Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 14

 

2021.05.06                                   2021/ДШМ/14                                    Хэрлэн сум

 

Д.Ц, А.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

226/2021/0014/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор Б.Нарангэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн  2021/ШЗ/129 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн эсэргүүцлээр А.Б, Д.Ц нарт холбогдох эрүүгийн 2039002870049 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн гадна хохирогч Б.Т-тэй “А-ын барьж явсан шаарыг газарт унагалаа, алгадлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гараараа эрүүнд нь цохиж баруун эрүү, ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн гадна хохирогч Б.Д-той “А-ынбарьж явсан шаарыг газарт унагалаа, алгадлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар чулуугаар цохиж зүүн хөмсөг, дагзанд язарсан шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний  өдрийн  2021/ШЗ/129 дугаартай захирамжаар хэрэг болох үед яллагдагч Д.Ц, А.Б нартай хамт байсан гэх А гэх хүнээс огт байцаалт аваагүй байх тул түүнийг тухайн хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах, түүнээс хэргийн талаар тодруулах,

хохирогч Б.Т-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай дүгнэлтээс үзэхэд рентгэн зураг, эмч Д.Мөнхбатын үзлэгийн тэмдэглэл зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан гэх боловч эдгээр баримтуудыг мөрдөгч шинжээчид шинжээч томилох тогтоолын хамт хүргүүлээгүй, хэрэгт авагдаагүй байна. Шинжээч хэнээс ямар журмаар дээр дурдсан баримтуудыг авч дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байх тул холбогдох баримтуудыг хавсаргах,

 

хохирогч Б.Т, Б.Д нарыг 2020 оны 06 дугаар сарын 18, 22-ны өдрүүдэд тус тус гэрчээр байцаасан байх бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 19, 24-ний өдрүүдэд хохирогчоор байцаахдаа  өмнө “гэрчээр өгсөн мэдүүлгэн дээрээ нэмж ярих зүйл байна уу” гэх байдлаар хэт товч мэдүүлэг авсан, хохирогчийн хувьд хэргийн талаар нарийвчлан тодруулж асуугаагүй байх тул хохирогчоор дахин байцаах, хохирогч нар болон гэрч Э.Цэцэгжаргал нар нь хэргийн  талаар дахин мэдүүлэг өгөхдөө яллагдагч нарын үйлдэл оролцооны талаар өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байх тул хэргийн нөхцөл байдал, яллагдагч нарын үйлдэл оролцооны талаар шалгах ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна гэж үзээд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл  давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон  тайлбартаа: Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчээс   2021 оны 03 дугаар сарын 19-ний  өдөр өөрийн санаачлагаар шүүхийн  урьдчилсан  хэлэлцүүлэгийг  хийж, хэргийг прокурорт буцаасан 2021/ШЗ/129 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.

Учир нь  Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн  шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд  ямар нэгэн эргэлзээ  төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Үүнд:

1. Хэрэг болох үед яллагдагч Д.Ц, А.Б нартай хамт байсан гэх А  гэх хүнээс огт байцаалт аваагүй байх тул түүнийг тухайн хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах, түүнээс хэргийн талаар тодруулах гэсэн заалтын тухайд хохирогч Б.Т, Б.Днар нь яллагдагч А.Б, Д.Ц нарт зодуулсан талаар шууд заасан, яллагдагч нар нь хохирогч нарын эрүүл мэндэд гэмтэл учруулсан талаар мэдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Б.Т, Б.Д нар нь А-д зодуулсан талаар мэдүүлээгүй, яллагдагч Д.Ц, А.Б нар нь хохирогч нарыг зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан талаараа хүлээн зөвшөөрдөг, уг зодоонд А оролцсон талаар мэдүүлээгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэх шаадлагын дагуу гэрч Э.Цэцэгжаргалаас мэдүүлэг авахад хохирогч нартай цуг явсан гэрч нь Анхбатыг тухайн цаг хугацаанд зодоон болоход хамтран оролцсон талаар мэдүүлээгүй байна.

2. Хохирогч Б.Т-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай дүгнэлтээс үзэхэд ренген зураг, эмч Д.Мөнхбатын үзлэгийн тэмдэглэл зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан боловч эдгээр баримтуудыг мөрдөгч шинжээчид шинжээч томилох тогтоолын хамт хүргүүлээгүй, хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн байна.

Мөрдөгч  нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Т-ийнэрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилохдоо холбогдох материалыг шилжүүлэв гэжээ.

Холбогдох баримт гэдэгт шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн “... Арын булангийн хугарал байх магадлалтай. Эмч:Д.Мөнхбат, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Рентген зураг”-ийг ойлгох нь шинжээчийн эмчийн дараах дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Өнөрборгилын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай дүгнэлтэд:

“2020.06.22-нд Хэнтий аймаг Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Г.Эрзоригийн 2020.06.22-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор ... Тийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг хийв. Үзлэг хийсэн цаг 15 цаг 57 мин”, “... Зовиур: Баруун эрүүгээр өвдөнө, эмзэглэл ихтэй, баруун чих хүү хатгуулж өвдөнө гэнэ, ... Хэсэг газрын үзлэгт: Баруун шанаанд хавдар ихтэй, эмзэглэлтэй. 2020.06.18-нд Эмчийн үзлэгт зовиур: Эрүү өвдөнө, өөр зовиургүй, Хэсэг газрын үзлэгт: Доод эрүүний баруун талд эмзэглэлтэй, хавдсан. Онош: Арын булангийн хугарал байх магадлалтай. Эмч Д.Мөнхбат. 2020.06.22-ны Рентген зурагт: Баруун талдаа эрүүний яс зөрүүгүй хугарсан.” гэснийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

3.Хохирогч Б.Т, Б.Д нарыг 2020 оны 06 дугаар сарын 18, 22-ны өдрүүдэд тус тус гэрчээр байцаасан байх бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 19, 24-ний өдрүүдэд хохирогчоор байцаахдаа “өмнө гэрчээр өгсөн мэдүүлгэн дээрээ нэмж ярих зүйл байна уу” гэх байдлаар хэт товч мэдүүлэг авсан, хохирогчийн хувьд хэргийн талаар нарийвчлан тодруулж асуугаагүй байх тул хохирогчоор дахин байцаах, хохирогч нар болон гэрч Э.Цэцэгжаргал нар нь хэргийн талаар дахин мэдүүлэг өгөхдөө яллагдагч нарын үйлдэл оролцооны талаар өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байх тул хэргийн нөхцөл байдал, яллагдагч нарын үйлдэл оролцооны талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаажээ.

Гэвч Хохирогч Б.Т, Б.Д нар нь 2020 оны 06 дугаар сарын 18, 22-ны өдрүүдэд тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, мөн эрүүл мэнддээ хохирол учирсан дээрх гэмтлийг хэн учруулсан талаар тодорхой мэдүүлсэн байна. Иймд хохирогчоор мэдүүлэг авахдаа хэт товч мэдүүлэг авсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нараас тодруулах зорилгоор мэдүүлэг авах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Мөн мөрдөн байцаалтын шатанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Дхохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “...Надад нэмж ярих зүйл байна өмнөх мэдүүлэг дээрээ зарим зүйлийг буруу хэлчихсэн байна. Тэр үед Б, Ц нартай муудалцах үед тэр хоёр бүлэглэсэн асуудал байхгүй. Би анх гэрчээр мэдүүлэг өгөх үедээ зарим зүйлийг дутуу ярьсан байна. Одоо дэлгэрэнгүй ярья. Хэрэг учрал болох үед би тэр гурван залуутай маргалдаж байх үед, Т ирээд нэг залууг нь мангасдаад авсан. Тэр үед Ц машин руугаа явчхаад буцаж ирээд хараад зогсож байсан. Ц-ын хажууд зогсож байсан Т чи надтай үзэх үү гээд дайрсан би тэр үед Ц-ын хажууд зогсож байсан юм. Тэгсэн Ц газраас чулуу аваад миний баруун хөмсгийг цохиод язалчихсан. Тийг цохих гэж байгаад намайг цохьсон байх. Тэгсэн Т нь Ц-ынард гараад бариад авахаар нь би өөдөөс нь цохьсон, намайг бас цохьсон. Бид хоёр бие, биенийгээ онож олигтой цохиогүй. Тэр үед Бгүйж ирээд Тийг цохьсон ухаан алдаад унаад өгсөн. Цминий толгой руу гартаа барьсан чулуугаараа цохиод өшиглөсөн. Тэр үед би доошоо унасан, найз охин над дээр ирсэн. ...Намайг бүлэглэн зодсон асуудал байхгүй. БТийг нэг цохиод унгачихсан, Ц миний хөмсөг, толгой хэсэгт чулуугаар цохьсон, бас миний хөл рүү өшиглөж зулгалсан. ...Тухайн үед би хэрэг учрал болоод  л шууд л цагдаагийн байгуулага дээр ирсэн. Сэтгэл хөдлөл ихтэй, толгой хэсэгтээ цохиулсан, манарсан байсан учраас зарим зүйлийг энд, тэнд нь оруулаад ярьсан байна. Надаас хохирогчоор мэдүүлэг авах үед би өмнө нь болсон зүйлийг зөв ярьсан гэж бодоод мэдүүлэг өгөөгүй юм. Бас анх гэрчээр мэдүүлэг өгөх үедээ Тийг М гээд буруу хэлчихсэн юм. Намайг бүлэглэн зодсон асуудал байхгүй.” гэж,

Хохирогч  Б.Т нь мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр “.. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Хан-Хэнтий цогцолбор сургуулийн хашаан дотор хүмүүстэй муудаад зогсож байхад нэг эрэгтэй чулуу бариад над руу чиглээд ирж байсан. Тэгэхээр нь би бултах гэсэн чадахгүй цохиулсан. Цохиулснаас хойш юм санахгүй байна..баруун талын эрүү юм идэж болохгүй байна.” гэж тус тус мэдүүлсэн.

Харин Гэрч Цэцэгжаргал нь дахин мэдүүлэг өгөхдөө эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр  гэрчээр мэдүүлэхдээ “... Тэр үед махлаг залуу буюу Цнь хойшоо явж гартаа нэг юм барьчихаад буцаад ирсэн. Т Баатардоржийг мангастчихаад Цруу чи надтай үзэх үү гээд гүйгээд очсон. Тэгсэн Цгараа саваад Доржийн хөмсгийг цохьсон. Тухайн үед Ц буцаад ирчихсэн Доржийн хажууд зогсож байсан юм. Хөмсгийг нь цохьсон Т Ц-ынар талд гараад бариад авсан. Тэгсэн хажуунаас нь Б гүйж ирээд Тийг гараараа цохьсон. Тэгсэн Т унаад өгсөн.... Би тухайн үед тэр газраас шууд цагдаагийн байгууллага дээр ирж мэдүүлэг өгсөн учраас их цочирдсон байсан. Тэр үед бүх зүйл хурдан болсон. Тэгээд мэдүүлэг өгөхдөө буруу ярьчихсан байна...Тийм зүйл болоогүй. Доржийг Цзодсон. Тийг Бзодсон.” гэж мэдүүлсэн.

Мөн шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг оролцуулж болсон асуудлын талаар тодруулах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Хэнтийн аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/129 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлттэй байна.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Нарангэрэлийн  давж заалдах эсэргүүцэлээр Д.Ц, А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хохирогч Б.Д, гэрч Э.Цэцэгжаргал нарын мэдүүлгүүдэд дурьдагдсан яллагдагч Д.Ц, А.Б нартай хамт байсан гэх Анхбат нь хэрэгт хамтран оролцсон эсэх, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтооход гэрч А болон хохирогч Б.Т, Б.Днараас байцаалт авах нь чухал ач холбогдолтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд тус тус зааснаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийн хамт шүүхийн шинжилгээний байгууллага, эсхүл шинжээчид хүргүүлэх байтал тухайн хэрэгт шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжээчид  шинжилгээний объектоор юу хүргүүлсэн нь тодорхойгүй байх тул  хэрэгт холбогдох баримтуудыг хавсаргах шаардлагатай байна.

Эдгээр ажиллагаанууд нь  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахаар  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/129 дугаартай шүүгчийн захирамжийг шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Д.Ц, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                             

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.БОЛОРМАА

 

                         ШҮҮГЧИД                                      Я.АЛТАННАВЧ

 

                                                                                Б.ДЭНСМАА