| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/1360/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1573 |
| Огноо | 2025-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1573
2025 6 11 2025/ШЦТ/1573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч О.Нандинцэцэг,
өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч Б.И, тэдний өмгөөлөгч Г.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт И-ы Д-д холбогдох эрүүгийн 2511 00283 0220 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Б.......... суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинэ иргэншил Политехник коллежийн оюутан, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт Т аймгийн Б сум ....... дугаар баг ..................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Б овогт И-ы Д /РД:......................./,
Холбогдсон хэргийн талаар:
2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ................ дугаар хороо, Ф худалдааны төв доторх алт мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулдаг 3, 4, 5 тоот хаалгыг тус тус эвдэн орж, үргэлжилсэн үйлдлээр буюу хохирогч А-ийн ажиллуулдаг 3 тоот өрөөнөөс эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 3 ширхэг, Пису чулуун товч 8 ширхэг, мөнгөн товч 18 ширхэг, мөнгөн хас 1 ширхэг, мөнгөн ул 10 ширхэг, хөөргөний мөнгөн халбага 6 ширхэг, мөнгөн онир 1 ширхэг, мөнгөн гуу 1 ширхэг, хаш соруул 1 ширхэг, мөнгөлж бүрсэн чонын шагай 1 ширхэг авч, 3,380,000 төгрөгийн хохирол
хохирогч Б.Х-ы ажиллуулдаг алт мөнгөний дарханы 5 тоот өрөөнөөс мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, 112 грамм жинтэй цул мөнгө, алт мөнгө хэмждэг багаж 1 ширхэг, улаан өнгийн шүр 3 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,493,176 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Хэрэг хийсэн өдрөө өрөнд орчихсон байсан. ............ дэлгүүрийн “Т”-т ажиллаж байхдаа кофены машиныг нь эвдээд 1,250,000 төгрөгийн өрөнд орсон. Ээж аавыгаа зээлтэй байгаад сонссон болохоор гэрийнхэндээ дараа болохгүй гээд энэ зүйлийг хийсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-19 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Х-ы өгсөн: “... Миний бие Чингэлтэй дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ф худалдааны төвийн 5 тоот өрөөг түрээсэлж алт мөнгөний дарханы ажил эрхэлдэг юм. Болсон асуудлын талаар гэвэл өнгөрсөн шөнө буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд хажуу өрөөний түрээслэгч Б залгаад “ажил дээр хулгай орсон байна, хулгайчийг нь цагдаа барьчихсан байна” гээд хэлэхээр нь ажил дээрээ хүрч ирэхэд ажлын өрөөний хаалгыг эвдэж ороод ширээн дээр байсан 25 орчим грамм цутгасан мөнгө болон ширээний доор байсан онгорхой сефенд байсан цагаан сувд, 5 грамм орчим мөнгөн бөгж, 6 грамм орчим шувуу хэв зэргийг хулгайлсан байна. Өөр алдагдсан эд зүйл байхгүй бөгөөд хажуу талын 4 номерын өрөөний дарханы өрөөнд бас орсон байсан. Манай ажил дээр саяхан хэд хоногийн өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөн хулгай орж манайхаас 1,000,000 төгрөгийн мөнгөн эдлэл алдагдаж хажуу талын 2 дарханы өрөөнөөс бас эд зүйл алдагдсан. Өмнө манайхаас хулгай хийсэн хүн байх магадлалтай гэж бодож байна. Өмнө орохдоо масктай танигдахгүй байсан. ...Сая манайхаас авсан эд зүйл нь өөрт нь байсан тухайн эд зүйлээ буцаагаад авчихвал хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 22 дахь тал/,
*******-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 38-44 дэх тал/,
*******эс гаргаж өгсөн эд зүйлийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Б.Хд эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 47- 48 дахь тал/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн ЧД1-25-15 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 76-79 дэх тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 114-127 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А-ийн өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн ...... дугаар хоpoo, Ф худалдааны төвийн 1 давхрын 3 тоот хаягт хувиараа алт мөнгөний дарханы газар ажиллуулдаг юм. Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд гадна хаалга цоожтой байсан ба түлхүүрээ нээж ороход дотор төмөр хаалганы нугасыг нь салгаад нээчихсэн байсан. Тэгээд гайхаад, цааш ороход манай 3 тоот болон 4, 5 тоот газруудын хаалгыг эвдчихсэн хагас онгорхой байсан. Тэгээд би өөрийнхөө лангуу руу ороход сейфний цоожийг нь өрөмдчихсөн хэдий ч түгжээтэй байсан ба шилэн текний дотор талд байсан хоёр ширхэг эмэгтэй хүний мөнгөн бугуйвч тус тусдаа 25 грамм (1-ийн үнэ 120,000 төrрөг), Пису чулуун товч 8 ширхэг (1-ийн үнэ 80,000 төгрөг), барын нүдэн чулуун дээр хийсэн мөнгөн товч 18 ширхэг, (12-ын үнэ 80,000 төгрөг), мөнгөн хас 1 ширхэг (80,000 төгрөг), мөнгөн ул 10 ширхэг (1-ийн үнэ 40,000 төгрөг), хөөргөний мөнгөн халбага 6 ширхэг (40,000 төгрөг), мөнгөн очир 1 ширхэг (200,000 төгрөг), мөнгөн гуу (200,000 төгрөг) зэрэг алга болсон байсан. Дээрх эд зүйлсийг би өөрөө бүгдийг нь хийсэн. Мөн 2-3 жилийн өмнө М-с дэлгүүрээс 1,800,000 төгрөгөөр өөрөө авсан Солонгос сейфний хаалгыг нээгээгүй хэдий ч дахин ашиглагдах боломжгүй ангайсан. Миний цахилгаан дриллийг ашиглаж сейфний хаалга өрөмдсөн байсан. ...Тухайн хэрэг гарсан өдөр миний дурдсан зүйлүүдээс гадна 500,000 төгрөгийн үнэтэй хаш соруул, 120,000 төгрөгийн үнэтэй нэг ширхэг мөнгөн бугуйвч, 200,000 төгрөгийн үнэтэй мөнгөлж бүрсэн чонын шагай хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /1xx-ийн 134 дэх тал/,
Хохирогч Б.Хы өгсөн: “... Тухайн өдөр над руу А залгаад танай болон манай өрөөнд хулгайч орсон байна гэж хэлэхээр нь би Ф худалдааны төв рүү очсон. Тэгээд өөрийнхөө өрөө рүү орж юу алга болгосон талаар шалгахад 1 ширхэг мөнгөн бугуйвч 75 грамм, мөнгөн аяга 1 ширхэг, 112 грамм жинтэй цул мөнгө, 1 ширхэг хэмжүүр/ алт мөнгө хэмждэг багаж/, улаан өнгийн шүр 3 ширхэг байхгүй байсан ба би тухайн үед хэргийг шалгаж байсан мөрдөгчид хулгайд алдсан гэх зүйлийн үнэлгээг гаргаж өгсөн. ...Би 5 дугаар өрөөнд үйл ажиллагаа явуулдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 140 дэх тал/,
Гэрч Г.О-ын өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо Урт цагааны урд талд байрлах Тайвань төвд алт мөнгөний дархан хийдэг. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед манай ажлаас зүүн тийшээ яваад байдаг .............. дэлгүүрийн хажууд байдаг өөрийн найзынхаа алт мөнгөний дархан руу орж уулзсан. Тэгээд ороод би найзтайгаа уулзаад байж байтал гаднаас 16-17 орчим насны 170см орчим өндөр канттай хар куртик, шар гуталтай эрэгтэй хүүхэд орж ирээд мөнгөн эдлэл худалдаж авах уу гэж орж ирсэн. Тэгээд найз бид 2 “авна аа үзье” гэж хэлээд мөнгөн эдлэлийг нь үзэхэд манай баз ах болох Б.А ахын лангуун дээр зарагддаг мөнгөн эдлэлүүд болон өөр олон лангууны эдлэлүүд бариад явж байсан. Тэгээд би чимээгүй байж байгаад тухайн хүүхдийг дагуулаад ах дээрээ очиж хулгайд алдагдсан эд зүйлс нь мөн эсэхийг тодруулахаар цуг явах гээд гараад явтал тухайн хүүхэд гэнэт “аав дуудаад байна” гээд зугтаагаад явчихсан. ... Тухайн хүүхэд нь мөнгөн хас, гинж, мөнгөн халбага, мөнгөн хөөргөний ул, мөнгөн толь, мөнгөн товч, мөнгөн хуулсан аяга гэх мэт маш олон зүйлсүүд байсан. ...Би тухайн хүнийг сайн учир одоо харвал маш сайн танина.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 148-149 дэх тал/,
Гэрч А.Эын өгсөн: “..миний бие 2023 оноос хойш хувиараа Дарханы багаж хэрэгсэл зэрэг зүйлсийг БНХАУ-аас оруулж ирж худалдаа, наймаа хийж ажиллаж байгаа. Би Чингэлтэй дүүргийн ............ дугаар хороо, А хэвлэлийн үйлдвэрийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг. ...Би *******-ийг танихгүй. ... Ямар ч байсан оны өмнө 12 дугаар сарын дундуур байхаа би яг сайн санахгүй байна, би ажил дээрээ байж байхад 17, 18 орчим насны залуу гартаа уут барьж орж ирээд тухайн уутнаас ээмэг, бөгж, бугуйвч зэрэг эд зүйлс гаргаж ирээд, “манай ах явуулсан, та энийг авах уу” гэж надаас асуусан. Би тухайн эд зүйлсийг 900,000 төгрөгөөр бодож авсан ба мөнгийг нь бэлнээр нь өгсөн. ...Би эд зүйл худалдан авсан хүнийг харвал танина. Зураг нь дээр байгаа хүн мөн байна. Би яг одоо юу авснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан ээмэг, бөгж, бугуйвч зэрэг зүйлсийг санаж байна. Бусад зүйлсийг сайн санахгүй байна. ...Надад хэлэхдээ “ах зарж борлуулаад ир” гэж хэлсэн. Би тухайн эд зүйлсийг хулгайн эд зүйлс гэдгийг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 151 дэх тал/
Гэрч А.Хийн өгсөн: “...Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба Чингэлтэй дүүргийн ........... дугаар хороо Ф худалдааны төвийг 2011 оноос хойш хариуцаж, захирлаар нь ажиллаж байгаа. ...Тухайн өрөөнүүдийг Б.А, Х, Б нар түрээсэлж, ямар нэгэн эвдрэл гэмтэл болон засвар үйлчилгээг энэ хүмүүс өөрсдөө хариуцдаг гэж гэрээнд тусгасан. ...Тухайн үед 3, 4, 5 дугаар өрөөнүүдийн хаалга эвдэрсэн гэж мэдсэн. ...Өөр ямар нэгэн эвдэрсэн болон алдагдсан зүйл байхгүй. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 153 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Ц.Ц-ийн өгсөн: “.. Би ******* гэх хүнд ямар нэгэн байдлаар алт мөнгөний дарханы талаар хэлсэн зүйл байхгүй. Харин ******* нь 12 дугаар сарын 09-ний өдөр надад хэлэхдээ “Манай ах өчигдөр алт мөнгөний газар хулгай хийгээд 3 сая төгрөг олсон байна. Өнөөдөр цуг хулгай хийх үү би нэлээн өрөнд орчихсон байна” гэж хэлж байсан удаатай. Би ямар нэгэн байдлаар *******-д зааж зөвлөсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 163- 164 дэх тал/.
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 174-178 дахь тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх- ийн 179-182 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 184-186 дахь тал/,
Хөрөнгөн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 924-11681 дүгээр дүгнэлт /1 хх-ийн 200-203 дахь тал/, 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 925-11940 дүгээр дүгнэлт, /1хх-ийн 205-209 дэх тал/, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 924-11680 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 210-213 дахь тал/,
Насыг тоолсон тухай тэмдэглэл /2 хх-ийн 18-19 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн *******д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн ............. дугаар хороо, Ф худалдааны төвийн шилэн хаалгыг чулуугаар цохиж хагалан, улмаар тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний дарханы өрөөний хаалгыг эвдэн орж буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалан орон байрны нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч хохирогч Б.Хд 187,760 төгрөгийн хохирол,
2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо, Ф худалдааны төв доторх алт мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулдаг 3, 4, 5 тоот хаалгыг тус тус эвдэн орж, үргэлжилсэн үйлдлээр буюу хохирогч А-ийн ажиллуулдаг 3 тоот өрөөнөөс эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 3 ширхэг, Пису чулуун товч 8 ширхэг, мөнгөн товч 18 ширхэг, мөнгөн хас 1 ширхэг, мөнгөн ул 10 ширхэг, хөөргөний мөнгөн халбага 6 ширхэг, мөнгөн онир 1 ширхэг, мөнгөн гуу 1 ширхэг, хаш соруул 1 ширхэг, мөнгөлж бүрсэн чонын шагай 1 ширхэг авч, 3,380,000 төгрөгийн хохирол
хохирогч Б.Х-ы ажиллуулдаг алт мөнгөний дарханы 5 тоот өрөөнөөс мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, 112 грамм жинтэй цул мөнгө, алт мөнгө хэмждэг багаж 1 ширхэг, улаан өнгийн шүр 3 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,493,176 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Өсвөр насны шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг: улсын яллагчийн гаргаж байгаа саналыг дэмжиж байна. 16 нас 1 сартай байсан. Гэмт хэрэгт холбогдсон шалтгаан нь эцэг эхийн зүгээс хохирогч нарт хохирлыг нь төлсөн. Эдгээр байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулалгүй хүмүүжлийн чанартай арга хэмжээ авхуулж өгнө үү” гэв
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас *******-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заалтад “орон байр” гэдгийг эрүүгийн хуулийн тайлбарт “Энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаар тогтоолд “Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно” гэж,
Мөн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 511 дүгээр тогтоолд “Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ” гэжээ.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь Ф худалдааны төвийн шилэн хаалгыг чулуугаар цохиж хагалан, улмаар тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний дарханы өрөөний хаалгыг эвдэн орж буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалан орон байрны нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч хохирогч Б.Хд 187,760 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, Ф худалдааны төв доторх алт мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулдаг 3, 4, 5 тоот хаалгыг тус тус эвдэн орж, үргэлжилсэн үйлдлээр буюу хохирогч А-ийн ажиллуулдаг 3 тоот өрөөнөөс эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 3 ширхэг, Пису чулуун товч 8 ширхэг, мөнгөн товч 18 ширхэг, мөнгөн хас 1 ширхэг, мөнгөн ул 10 ширхэг, хөөргөний мөнгөн халбага 6 ширхэг, мөнгөн онир 1 ширхэг, мөнгөн гуу 1 ширхэг, хаш соруул 1 ширхэг, мөнгөлж бүрсэн чонын шагай 1 ширхэг авч, 3,380,000 төгрөгийн хохирол
хохирогч Б.Хы ажиллуулдаг алт мөнгөний дарханы 5 тоот өрөөнөөс мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, 112 грамм жинтэй цул мөнгө, алт мөнгө хэмждэг багаж 1 ширхэг, улаан өнгийн шүр 3 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,493,176 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хы: “2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд хажуу өрөөний түрээслэгч Б залгаад “ажил дээр хулгай орсон байна, хулгайчийг нь цагдаа барьчихсан байна” гээд хэлэхээр нь ажил дээрээ хүрч ирэхэд ажлын өрөөний хаалгыг эвдэж ороод ширээн дээр байсан 25 орчим грамм цутгасан мөнгө болон ширээний доор байсан онгорхой сефенд байсан цагаан сувд, 5 грамм орчим мөнгөн бөгж, 6 грамм орчим шувуу хэв зэргийг хулгайлсан байна. Өөр алдагдсан эд зүйл байхгүй бөгөөд хажуу талын 4 номерын өрөөний дарханы өрөөнд бас орсон байсан. Манай ажил дээр саяхан хэд хоногийн өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөн хулгай орж манайхаас 1,000,000 төгрөгийн мөнгөн эдлэл алдагдаж хажуу талын 2 дарханы өрөөнөөс бас эд зүйл алдагдсан” гэх мэдүүлэг /1 хх 22/,
*******-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 38-44/,
*******эс гаргаж өгсөн эд зүйлийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Б.Хд эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 47-48/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн ЧД1-25-15 дугаартай дүгнэлт /1 хх 76-79/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 114-127/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.А-гийн: “Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд гадна хаалга цоожтой байсан ба түлхүүрээ нээж ороход дотор төмөр хаалганы нугасыг нь салгаад нээчихсэн байсан. Тэгээд гайхаад, цааш ороход манай 3 тоот болон 4, 5 тоот газруудын хаалгыг эвдчихсэн хагас онгорхой байсан. Тэгээд би өөрийнхөө лангуу руу ороход сейфний цоожийг нь өрөмдчихсөн хэдий ч түгжээтэй байсан ба шилэн текний дотор талд байсан хоёр ширхэг эмэгтэй хүний мөнгөн бугуйвч тус тусдаа 25 грамм (1-ийн үнэ 120,000 төrрөг), Пису чулуун товч 8 ширхэг (1-ийн үнэ 80,000 төгрөг), барын нүдэн чулуун дээр хийсэн мөнгөн товч 18 ширхэг, (12-ын үнэ 80,000 төгрөг), мөнгөн хас 1 ширхэг (80,000 төгрөг), мөнгөн ул 10 ширхэг (1-ийн үнэ 40,000 төгрөг), хөөргөний мөнгөн халбага 6 ширхэг (40,000 төгрөг), мөнгөн очир 1 ширхэг (200,000 төгрөг), мөнгөн гуу (200,000 төгрөг) зэрэг алга болсон байсан” гэх мэдүүлэг /1xx 134/,
Хохирогч Б.Хы: “Тэгээд өөрийнхөө өрөө рүү орж юу алга болгосон талаар шалгахад 1 ширхэг мөнгөн бугуйвч 75 грамм, мөнгөн аяга 1 ширхэг, 112 грамм жинтэй цул мөнгө, 1 ширхэг хэмжүүр/ алт мөнгө хэмждэг багаж/, улаан өнгийн шүр 3 ширхэг байхгүй байсан” гэх мэдүүлэг /1 хх 140/,
Гэрч Г.О-ын: “Тэгээд ороод би найзтайгаа уулзаад байж байтал гаднаас 16-17 орчим насны 170см орчим өндөр канттай хар куртик, шар гуталтай эрэгтэй хүүхэд орж ирээд “мөнгөн эдлэл худалдаж авах уу” гэж орж ирсэн. Тэгээд найз бид 2 “авна аа үзье” гэж хэлээд мөнгөн эдлэлийг нь үзэхэд манай баз ах болох Б.А ахын лангуун дээр зарагддаг мөнгөн эдлэлүүд болон өөр олон лангууны эдлэлүүд бариад явж байсан” гэх мэдүүлэг /1 хх 148-149/,
Гэрч А.Эын: “би ажил дээрээ байж байхад 17, 18 орчим насны залуу гартаа уут барьж орж ирээд тухайн уутнаас ээмэг, бөгж, бугуйвч зэрэг эд зүйлс гаргаж ирээд, “манай ах явуулсан, та энийг авах уу” гэж надаас асуусан. Би тухайн эд зүйлсийг 900,000 төгрөгөөр бодож авсан ба мөнгийг нь бэлнээр нь өгсөн” гэх мэдүүлэг /1 хх 151/
Гэрч А.Хийн: “Тухайн өрөөнүүдийг Б.А, Х, Б нар түрээсэлж, ямар нэгэн эвдрэл гэмтэл болон засвар үйлчилгээг энэ хүмүүс өөрсдөө хариуцдаг гэж гэрээнд тусгасан. ...Тухайн үед 3, 4, 5 дугаар өрөөнүүдийн хаалга эвдэрсэн гэж мэдсэн” гэх мэдүүлэг /1 хх 153/,
Насанд хүрээгүй гэрч Ц.Ц-ийн: “Харин ******* нь 12 дугаар сарын 09-ний өдөр надад хэлэхдээ “Манай ах өчигдөр алт мөнгөний газар хулгай хийгээд 3 сая төгрөг олсон байна. Өнөөдөр цуг хулгай хийх үү би нэлээн өрөнд орчихсон байна” гэж хэлж байсан удаатай” гэх мэдүүлэг /1 хх 163-164/.
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 174-178/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 179-182/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 184-186 дахь тал/,
Хөрөнгөн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 924-11681 дүгээр дүгнэлт /1 хх 200-203/, 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 925-11940 дүгээр дүгнэлт, /1хх 205-209/, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 924-11680 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 210-213/,
Насыг тоолсон тухай тэмдэглэл /2 хх 18-19/ зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол хохирогч нар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 16 нас 1 сар 24 хоногтой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Өсвөр насны шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээг 2 жилийн хугацаатайгаар авах саналтай байна гэв. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэх.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг: “хорих ял оногдуулалгүй хойшлуулах боломжтой. Цаашид ирээдүйд боловсон хүчин болох хүүхдэд шүүх нэг удаа энэрэнгүй хандаж өгнө үү” гэх
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: “Миний хүүхэд гэнэн томоогүй байдлаас болж ийм алдаа хийлээ. Бид 2 хараа хяналт муу тавьсан байна. Миний хүүгийн үйлдэл буруутай юм чинь хөнгөн ял оногдуулж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх өсвөр насны шүүгдэгч *******-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5 дугаар зүйлүүдийг баримтлан өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт И ы Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-ийг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй .
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдсүгэй
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч *******д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА