| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2018/00411/И |
| Дугаар | 104/ШШ2018/00437 |
| Огноо | 2018-12-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 104/ШШ2018/00437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, ******* *******, ******* тоотод оршин суух ******* *******гийн /РД:*******/-ын
Хариуцагч: Налайх дүүргийн 5 дугаар хороо, ******* 05 тоотод оршин суух ын /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.тай 2006 онд гэр бүл болж 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэр бүл болсноос хойш -ны өдөр хүү , -ны өдөр охин , -ний өдөр охин нарыг төрүүлсэн. 2014 онд Улаанбаатар хотод ажил хийнэ гэж яваад тэндээ гэр бүл зохиосны улмаас тусдаа амьдрах болсон. Гэрлэлтээ батлуулсаны дараа хүүхдүүдээ эцгээр нь овоглох гэхэд гийн бичиг баримт зөрчилтэй болоод өөрөөрөө овоглосон.Одоо тай эвлэрч амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авч тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө гэв.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л., хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Нэхэмжлэгч Л., хариуцагч Б. нар нь 2006 онд танилцан хамтран амьдрах хугацаанд -ны өдөр хүү ыг төрүүлжээ. Гэрлэгчид 2006 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлээ батлуулан 8 жил хамт амьдарсан байна. /хх-5/, Гэр бүлээ батлуулснаас хойш 2011 оны 7 дугаар сарын 12-ны өдөр охин , -ний өдөр нарыг төрүүлсэн боловч эцэг Б.гийн бичиг баримт зөрчилтэй байснаас хүүхдүүдийг эх Л.аар овоглон төрсний гэрчилгээг авсан байна /хх-8,9/. Хүүхдүүд одоо эх Л.ын асрамжид байгаа болох нь гэрлэгчдийн 0102298-210 дугаар гэрлэлтийн баталгааны нотариатаар батлуулсан хуулбар /хх-5/, хүү ий 0069954-345, охин гийн 0000629678-518, охин ий 6201000645 дугаарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-8,9/, Өвөрхангай аймгийн *******ын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд тус сургуулийн 6д бүлэгт, нь 1ё бүлэгт суралцдаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт, Нарны дөш өрхийн эмнэлгийн , , нар эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-6,7/
Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харьцаа, үл ойлголцолоос шалтгаалан тусдаа амьдраад 4жил болсон. Энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдраагүй, Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааамжилтгүй болсон /хх-7-10/, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга
хэмжээ аваад ч үр дүн гарахгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэлт цуцалсантай холбогдуулан насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэхдээ насанд хүрээгүй , нарын саналыг асуусан. Тэд эх Л.ын асрамжид үлдэх саналтай байгаагаа илэрхийлсэн /хх-27,28/. Тэдний тусдаа амьдарсан 4 жилийн хугацаанд хүүхдүүд эхийн хайр халамжид өсөж дассан, хүмүүжсэн зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу -ны өдөр төрсөн хүү , -ны өдөр төрсөнохин , -ний өдөр төрсөн охин нарыг эх Л.ын асрамжид үлдээн, эцэг Б.гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Л. 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 104/ШЗ2018/01271 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 231.612 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Б.гаас 231.612 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л. хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болно
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар нэхэмжлэгч ******* *******гийн ,хариуцагч ын нарын гэрлэлтийг цуцалсугай
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар -ны өдөр төрсөн хүү , -ны өдөр төрсөн охин , -ний өдөр төрсөн охин нарыг эх Л.ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2. дахь хэсэгт зааснаар эцэг ын гаас хүүхдийн тэтгэлэгийг сар бүр, хүүхэд тус бүрт гаргуулж, -ны өдөр төрсөн охин , -ний өдөр төрсөн охин нарыг11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, -ны өдөр төрсөн хүү , -ны өдөр төрсөн охин , -ний өдөр төрсөн охин нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Б.гаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай
5. Нэхэмжлэгч Л. хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Л. улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Б.гаас 231.612 /хоёр зуун гучин нэгэн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийгшүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийндавж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН