| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00462/И |
| Дугаар | 140/ШШ2017/00535 |
| Огноо | 2017-11-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 140/ШШ2017/00535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******ын ******* ******* ******* ын т холбогдох тус газрын даргын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалаар суутгасан 91756 төгрөгийг гаргуулах, 2017 оны 08 сарын 14-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалаар суутгасан 91756 төгрөгийг гаргуулах, мөн уг газрын даргын 2017 оны 08 сарын 31-ний өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.******* миний бие газрын ******* ******* ******* ын т 2006 оноос эхлэн нярав, мэдээллийн технологийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, газрын нөхөн сэргээлт уул уурхай, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгчийн ажлуудыг зөрчил дутагдал гаргалгүйгээр, үр бүтээлтэйгээр хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл *******ын ******* ******* ******* ын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.*******ийн тушаалаар үүрэгт ажлаас халагдаж энэ талаараа шүүхэд нэхэмжлэл гарган 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 162 дугаар шийдвэрээр ажилд минь эгүүлэн тогтоосон.
Ингээд аймгийн *******ын ******* ******* ******* ын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох тухай 2017 оны 05 сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг 2017 оны 05 сарын 26-нд хүлээн авч ажилдаа орж ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байгаад тус газрын даргын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Б/24 тоот тушаалаар миний цалинг 20 хувиар 1 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулж, мөн уг газрын даргын 2017 оны 08 сарын 14-ний өдрийн Б/27 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан гэх үндэслэлээр цалингийн 20 хувиар 1 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулж, эцэст нь уг газрын даргын 2017 оны 08 сарын 31-ний өдрийн Б/29 тоот тушаалаар ажлаас минь үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд тус газрын даргын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалаар суутгасан 91756 төгрөгийг гаргуулах, мөн уг газрын 2017 оны 08 сарын 14-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалаар суутгасан 91756 төгрөгийг гаргуулах, уг газрын даргын 2017 оны 08 сарын 31-ний өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхээр танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ын ******* ******* ******* ын газрын даргын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Б/24 тоот тушаалыг дараах хууль журмыг үндэслэн гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах заалт буюу 131.1.Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.
131.1.2.үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.7, Өөрийн хариуцсан ажилтай холбоотой УИХ, ЗГ, БХБ-ын сайдаас батлагдсан тогтоол, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үр дүн явцыг тогтоосон хугацаанд тайлагнах
3.2.12 дахь заалт Албан хаагч бусадтай ёс зүйтэй, эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй, зөв боловсон, соёлтой харилцах, бүдүүлэг үг хэрэглэхийг цээрлэх
3.2.13 дахь заалт хариуцсан ажил үүрэг, үйл ажиллагааны үр дүнгийн талаар *******ын даргын өмнө хариуцлага хүлээнэ.
10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт Энэхүү дотоод журамд заасан болзол шаардлагыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн, төрийн үйлчилгээний албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг тушаалаар ногдуулах арга хэмжээ авна.
10.5 дахь заалт Төрийн захиргааны албан хаагч нь ёс зүйн дүрэм зөрчсөн Төрийн үйлчилгээний албан хаагч нь ёс суртахууны доголдол, сахилга дэг журмын зөрчил гаргасан бол тухайн албан хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.
ГХБХБГ нь долоо хоног бүрийн Даваа гаригт ажлын шуурхай хуралдааныг зохион байгуулж өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажил, ирж буй 7 хоногт хийгдэх ажлыг зохион байгуулдаг бөгөөд 2017 оны 06 сарын 29-ний өдөр ээлжит хурлыг зохион байгуулахдаа иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг хэлэлцсэн. Уг санал хүсэлтэд хог хаягдалтай холбоотой 2, ажлын байранд байдаггүй, ажлын цаг ашиглалт муу талаар иргэний ирүүлсэн хүсэлт нь Д.*******тай холбоотой байсан тул байгууллагын ёс зүйн хорооны хурлаар тухайн асуудлыг авч хэлэлцсэн. Д.*******д шаардлага тавьж үүрэг өгөхөд ёс зүйгүй авирлаж үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй болно. Мөн дотоод ажил, даргад туслах үүргийнхээ хувьд ямар ч үйлчилгээ үзүүлж байгаагүй бөгөөд энэ талаар хэлэхэд доромжилж байсан. Миний бие нь төрийн албанд 30-д жил ажиллаж байгаа бөгөөд хэн нэгэнд ажлын байрны дарамт шахалт үзүүлээгүй, зүй ёсны шаардлага тавьж байгаа гэж бодож байна.
Д.*******д ажилд эгүүлэн томилогдох үеэс архивын нөхөн бүрдүүлэлтийг хийх талаар үүрэг өгсөн бөгөөд 2017 оны 06 сарын 30-ны өдөр тайлагнахаар байсан боловч өөрөө энэ хугацаанд тайлагнаагүй бөгөөд 8 сарын 25-ны өдөр Байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комисс шалган үзэхэд шинээр 3, нөхөн бүрдүүлэлтээр 8 бичиг баримт хийгдэж
-2004 оны зохион ын төлөвлөгөө
-2003-2016 онуудын газрын дуудлага худалдааны холбогдох баримт бичиг
-*******ын нэгдмэл сангийн тайлан
-Ажлын байрны тодорхойлолт
-2003-2006 оны ХАСХОМ бүртгэл,тайлан мэдээ, ажилтнуудын хувийн хэрэг,
-Ажиллагсдын хурлын тэмдэглэл
-2009 оны кадастрын ажлын тайлан
-Аймаг сумдад байгуулсан эргэлтийн цэгийн акт зэрэг бичиг баримтыг бүрдүүлээгүй тул ажлаас халсан гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ын *******, ******* ******* ын т 2006 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа. Энэ хугацаанд анх эхлээд, Нярав, мэдээлэл технологийн дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн, Уул уурхайн нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн, Архив бичиг хэргийн эрхлэгч гэсэн ажлын байранд 2016 оны 01 дүгээр сар хүртэл ажиллаж ирсэн. Уг хугацаанд тухайн ажил үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн гэж дүгнэгдэж байсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 15-наас Н.******* дарга манай байгууллагын даргаар ирж ажиллах болсон. Тэгээд 03 сарын дотор намайг тухайн ажлын байрандаа тэнцэхгүй гэж үзэж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн байгаа. Тухайн асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тэгээд анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаан болоод намайг ажилд нь буцааж орох шийдвэр гаргасан байгаа. Үүний дагуу 2017 оны 05 дугаар сарын 22-нд эргээд ажилдаа орсон. Тэгээд уг сарын 26-ны өдөр ажлаа хүлээн авсан. Ажлаа хүлээн авсан өдрөөс эхлэн дарга маань надад эргээд өмнөх байдлаараа хандаж байсан. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 30-нд ажил хүлээж аваад сарын дараа надад сахилгын шийтгэл ногдуулсан. Тэгэхдээ сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг нь би одоо хүртэл ойлгохгүй байгаа. Яагаад гэвэл байгууллагынхаа ёс зүйн хороонд хувийн өргөдлөө гаргасан байсан. Тэгсэн өргөдлийн дагуу намайг авч хэлэлцсэн байсан. Тэгээд тухайн ёс зүйн хорооны хуралд намайг оролцуулаагүй. Тухайн хуралд намайг оролцуулах боломжтой байсан. Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 03-нд ёс зүйн хорооны дарга Золзаяа надад сахилгын шийтгэл ногдуулсан тухай дүгнэлт оруулж ирж өгсөн. Тухайн үед би уг хурал болсон талаар мэдсэн. Тухайн өдөр нь би ёс зүйн хороонд хариу тайлбараа гаргасан. Ёс зүйн хуралд яагаад намайг оролцуулаагүй юм бэ? Би энэ шийтгэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэсэн тайлбар гаргаж өгсөн. Би түүний талаар Баярсайхан, Золзаяа нараас асууж байсан. Тэгэхэд тэрийг сайн мэдэхгүй байна гэсэн хариу өгч байсан. Энэ талаар надад хариу өгөөгүй. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 14-нд надад дахин сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Энэ нь хөдөлмөрийн гэрээг дүгнэж сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Үүний талаар би ойлгохгүй байгаа. Яагаад гэвэл манай байгууллага нийт 18 ажилтантай. Төрийн захиргааны албан тушаалтан 13, төрийн үйлчилгээний албан тушаалтан 5 байдаг. Би төрийн үйлчилгээний албан тушаалд багтдаг. Тухайн үед хөдөлмөрийн гэрээний үр дүн биелэгдээгүй гэсэн байдаг. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 31-нд ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Ажлаасаа чөлөөлөгдсөн үндэслэл нь хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэсэн байгаа. Надад 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор архив албан хэрэг хөтлөлтийн баримтыг үдэж хавтаслах, өмнөх оны байхгүй байсан баримтын нөхөн бүрдүүлэлт хийх гэсэн үүрэг даалгавар өгсөн. Энэ үндэслэлээр өмнө нь сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн үед нь 2016 оны 62 баримт, нөхөн бүрдүүлэлтээр 32 баримтыг архивлаж хүлээн авсан байгаа. Миний хангалттай ажиллах хугацаа гэвэл 2017 оны 05 дугаар сарын 22-ноос хойш улсын их баяр наадам болон бусад баяр наадмууд гэх зэрэг шалтгаанаар идэвхитэй ажиллах хугацаа байгаагүй. 2017 оны 06, 08 дугаар сард хангалттай ажиллаж ажлын нормоо хангалттай биелүүлсэн гэж үзэж байгаа. Уг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Хөдөлмөрийн гэрээний үнэлгээ нь 100 оноо авахаас 26 оноо авсан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зураагүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь 06 болон 07 дугаар сард бүтэн ажлаа дүгнүүлсэн. Бүтэн жилийн хийх ёстой ажлыг сарын дотор хийх мөн дахин ажилдаа ороход шинэ программтай болсон байсан. Тэрийг сурах мөн 2016 оны ганц цаас үдэгдээгүй байсан. Түүнийг үдэх зэрэг ажлуудыг хийгээд ажлаа дүгнүүлсэн байгаа. Тэгэхээд миний ажлыг дүгнээд хангалтгүй гэж үзсэн. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Д.******* нь *******ын *******, *******, ******* ын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/24 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалаас суутгасан 91750 төгрөгийг гаргуулах, *******ын *******, *******, ******* ын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний Б/27 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, мөн уг тушаалаас суутгасан 91756 төгрөгийг гаргуулах, *******ын *******, *******, ******* ын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Сахилгын арга хэмжээ ногдуулсан тушаал нэг бүрээр нь тайлбарлая, хамгийн эхний буюу нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаал бол *******ын *******, *******, ******* ын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/24 тоот тушаал байгаа. Энэ тушаалын үндэслэл нь бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.7, 3.2.12, 3.2.13, 10.1, 10.2 гэсэн зүйл заалтуудыг үндэслээд газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байна. Уг тушаалыг үндэслэлгүй тушаал байна гэж үзэж байна. Яагаад гэвэл шүүхийн мэтгэлцээний явцад болон хэрэгт авагдсан нотлох баримтаас сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл болсон үүрэг даалгавар нь яг ямар үүрэг даалгавар байсан гэдэг нь тодорхойгүй. Ямар зөрчил гаргаад сахилгын шийтгэл авсан гэдгээ ажилтан өөрөө мэдэж байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч хоёр өөр өөр үндэслэл яриад байна. Уг мэтгэлцээнээс харахад энэ тушаалаар ямар үүрэг даалгавар ямар хугацаатайгаар өгсөн, биелэлтийг нь яаж тооцсон зэрэг шалгаж тогтоосон үндсэн асуудал нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбарлахдаа Д.******* надтай хоёр удаа хэрэлдсэн ёс зүйн зөрчил гаргасан, нэр хаяггүй иргэний гомдол ирсэн тийм учраас ёс зүйн хороонд өгч шалгуулсан гэж байна. Ёс зүйн хорооны дүгнэлт нь өнөөдөр үндэслэлгүй байна. Мөн эрх зүйн чадамжгүй ёс зүйн хороо байна. Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар уг журмыг баталсан юм. Энэ журмын талаар уншиж танилцуулъя гээд төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн мэргэжилтнийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам гэж байгаа. Уг журам нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж байдаг. Төрийн захиргааны албан хаагчийн гаргасан зөрчилд ёс зүйн хороо хуралдаж дүгнэлт гаргана. Мөн ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслээд шууд байгууллагын удирдлага арга хэмжээ авч болохгүй. Төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг ёс зүйн хороо гэж байхаас ёс зүйн хороо дүгнэлтээ гаргаад төрийн албаны салбар зөвлөл рүү уг дүгнэлтээ явуулахаар байгаа. Төрийн албаны салбар зөвлөл хурлаараа дахин нягталж шалгаад хэрэв үндэслэлгүй байна гэж үзвэл дахин ёс зүйн хороо руу буцаадаг эсхүл төрийн албаны салбар зөвлөл өөрөө шууд хүчингүй болгох гэсэн ийм журам байгаа. Төрийн захиргааны албан хаагчийн тоо 10 хүрэхгүй байвал ёс зүйн хороо байгуулагдах үндэслэл байхгүй. Тэгэхдээ *******ын *******, *******, ******* ын т төрийн захиргааны албан хаагч 13 байгаа гэсэн учраас ёс зүйн хороо байгуулагдах үндэслэл байгаа боловч төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн асуудлыг хэлэлцдэг болохоос биш төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж байхгүй. Тийм учраас ёс зүйн хороо нь өөрийн эрх мэдэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан байна. Төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн талаар сахилгын шийтгэл оногдуулах эрхгүй байна. Ёс зүйн хорооны дүгнэлтийг төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл хэлэлцээд үндэслэлтэй гэж үзвэл шийдвэрээ томилох эрх бүхий албан тушаалтанд холбогдох баримт материалын хамт хүргүүлнэ. Тэгээд төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн захиргааны албан тушаалтан ямар ёс зүйн зөрчил гаргасан болох ямар шийдвэр гаргах вэ гэдгийг заагаад өгсөн байна. Төрийн үйлчилгэээний албан хаагчид ёс зүйн хороо сахилгын шийтгэл оногдуулна гэсэн ямар ч тийм зүйл заалт байхгүй байгаа. Энэ журмын тогтоолын хавсралт нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт гэж байна. Үүнийг мөн шүүх анхаарч үзэх байх. Тийм учраас уг журмыг зөрчиж ажилласан, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байгаа. Тэгэхээр *******ын *******, *******, ******* ын газрын ёс зүйн хороо нь эрх мэдлээ хэтрүүлж төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нэгэнт дээрхи журам зөрчсөн учраас бусад асуудлыг дурдаад яахав. Хууль зөрчсөн асуудлууд маш их байна. Энэ эрх зүйн чадамжгүй ёс зүйн хороо байна. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн сахилгын арга хэмжээг авахдаа ёс зүйн хороо шалгасан байгаа учраас үүнийгээ дагаад төрийн албаны зөвлөл шалгаж тогтоох ёстой гээд гараад ирж байгаа юм. Байгууллагын санал хүсэлтийн хайрцагт нэргүй иргэний гомдол Д.*******д холбогдуулж ирсэн гээд байгаа. Гэтэл иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.1-д энэ тухай тодорхой заасан байгаа. Өргөдөл, гомдол нь нэр хаяггүй бол буцаана гэж заасан байгаа. Нэр хаяггүй гомдлыг хэлэлцчихээд төрийн албан хаагч дээр арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хоёр дахь тушаал болох *******ын *******, *******, ******* ын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/27 тоот сахигын шийтгэл оногдуулах тухай тушаалыг мөн үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. Яагаад гэвэл Улсын дээд шүүхийн тайлбар зөвлөмжөөс харахад ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр сахилгын шийтгэлийг нэг бүрчлэн нарийн тодорхой зааж өгсөн байх ёстой гэж байгаа. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тодорхой заагаагүй. Өмнө нь би нотлох баримт шинжлэн судлуулахад Д.******* *******ын *******, *******, ******* ын газрын дарга нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хариуцлага гэсэн хэсэг дээр хөдөлмөрийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэсэн зөрчлийг тодорхой нэрээ зааж өгөөгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заагаагүй зөрчлөөр ажилтанд арга хэмжээ авсан байна. Энэ нь мөн адил үндэслэлгүй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнээд үзэхэд хөдөлмөрийн гэрээг яаж дүгнэдэг болох нь тодорхойгүй. Зөвхөн өөрийн үзэмжээр дүгнэсэн байна. Хөдөлмөрийн гэрээ дүгнэхийн өмнө ажил шалгах ёстой. Ажил шалгасан тухай баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Тийм учраас хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эл сахилгын шийтгэл оногдуулахын өмнө 2017 оны 08 дугаар сард газрын даргын зөвлөлийн хурал болсон гэсэн нотлох баримт хэрэгт байна. Гэтэл уг хурлаар Д.*******д хөдөлмөрийн гэрээг ямар байдалтай дүгнүүлсэн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хөдөлмөрийн гэрээгээ дүгнүүлээд арга хэмжээ авсан байна. Энэ нь зөрчлийг шалгаж тогтоох ёстой гэсэн Улсын дээд шүүхийн тайлбар зөвлөмж дээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд төрийн байгууллага нь тодорхой этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр, захиргааны акт гаргахдаа тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэл, нөхцөл байдлыг шалган тогтоосон байх шаардлагатай гэж заасан байгаа. Тэгэхээр захиргааны ерөнхий хуулийг хүртэл зөрчсөн байна. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлээ заагаагүй байна. Сахилгын шийтгэлээ шалгаж тогтоогоогүй байна. Уг үндэслэлүүдээр хоёр дахь сахилгын арга хэмжээ авсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. *******ын *******, *******, ******* ын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал байгаа. Энэ нь архивын баримт бичгийн нөхөн бүрдүүлэлт хийх хугацаатай үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзээд ажлаас халах арга хэмжээ авсан байгаа. Уг ажлаас халах болсон зөрчил нь тодорхойгүй. Баримт бичгийн нөхөн бүрдүүлэлт хийх хугацаатай үүрэг даалгаврыг 2017 оны 06 дугаар сарын 12-ны хурлаар Д.*******д үүрэг болгосон байдаг. Тэгээд биелэлтийг нь 2017 оны 06 дугаар сарын 30-нд тооцно гэсэн байсан. Гэтэл уг даалгаврын биелэлтийг 2017 оны 08 дугаар сарын эхээр тооцоод арга хэмжээ авсан байгаа. Энэ бол 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь тодорхой байсан. Тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой. Гэтэл 2 сарын дараа арга хэмжээ авсан байна. Баримт бичгийн нөхөн бүрдүүлэлт хийх хугацаатай үүрэг даалгавар нь талуудын тайлбар болон хурлын тэмдэглэлээс харахад 2003 оноос хойшхи баримт бичгийн нөхөн бүрдүүлэлт хийнэ гэсэн байгаа. Уг үүрэг даалгаврыг 1 сар бүү хэл 1 жилийн дотор бүтэхгүй байх гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн тайлбараас сонсоход 2003 оны баримт бичгийн нөхөн бүрдүүлэлтийг хийхэд тухайн үед ажиллаж байсан даргын гарын үсэг шаардлагатай байна гэж хэлж байсан. Сахилгын шийтгэл нь гаргасан зөрчлийн шинж байдалтайгаа дүйцсэн байх ёстой. Өөрийн тань өгөөд байгаа үүрэг даалгавар тодорхойгүй. Тэгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн гэрээнд энэ зөрчлийг тодорхой заагаагүй байна. Ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны үндсэн зорилтын 1 дэх хэсэгт байгууллагын ажилтнууд өөрийн хариуцсан албан хаагч нараас архивын нөхөн бүрдүүлэлт хийсэн баримтыг архив бичиг хэргийн эрхлэгч хүлээн авах үүрэгтэй гэсэн байгаа. Ажлын байрны болон Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас халсан нь буруу байна гэж үзэж байна. Дээрхи 3 тушаалыг нэгтгэн дүгнэж үзэхэд хариуцагч байгууллага нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн дотоод журамд заагаагүй үйлдлийг зөрчиж тооцоод, зөрчлөө шалгаж тогтоолгүйгээр сахилгын нэг зөрчилд хоёр шийтгэлийг давхардуулан оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд эхний сахилгын шийтгэл оногдуулсан тушаал 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарсан байгаа. Ажлаас буруу халсан тухай гомдлоо ажилтан 1 сарын дотор шүүхэд гаргаж өгдөг. Бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөн буюу зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Тэгэхээр нэхэмжлэлийн хугацаа хэтрээгүй гэж үзэж байна. Тийм нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр Д.*******г 2017 оны 07 дугаар сарын 22-нд албан тушаалд нь эгүүлэн томилсон байгаа. Манай байгууллага 7 хоног бүр шуурхай хуралдаан зохион байгуулж эрх долоо хоногт хийх ажлаа ярилцдаг байгаа. Уг хурлын тэмдэглэлийг архив. бичиг хэргийн ажилтан Д.******* хөтөлдөг байгаа. 2017 оны 06 дугаар сарын 29-нд манай байгууллага ээлжит хурлаа хийсэн байгаа. Уг хурлаар санал хүсэлтийн хайрцгийг нээсэн байгаа. Үүнээс нийт 3 хүсэлт гарч ирснээс нэг нь Д.*******тай холбоотой хүсэлт ирсэн байгаа. Д.******* намайг янз бүрийн үгээр хэлж доромжилсон байгаа. Тухайн маргах болсон шалтгаан нь өмнө ажиллаж байсан хүнийг загнаад зогсож байсан. Ер нь бол манай ажлынхан Д.*******гийн өрөө рүү хэн ч ордоггүй. Ааш зан муутай. Үдээс хойш ажил тарах үед Мөнхтуяа гээд өмнө ажиллаж байсан хүнийг загнаад зогсож байхаар нь би чи юу хийгээд наад хүүхдээ загнаад байгаа юм бэ? наадах %