2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1428

 

 

    

 

 

 

 

 

 

 

   2025       05         28                                     2025/ШЦТ/1428

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч  Б.Очгэрэл,

шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э т холбогдох эрүүгийн 2306 02585 2254 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Э  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч, чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Э гийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 3-8/,

“... ” ХХК-ийн 2020 оны борлуулалтын нэгтгэл /хх-ийн 9-12/,

“... ” ХХК-ийн 2020 оны борлуулсан хий бичилттэй падааны мэдээлэл /хх-ийн 13-21/,

Иргэний нэхэмжлэгч Б.С  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Гэрч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Гэрч Д.Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/,

“... ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 49/,

“... ” ХХК-ийн дүрэм /хх-ийн 50-55/,

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /хх-ийн 56-60/,

..  дүүргийн татварын улсын байцаагч Б.Б , Д.Х  нарын ...  ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх танилцуулга /хх-ийн 149-198/,

Шүүгдэгч Г.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 210-211/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65/,

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 67/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 69/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Э.Б , Э.Б  нарын төрсний бүртгэлийн лавлагаа 2 хуудас, Г.Э ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 1 хуудас, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа 1 хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа 1 хуудас, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт 1 хуудас, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа 1 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Г.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул маргах зүйлгүй.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Г.Э  нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”... ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2020 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд “... ” ХХК-иас 17 ширхэг падаанаар 518,181,745.45 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51,818,174.55 төрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч, чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Э гийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Санхүүгийн шинжилгээнд татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Б , Д.Х  нар “... ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-2021 оны 03 дугаар сарын 31-ний хоорондох татварын албаны мэдээллийн баазыг үндэслэн нягтлан шалгах ажиллагаа явуулж татварын танилцуулга гаргасан байна. Уг танилцуулгад “... ” ХХК нь 2020 оны 6, 7, 12 дугаар саруудад борлуулалтаар бүртгэсэн 1 ширхэг төлбөрийн баримтаар 90,000,000 төгрөгийг эцсийн хэрэглэгч, 593 ширхэг төлбөрийн баримтаар 120 татвар төлөгчдөд 14,291,178,098.98 төгрөгийн борлуулалтаар бүртгэж, 120 татвар төлөгч худалдан авалтаар тайлагнаж улсын төсөвт төлбөл зохих татвараа 1,429,117,809.90 төгрөгөөр бууруулж тайлагнасан байна гэж үзжээ. Харин шинжилгээнд ирүүлсэн татварын баазын мэдээллээр “... ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр 1 аж ахуйн нэгж байгууллагад 1 ширхэг төлбөрийн баримтаар 11,000,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар нэр бүхий 121 татвар төлөгчдөд 594 ширхэг төлбөрийн баримтаар 14,352,632,644.55 төгрөг, нийт 122 татвар төлөгчдөд 595 ширхэг төлбөрийн баримтаар 14,363,632,644.55 төгрөг, борлуулалтын хий бичилт хийн 1,435,263,264.45 төгрөгийн улсын төсөвт төлбөл зохих татварыг татвар төлөгчдөд бууруулах боломж олгосон байж болзошгүй байна. Үүнд: “... ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр борлуулалтыг 1 аж ахуйн нэгж байгууллагад 1 ширхэг төлбөрийн баримтаар 11,000,000 төгрөгийн борлуулалт бүртгэгдсэн байна. “... ” ХХК нь нэр бүхий 112 нэгж байгууллагад 541 ширхэг төлбөрийн баримтаар 13,638,996,280.91 төгрөгийн бараа ажил үйлчилгээний борлуулалт хийсэн мэтээр и-баримт шивж, 1,363,899,628.09 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 15,002,895,909.00 төгрөгийн борлуулалт бүртгэгдсэн байна. “... ” ХХК нь нэр бүхий 9 иргэнд 53 ширхэг төлбөрийн баримтаар 713,636,363.64 төгрөгийн борлуулалт шивж 71,363,636.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 785,000,000.00 төгрөгийн борлуулалт бүртгэгдсэн байна. Нэр бүхий 113 аж ахуйн нэгж байгууллага, 9 иргэнд 595 ширхэг төлбөрийн баримтаар 14,363,632,644.55 төгрөгийн борлуулалт бүртгэж, нэмэгдсэн өртгийн албан татвар 1,435,263,264.45 төгрөг, 15,798,895,909.00 төгрөгийн борлуулалт бүртгэгдсэн байна. “... ” ХХК нь нэр бүхий 2 аж ахуйн нэгж байгууллагад 65 ширхэг төлбөрийн баримтаар 1,979,090,836.36 төгрөгийн борлуулалт бүртгэж, нэмэгдсэн өртгийн албан татвараа 146,090,909.09 төгрөгөөр бууруулж тайлагнасан байж болзошгүй байна. “Зоригт ирээдүй констракшн” ХХК нь 2020 онд “... ” ХХК-аас 17 ширхэг төлбөрийн баримтаар 518,181,745.45 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, улсын төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа 51,818,174.55 төгрөгөөр бууруулж тайлагнасан байж болзошгүй байна..” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 3-8/,

“... ” ХХК-ийн 2020 оны борлуулалтын нэгтгэл /хх-ийн 9-12/,

“... ” ХХК-ийн 2020 оны борлуулсан хий бичилттэй падааны мэдээлэл /хх-ийн 13-21/,

Иргэний нэхэмжлэгч Б.С  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Зоригт их ирээдүй констаркшн” ХХК-ийн хувьд 2020 онд зөрчилтэй НӨАТ-ын падааны худалдан авалт хийж улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан байна. Энэ компанийн хувьд 51,818,175.55 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан боловч бодитоор 7,304,750 төгрөгийн хохирлоо барагдуулж үлдсэн хохирол 44,513,425.6 төгрөгийн худалдан авалтын дүнгээрээ суутгагдаж өр төлбөр нь төлөгдсөн гэж үзнэ. Өр төлбөрийг заавал мөнгөн хэлбэрээр биш, худалдан борлуулалтын падаанаар суутгагдаж төлж болно. Тийм учир энэ аж ахуйн нэгжийн хувьд улсад учруулсан өр төлбөргүй, хохирлыг барагдуулсан гэж үзэж болно..” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Гэрч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......  ХХК-ийн талаар мэдэхгүй, анх удаа сонсож байна. Ямар ч байсан санхүүгийн тайлангаа үзэх үед 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 569,999,920 төгрөгийн НӨАТ-ын падааныг манайд шивсэн байсан. Бид нар ажил гүйцэтгэсэн хүмүүсээс НӨАТ-ын падаанаа шидээрэй гэдэг шаардлага тавих үед энэ компаниас манай НӨАТ шивсэн байсан... “... ” ХХК-иас шивсэн 569,999,920 төгрөгийн НӨАТ-ын падааныг 2021 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс мэдэгдсэний дагуу “... ” ХХК-иас авсан НӨАТ-ын падааны буцаалтыг хийж, тайлангаа залруулсан. Одоо НӨАТ-ын өр төлбөрийн үлдэгдэл гэж байхгүй. Тухайн үедээ буцаалт хийгээд төлөгдөж дууссан..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Гэрч Д.Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ” ХХК гэдэг компаниас “... ” ХХК-ийн татварын тайланд илгээсэн байсныг хүлээн авч баталгаажуулж илгээсэн боловч дээрх баримтууд нь хий шивэлттэй, хуурамч падаан байсан гэдгийг татварын албанаас мэдэгдэх үед ойлгосон. Ингээд буцаалтыг хийж, өр төлбөрийг барагдуулж дууссан..” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

“... ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 49/,

“... ” ХХК-ийн дүрэм /хх-ийн 50-55/,

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /хх-ийн 56-60/,

..  дүүрийн татварын улсын байцаагч Б.Б , Д.Х  нарын “... ” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх танилцуулга /хх-ийн 149-198/,

Шүүгдэгч Г.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Шинжээч, мөрдөгчийн магадлагаатай уншиж танилцсан. Гаргах санал хүсэлт байхгүй. Магадлагаанд дурдсан тоо баримт, аж ахуйн нэгжийн шивэлтийг хүлээн зөвшөөрч байна. “... ” ХХК-аас НӨАТ-ын хий шивэлтийн падаантай холбоотой өр төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 210-211/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол…” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг.

 

Шүүгдэгч Г.Э  нь татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бөгөөд гэм буруугийн шууд санаа зорилгоор буюу их хэмжээний татварыг нуух зорилгоор 2020 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд “... ” ХХК-иас 17 ширхэг падаанаар 518,181,745.45 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон хий бичилтийг бусдаао хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51,818,174.55 төрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн идэвхтэй гэмт үйлдэл хийсэн нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Э ийг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх  албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэнгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулна.” гэж хууульчилжээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас улсын төсөвт 51,818,174.55 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.Э  нь татварын тайланг залруулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, иргэний нэхэмжлэгч Б.С  ийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Э  нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.Э т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Г.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Г.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Г.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Г.Э  нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э ийг 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э т оногдуулсан 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.СОЛОНГОО