| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/04288/И |
| Дугаар | 102/ШШ2022/02443 |
| Огноо | 2022-06-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2022/02443
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............. тоотод оршин суух, Ч ургийн овогтой С-ийн О /РД:.../,
Нэхэмжлэгч: ............... тоотод оршин суух, Б ургийн овогтой Г-ын С /РД:.../,
Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух, Б ургийн овогтой Д-ийн Д /РД:...../ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: өөрийн байранд байрлах, Н ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ............ дугаартай, ........... тоот орон сууцыг үнэлсэн В ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ш-11/... дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О,
Шинжээч Ж.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д заасны дагуу нэхэмжлэгч Г.С , Д.Д , хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.О, Г.С , Д.Д нар нь хариуцагч Н-д холбогдуулан Улсын бүртгэлийн ............ дугаартай, Б дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол,....., ... гудамж, .... дугаар байр, 704 тоот орон сууцыг үнэлсэн В ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ш-11/... дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот захирамжаар Б.Н болон хариуцагч Д.Ц /нас барсан/, С.О , Г.С , Д.Д бидний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан төлбөр төлөгч иргэн Д.Д , Г.С бидний өмчлөлийн Б дүүрэг, ... дугаар хороо, ...дугаар хороолол..... ... гудамж ....байрны 704 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ............ дугаартай 71.77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн.... дугаартай мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн .... тоот шинжээч томилох тухай тогтоолын дагуу бидний өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор В ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. В ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ш-11/... дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд дээрх орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр буюу 207,429,000 төгрөгөөр үнэлсэн байх тул тус үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн В ХХК-ийн Б дүүргийн ... дугаар хороо ...дугаар хороолол....., ... гудамж .... байрны 704 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ............ дугаартай 71.77 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Ш-11/... дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Н нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5891 дүгээр захирамжаар С.О , Г.С , Д.Д , Д.Ц /асан/ нараас 414,587,......2 төгрөгийг гаргуулж Б.Нт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С.О , Г.С , Д.Д нарын шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч Г.С , Д.Д нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ............ дугаартай Б дүүргийн ... дугаар хороо, ...дугаар хороолол....., ... гудамж ... дугаар байр 704 тоот хаягт байршилтай 71.77 м.кв талбайтай 3 өрөө орон сууц Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоолгоход 207,429,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч Г.С , С.О , Д.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчээс Н-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн....тоот /хх-ийн 12/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн..... тоот /хх-ийн 15/,
Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/08 дугаартай тогтоол /хх-ийн 1.../,
Хариуцагчаас шинжээчид хууль тайлбарласан баримт, В ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ш-11/... дугаартай, Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2015 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн ........ тоот шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 47/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарийн 04-ний өдрийн .... дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 48-49/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ......... дугаартай захирамж /хх-ийн 50/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2015 оны 09дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол /хх-ийн 51/, Монголын нотариатчдын танхимын 2020 оны 03 дугаар сарын 1...-ны өдрийн 150 тоот /хх-ийн 52/, Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 0...-ны өдрийн 952 тоот /хх-ийн 53/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгэр сарын 25-ны өдрийн 11/24...8 тоот /хх-ийн 54/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/2...741 тоот /хх-ийн 55/, Нийслэлийн Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн..... тоот /хх-ийн 5.../, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн .... дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-ийн 57/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 58/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 59/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл,зарлан дуудах мэдэгдэл /хх-ийн ...0/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн ...1/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн ...2/, Зарлан дуудах мэдэгдэл , шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн ...3/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн ...4/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн ...5/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн ....../, Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас /хх-ийн ...7/, Б.Нын Н-д гаргасан хүсэлт /хх-ийн 70/, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/332 дугаартай шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 27, 71/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4-181/23131 тоот /хх-ийн 72/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 73/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 74/,
Шүүхээс Н-ын 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 4-181/25127 тоот /хх-ийн 2...-38/, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 159 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-100/, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр О.Бат-Эрдэнээс авсан гэрчийн мэдүүлэг /хх-ийн 127-130/ зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хариуцагч Н-д холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.О , Г.С , Д.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч С.О , Г.С , Д.Д нар нь хариуцагч Н-д холбогдуулан Улсын бүртгэлийн ............ дугаартай, Б дүүргийн ... дугаар хороо, ...дугаар хороолол,....., ... гудамж, .... дугаар байр, 704 тоот орон сууцыг 207,429,000 төгрөгөөр үнэлсэн В ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ш-11/... дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээг гаргахдаа шинж байдал, онцлогт үндэслээгүй. Байршил тохирохгүй гурван байрыг сонгосон, харьцуулсан тохируулга нь үндэслэлгүй. ...Хөрөнгийн үнэлгээ гаргахдаа үндэслэлгүйгээр зах зээлийн үнээс 2.2 хувиар доогуур гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.3-д заасан шаардлагад нийцэхгүй байна. гэж,
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлаа ...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан. гэж тайлбарласан.
5.Н-аас хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч нарт 2021 оны 11 сарын 30-ны өдөр 4-181/23131 тоот мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардан авч, шүүхэд нэхэмжлэлээ 2021 оны 12 дугаар сарын 0...-ны өдөр гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй.
....Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5891 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Нын шаардсан 413,475,000 төгрөгийг хариуцагч С.О , Г.С , Д.Д нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
7.Дээрх шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүйгээс ............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн....... дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, ...... дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр .... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ.
8.Шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу төлбөрт хураагдсан Улсын бүртгэлийн ............ дугаартай, Б дүүргийн ... дугаар хороо, ...дугаар хороолол,....., ... гудамж, .... дугаар байр, 704 тоот орон сууцны үнэлгээг тогтоолгохоор 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ..... дугаар тогтоол гарган В ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид эрх, үүрэг танилцуулж, хууль сануулан гарын үсэг зуруулжээ.
9.Шинжээч В ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ш-11/... дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байх бөгөөд үнэлгээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 207,429,000 төгрөгөөр үнэлсэн байна.
10.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, 9 дүгээр зүйлийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийг тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасан.
11.Шинжээч В ХХК нь хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар өртгийн, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан хийсэн байна. Үнэлж буй хөрөнгийг тухайн үед зах зээлд худалдахаар зарласан ойролцоох байршилд байх 3 өөр хөрөнгөтэй харьцуулан жишиж, хөрөнгийн байршил, дотоод засал, төхөөрөмжлөгдсөн байдал, барилгын хийц, засвар, талбай, насжилт, элэгдэл хүрээлэн буй орчин зэрэгт тохируулга хийсэн байх тул мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийг тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүх Х ХХК-ийг томилж, шинжээч 2022 оны 04 сарын 01-ний өдрийн 159 дугаартай дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийг 213,157,000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 181-198/
13.Хөрөнгийн үнэлгээний 2 дүгнэлт хоорондоо зөрүүтэй гарсан хэдий ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад В ХХК-ийн гаргасан үнэлгээ нь хөрөнгийг үндэслэлгүйгээр багаар үнэлсэн, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
14.Иймд хариуцагч Н-д холбогдох В ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ш-11/... дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.О , Г.С , Д.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
15.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5..., ...0 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардал 250,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан шинжээч Х ХХК-д олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 11..., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хариуцагч Н-д холбогдох Улсын бүртгэлийн ............ дугаартай, Б дүүргийн ... дугаар хороо, ...дугаар хороолол,....., ... гудамж, .... дугаар байр, 704 тоот орон сууцыг 207,429,000 төгрөгөөр үнэлсэн В ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ш-11/... дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.О , Г.С , Д.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5... дугаар зүйлийн 5....1-д зааснаар нэхэмжлэгч С.О , Г.С , Д.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 250,000 төгрөг гаргуулан Х ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР