| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2018/00157/И |
| Дугаар | 130/ШШ2018/00194 |
| Огноо | 2018-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2018/00194
Б аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн дугаар 0, РД:0 Х банкны Б аймаг дахь салбар (захирал Б.Б, утас 0, 0)-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Өлгий сумын 9 дугаар баг, Х 00 тоотод оршин сууж байсан РД:0 Шовогт Өийн Бийг эрэн сурвалжилж өгөхийг хүсжээ.
Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Зээлдэгч Ө.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр №10250 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 9846008 төгрөг дээр нэмж 3000000 төгрөг нийт 12846008 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлээр авсан. Зээлдэгч Ө.Б нь авсан зээлээ төлж байгаад 2016 оны 12 дугаар сараас эхлэн хуваарийн дагуу төлөхгүй өнөөдрийг хүртэл хугацаа хэтрүүлж байна. Банкны зүгээс зээлийг төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч тухайн хаягтаа байхгүй, Ха байгаа нь тодорхойгүй байна. Ө.Б нь тухайн үед Б аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан, одоо ажлаас гараад Улаанбаатар хот руу явсан гэсэн боловч одоо Х явсан гэсэн байна. Банкны зүгээс Ө.Бийн оршин суугаа газрыг тодорхойлохын тулд өөрийн боломжит бүхий л арга хэмжээг авсан боловч хаягийг тодруулж чадаагүй байгаа тул банкны зүгээс шүүхэд өмнөх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж зээлдэгч Ө.Бийг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭЛ нь:
Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр №10250 тоот Барьцаат зээлийн гэрээ болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар РД:0Шовогт Өийн Б нь нэхэмжлэгч Х банкны Б салбараас 12846008 төгрөгийн цалингийн зээлийг 365 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй авсан болох нь тогтоогдож байна.
Зээлдэгч РД:0Шовогт Өийн Б нь зээлийн гэрээг хийх үед оршин сууж байсан Б аймгийн Өлгий сумын 9 дугаар баг, Х 00 тоотод хаягтаа байгүй, эхнэр нь болох РД:0 Төлек овогт Аийн Сийн хамт Х улс руу явсан гэснийг Б аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн тодорхойлолтоор тодорхойлсон боловч нэхэмжлэгч нар Ө.Б Улаанбаатарт руу явсан байх ёстой гэж мэдүүлсэн байдлыг тус тус харгалзан үзээд Ө.Бийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох нь зүйтэй байна.
Мөн Ө.Бийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Б аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170100 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 99900 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарт буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-ийг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-ийг баримтлан Б аймгийн Өлгий сумын 9 дугаар баг, Х 00 тоотод оршин сууж байсан РД:0Шовогт Өийн Бийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-ийг баримтлан Б аймгийн Өлгий сумын 9 дугаар баг, Х 00 тоотод оршин сууж байсан РД:0 Ш овогт Өийн Бийг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоохыг Б аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170100 (нэг зуун далан мянга нэг зуун) төгрөгөөс 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 99900 (ерэн есөн мянга есөн зуун) төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарт буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК