| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/02865/И |
| Дугаар | 101/ШШ2022/03100 |
| Огноо | 2022-06-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2022/03100
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Н, Э.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Б, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Н.Тнарыг эх Б.Н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Н.Т, Н.Б нарыг 11 нас хүртэл амьжиргааны түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Н тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөгүйгээр бол эцэг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх саад учруулахгүй байх үүрэгтэйг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчид гэр бүлийн дундын өөр төрлийн эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай, 00 өрөө, орон сууц, 15,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилгыг Б.Н, Н.Б, Н.Тнарт, Premio маркийн 00 УНЛ улсын, NZT 00 арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр импортлогдсон, суудлын зориулалтай тээврийн хэрэгслийг, А авах авлага 60,000,000 төгрөгийг, зураач н.А зурсан жингийн цуваа, Монголын нэг өдөр, найман шарга, хот айл, Дашваанжил уул, хот айл гэх зургаан зургийг 1,550,000 төгрөгт тооцон Э.Н үлдээхийг талууд харилцан тохиролцсон, эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 00м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Н , Н.Б, Н.Т нарын өмчлөлд бүртгэх, өмчлөгчөөс Э.Н хасаж бүртгэхийг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, энэ хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Э.Н тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн 75,720 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар зохигчид цаашид хамтран амьдрахад энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
11. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь заалтад гомдол гаргах эрхгүй бусад заалтыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, бусад заалтад гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ