| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
| Хэргийн индекс | 125/2022/0032/З |
| Дугаар | 125/ШШ2022/0031 |
| Огноо | 2022-12-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 125/ШШ2022/0031
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ
БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ
БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Ховд аймгийн П-ийн тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Б-ийн “... холбогдогч М.О-ийг 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0146329 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймгийн П 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтдээ: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.П би, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Б-ийн иргэн М.О нь 16 нас хүрсэн боловч иргэний үнэмлэхээ хуулийн хугацаанд аваагүй гэх 520 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, холбогдогч М.О-ийг 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0146329 дугаар шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Зерчлийн материалд цугларсан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Б-ийн үйлдсэн зерчлее сайн дураараа илчилсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар насанд хүрээгүй холбогдогч М.О / / нь Монгол Улсын Зерчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 'Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүргүүлээгүй" зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэж шийтгэл оногдуулжээ. Эрх бүхий албан тушаалтан, бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй холбогдогч М.О нь 16 нас 10 сар 05 хоногтой байхад уг зөрчлийг холбогдогчоос егсен мэдүүлгээс еер ямар нэгэн хөндлөнгийн нотлох баримт бүрдүүлэлгүйгээр насанд хүрээгүй холбогдогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Мөн насанд хүрээгүй холбогдогчоос мэдүүлэг авахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйх хэлбэрийн ЗХБ-08 маягтыг үйлдэх байтал насанд хүрсэн холбогдогчоос мэдүүлэг авах ЗХБ-07 маягт үйлдэн мэдүүлэг авч насанд хүрээгүй хуухдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байна. Хууль ёсны төлөөлөгч томилох тогтоолгүйгээр ээж нь болох А.Э-ыг М.О-иас мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулан зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ. Зерчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д "энэ хуульд хунд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн" бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар, мөн зүйлийн 6 дахь хэсэгт "Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно" гэж хуульчилсан байдаг. Насанд хүрээгүй холбогдогч М.О нь 2005 оны 08 дугаар сарын 08-ны едер 16 нас хүрсэн, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахаар Улсын бүртгэлийн хэлтэст хандсан байна. Үүнээс үзэхэд насанд хүрээгүй холбогдогч М.О-ийн зөрчлөө сайн дураараа илчилсэн өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 16 нас 10 cap, 05 хоногтой байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан Б.Б нь зорчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зерчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан зөрчлийн тухай хууль, зерчил шалган шийдвэрлэх тухай хууль, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, мен Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолоор баталсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын дагуу насанд хүрээгүй холбогдогчид маягт-1-ээр шийтгэл оногдуулах байтал /маягт-2/ шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон тул 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0146329 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл бий болсон гэж дүгнэхээр байна. Иймд Монгол Улсын Зерчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Б-ийн 520 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0146329 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогтой Б нь тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ....... ажил эрхэлдэг. 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн М.О нь 16 нас хүрч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй" зөрчил үйлдсэн гэж дүгнэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 0146326 дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлд Ховд аймгийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ний едрийн 03 дугаартай прокурорын дүгнэлтээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0146329 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг зерчлийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Б.Б-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Б.Б-ийн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0146329 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж ирүүлжээ.
Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ тайлбарлахдаа “эрх бүхий албан тушаалтан Б.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж шийтгэл оногдуулсан” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч буюу хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Б.Б нь Ховд аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-ийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Б.Б-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Б.Б-ийн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0146329 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР