| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0973/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1351 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Билгүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1351
2025 5 21 2025/ШЦТ/1351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч *******илгүүн
хохирогч Б.О
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Х-ийн Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2411 00090 0790 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн ........ дүгээр хороо, ............ гудамжны ................ тоотод оршин суух хаягтай,
Урьд
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 581 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 269 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 682 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгж буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар захирамжаар торгоа ялын эдлээгүй үлдсэн 901,500 төгрөгийн торгох ялыг 60 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн.
Б овогтой Х-ийн Б /РД.......................... /
Холбогдсон хэргийн талаар:
2024 оны 4 дүгээр сарын 26 ны өдөр Чингэлтэй дүүргийн .......... дугаар хороо, ........................ тоотод иргэн Д.Н-г хувийн таарамжгүй харилцааны улмаас түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Фейсбүүк цахим орчинд “хашаа байшин түрээслүүлнэ” гэх зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон М.Ш-ийг Б.Бд 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сар хүртэл 1 жилийн хугацаанд түрээсэлсэн Чингэлтэй дүүргийн .......... дүгээр хороо, ................ гудамжны .............. тоотод дагуулан очиж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1 жилийн хугацаатай 3,600,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн ............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” худалдааны төвийн орчимд байхдаа урьдчилгаа мөнгө гэж хамтран амьдрагч Ч.О-гийн дансаар 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн ........ дугаар хороо, ............ дугаар гудамжны ......... тоотод хохирогч Б.Гтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.
Мөн 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” дэлгүүрийн орчимд хохирогч Б.Ог шалтгаангүйгээр нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө бие рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Нийн Самсунг А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,119,600 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нийн өгсөн: “Миний бие 2023 оны 11 дүгээр сарын үед найз Ж-ын гэр буюу Чингэлтэй дүүргийн ......... дугаар хороо, ................ тоотын гадна талд орхисон байсан өөрийн эзэмшлийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслээ авчхаад хөдлөөд явж байтал гартаа том савлагаатай пиво барьчихсан эрэгтэй хүн хүрч ирээд “таксинд явах уу, ийшээ ойрхон буучихна, та яваад өгөөч” гээд гуйгаад байсан. Тухайн залуу нэлээн удаан гуйгаад зогсоод байсан болохоор өөрийнхөө машины арын суудал дээр суулгаад хөдөлсөн Тэр үед миний бие өмсөж явсан куртикнийхээ халаасанд хийчихсэн байсан бөгөөд миний халааснаас ямар нэгэн хатуу эд зүйл унаж байгаа чимээ сонсогдсон ба тэр үед би гар утсаа газар унаж байна гэж бодоогүй. Ингээд замдаа явж байгаад голын толиндоо харахад дээрх залуу доошоо гараа унжуулаад ямар нэгэн эд зүйл хайгаад байгаа юм шиг үйл хөдлөл гаргаад байсан. Тэгээд дараа нь бодоход миний гар утас унасныг мэдээд авчихсан юм шиг байна лээ. Дээрх залуу таксины төлбөр 3,200 төгрөгийг бэлнээр өгөөд буугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 9 дэх тал/.
Хохирогч Б.Нийн дахин өгсөн: “Би дээрх 1 минут 17 секундийн бичлэгийг үзлээ. Тухайн бичилгэн дээр дүрслэгдсэн цайвар, шаргал өнгийн хүрэмтэй, хар өнгийн саравчтай малгайгаа арагш нь харуулж өмссөн эрэгтэй хүн миний машинд суусан эрэгтэй хүн мөн байна. Дээрх эрэгтэй хүний халааснаасаа гаргаж ирэн ломбардын ажилтанд өгч байгаа гар утас нь миний алдсан гэх Галакси А54 маркийн гар утас мөн байна. Учир нь миний гар утасны ар тал шаргал, ногоон өнгөтэй гар утас байсан юм. Мөн алд талдаа 3 ширхэг камертай гар утас байгаа. Тухайн гар утасны файл доторх гэрэл зураг нь миний гар утсан дээр байсан гэрэл зураг мөн байна. Иймд бичлэг дээр дүрслэгдсэн гар утас нь миний гар утас мөн болохыг би таньж байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 10 дахь тал/,
Гэрч Л.А-ын өгсөн: “Миний бие “Г...............” гэх ломбардад 4 орчим жилийн хугацаанд ажиллаж байна. Би дээрх хүний талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагт А54 маркийн гар утсыг барьцаанд .............. регистрийн дугаартай ******* гэж хүн тавьсан гэх бүртгэл үүссэн байна.Манай ломбардаар өдөрт дунджаар 20 орчим иргэд үйлчлүүлдэг тул ямар хүн байсан талаар нь мэдэхгүй байна.Тухайн хүний барьцаанд тавьсан эд зүйлийн зээл төлөлтийн хугацаа хэтэрсэн тул хураагдаж зарагдсан байна. Манай ломбардын хяналтын камерын бичлэг 50 орчим хоног хадгалдаг. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17-18 дахь тал/,
Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЧД1-24-137 дугаар ...2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,119,500 төгрөгөөр үнэлэгдэв” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 19-22 дахь тал/,
Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Дүрст бичлэгт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /1 хх-ийн 23-24 дэх тал/
Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-ийн2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Дүрст бичлэгт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /1 хх-ийн 25-26 дахь тал/,
Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-ийн2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Цахим системд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /1 хх-ийн 27-28 дахь тал/,
Хохирогч Д.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Нгийн өгсөн: “... Би явах гэж байгаад машинаа асаачхаад буцаж гутлаа солихоор ороод байж байхад гадаа машины хаалга дуугарсан юм. Би тэгээд миний машины хаалга дугарлаа гээд гарахад хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн малгайтай цамцтай, дээгүүрээ бомбор өмсчихсөн, эрээн өнгийн шоо хээтэй өмд өмсчихсөн 170 гаран см өндөртэй эрэгтэй бага зэрэг архи уучихсан юм шиг хүн байсан. Яг архи уусан байсан үгүйг нь бол сайн мэдэхгүй байна. Би тэр хүнийг хараад “чи юун хүн бэ, яах гэж байгаа юм” гэхэд тэр залуу “Э ах байна уу” гэж асуухаар нь “чи хэн юм, Эийг яаж таньдаг юм, яагаад эзгүй айл руу ороод байгаа юм” гээд би шууд машинаа шалгахаар очиход жолоочийн хажуу талын сандал дээр байсан миний цүнхний ам нь онгорхой байхаар нь дотор талыг нь шалгахад миний бичиг баримт хийдэг карт хийдэг жижиг цүнх алга болчихсон байсан. Би тэгээд тэр залууд “надаас авсан юмаа гаргаад ир, чи авчихсан байна” гээд халаасыг нь үзэхэд байхгүй байсан. Тэр үед манай дүү Э гараад ирчихсэн “хүн гүтгээд байгаа юм биш үү” гэж байгаад буцаад орчихсон. Тэгээд би машин руугаа очоод ойр орчмыг харахад миний карт хийдэг цүнхийг доторх юмнуудыг нь гаргаад хаячихсан байхаар нь би “цагдаа дуудна” гээд тэр залуугийн зургийг дарсан. Тэр залуу тэгээд үүд рүү сэм сэм ойртоод явах гээд байхаар нь “чи хаачих гээд зугтах гээд байгаа юм” гээд энгэрээс нь барьчихсан байсан юм. Тэр үед Э гарч ирээд “юм аа олсон юм уу” гэхээр нь “тийм ээ, энэ залуу газар шидчихсэн байна, би цагдаа дуудчихсан байгаа” гэхэд тэр залуу над руу” дайраад байхаар нь би “чи яах гээд байгаа юм, намайг зодох гээд байгаа юм уу” гээд байж байхад Э ирээд миний гараас бариад “одоо цагдаа ирнэ гэсэн биз дээ, тавьчих” гээд байж байхад тэр залуу намайг түлхээд Э бид хоёрыг цугт нь унагаасан. Би унахдаа арагшаа эрчдээ хүчтэй унасан. Унахад миний нуруу эвгүй болсон юм. Намайг унагаачихаад нөгөө залуу зугтаагаад явчихсан юм” гэх мэдүүлэг /1 хх-ийн 95 дахь тал/
Гэрч Д.Э-ын өгсөн: “Би 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би Гачууртын “Их ам” гэх газар ажиллаж байгаад ажлаа дуусаад ирсэн байсан юм. Тэндээс гарахынхаа өмнө би цуг ажилладаг М гэх хүнтэй цуг 1 шил архи уучхаад ирсэн байсан юм. Тэгээд ажил хийж байгаад ирсэн байсан тул унтаж байсан. Тэр үед Ө гэх хочтой Б гэх залуу шууд хаалгаар орж ирээд “Э ах” гээд дуудаад байсан. Тэр үед ээж болон Н эгч хоёр гэрт байсан тул эгч уурлаад “юун согтуу хүн дураараа орж ирээд байгаа юм” гээд уурласан. Тэгээд гадаа эгч орилоод байхаар нь би босоод гарахад эгчийн бичиг баримтуудыг хашаан дотор тараагаад хаячихсан байсан. Тэгээд эгч “цагдаад дуудна” гээд Бийг барьчихсан хашаан дотор талд үүд хэсэгт нь Н эгч Бийг бариад зогсчихсон байхаар нь гараас нь түшээд “за цагдаа дуудчихсан юм чинь тавьчих” гээд байж байхад Б цаанаас нь эгчийг түлхээд унагаачихсан юм. Тэгээд ээж гарч ирээд намайг “орж бай” гээд оруулсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 97 дахь тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Д.Д-ийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5755 дугаар шинжээчийн
Д.Нгийн биед сээрний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун, зүүн, гарын эрхий хуруунд зулгаралт, зүүн дал бүсэлхий нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон г цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1 хх-ийн 101-102 дахь тал/,
Хохирогч Д.Нгийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл Нийслэлийн түргэн тусламжийн төв 2024-04-25 өдөр 48,820 төгрөг. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв 2024-4-26 өдөр 124,762 төгрөг” гэх лавлагаа тодорхойлолт /1 хх-ийн 106 дахь тал/
Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэхүүгийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн нийт 351,250 төгрөг. Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 107-111 дэх тал/
Хохирогч М.Шийг “хашаа байшин түрээсэлнэ” гэж залилан 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Шийн өгсөн: “... фейсбүүк дээр Бгэх хаягтай хүн хашаа байшин түрээслүүлнэ гэсэн зар тавьсан байхаар нь тэр хүний .................... гэх дугаарын гар утсаар Б гэх хүнтэй холбогдоход “завгүй байна” гээд холбогдож чадаагүй. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тэр хүнтэй дахин өмнөх дугаараар нь холбогдоход Б гэх хүн нь “хашаа байшиндаа засвар хийгээд завгүй байсан юм, одоо ирээд уулзаж болно” гэж хэлээд манай ээж Мтай Монголын Үндэсний телевиз дээр уулзаад Чингэлтэй дүүргийн ....... дүгээр хороо ................ тоот дахь хаяг дээр дагуулж очсон. Тэгээд Б гэх хүн нь манай ээжтэй 1 жилийн хугацаатай 3 сая 600 мянган төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон бөгөөд манай ээжид Б нь байшиндаа байгаа айлыгаа манай дүүгийнх гэж танилцуулаад “би өөрөө Солонгос руу 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр явах гэж байгаа тул манай эхнэрийн дүү нар нь эхнэрийн хамт өөр байранд очиж байх юм” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийн орой нь Б тэй би уулзаад аман гэрээ 1 жилийн хугацаатай түрээсэлнэ 2023 оны 8 дугаар сарын 21-ний юм уу 22-ны өдөр манайх танай хашаа байшин руу нүүж орно тэгээд үлдэгдэл мөнгөө таны данс руу шилжүүлээд гэрээ байгуулаад “нотариатаар баталгаажуулъя” гэж хэлэхэд Б нь “үлдэгдэл мөнгө өгсний дараа гэрээгээ хийе” гэж тохиролцоод 2023 оны 8 дугаар сарын 17-ны орой 22 цаг 30 минутын орчим би Бийн эхнэрийн данс гэх Ч.О гэх хүний 50 гэх дугаарын данс руу Сүхбаатар дүүргийн түрээсийн урьдчилгаа мөнгө болох 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бид хоёр тохиролцчихоод Бийн дээр дурдсан гар утасны дугаар руу 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш залгахаар утсаа авахгүй, эхнэрийнх гэх дугаар руу залгаад “хашаа байшин нь юу болж байна” гэхэд “Б ажилтай гадуур яваад байгаа, би дамжуулаад хэлчихье, ямар нэгэн асуудалгүй” гэж хэлсэн. Дахин залгахад миний дугаарыг блоклосон байсан. Түүнээс хойш эдгээр хүмүүстэй холбогдож чадахгүй байгаа бөгөөд өөр дугаараас дахин залгахад “асуудалгүй нүүгээд ороод ирэхгүй юу даа” гэж хэлсэн. Өчигдөр орой түрээслэх гэж байгаа хашаа байшин дээрээ очиход өмнө нь манай ээжийг очиход Бгийн “манай эхнэрийн дүү нар гэж танилцуулсан айлын хүмүүс ирчихсэн байхаар нь би тэдгээр хүмүүсээс “энэ түрээслэх гэж байгаа хашаа байшин уу” гэж асуухад тухайн айлын эмэгтэй “манайх энэ хашаа байшинг түрээслээд 2 сар болж байгаа түрээсийн мөнгийг нь 1 жилээр нь өгсөн. 1 сарын 300,000 төгрөгөөр бодсон энэ хашаа байшингийн эзэн нь болох манай түрээслүүлэгч нар нь над дээр ирээд манайх хашаа байшингаа зарахаар болсон “нүү” гэж хэлэхээр нь би “өгсөн мөнгөө буцааж авна” гэж хэлтэл Б “өгнө” гэж хэлчхээд явсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 179 дэх тал/
Гэрч Ж.Мгийн өгсөн: “2023 оны 8 сарын 14-ны өдөр би фейсбүүкээр Б гэх хүний хашаа байшин 1 жилээр түрээслүүлнэ гэх зарын дагуу холбогдоод. 8 сарын 17-ны өдөр Б гэх хүнтэй уулзтал “өнөөдөртөө мөнгөө өгөх юм бол 8 сарын 20 гэхэд хашаан дахь айл нүүнэ, энэ хашаа байшинд байгаа хүмүүс нь манай дүү нар байгаа юм, би Солонгос явах гэж байгаа, намайг явахаар манай эхнэртэй хамт энэ хүмүүс амьдарна, энэ айл нүүчихнэ, би машин лизингээр авсан юм, машины лизингээ өгөх гээд байгаа юм, та одоо мөнгөө өгөөдхөөч” гэхээр нь би хүүдээ энэ талаар хэлээд манай хүү Ш 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш тэр хүн утсаа авахгүй байсан ба тухайн хашаан дээр нь очоод хашааны хүн дээр очоод уулзтал нэг эмэгтэй “манайх бас энэ хашааг түрээсэлсэн, түрээсээ бүтэн жилээр нь өгсөн түрээс ирэх жил дуусна” гэж хэлсэн. Тэгээд Бд энэ талаар хэлээд “мөнгөө буцаагаад авчихъя” гэж хэлтэл Б “би тэгвэл дараагийн хүндээ хашаа байшингаа түрээсэлж байгаад мөнгийг чинь өгнө гэж хэлээд байсан ба дараа нь дахин тодруулж асуухад хүнээ олчихлоо мөнгө аваад мөнгийг чинь өгнө одоохон л доо” гэх зэргээр худлаа хэлээд байх болсон” гэх мэдүүлэг /1 хх-ийн 183 дахь тал/
Хохирогч М.Ш-ийн Хаан банкны 58........... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 185 дахь тал/
Мөрдөгч Н.М-гийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Дансны гүйлгээний хуулгад үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /1 хх-ийн 186 дахь тал/,
Хохирогч М.Шийн *******тэй харилцсан гэх шуурхай зурвасын хуулбарууд /1 хх-ийн 187-192 дахь тал/,
Ч.Огийн Хаан банкны 50 ...............тоот дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 197-205 дахь тал/.
Гэрч Б.Бы өгсөн: “2023 оны 8 бил үү 9 сард эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд “манайх энэ хашаа байшинг түрээсэлнэ гээд мөнгө өгчихсөн, танайх ямар учиртай айл вэ” гэхээр нь “манайх уг хашаа байшинг түрээсэлж байгаа” гэж хэлж байсан. ...Сүүлд дахин 1 удаа ирж уулзсан ба тухайн үед мөнгөө энэ байшинг түрээсэлнэ гээд залилуулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 229-230 дахь тал/,
Гэрч Ч.О-гийн өгсөн: “..7 буудалд амьдардаг байхад хашаа байшин түрээсэлнэ гээд 2 сая төгрөг миний данс руу орсон. Хэд хоногоос үлдэгдэл 1 сая 600 мянган төгрөгийг өгөөд орно” гэж Б надад хэлж байсан. ... Асуусан, “юун 2 сая төгрөг орж ирсэн юм бэ” гэж асуухад Б “хашаа байшин 1 жил бил үү, 10 сараар түрээсэлнэ, тэгээд үлдэгдэл 1 сая 600 мянган төгрөгийг орж ирэхээр хүмүүсийг нь оруулна” гэж хэлж байсан. Бийн өөрийнх нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Монгол Үндэсний телевизийн орчим байдаг хашаа байшин юм. Тухайн хашаа байшиндаа амьдардаггүй, хүнд түрээсэлдэг, хэзээнээс хойш түрээсэлж байгааг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 244 дэх тал/
Хохирогч Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б Гын өгсөн: “Тэгээд бид 2 жоохон маргалдаад намайг Ө миний хамар, 2 нүд рүү, нүүр амгүй л гараараа цохиж эхэлсэн. Бас цээж рүү цохисон. Би Өийн биед ерөөсөө хүрээгүй” гэх мэдүүлэг /2 хх-ийн 48 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9170 дугаар шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 54-55 дахь тал/
Яллагдагч *******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /2 хх-ийн 65-75 дахь тал/
Хохирогч Б.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О-гийн: “2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед “Н” хүнсний дэлгүүр орох гээд явж байгаад дэлгүүрийн хойд талын буланд зүс таних Өөдсөө гэх хочтой залуу согтуу таарсан чинь “эгч мөнгө байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлсэн чинь үгийн зөрүүгүй хөлөөрөө баруун хавирга хэсэг руу өшиглөсөн. Гараараа нүүр хэсэг рүү удаа дараа цохисон” гэх мэдүүлэг /2 хх 107-108/.
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13690 дүгээр шинжээчийн дүгнэлт /2 хх 112-113/,
Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.Ө-ны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэл, хавсралт зургууд /2 хх-ийн 141-144 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 164 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн *******-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэв.
Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Нийн Самсунг А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,119.600 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч Д.Нг хувийн таарамжгүй харилцааны улмаас түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Фейсбүүк цахим орчинд “хашаа байшин түрээслүүлнэ” гэх зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон М.Шийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
хохирогч Б.Гтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.
хохирогч Б.Ог шалтгаангүйгээр нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө бие рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Нийн Самсунг А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,119.600 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч Д.Нг хувийн таарамжгүй харилцааны улмаас түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Фейсбүүк цахим орчинд “хашаа байшин түрээслүүлнэ” гэх зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон М.Шийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
хохирогч Б.Гтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.
хохирогч Б.Ог шалтгаангүйгээр нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө бие рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н-ийн: “Тэгээд дараа нь бодоход миний гар утас унасныг мэдээд авчихсан юм шиг байна лээ. ... Дээрх эрэгтэй хүний халааснаасаа гаргаж ирэн ломбардын ажилтанд өгч байгаа гар утас нь миний алдсан гэх Галакси А54 маркийн гар утас мөн байна. Учир нь миний гар утасны ар тал шаргал, ногоон өнгөтэй гар утас байсан юм. Мөн алд талдаа 3 ширхэг камертай гар утас байгаа. Тухайн гар утасны файл доторх гэрэл зураг нь миний гар утсан дээр байсан гэрэл зураг мөн байна. Иймд бичлэг дээр дүрслэгдсэн гар утас нь миний гар утас мөн болохыг би таньж байна” гэх мэдүүлэг /1 хх 9, 10/.
Гэрч Л.А-ын өгсөн: “Ямар ч байсан 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагт А54 маркийн гар утсыг барьцаанд .............. регистрийн дугаартай ******* гэж хүн тавьсан гэх бүртгэл үүссэн байна” /1 хх 17-18/,
Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЧД1-24-137 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 19-22/,
2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүрст бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 23-24/
2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дүрст бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 25-26/,
2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн цахим системд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Н-гийн: “Тэр үед Э гарч ирээд “юм аа олсон юм уу” гэхээр нь “тийм ээ, энэ залуу газар шидчихсэн байна, би цагдаа дуудчихсан байгаа” гэхэд тэр залуу над руу” дайраад байхаар нь би “чи яах гээд байгаа юм, намайг зодох гээд байгаа юм уу” гээд байж байхад Э ирээд миний гараас бариад “одоо цагдаа ирнэ гэсэн биз дээ, тавьчих” гээд байж байхад тэр залуу намайг түлхээд Э бид хоёрыг цугт нь унагаасан. Би унахдаа арагшаа эрчдээ хүчтэй унасан.Унахад миний нуруу эвгүй болсон юм. Намайг унагаачхаад нөгөө залуу зугтаагаад явчихсан юм” гэх мэдүүлэг /1 хх 95/
Гэрч Д.Э-ын өгсөн: “Тэгээд эгч “цагдаад дуудна” гээд Б-ийг барьчихсан хашаан дотор талд үүд хэсэгт нь Н эгч Бийг бариад зогсчихсон байхаар нь гараас нь түшээд “за цагдаа дуудчихсан юм чинь тавьчих” гээд байж байхад Б цаанаас нь эгчийг түлхээд унагаачихсан юм. Тэгээд ээж гарч ирээд намайг “орж бай” гээд оруулсан” гэх мэдүүлэг /1 хх 97/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5755 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 101-102/,
Хохирогч Д.Нгийн Эрүүл Мэндийн Даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл Нийслэлийн түргэн тусламжийн төв 2024-04-25 өдөр 48,820 төгрөг. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв 2024-4-26 өдөр 124,762 төгрөг” гэх лавлагаа тодорхойлолт /1 хх 106/
Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Э-ийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн нийт 351,250 төгрөг. Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх 107-111/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ш-ийн: “Тэгээд үлдэгдэл мөнгөө таны данс руу шилжүүлээд гэрээ байгуулаад “нотариатаар баталгаажуулъя” гэж хэлэхэд Б нь “үлдэгдэл мөнгө өгсний дараа гэрээгээ хийе” гэж тохиролцоод 2023 оны 8 дугаар сарын 17-ны орой 22 цаг 30 минутын орчим би Б-ийн эхнэрийн данс гэх Ч.О гэх хүний 50 гэх дугаарын данс руу Сүхбаатар дүүргийн түрээсийн урьдчилгаа мөнгө болох 2 сая төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх 179/
Гэрч Ж.М-гийн: “2023 оны 8 сарын 14-ны өдөр би фейсбүүкээр Б гэх хүний хашаа байшин 1 жилээр түрээслүүлнэ гэх зарын дагуу холбогдоод. 8 сарын 17-ны өдөр Б гэх хүнтэй уулзтал “өнөөдөртөө мөнгөө өгөх юм бол 8 сарын 20 гэхэд хашаан дахь айл нүүнэ, энэ хашаа байшинд байгаа хүмүүс нь манай дүү нар байгаа юм, би Солонгос явах гэж байгаа, намайг явахаар манай эхнэртэй хамт энэ хүмүүс амьдарна, энэ айл нүүчихнэ, би машин лизингээр авсан юм, машины лизингза өгөх гээд байгаа юм, та одоо мөнгөө өгөөдхөөч” гэхээр нь би хүүдээ энэ талаар хэлээд манай хүү Ш 2 сая төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх 183/
Хохирогч М.Ш-ийн Хаан банкны 58........... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 185/
Мөрдөгч Н.М-ийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Дансны гүйлгээний хуулгад үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /1 хх 186/,
Хохирогч М.Шийн *******тэй харилцсан гэх шуурхай зурвасын хуулбарууд /1 хх-ийн 187-192/,
Ч.Огийн Хаан банкны 50 тоот дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1 хх 197-205/
Гэрч Б.Бы: “2023 оны 8 бил үү 9 сард эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд “манайх энэ хашаа байшинг түрээсэлнэ гээд мөнгө өгчихсөн” гэх мэдүүлэг /1 хх 229-230/,
Гэрч Ч.Огийн өгсөн: “7 буудалд амьдардаг байхад хашаа байшин түрээсэлнэ гээд 2 сая төгрөг миний данс руу орсон. Хэд хоногоос үлдэгдэл 1 сая 600 мянган төгрөгийг өгөөд орно” гэж Б надад хэлж байсан” гэх мэдүүлэг /1 хх 244/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б Гын: “Гэтэл Ө “чамайг танихгүй байна шүү” гэхээр нь би “агаа нь телевизийн унаган хүүхэд байгаа юм аа” гэтэл Ө “таныг хараа ч үгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 жоохон маргалдаад намайг Ө миний хамар, 2 нүд рүү, нүүр амгүй л гараараа цохиж эхэлсэн. Бас цээж рүү цохисон” гэх мэдүүлэг /2 хх 48/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9170 дугаар шинжээчийн дүгнэлт /2 хх 54-55/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Огийн: “Өөдсөө гэх хочтой залуу согтуу таарсан чинь “эгч мөнгө байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлсэн чинь үгийн зөрүүгүй хөлөөрөө баруун хавирга хэсэг руу өшиглөсөн. Гараараа нүүр хэсэг рүү удаа дараа цохисон. Би зодуулсандаа болоод доошоо болоод эргээд дээшээ болох хооронд малгайгаа аваад зугтаасан” гэх мэдүүлэг /2 хх 107-108/.
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч С.Ч-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13690 дүгээр шинжээчийн дүгнэлт /2 хх 112-113/,
2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “таньж олуулах ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэл, хавсралт зургууд /2 хх 141-144/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас гэм хорын хохиролд Б.О-д 620,000 төгрөг, хохирогч М.Шд 2,000,000 төгрөг, хохирогч Б.Нт 1,119,600 төгрөг, хохирогч Д.Н-гийн Эрүүл мэндийн Даатгалын сангаас хөнгөлөлт авсан 174,682 төгрөгийг тус тус төлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо хохирогч Д.Н нь нотлох баримтаа Бүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах, уг эдлэх ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийн зарим хэсэг нөхөн төлөгдсөн, хор уршгийн шинж чанар, тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг 1 сар зорчих эрх хязгаарлах ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 2 сар зорчих эрх хязгаарлах ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг 1 сар, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 2 сар, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, энэ хугацаанд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтыг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 1 жил 3 сарын хугацаанд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтыг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргээ биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан *******-д хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-ийн урьд цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохироо нотлох баримтаа Бүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА