос “яагаад зарим хүмүүсээс 6 сая зарим хүмүүсээс 2 сая аваад надаас яагаад 5 сая төгрөг авах гэж байгаа вэ?” гэж асуугаад “надад одоо бол 5 сая төгрөг байхгүй ээ, 3 сая төгрөг байна. Чи өөрөө яг материал бүрдүүлж байгаа юм уу?” гэхэд “манай ах ****** материал бүрдүүлж байгаа” гэж хэлсэн. Би “******-тэй уулзъя” гэхэд ****** надад “****** тантай уулзах зав байхгүй ээ, би өөрөө мөнгөө өгнө” гэсэн. Тэгээд би паспорт, цээж зургаа, мөнгөний хамт *****-ын **** банкнаас 3 сая төгрөг аваад ******-д бэлэн өгсөн. Хохирол төлбөр авсан зүйлгүй. Хамгийн сүүлийн шүүх хурал буюу 2022 оны хурлын үеэр өмгөөлөгч “1.500.000 төгрөг байна. Хохирогч нараас дансыг нь асууж байгаад хохирол өгнө” гэж л байсан гэхдээ өгсөн зүйлгүй.” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч ******-ийн цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл/1-р хх-ийн 13 дугаар тал/, Дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-17 дугаар тал/, хохирогч ******-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 22 дугаар тал/, гэрч ******-ын мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 дүгээр тал/, гэрч ******-ын мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар тал/, гэрч ******-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 26 дугаар тал/, гэрч ******-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 дугаар тал/, шүүгдэгч ******-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 31 дүгээр тал/, хохирогч ******-ын цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /1-р хх-ийн 128 дугаар тал/, хохирогч ******-ын мэдүүлэг /1-р хх-ийн 140-141 дүгээр тал/, шүүгдэгч *******-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 143-144 дүгээр тал/, хохирогч *******-ын цагдаагийн газар газар гаргасан гомдол, мэдээлэл /1-р хх-ийн 162 дугаар тал/, хохирогч *******-ын мэдүүлэг /1-р хх-ийн 165-166 дугаар тал/, гэрч *******-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 169 дүгээр тал/,  гэрч *******-ын мэдүүлэг /1-р хх-ийн 170 дугаар тал/, хохирогч *******-ын цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /1-р хх-ийн 192 дугаар тал/, хохирогч ******-ын мэдүүлэг /1-р хх-ийн 195 дугаар тал/, шүүгдэгч *******-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 197 дугаар тал/, хохирогч ******-ын мэдүүлэг /1-р хх-ийн 216 дугаар тал/, шүүгдэгч *******-ын мэдүүлэг /1-р хх-ийн 220-221 дүгээр тал/, гэрч *******-ын мэдүүлэг /1-р хх-ийн 222 дугаар тал/, хохирогч ******-ийн цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /1-р хх-ийн 245 дугаар тал/, хохирогч *******-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 248-249 дүгээр тал/, шүүгдэгч ******-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 2 дугаар тал/, хохирогч ******-ын цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /2-р хх-ийн 18 дугаар тал/, хохирогч ******-ын мэдүүлэг /2-р хх-ийн 21-22 дугаар тал/, шүүгдэгч ******-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 23-24 дүгээр тал/, хохирогч *******-ийн цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /2-р хх-ийн 43 дугаар тал/, хохирогч ******-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 46-47 дугаар тал/, шүүгдэгч ******-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 50-51 дүгээр тал/, шүүгдэгч *******-ын хохирогчоор цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /2-р хх-ийн 68-69 дүгээр тал/, шүүгдэгч ******-ын ***** банкны эзэмшлийн ******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 70-73 дугаар тал/, шүүгдэгч ******-ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 75 дугаар тал/, хохирогч ******-ы цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /2-р хх-ийн 9 дугаар тал/, хохирогч ********-ы мэдүүлэг /2-р хх-ийн 119 дүгээр тал/, гэрч *****-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 121 дүгээр тал/,  шүүгдэгч *******-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 124 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ********, ******* нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий 9 хохирогчид их хэмжээний буюу 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

    1. Иргэн ******-аас Солонгос Улсын виз гаргуулах зорилгоор *******-д бэлнээр өгсөн 6.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан болох нь:

    Хохирогч *******-ийн цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл/1-р хх-ийн 13 дугаар тал/,

    Дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-17 дугаар тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******-ийн өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хороо ****-ын ** дүгээр байрны ** тоотод оршин суух ******-ын гэрт очсон гэрт нь ******, ****** нартай уулзсан. ******нь “найдвартай виз гаргаж өгөх хүн байна” гэж хэлсэн. ****** нь надад “одоо бичиг баримтаа бүрдүүлж өг” гэж хэлсэн. Би зөвшөөрч ******-с “хэрхэн яаж бичиг баримт бүрдүүлэх вэ?” гэхэд “иргэний цахим үнэмлэхээ хуулбарлан нотариатаар баталгаажуулаад 4 хувь цээж зураг, гадаад паспорт 6.000.000 төгрөг бэлдээд байж бай” гэж хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ******* над руу залгаад “хаана байна, бичиг баримт болон мөнгө бэлэн үү?” гэж хэлсэн. Би *****-т ирэхэд ***** хавтастай баримт бичиг баримтаа өгсөн. “Мөнгөө яах вэ?” гэхэд “*******-д өг, удахгүй ирж байгаа” гэж хэлсэн. ******-ын машинд ******, ****** бид 3 суугаад би 6 сая төгрөгийг *******-д бэлнээр өгөөд явсан. Ингээд ******* “нөгөө хүнтэйгээ уулзана” гээд ******-ыг дагуулан явсан. Одоог хүртэл ямар нэгэн байдлаар виз гарсан юм байхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 дугаар тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ын өгсөн: “2018 оны эхээр над руу ******* залгаад мэнд мэдээд “Солонгос гарах хүн байна уу? Би солонгос руу хүн явуулж байгаа” гэж ярихад нь “за би мэдэхгүй юм даа” гэж хэлж байсан. Би гэрээгээр виз гаргаж байгаа, 14 хоногийн дотор найдвартай байгаа” гэсэн. Тэгээд байн байн залгаад “явах хүн байна уу?” гээд байсан. Тэгээд сүүлд харин ****** виз гаргуулахаар мөнгө өгсөн байсан. ******-тэй найз нөхөд байхад ****** манай гэрт амьдарч байсан болохоор ******-ийг таньдаг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 дүгээр тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *****-ын өгсөн: “2018 оны 3 сарын эхээр бид нар Солонгос явах талаараа ярьж эхэлсэн ба эгч ******* хамт явахаар болж бичиг баримт мөнгөө өгсөн. *******, ******* бид 3 машинд сууж байхад ****** эгч 6 сая төгрөгийг бэлнээр *******-д өгч байсан. Харин ******* мөнгө бичиг баримтыг ****** гэгч виз гаргаж өгөх хүндээ өгнө гээд явж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ийн өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш гэж санаж байна. Ажлаасаа тараад таксинд явж байтал ****** залгаад нэг юманд яваад өгөөч гэхэд би зөвшөөрч гэрээс нь аваад хороолол руу шилмэл загвар орчим хүргэж өгсөн. Тэгтэл гаднаас том махлаг биетэй, дунд зэргийн нуруутай хүн байсан. Тэр хүнийг ****** “***** ах аа” гэж дуудаж байсан. ***** гэгч машинд орж ирэн суухад ****** намайг машинаас түр буулгасан. Тэр 2 машинд суугаад бичиг хэргийн хавтастай бичиг баримт мэт зүйл өгөөд дараа нь харахад ***** гэгч мөнгө тоолоод сууж байсан. Өмнө ****** “солонгос улс руу хүн явуулж байгаа. Нэг хүний 2.500.000 төгрөг болж байгаа” гэж хэлсэн. Тэр өдөр 2 хүний бичиг баримт өгөх гэж байгаа гэж хэлж байсан. ****** тэр хүнээс мөнгө авсан эсэхийг мэдэхгүй байна. Удалгүй нөгөө ***** гэгч буугаад ******* намайг “явъя” гэсэн. Тэгээд ****** надад “бензин хийгээрэй” гэж 60.000 төгрөгийг бэлнээр өгөөд гэртээ буусан. Дараа нь ******* 7-10 хоногийн дараа дахин намайг дуудаад 2 дах удаагаа “одоо 3 хүний баримт бичиг өгнө” гэж хэлээд ***** рестораны замын орчим уулзалдан мөн намайг машинаас гаргаж байгаад баримт бичиг болон мөнгө өгч байгаа нь гаднаас харагдаж байсан. Өгсөн мөнгийг нь **** гэгч нь тоолоод авч байсан. Надад бол дахин мөнгө өгөөгүй. Тэндээсээ ****** гэр рүүгээ хүргүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26 дугаар тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ийн өгсөн: “*******-тэй 2008-2018 оны хооронд хамтран амьдарч байсан. Салахаас өмнөхөн машин засаад сэлбэж зарж байгаа гэж яриад байх болсон ба эрс мөнгөтэй болоод байсан. Өмнө нь 2016 онд ******* манайхыг хайлаастад амьдардаг байхад солонгос улсад ажиллах виз гаргаж өгнө гэж зүс таних хүнээсээ 2.500.000 төгрөгийг худал хэлэн авч залилж байсан. Тэгээд би тэр мөнгийг нь цалингийн зээл авч дарж байсан. Салснаас хойш над руу олон хүмүүс залгаад “******* бид нараас солонгос улсад ажиллуулна гэж хэлэн мөнгө авч залилаа” гэж ярих болсон. Гэхдээ өмнө бол тэр хүмүүс нэг ч удаа ярьж байгаагүй. ******-ийн гэрт байсан эд зүйлээс сүүлд ээж ****** нь ирээд авахад хоёр, гурван хүний гадаад паспорт байсан. Бас 2018 оны эхээр цагаан сарын үед цагаан саарал өнгөтэй ***** *** ***** маркийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр **** улсын дугаартай машиныг авч байсан. Ерөнхийдөө бол би өдөртөө ажилдаа яваад орой ирдэг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 дугаар тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******-ын гэрчээр өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай гэрч *****, ***** нарын хамтаар байж байтал ***** гаднаас орж ирсэн. Тэгээд *****-ыг “солонгос явуулах” гэж байгаа талаар хэлэхэд би бас явмаар байна гэсэн. Тэгээд би ******-тэй холбогдон ********-ийг явуулах боломжтой эсэхийг асуухад болно. Чи бичиг баримт мөнгөө бэлдээд байж бай, би өөрөө очоод авна гэж хэлсэн. Тэгээд ******** нь надад 6.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн ба бичиг баримт болон мөнгийг нь ******* манай гэрийн гаднаас ирээд явж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31 дүгээр тал/,

    2. Иргэн ******-аас Солонгос улсын виз гаргуулах зорилгоор *******-д бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан болох нь:

    Хохирогч ******-ын цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /1-р хх-ийн 128 дугаар тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******-ын өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр солонгос улс руу гэрээгээр ажиллахаар шийдэж визний урьдчилгаа болгон бэлнээр 2.500.000 төгрөгийг ******-д өгсөн. Харин ****** нь надаас авсан мөнгөө ******* гэгч эрэгтэй хүнд виз гаргуулахаар дамжуулан өгсөн гэсэн. *****-д мөнгө өгөхөд “2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 23 цаг 40 минутад ниснэ” гэж хэлсэн. Тэгээд би явах бэлтгэлээ хангаад байж байтал 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед ******* залгаад нислэг хойшлогдсон талаар хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нисэхээр болсон гэж хэлсэн. ****** нь өөр хүнд мөнгийг нь өгнө гэж байсан. Мөнгө өгөх хүнээ ******* гэж хэлж байсан ч би ****** гэдэг хүнийг нэг удаа харж байгаагүй. ******* мөнгө өгөхөөр солонгос улсад удсан ажиллах виз гаргаж өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141 дүгээр тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******-ын гэрчээр өгсөн: “2018 оны 1 сарын дундуур зүс таних ******* ах “солонгос улсад ажиллах хүн байвал хэлээрэй би виз гаргаж өгнө” гэж хэлж байсан. Би энэ талаар сонсоод *****-т хэлэхэд ******-ын хамт ирж солонгос улсад ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр солонгос улсынхаа визийг гаргуулахаар 2.500.000 төгрөгийг ****** дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байрны орчим надад өгсөн ба би *******-аас авч мөнгөө ******-д өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-144 дүгээр тал/,

    3. Иргэн ****** Солонгос улсын виз гаргуулах зорилгоор *******-д бэлнээр өгсөн 4.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан болох нь:

    Хохирогч ******-ын цагдаагийн газар газар гаргасан гомдол, мэдээлэл /1-р хх-ийн 162 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ын өгсөн: “2018 оны 3 дугаар сарын эхээр ******-с “солонгос явуулдаг хүн байна” гэж ярьж байсан.Эхний ээлжид 2 сая төгрөгийг урьдчилгаа болгон гадаад паспорт зэргийг ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2 сая төгрөгийн ** дүгээр байрны гадна өгч байсан. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “виз гарчихлаа явах бэлтгэлээ ханга” гэж хэлсэн. ****** над руу залгаад “****** ах 7 хоног хүлээчих гэж байна нислэг хойшлогдсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166 дугаар тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************гийн өгсөн: “Миний нөхөр ****** нь ******-д 4 сая төгрөгийг бичиг баримтынхаа хамтаар өгч солонгос улсад ажиллах 3 жилийн визэнд орохоор болсон. Анх ****** надад “2018 ондоо 3 жилийн хугацаатай гэрээгээр Солонгос улсад ажиллах боломж байна. Миний танил ****** гэх залуугийн ах нь гадаадад ажиллах хүчний газар ажилладаг” гэж байна гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169 дүгээр тал/, 

    Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******-ын гэрчээр өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ****** ах надад “солонгос хамт явъя” гээд 4 сая төгрөгийг бичиг баримтын хамтаар өгсөн. ****** ахаас авсан мөнгөнөөс би нэг ч төгрөг авалгүй ***** дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр байрны гаднаас 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед машинтайгаа ирж авч байсан. Энэ мэтчилэн олон хүний мөнгийг нь би бусдад тусалж байна. Виз гарахаар хамт гарч ажиллана гэсэн санаа зорилготойгоор өгч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170 дугаар тал/,

    4. Иргэн *****-аас Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан болох нь:

            Хохирогч *******-ын цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /1-р хх-ийн 192 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ын өгсөн: “2018 оны 3 дугаар сарын эхээр ******-ын ах ****** нь надад “солонгос улсад гэрээгээр гаргадаг хүн байна. ****** гээд ******* ахын танил хүн” гэж хэлсэн. Ингээд би *******-той уулзан солонгос улсад очиж ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн ба тухайн үед мөнгөний боломж байхгүй байсан учир ******* надаас 2.500.000 төгрөг зээлээд солонгос улс руу явах бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн. 1 хоногийн дараа ****** ахаас зээлсэн мөнгөө өгсөн ба ******* ах надад “удахгүй виз гарна санаа зоволтгүй” гэж хэлж байсан. ******* ирээд “******* гэгчид мөнгө материалыг өгсөн” гэж хэлж байсан. ****-с миний мөнгө гээд ******-с мөнгө авч байх үед хажууд ******* ах хараад байж байсан. ******* би ямар нэг шан харамж өгч байгаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******-ын гэрчээр өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ****** эгчээс визний материал болон бэлнээр 6.000.000 төгрөгийг аваад ****** өгч байсан. ****** өөрөө ирж надаас мөнгө болон бичиг баримтыг авч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197 дугаар тал/,

            5. Иргэн *****-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 6.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан болох нь:

            Хохирогч *****-ын цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /1-р хх-ийн 216 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *****-ын өгсөн: “****** нь манай хүргэн учир худал юм ярьж биднийг хуурах хүн гэж бид бодоогүй. 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр бичиг баримтаа 6.000.000 төгрөгөө бэлнээр өгөөд виз гараад явах өдрөө хүлээсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******-ын гэрчээр өгсөн: “... зүс таних ах ****** нь “солонгос улсад гэрээгээр 3 жилийн хугацаатай надад виз гаргаж өгнө” гэж хэлсэн. ****** ах “надад одоо нэг хүн дутаад байна өөр солонгос улс руу явж ажиллах хүн байна уу?” гэхэд нь би *****-т санал болгоход зөвшөөрч, визэнд орохоор надад 6.000.000 төгрөгийг бэлнээр гэрт авчирч өгч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-221 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ын өгсөн: “***** нь надад ******-д гэрт нь байхдаа 6 сая төгрөг болон бичиг баримтаа солонгос улсад ажиллах виз гаргуулахаар өгч байсан ******-с авсан мөнгө болон бичиг баримтыг тухайн үедээ нэрийг нь нууцлаад байсан ***** гэх хүнд өгөөд найдвартай виз гаргаж өгнө гэж хэлсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222 дугаар тал/,

            6. Иргэн ******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 3.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан болох нь:

            Хохирогч ******-ийн цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /1-р хх-ийн 245 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ийн өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед ****** дахин залгаад “нөгөө ****** таныг хүүхдээ явуулах уу? гэхдээ үнийн хувьд 5.000.000 төгрөг биш 7.000.000 төгрөг болох юм байна. Та яахаа өөрөө мэдээ” гээд надад ******-ын утсыг өгч байсан. Би **** руу яваад АТМ-с 3.500.000 төгрөг аваад ****** руу залгаад **-р байрны урд талын саадан дотор уулзахаар болсон. Би 3.000.000 төгрөг өгөхөд ****** авалгүй хажуугийн залуу нь авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 248-249 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *****-ын гэрчээр өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн үед би ****** эгчээс 3.000.000 төгрөг болон гадаад паспортын хамтаар гэрийнхээ гадна авсан. Тэгээд 18 цагийн үед ****** ах манай гэрийн гадна ** ** гэсэн дугаартай **** маркийн машинтай ирээд 3.000.000 төгрөгийг бичиг баримтын хамтаар авч явж байсан. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж ***** ах утсаа унтраагаад таг чиг болсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2 дугаар тал/,

    7. Иргэн *****-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 6.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан болох нь:

            Хохирогч *****-ын цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /2-р хх-ийн 18 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****-ын өгсөн: “2018 оны 2 дугаар сард ***** манай гэрт ирээд “солонгос руу явуулж өгөх найдвартай ах хүү байгаа надад итгэ би бас явах гэж байгаа” гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр байрны ** тоотод ******-ын гэрт нь 6 сая төгрөг өгсөн. Мөнгө өгснөөс хойш виз гарахгүй байсан ба ****** миний хажууд ****** гэдэг виз гаргаж өгөх ёстой байсан хүн рүүгээ залгахад нөгөө хүн чинь виз чинь асуудалгүй гарсан байгаа гэсэн. ****** та ядаж утсаар зургийг нь аваад явуулчих гэхэд боломжгүй байна гэж хэлээд утсаа тасалсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-22 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******-ын гэрчээр өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ***** эгчээс визний материал болон бэлнээр 6.000.000 төгрөгийг аваад ******-д өгч байсан. ****** нь өөрөө ирж надаас мөнгө болон бичиг баримтыг авч байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-24 дүгээр тал/,

            8. Иргэн *****-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан болох нь:

            Хохирогч *****-ийн цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /2-р хх-ийн 43 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ийн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 02-ны өглөө ****** залгаад “3 жилийн хөдөлмөрийн гэрээгээр Солонгос улсад кофены үйлдвэрт эмэгтэй хүн ажиллуулна” гэж ярьсан. Тэгээд солонгос руу 3 жилийн гэрээгээр ажиллахаар болоход ****** “тэгвэл өнөөдөр 14 цаг гэхэд манай гадаа 2.500.000 төгрөг, гадаад паспорт болон 3х4 харьцаатай 3 хувь цээж зургийн хамтаар авчирч өг” гэсэн. ***** надаас мөнгө бичиг баримт зэргийг аваад “****** гэдэг ах хүүд аваачиж өгнө. Та нарын виз 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарсан байх болно” гэж хэлсэн. 2.500.000 төгрөг гадаад паспорт болон зураг өгсөн ба ****** надад хэлэхдээ “виз гарсны дараа 2.500.000 төгрөг дахин өгнө” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *****-ын гэрчээр өгсөн: “****** нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр солонгос улсад ажиллах виз гаргуулахаар 2.500.000 төгрөгийг ***** дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байрны орчим надад өгсөн ба би ******-с авсан мөнгөө *****-д өгсөн. Мөнгийг ****** манай гэрийн гаднаас ирж авч байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-51 дүгээр тал/,

            9. Иргэн *******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан болох нь:

            Хохирогч ******-ы цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /2-р хх-ийн 9 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ы өгсөн: “*******” харуул хамгаалалтын албанд хамт ажилладаг байсан ***** дүүргийн ** дугаар хороолол ** дүгээр хороо ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай ***** овогтой ****** нь намайг “солонгос улсад 3 жил ажиллах виз гаргаж гаргуулаад өгье. Надад таньдаг хүн байгаа, чи 2.500.000 төгрөг урьдчилгаа болгоод өгчих” гэсэн. Би эхнэр ******-ийн ******** тоот данснаас 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ******-ын ******** тоот данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлээд, гадаад паспортоо өгсөн. Эхэндээ утсаар яриад виз чинь гарах гэж байгаа гэсэн. Би солонгос явах бэлтгэл хийгээд бүх юмаа бэлдээд хүмүүстэй салах ёс хийгээд явах болтол, нислэг чинь 7 хоногоор хойшилсон гэж хэлсэн. ****** цаанаа 1 хүнтэй яриад байгаа гэж хэлсэн. Би тэр хүнийг нэрийг нь мэдэхгүй, харж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй. Тэгээд удахгүй нисэх хуваарь чинь тодорхой болно гэж ярьж байгаад, сүүлийн 1 сар орчим утсаа авахаа  больсон. Би солонгосын элчин сайдын яам нь дээр 2018 оны 5 дугаар сард очоод өөрийнхөө визний талаар асуухад миний нэрээр гарсан виз огт байхгүй Визний хүсэлт ч миний нэрээр очоогүй байсан. ****** нь утсаа авахгүй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 119 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ийн өгсөн: “Тийм ээ би харсан. Өмнө нь ажил дээр ***** нь “би солонгос явуулж өгдөг хүнтэй танилцсан” гэж байсан. 2018 оны 4 дүгээр сарын эхээр би таксинд явж байсан юм тэгсэн ****** над руу залгаад “та манай гэрийн гадаа хүрээд ир би хороололд хүнд юм өгөх гэсэн юм” гэж хэлэхээр нь би гэрээс очиж аваад ***** дүүргийн **** ***** ордны урд ирээд 165-170 см орчим өндөртэй махлагдуу, хүрэн бор барзгар царайтай ** орчим насны хүн миний машины ард суусан. Удалгүй ***** “**** чи бууж бай би энэ хүнтэй хэдэн зүйл ярих гэсэн юм” гэхээр нь би буугаад машинаасаа 3-4 метрийн зайд зогсож байсан, намайг машин руу харах үед ****** нь нөгөө махлаг залууд хавтастай бичиг баримт өгөөд мөн мөнгө тоолж өгч байсан, махлаг залуу нь 10-аад минутын дараа машинаас бууж ирээд яваад өгсөн, тэгээд би ******-ыг гэрт нь хүргэж өгсөн. Замдаа ****** нь “би сая *****-д солонгос явуулах 2 хүний материал өгчихлөө” гэж байсан, машинаас буух үедээ надад 60.000 төгрөгийг “бензин хий” гэж хэлээд өгсөн. 2-3 хоногийн дараа ***** над руу залгаад “чи манай гэрт хүрээд ир нөгөө хүнд дахиж юм өгөх гэсэн юм” гэхээр нь би очиж аваад ***** дүүргийн ** – ** дүгээр хорооллын **** **** гэх дэлгүүрийн орчимд ирэх үед өмнө нь миний машинд *****-той уулзаж байсан **** гэх хүн миний машины ард суугаад намайг “бууж бай” гээд буулгасан, 10-аад минутын дараа **** гэх залуу миний машинаас буугаад явсан. Би *****-ыг гэрийнх нь гадаа буулгаад явсан, замдаа ****** нь “би *****-д 3 хүний материал өгсөн” гэж ярьж байсан. Энэ явдлаас хойш би ******-ыг ****** гэх хүнтэй уулзаж байхыг огт хараагүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 121 дүгээр тал/, 

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******-ын гэрчээр өгсөн: “... тэгтэл ****** ах “би ч гэсэн солонгос улс руу явах визний хүсэлт өгье” гээд миний ******** тоот *** банкны дансанд 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр үдээс хойш шилжүүлсэн. Би дансаараа 2.300.000 төгрөгийг тухайн өдөр бэлнээр аваад өөрт бэлэн байсан 200.000 төгрөгийг нэмээд 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад ******* ахад өөрийн **** *** улсын дугаартай *** ** ** Маркийн машинтайгаа ***** дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр байрны гадаа ирээд ****** ахын 2.500.000 төгрөг гадаад паспортыг өгсөн.” Гэх мэдүүлэг /2-р хх-ийн 124 дүгээр тал/,

Шүүгдэгч ***** нь ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ******-д “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар 2.700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

            Шүүгдэгч ******-ын хохирогчоор цагдаагийн газар гаргасан гомдол, мэдээлэл /2-р хх-ийн 68-69 дүгээр тал/,

            Шүүгдэгч *****-ын **** банкны эзэмшлийн ******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 70-73 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******-ын хохирогчоор өгсөн: “2018 оны 01 дүгээр сард ******** дугаараас ****** над руу залгаад “солонгос улс руу 3 жилийн гэрээгээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээнд зуучилж өгнө” гэж хэлээд надаас гадаад паспорт болон 2.700.000 төгрөгийг *****-ын **** банкны АТМ-с *****-ийн эхнэр гэх ******-ын *****-ийн ******** дугаартай *** банкны дансанд шилжүүлсэн.  ****** бас дахиад өөр хүмүүс рүү ажилд нь зуучлаад өгье гэж хэлэхэд нь би өөрийн 5 найзад санал тавиад тэд нар зөвшөөрөөд мөн адил ******-д мөнгө болон бичиг баримтуудаа өгч байсан. Бид нар хэлэхдээ 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “та хэд ниснэ” гэж хэлээд таг чиг алга болсон. Хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэж санаж байна ***** ****** буудалд бэлнээр 6.000.000 төгрөгийг авсан. Уг 6.000.000 төгрөг нь хүмүүсийн бичиг баримт болон урьдчилгаа мөнгө байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 75 дугаар тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

    Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ******, ***** нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 2 дугаар 03-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ******-с Солонгос Улсын виз гаргуулах зорилгоор *****-д бэлнээр өгсөн 6.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр **** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн *****-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор *****-д бэлнээр өгсөн 4.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор *****-д бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор *****-д бэлнээр өгсөн 6.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 3.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр **** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор *****-д бэлнээр өгсөн 6.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан,2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ******-с Солонгос улсын виз гаргуулах зорилгоор ******-д бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилсан

            Шүүгдэгч ****** нь ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ******-д “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар 2.700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч ******-ийн өмгөөлөгч ******-ийн зүгээс: “Миний үйлчлүүлэгч *****-ийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир гэм буруугийн талаар тусгайлан гаргах дүгнэлт байхгүй. Харин шүүгдэгч *****-ын зүгээс өөрийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж маргах бөгөөд тэрээр Бүгд найрамдах солонгос улсын визийг холбогдох эрх бүхий байгууллага буюу элчин сайдын яамнаас зөвшөөрөл олгодог гэдгийг эрх зүйн чадвар, чадамжтай хүний хувьд мэдэх боломжтой. *******-ын хувьд хохирогч нарт илтгэл төрүүлж ******-тэй гэмт хэргийн талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж тус гэмт хэргийг үйлдсэн. Хэрвээ шүүхээс шүүгдэгч нарыг тус гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох юм бол хохирлыг хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй байх. ” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч ******-ийн өмгөөлөгч ******-ийн зүгээс: “Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч нар нь хэн аль нь хэдэн төгрөг, өгсөн авснаа нотолж чаддаггүй учир хохирол төлбөрийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байх. Миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэ.м буруутайд тооцсон тохиолдолд хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч ******-ийн өмгөөлөгч *************-ийн зүгээс: “Тусгайлан саналгүй.” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч *****-ын өмгөөлөгч *******-ын зүгээс: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Дээрх нотолбол зохих байдал буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд прокурор шийдвэр гаргах эрх хэмжээнийхээ хүрээнд ******-ыг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хохирсон үйл баримтын талаар дурджээ. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан баримт болох дансны хуулга, хохирогч нарын мэдүүлгээр 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэмт хэрэг анх удаа үйлдэгдсэн. Дээрх нөхцөл байдлын хүрээнд ******-с баримтаар хураан авсан тэмдэглэлийн хүрээнд 2018 оны 5 дугаар сард хэргийн оролцогч болох ******-с 4 ширхэг гадаад паспортыг хураан авсан бөгөөд тус паспортуудын нэг нь ****** овогтой ******-ын гадаад паспорт байсан. Мөн хохирогчоор тогтоосон тогтоол, мэдүүлэг зэргээр гэмт хэрэг үйлдэгдэх болсон сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоох шаардлагатай байна. Хэргийн үйл баримтын тухайд буюу 10 хохирогчоос мөнгө авч байгаа үйлдэл дээр ямар нэгэн байдлаар маргаагүй. Харин гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, гэмт хэргийн санаа зорилго тогтоох шаардлагатай. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд үйлдэгдсэн ******-ын Солонгос Улсын виз гаргуулах зорилгоор мөнгө шилжүүлж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж дурдсан. Энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний  нийлбэр болох субьектив талын шижнийг тодорхойлохдоо прокурор зөвхөн үйлдлийн аргыг дурдсан. Үйлдийн арга дээр хамтран оролцож байгаа хэлбэр буюу тухайн эзэмшигч, өмчлөгийн эрхийг хууль бусаар олж авч буцаан хариу төлбөр төлөхгүйгээр шилжүүлэн авч байгаа нөхцөл байдлыг дурдсан. Бидний зүгээс прокурорын дурдсан дээрх гэмт хэргийн субьектив санаа зорилгыг няцааж байгаа ямар баримт байна вэ? гэвэл 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан дуу дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дээрх тэмдэглэлийг талууд шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалдсан бөгөөд дээрх бичлэгээр ******-д мөнгийг авах ямар нэгэн санаа зорилго агуулагдаагүй гэдэг нь харагддаг. Хоёрдугаарт  хохирогчоор татсан тогтоолууд байна. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив санаа зорилгыг тогтоогоогүй. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг тайлбарласан тайлбарын 1.2 дахь заалтад гэм буруутай эсэхэд гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулна. Тэгэхээр улсын яллагч мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн сэдэл, зорилгын талаар тайлбарлавал дараагийн тайлбартаа хариу тайлбар өгье. Шүүгдэгчийн гэм бурууг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай биш, хүлээн зөвшөөрөхүйц, үнэн бодит эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирч буй хохирол хор уршиг болох 37.500.000 төгрөгөөс шүүгдэгч ******* нь 20.200.000 төгрөгийг авсан гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасанчлан яллагдагч, шүүгдэгч нь хэргийн үйл баримтыг тогтоох үүрэг хүлээхгүй. Хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дараах баримт буюу харилцах дансны хуулга, хохирогч ******-ын мэдүүлэг, гэрч *******-ийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч ********-ийн хувийн байдлыг тодорхойлж өгсөн. Энэ гэмт хэрэг хэзээнээс үүдэлтэй юм бэ? гэвэл 2016 онд шүүгдэгч ****** энэ хэргийн үйлдэлтэй яг адилхнаар солонгос улсын виз гаргаж өгнө гэж тодорхой хэмжээний хүмүүсээс мөнгө авч байсан талаар гэрч ******* мэдүүлдэг. Шүүгдэгч бол тодорхой энэ нөхцөл байдлыг үгүйсгэж, мөн хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл явдлыг үгүйсгэж байгаа зүйл алга. Гэмт хэрэг болсон сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэрийг шүүгдэгч ******* анхнаасаа санаачилж, зохион байгуулсан байна. Харин *****-ыг буруутгаж байгаа баримт буюу хохирогч нарын мэдүүлэг түүнийг бусадтай захиран зарцуулсан, ******-тэй хуваасан гэх баримт хэрэгт байхгүй. Иймд шүүгдэгч ******-ыг ашиг олох зорилгоор залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгийн тогтоосон баримт байхгүй. Харин үйл баримтын тухайд тэрээр хохирогчоор тогтоогдсон түүний сэдэл зорилго төөрөгдөлд орсон нөхцөл байдал бий болсон. Өөрөө солонгос улсын зорино, ойр дотнын хамаарал бүхий хүмүүсийг явуулах хүсэлтэй байсан. Үйлдлийн хувьд маргаан байхгүй, гэхдээ тухайн зүйлийг эндүүрч төөрөгдөлд орсон үйл баримт байна. Шүүгдэгч ******-ыг гэмт хэрэг үйлдсэн буюу яагаад үйлдэх болсон гэм буруугийн хэлбэрийг тогтоосон баримт хэрэг алга. Харин хохирогчоор тогтоосон тогтоол, баримтууд хэрэгт байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд дүгнэлт хийхэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг шүүхийн хэлэлцүүлэгт зөвтгөх боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл *******-ийг *******-ыг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр залилсан гэдэг бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ****** нь *****-ыг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр залилсан. Үүнийг шүүхийн зүгээс зөвтгөх боломжтой. Хохирогчийн хувьд хохирол төлбөрт 2.700.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх дүгнэлтийг

            Хохирогч *****-ийн зүгээс: “Мөнгийг ******-д өгсөн учир түүнээс нэхэмжилж байна.” гэх тайлбар,

            Хохирогч ******-ийн зүгээс: “Мөнгийг ******-д өгсөн учир түүнээс нэхэмжилж байна.” гэх тайлбар,

            Шүүгдэгч *****-ийн зүгээс: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх тайлбар,

   Шүүгдэгч ******-ын зүгээс: “Хохирол төлбөрөө барагдуулж авах хүсэлтэй байна. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн төлнө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх тайлбарыг тус тус гарган мэтгэлцэх боловч уг тогтоолын тодорхойлох хэсэг болох дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Шүүгдэгч ******, ****** нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий 9 хохирогчид их хэмжээний буюу 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

    Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ийн өгсөн: “... ******-ын машинд *****, ***** бид 3 суугаад би 6 сая төгрөгийг *****-д бэлнээр өгөөд явсан. Ингээд ****** “нөгөө хүнтэйгээ уулзана” гээд *****-ыг дагуулан явсан. Одоог хүртэл ямар нэгэн байдлаар виз гарсан юм байхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 дугаар тал/, 

    Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ****-ын өгсөн: “*******, ****** бид 3 машинд сууж байхад ****** эгч 6 сая төгрөгийг бэлнээр ******-д өгч байсан. Харин ****** мөнгө бичиг баримтыг ****** гэгч виз гаргаж өгөх хүндээ өгнө гээд явж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ****-ийн өгсөн: “***** намайг машинаас түр буулгасан. Тэр 2 машинд суугаад бичиг хэргийн хавтастай бичиг баримт мэт зүйл өгөөд дараа нь харахад ***** гэгч мөнгө тоолоод сууж байсан. Өмнө ****** “солонгос улс руу хүн явуулж байгаа. Нэг хүний 2.500.000 төгрөг болж байгаа” гэж хэлсэн. Тэр өдөр 2 хүний бичиг баримт өгөх гэж байгаа гэж хэлж байсан. ****** тэр хүнээс мөнгө авсан эсэхийг мэдэхгүй байна. Удалгүй нөгөө ***** гэгч буугаад ****** намайг “явъя” гэсэн. Тэгээд ****** надад “бензин хийгээрэй” гэж 60.000 төгрөгийг бэлнээр өгөөд гэртээ буусан. Дараа нь ***** 7-10 хоногийн дараа дахин намайг дуудаад 2 дах удаагаа “одоо 3 хүний баримт бичиг өгнө” гэж хэлээд **** рестораны замын орчим уулзалдан мөн намайг машинаас гаргаж байгаад баримт бичиг болон мөнгө өгч байгаа нь гаднаас харагдаж байсан. Өгсөн мөнгийг нь ***** гэгч нь тоолоод авч байсан. Надад бол дахин мөнгө өгөөгүй. Тэндээсээ ****** гэр рүүгээ хүргүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26 дугаар тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ын өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр солонгос улс руу гэрээгээр ажиллахаар шийдэж визний урьдчилгаа болгон бэлнээр 2.500.000 төгрөгийг ******-д өгсөн. Харин ****** нь надаас авсан мөнгөө ****** гэгч эрэгтэй хүнд виз гаргуулахаар дамжуулан өгсөн гэсэн. ******-д мөнгө өгөхөд “2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 23 цаг 40 минутад ниснэ” гэж хэлсэн. Тэгээд би явах бэлтгэлээ хангаад байж байтал 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед ***** залгаад нислэг хойшлогдсон талаар хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нисэхээр болсон гэж хэлсэн. ****** нь өөр хүнд мөнгийг нь өгнө гэж байсан. Мөнгө өгөх хүнээ ****** гэж хэлж байсан ч би ****** гэдэг хүнийг нэг удаа харж байгаагүй. ******* мөнгө өгөхөөр солонгос улсад удсан ажиллах виз гаргаж өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *****-ын өгсөн: “2018 оны 3 дугаар сарын эхээр ******-с “солонгос явуулдаг хүн байна” гэж ярьж байсан.Эхний ээлжид 2 сая төгрөгийг урьдчилгаа болгон гадаад паспорт зэргийг ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2 сая төгрөгийн ** дүгээр байрны гадна өгч байсан. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “виз гарчихлаа явах бэлтгэлээ ханга” гэж хэлсэн. ***** над руу залгаад “****** ах 7 хоног хүлээчих гэж байна нислэг хойшлогдсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ын өгсөн: “2018 оны 3 дугаар сарын эхээр *****-ын ах ****** нь надад “солонгос улсад гэрээгээр гаргадаг хүн байна. ****** гээд ******* ахын танил хүн” гэж хэлсэн. Ингээд би *****-той уулзан солонгос улсад очиж ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн ба тухайн үед мөнгөний боломж байхгүй байсан учир ****** надаас 2.500.000 төгрөг зээлээд солонгос улс руу явах бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн. 1 хоногийн дараа ****** ахаас зээлсэн мөнгөө өгсөн ба ****** ах надад “удахгүй виз гарна санаа зоволтгүй” гэж хэлж байсан. ****** ирээд “***** гэгчид мөнгө материалыг өгсөн” гэж хэлж байсан. *****-с миний мөнгө гээд *****-с мөнгө авч байх үед хажууд ***** ах хараад байж байсан ****** би ямар нэг шан харамж өгч байгаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *****-ын өгсөн: “****** нь манай хүргэн учир худал юм ярьж биднийг хуурах хүн гэж бид бодоогүй. 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр бичиг баримтаа 6.000.000 төгрөгөө бэлнээр өгөөд виз гараад явах өдрөө хүлээсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216 дугаар тал/, 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ын өгсөн: “***** нь надад *****-д гэрт нь байхдаа 6 сая төгрөг болон бичиг баримтаа солонгос улсад ажиллах виз гаргуулахаар өгч байсан ******-с авсан мөнгө болон бичиг баримтыг тухайн үедээ нэрийг нь нууцлаад байсан. ******* гэх хүнд өгөөд найдвартай виз гаргаж өгнө гэж хэлсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ийн өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед ****** дахин залгаад “нөгөө ******* таныг хүүхдээ явуулах уу? гэхдээ үнийн хувьд 5.000.000 төгрөг биш 7.000.000 төгрөг болох юм байна. Та яахаа өөрөө мэдээ” гээд надад ******-ын утсыг өгч байсан. Би *** руу яваад АТМ-с 3.500.000 төгрөг аваад ***** руу залгаад **-р байрны урд талын саадан дотор уулзахаар болсон. Би 3.000.000 төгрөг өгөхөд ***** авалгүй хажуугийн залуу нь авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 248-249 дүгээр тал/, 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ын өгсөн: “2018 оны 2 дугаар сард ****** манай гэрт ирээд “солонгос руу явуулж өгөх найдвартай ах хүү байгаа надад итгэ би бас явах гэж байгаа” гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр байрны ** тоотод ****** гэрт нь 6 сая төгрөг өгсөн. Мөнгө өгснөөс хойш виз гарахгүй байсан ба ****** миний хажууд ****** гэдэг виз гаргаж өгөх ёстой байсан хүн рүүгээ залгахад нөгөө хүн чинь виз чинь асуудалгүй гарсан байгаа гэсэн. ****** та ядаж утсаар зургийг нь аваад явуулчих гэхэд боломжгүй байна гэж хэлээд утсаа тасалсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-22 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *****-ийн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 02-ны өглөө ****** залгаад “3 жилийн хөдөлмөрийн гэрээгээр Солонгос улсад кофены үйлдвэрт эмэгтэй хүн ажиллуулна” гэж ярьсан. Тэгээд солонгос руу 3 жилийн гэрээгээр ажиллахаар болоход ****** “тэгвэл өнөөдөр 14 цаг гэхэд манай гадаа 2.500.000 төгрөг, гадаад паспорт болон 3х4 харьцаатай 3 хувь цээж зургийн хамтаар авчирч өг” гэсэн. ****** надаас мөнгө бичиг баримт зэргийг аваад “****** гэдэг ах хүүд аваачиж өгнө. Та нарын виз 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарсан байх болно” гэж хэлсэн. 2.500.000 төгрөг гадаад паспорт болон зураг өгсөн ба ****** надад хэлэхдээ “виз гарсны дараа 2.500.000 төгрөг дахин өгнө” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ы өгсөн: “ ****** ” харуул хамгаалалтын албанд хамт ажилладаг байсан ***** дүүргийн ** дугаар хороолол ** дүгээр хороо ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай *** овогтой ***** нь намайг “солонгос улсад 3 жил ажиллах виз гаргаж гаргуулаад өгье. Надад таньдаг хүн байгаа, чи 2.500.000 төгрөг урьдчилгаа болгоод өгчих” гэсэн. Би эхнэр *****-ийн ******** тоот данснаас 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр *****-ын  ******** тоот данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлээд, гадаад паспортоо өгсөн. Эхэндээ утсаар яриад виз чинь гарах гэж байгаа гэсэн. Би солонгос явах бэлтгэл хийгээд бүх юмаа бэлдээд хүмүүстэй салах ёс хийгээд явах болтол, нислэг чинь 7 хоногоор хойшилсон гэж хэлсэн. ****** цаанаа 1 хүнтэй яриад байгаа гэж хэлсэн. Би тэр хүнийг нэрийг нь мэдэхгүй, харж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй. Тэгээд удахгүй нисэх хуваарь чинь тодорхой болно гэж ярьж байгаад, сүүлийн 1 сар орчим утсаа авахаа  больсон. Би солонгосын элчин сайдын яам нь дээр 2018 оны 5 дугаар сард очоод өөрийнхөө визний талаар асуухад миний нэрээр гарсан виз огт байхгүй Визний хүсэлт ч миний нэрээр очоогүй байсан. ****** нь утсаа авахгүй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 119 дүгээр тал/ зэрэг болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *****, ****** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч ****** нь ганцаараа 2018 оны  01 дүгээр сарын 05-ны өдөр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ******-д 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******, ****** нар нь 2018 оны 02 дугаар сарын 03-наас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий 9 хохирогчид их хэмжээний буюу 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулан тодорхойлж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “гэмт хэргийн хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх.”, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

  Шүүгдэгч ******, ****** нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. Харин 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 354А дугаар яллах дүгнэлтэд шүүгдэгч ***** нь ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн *****-д “солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар 2.700.000 төгрөг шилжүүлэн авсан гэж гэмт хэргийн товч агуулгыг тэмдэглэсэн бөгөөд 2 дугаар хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан шүүгдэгч *****-ын эзэмшлийн ******** дугаар тоот харилцах дансны хуулгаар тус гэмт хэрэг нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр бус 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байх тул улсын яллагчийн гаргасан техникийн шинжтэй алдааг зөвтгөж шийдвэрлэсэн болно.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******, ****** нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Тус гэмт хэргийн улмаас нэр бүхий 10 хохирогчид 37.700.000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч ******-ын зүгээс: “ ... хохирогч нарын өгсөн мөнгийг бэлнээр шүүгдэгч *****-д өгсөн” гэх боловч дээрх мэдүүлгийг нотлох баримт байхгүй тул шүүгдэгч нараас гаргуулах хохирлын хэмжээг дараах байдлаар тооцон тогтоов.

Хохирогчийн нэр

Учирсан хохирол /төгрөгөөр/

Төлөгдсөн хохирол /төгрөгөөр/

Гаргуулбал зохих хохирол /төгрөгөөр/

Шүүгдэгч ****** хариуцах хохирол

Шүүгдэгч ****** хариуцах хохирол

1.

*******

6.000.0000

-

6.000.000

3.000.000

3.000.000

2.

*******

2.500.000

-

2.500.000

1.250.000

1.250.000

3.

*******

4.000.000

-

4.000.000

2.000.000

2.000.000

4.

*******

2.500.000

-

2.500.000

1.250.000

1.250.000

5.

*******

6.000.000

-

6.000.000

3.000.000

3.000.000

6.

*******

3.000.000

-

3.000.000

1.500.000

1.500.000

7.

******

6.000.000

-

6.000.000

3.000.000

3.000.000

8.

******

2.500.000

-

2.500.000

1.250.000

1.250.000

9.

******

2.500.000

-

2.500.000

1.250.000

1.250.000

10.

******

2.700.000

250.000

2.450.000

2.450.000

-

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч *******, ****** нарын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******-д 1 жил 6 сарын хугацаагаа хорих ял, шүүгдэгч ******-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж;

4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж;

-7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж;

-12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна...” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч ******, ****** нар нь дээрх гэмт хэргийг 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн тул тэдгээрт оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь шүүгдэгчийн нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч нарт дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь ****** нь 2019 оны 8 дугаар сарын 15-наас 2019 оны 11 дүгээр сарын 15-нийг хүртэл 92 хоног, 2022 оны 2 дугаар сарын 18-наас 2022 оны 8 дугаар сарын 16-нийг хүртэл 179 хоног, 2024 оны 12 дугаар сарын 26-наас өнөөдрийг хүртэл 113 хоног, нийт 384 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч ****** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ***** овогт ******-ын *****, ***** овогт *****-ийн ***** нарыг “Бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******-д 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч ******-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******-д энэ тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар буюу 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *****-д энэ тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар буюу 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *****-ийн цагдан хоригдсон 384 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу шүүгдэгч *****-ийг ***** аймаг, шүүгдэгч *****-ыг ***** дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *****-с 19.950.000 төгрөг, шүүгдэгч *****-с 17.500.000 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад заасан хохирлыг нэр бүхий хохирогч нарт олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****** нь 384 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч шүүгдэгч *****-д урьд авсан хувийн баталгаа гаргах гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *****-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн

202/ШЦТ/989 дүгээр шийтгэх

тогтоолын хавсралт:

 

Хохирогчийн нэр

Учирсан хохирол /төгрөгөөр/

Төлөгдсөн хохирол /төгрөгөөр/

Гаргуулбал зохих хохирол /төгрөгөөр/

Шүүгдэгч ***** хариуцах хохирол

Шүүгдэгч ***** хариуцах хохирол

1.

******

6.000.0000

-

6.000.000

3.000.000

3.000.000

2.

******

2.500.000

-

2.500.000

1.250.000

1.250.000

3.

******

4.000.000

-

4.000.000

2.000.000

2.000.000

4.

******

2.500.000

-

2.500.000

1.250.000

1.250.000

5.

******

6.000.000

-

6.000.000

3.000.000

3.000.000

6.

******

3.000.000

-

3.000.000

1.500.000

1.500.000

7.

******

6.000.000

-

6.000.000

3.000.000

3.000.000

8.

******

2.500.000

-

2.500.000

1.250.000

1.250.000

9.

******

2.500.000

-

2.500.000

1.250.000

1.250.000

10.

******

2.700.000

250.000

2.450.000

2.450.000

-