Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2017/02892

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШИЙДВЭР

2017 оны 12 сарын 15 өдөр             Дугаар  184/ШШ2017/02892                           Улаанбаатар хот

г                                                                               п

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-ги йн,

Хариуцагч: ЕБС-д-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-нь ажиллах хугацаандаа ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж, ямар нэгэн хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ тооцуулж байгаагүй, хүүхдүүдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байхад ажилдаа хангалтгүй хандсан гэх үндэслэлээр Д.Б-г 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134 захирлын Б/63 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3-д заасныг үндэслэсэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б-д 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот 134 дүгээр сургууль өгсөн мэдэгдэх хуудсанд түүнийг албан тушаалдаа хангалтгүй ажилласан, гэрээг сунгах боломжгүй гэжээ. Үүнээс үзэхэд ажил үүргээ муу гүйцэтгэсэн тул гэрээг сунгахгүй гэсэн агуулга харагдаж байна. Ажил олгогч нь тушаалаа хөдөлмөрийн гэрээ болон хуульд зааснаар гаргах ёстой. Гэтэл тушаалд ямар үндэслэлээр ажлаас халж байгаа нь тодорхойгүй байна. Хариуцагч хариу тайлбартаа хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээний

 

хугацаа дууссан гэсэн байдаг боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д зааснаар туршилтын хугацаагаар ажиллуулсан гэсэн байдаг. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6/05 тоот ажилд томилох тухай тушаалд туршилтын хугацаа дуусч байгаа тул үндсэн ажилтнаар томилсон байдаг. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг үндэслэсэн байдаг. Уг заалтад хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байна. Талууд 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Уг хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д гэрээний үр дүнг тооцсоны дараа гэрээ сунгах эсэхийг сургалтын жилийн үргэлжлэх хугацаагаар тооцно гэжээ. Гэтэл хөдөлмөрийн гэрээг дүгнэлгүйгээр гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д “Энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна” гэж заасан. Хугацаатай байгуулахдаа ямар шалтгаанаар хугацаатай байгуулсан талаар хөдөлмөрийн гэрээнд тусгана гэж заасан байдаг. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тодорхой заалт нөхцөл ороогүй байна. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбар хэрэгт авагдсан баримтаас харахад ажилтан маань ажилдаа тэнцэхгүй байсан болохоор ажлаас нь халсан гэж харагддаг. Энэ нь гэрээний хугацаа дуусахаас өөр юм. Зөрчил тус бүр тогтоогдсон байх ёстой. Үүнийг тогтоолгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Д.Б боловсролын салбарт 15 жил ажиллаж байгаа туршлагатай багш юм. Захирлын Б/05 тоот тушаал хүчин төгөлдөр байгаа. Энэ тушаалд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байдаг. Ажил олгогч үүргээ хэрэгжүүлээгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4- д “Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шинээр захирал ирээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэсэн нь уг заалтад талууд тохиролцсон байх ёстой гэж заасан байдаг. Хэрэгт талууд тохиролцсон баримт байдаггүй. Мөн ажлаас халсан тушаалд хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтыг баримталсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний хугацааг нэг жил гэж заасан байгаа нь хууль дордуулсан заалт гэж үзэж байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж байна. Тушаал хууль зүйн хувьд үндэслэлгүй. Ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт ажлын 67 хоногийг дундаж цалин хөлс бодох журмын 7д-д зааснаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ЕБС шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлдээ

ажиллаж байх хугацаанд алдаа гаргаж байгаагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байсан хөдөлмөрийн гэрээг цуцалсанд гомдолтой байна гэсэн байна. Д.Б-г 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар тус сургуулийн сургалтын менежерийн ажилд томилсон байдаг. Үүний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан.

 

3

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар сургалтын үргэлжлэх хугацаагаар байгуулсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сард Д.Б-г дахин ажилд томилуулах тушаал гарсан. Нэхэмжлэгч нь тус сургуульд нэг жил ажилласан. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Д.Б-д ажилдаа хангалтгүй хандаж, 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллуулахгүй байх тухай мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдлийн дагуу 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн. Маргааны гол зүйл бол ажлаас чөлөөлөх тухай тушаалд маргаж байгаа. Мэдэгдэх хуудсанд ажилдаа хангалтгүй хандсан гэдэг утга агуулга байгаа боловч өнөөдрийн маргаан тушаал дээр маргаж байгаа. Тушаалд ажил үүрэгтээ хангалтгүй хандсан гэдэг зүйлийг дурдаагүй байгаа. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ би ажилдаа алдаа дутагдалгүй ажиллаж байхад ажилдаа хайнга хандсан үндэслэлээр гэрээг цуцалсан гэж байгаа ч ийм зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилд томилсон 2 тушаал гарсан байгаа. Эхний тушаал түр гэсэн зүйл заалт байгаа ч тушаалдаа тодорхой дурдаагүй. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9-д хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж бичсэн байдаг. Талууд тохиролцоод нэг жилийн хугацаатай байгуулсан. Хугацаа дуусахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 23 дугаар зүйлийн 23.3-д заасныг баримтлан цуцлах саналаа тавиад хууль зүйн үндэслэлтэй тушаалаа гаргасан. Хариуцагч талаас ажилдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр тушаал гаргасан гэдэг үүднээс хэрэгт үүнийгээ нотлох нотлох баримтыг өгөөгүй. Харин нэхэмжлэгч талаас ийм үндэслэлийг дурдсан байсан учраас ажилдаа хайнга хандсан талаарх нотлох баримтыг шүүхэд өгсөн. Ийм учраас хууль болон гэрээний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар сургууль бол төрийн байгууллага. Захирал өөрчлөгдсөн нь өмчлөгч өөрчлөгдөж байгаа зүйл биш юм. Захирал өөрчлөгдсөнтэй холбоотой биш хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан болохоор гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг талууд тохиролцоод байгуулсан. 15 жил ажилласан туршлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Д.Б нь бага ангийн багшийн мэргэжилгүй. Түүхч мэргэжилтэй. Бага ангийн сургалтын менежерээр ажиллахад шаардлага нь тухайн байгууллагад 5 жил ажилласан, хамт олон дунд нэр хүнтэй, боловсролын байгууллагатай зөвшилцөж байж томилдог. Бага ангийн багшийн хувьд туршлагатай гэдэгт эргэлзэж байна. Хоёргүй сэтгэлээр ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан Д.Б-гийн хүсэлтэд тодорхой байдаг. Захирал ажлаа хүлээлгэж өгөхөд холбогдох баримт бичгийг шаардахад маргааш нь гаднаас хүн авч ирээд хариуцсан компьютероо форматлуулсан байдаг. Энэ асуудлаар Цагдаад хандсан. Д.Б хүсэлтдээ миний буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөр цагдаад шалгагдаж байсан гомдлууд байгаа. Д.Б тай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулаад хугацаа дуусахаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Бодит нөхцөл байдал нь Болормаа энэ байгууллагад ганцхан жил ажилласан. Ингэж ажиллахад ажилдаа үнэхээр хариуцлагагүй хандсан баримтыг гаргаж өгөх байсан ч нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж бодоод гаргаж өгөөгүй. Анхнаасаа Д.Б нь

 

сонгон шалгаруулалтын журмыг зөрчиж энэ албан тушаалд томилогдсон. Мэргэжил албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байгааг шүүх харгалзан үзнэ үү. Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Болормаа нь хариуцагч ЕБС-д-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

ЕБС-д-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/63 дугаартай тушаалд Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3 дах хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн сургалтын менежер Даваасүрэнгийн Болормаатай сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон тул 2017 оны 09 дүгээр 15-ны өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжпэгч Д.Б ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхийн харъяалал болон гомдол гаргах хугацааг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Б нь ажиллах хугацаандаа ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж, ямар нэгэн хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ тооцуулж байгаагүй, хүүхдүүдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байхад мэргэжил, ажилдаа хангалтгүй хандсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн, ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37,1.1, 37.1.3-д заасныг үндэслэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гээд түүнд өгсөн мэдэгдэх хуудсанд түүнийг албан тушаалдаа хангалтгүй ажилласан, гэрээг сунгах боломжгүй гэж дурьдсан атал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3-д заасныг үндэслэсэн нь үндэслэлгүй, энэ талаар талууд тохиролцсон баримт байдаггүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3-д зааснаар туршилтын болон үндсэн ажилтнаар ажиллуулан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байдаг боловч талууд 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх боловч хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээг дүгнэлгүйгээр гэрээг цуцалсан, ажилтан ажилдаа тэнцэхгүй байсан болохоор ажлаас нь халсан мэтээр тушаалын үндэслэл, хариуцагчийн тайлбар зөрчилддөг, сургуулийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот тушаал хүчин төгөлдөр, уг тушаалд дурьдсан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан, шинэ захирал хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн

 
  1. д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа нэг жилээр тооцон ажлаас чөлөөлсөн нь ажилтны эрх ашгийг дордуулсан заалт гэж үзэж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх тушаал хууль зүйн хувьд үндэслэлгүй тул Д.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж маргадаг.

Харин хариуцагч ЕБС болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Б-г 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар тус сургуулийн сургалтын менежерийн ажилд томилсон, 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Д.Бд ажилдаа хангалтгүй хандаж, 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллуулахгүй байх тухай мэдэгдэл өгсөн, мэдэгдлийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 23 дугаар зүйлийн 23.3-д заасныг баримтлан цуцлах саналаа тавиад хууль зүйн үндэслэлтэй тушаалаа гарган ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалд ажил үүрэгтээ хангалтгүй хандсан гэдэг зүйлийг дурдаагүй, нэхэмжпэгч нэхэмжпэлдээ би ажилдаа алдаа дутагдалгүй ажиллаж байхад ажилдаа хайнга хандсан үндэслэлээр гэрээг цуцалсан гэх үндэслэлийг дурдсан байсан учраас ажилдаа хангалтгүй хандсан нотлох баримтыг шүүхэд өгсөн, Д.Б нь бага ангийн багшийн мэргэжилгүй, түүхч мэргэжилтэй тул бага ангийн сургалтын менежерээр ажиллах шаардлага болон тухайн байгууллагад 5 жил ажилласан, хамт олон дунд нэр хүндтэй байх, түүнчлэн боловсролын байгууллагатай зөвшилцөж томилдог журмыг зөрчиж томилогдсон, ажил хүлээлгэж өгөхөд сургуулийн баримт бичгийг хариуцсан компьютерийг форматлуулснаас зарим мэдээлэл устсаныг Д.Б хүлээн зөвшөөрсөн, анхнаасаа Д.Б нь сургалтын менежерийн сонгон шалгаруулалтын журмыг зөрчиж энэ албан тушаалд томилогдсон, мэргэжил албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж марган мэтгэлцдэг.

Зохигчдын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Д.Б-г 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн "Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль"-ийн захирлын Б/11 дугаартай тушаалаар мөн өдрөөс тус сургуулийн сургалтын менежерийн томилон, ТҮБД-6 зэрэглэлийн 3 дугаар шатлалын дагуу 641.091 төгрөгөөр цалинжуулан ажиллуулсан байна. /ХХ-ийн 29 дүгээр хуудас/

Мөн түүнчлэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль”-ийн захирлын Б/05 дугаартай тушаалаар тус сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байгаа Д.Б-ийн туршилтын хугацаа дуусаж байгаа тул 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилон, ТҮБД-6 зэрэглэлийн 3 дугаар шатлалын дагуу 641.091 төгрөгөөр цалинжуулан ажиллуулж, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЕБС-д-ийн захирлын Б/11 дугаартай тушаалыг хүчингүйд тооцсон байна. /ХХ-ийн 30 дугаар хуудас/--------

Тушаалыг үндэслэн ЕБС-д ажилтан Д.Б-тай 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байрны тодорхойлолтод дурьдоан ажил үүргийг гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээг

 

6

байгуулан, мөн өдрөөс 1 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр, сарын үндсэн цалин 641.092 төгрөгөөр сургалтын менежерийн ажил, албан тушаалд ажиллуулахаар тохиролцон хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг албажуулан талууд гарын үсэг зуран баталгаажуулж, хөдөлмөрийн                                                                                       Ш

тухай хуулмйн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээ талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон болох нь хзрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог, энэ талаар зохигчид маргаагүй./ХХ-ийн 6-9 дүгээр хуудас,

31-32 дугаар хуудас/

Ажилтан Д.Б-г 2016 онд ажилд томилсон 2 тушаал болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэгт ажил олгогчийг төлөөлж захирал М.Ганцэцэг гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг захирал Б.Нарангэрэл төлөвлөн тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан хөдөлмөрийн гэрээг дүгнэх эрхгүй этгээд дүгнэн цуцалж, дуусгавар болгосон, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцоогүй, түүнчлэн мэргэжил, албан тушаалдаа хангалтгүй хандсаныг шалган тогтоосон шийдвэргүйгээр өөрийн үзэмжээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогддог.

Хариуцагч ЕБС-д-ийн захирлын Б/63 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянавал хариуцагч нь Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3-д заасан үндэслэл, зүйл заалтыг баримталсан нь хууль зөрчөөгүй мэт боловч ажил олгогч ЕБС-д-ийн захирал Б.Нарангэрэлийн гаргасан тус тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Тушаалын үндэслэлд дурьдсанаар ажилтныг авч ажиллуулах чөлөөлөх # асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргаж хэрэгжүүлэх нь ЕБС-д-ийн захирлын эрх хэдий ч тус сургуулийн захирал хөдөлмөрийн гэрээг цуцлах болон дуусгавар болгохдоо ажилтан Д.Б-гийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

Ажилтан Д.Б-г анх 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бага ангийн сургалтын менежерээр авч ажиллуулсан                                 боловч               уг тушаалын үндэслэлд

Д.Б-г ажпын байрны байнгын                                 орон                      тоонд бүр болон түр

хугацаагаар/туршилтын хугацаагаар/ ажиллуулж байгаа эсэх нь тодорхойгүй заасан. Гэвч 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай тушаалд Д.Бг туршилтын хугацаа дуусч байгаа      тул үндсэн ажилтнаар

ажиллуулахаар тушаал гаргасан болох нь тогтоогдож байна.

Ажилтан Д.Б-тай 2016 оны                           09 дүгээр сарын 11-ний өдөр

хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зуруулж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээний хугацааг 1 жилээр байгуулсан нь дээрх ажилд томилсон тушаалуудаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2.-т заасан туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаагаар бус 1 жилийн хугацаагаар байгуулсан, туршилтын хугацаагаар 6 cap гарангийн туршид ажиллуулж хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн хөдөлмөрийн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй болох нь тогтоогдож байх тул ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцох үндэслэлтэй

 

байна. Өөрөөр хэлбэл туршилтын үеийн гэрээгээр үндсэн ажилтныг ажиллуулж, үндсэн ажилтны хувиар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй болох нь тогтоогддог.

Ажилтан Д.Б-гийн сургалтын менежерийн ажил албан тушаалыг хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр” гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн

  1. д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан боловч зохигчид хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор тодорхой хугацаатайгаар байгуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд байнгын ажпын байранд хугацаатай гэрээ байгуулах шалтгаан .үндэслэлийн талаар тодорхой заагаагүй байдаг.

Зохигчид хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр Д.Бг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэж үзэн маргах атал сургалтын менежер Д.Бнь мэргэжил албан тушаалдаа хангалтгүй хандсан талаар хариуцагч “Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль" нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаартай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн гэж тайлбарладаг.

Хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан тус мэдэгдэх хуудас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй байх ба зохигчид уг мэдэгдэх хуудсыг хүлээн авсан болон хүлээлгэж өгсөн эсэх талаар маргаагүй хэдий ч шүүх уг мэдэгдэх хуудас хэмээх баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр хэрэгт авагдсан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Хариуцагч буюу ажил олгогч "Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль" нь ажилтан Д.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохирсон, 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэх боловч уг тушаалын 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэл нотлох баримтаар тогтоогддоггүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэх үндэслэл ч мөн тогтоогддоггүй.

Зохигчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээ зөвхөн энэ үндэслэлээр бус хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлээс гадна хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээр маргасан байдаг. Маргах гол үндэслэл нь ажил олгогчоос олгосон мэдэгдэх хуудсанд дурьдсан мэргэжил, албан тушаалдаа хангалтгүй хандсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргасан.

Зохигчдын маргасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох болон цуцлах үндэслэл нь эрх зуйн өер харилиаа. зохицууляптяд хямяярях хздий ч_

хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийн нэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болдог тул ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх Хөдөлмөрийн

 

тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээо тохирох үндэслэлийгтусгах нь зүйтэй байжээ.

Гэвч зохигчид хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон бус ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй гэж маргасан.

Эндэзс үзвэл ажил олгогч ЕБС-д нь ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр буюу тушаалд хөдөлмерийн гэрээ дуусгавар болох болон цуцлах үндэслэлийн талаар хөдөлмөрийн гэрээнд ялгамжтайгаар заагаагүй.ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэн шийдвэр гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн баримталбал зохих зүйл, заалтыг баримтлаагүй болох нь тогтоогдож байна.

"Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль” нь хөдөлмөрийн дотоод журмыг батлан мөрдүүлж, ажиллаагүй, “Ерөнхий боловсролын 134 дүгээр бага сургууль”- ийн дотоод дүрэм, журмыг шүүхэд үнэлүүлэхээр ирүүлсэн, уг журманд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах болон хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох цуцлах үндэслэл журмын талаар огт тусгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож байна./ХХ-ийн 33-42 дугаар хуудас/

Хариуцагч “Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль"-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээр маргахгүй гэх боловч хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудсанд авагдсан сургуулийн менежер ажилтай Д.Б гэгч нь хамтын сангийн болон “Д” ХХК-иас авсан сургуулийн логоны 356.000 төгрөгийг хувьдаа завшсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 821 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар, сургуулийн менежер Д.Б-нь өөрийн компьютер доторх байгууллагын нууцттай холбоотой мэдээлэл, программ устгасан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 874 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар зэргийг үнэлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзалтай хамааралгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохирсон, 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр халсан үндэслэлтэй гэх тайлбар татгалзал хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сургалтын менежер Д.Б-г бага ангийн сургалтын менежерээр ажиллах шалгуур шаардпагыг хангаагүй гэх тайлбар нотлох баримтаар тогтоогддоггүй, ямар шалгуур шалгалт өгөх, сонгон шалгаруулах журамтай эсэх нь тодорхойгүй, уг албан тушаалд тэнцэхгүй талаар шалгалтын дүн, шийдвэр ирүүлээгүй тул хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж үзэх үндэслэлтэйбайна. Түүнчлэи нэхэмжлэгч нь түүхч мэргэжилтэй болох нь баримтаар тогтоогддоггүй, мөн ЕБС-д нь анхнаасаа уг шалгуур шаардлагыг баримтлаагүй томилсон нь нэхэмжлэгч Д.Б-гийн буруу бус юм.

 

Иймээс хариуцагч “Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль" нь ажилтан Д.Б-г ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол улсын хөдөлмөрлөхтэй холбоотой хууль тогтоомжид нийцээгүй болох нь тогтоогдож байна.

Ажилтан Д.Бг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбарууд хоорондоо зөрчилдөх ёсгүй атал зөрчилддөг.

Ажилтан Д.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт ажилтан Д.Б-г мэргэжил, албан тушаалдаа хангалтгүй хандсан талаар дурьдсан байна. Энэ талаар хамт олны болон захирлын зөвлөлийн хурал, түүний тэмдэглэл, хурлаар хэлэлцсэн талаарх баримтууд, Д.Б-гийн өөрийн тайлбар зэрэг баримт, түүнчлэн гэрчийн мэдүүлэг, гомдол мэдээллийг шалган илрүүлсэн байдал, дүрс, дуу бичлэг, мэргэжил ур чадварын түвшинг тогтоосон шийдвэр, аттестатчилалын дүн, ажилтанг ажилд сонгон шалгаруулах журам зэрэг бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдохгүй байх тул шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар дангаараа хариуцагчийн татгалзлыг бүрэн нотлох боломжгүй юм.

Түүнчлэн “Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль" нь ажлаас халсан тушаалыг болон мэдэгдэх хуудсыг гардуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй, гардуулсан талаар байгууллагын бичиг хэргийн ажилтан албан хэрэг хөтлөх журам, зааварт зааснаар баримтжуулаагүй байх боловч энэ талаар зохигчид маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хариуцагч “Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль" нь ажилтан Д.Бд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан ажлаас халах хэмжээний сахилгын зөрчил гаргаж, түүнд тохирсон шийтгэл хүлээлгэсэн эсэх нь мөн тогтоогддоггүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар ажил олгогч “Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль" нь ажилтан Д.Б-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунган ажиллуулахгүй болсон тухайгаа мэдэгдсэн гэх санал нь нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр хэрэгт авагдсан байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар Д.Бд санал тавьсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч ЕБС-д нь нэхэмжлэгч Д.Б-г мэргэжил, албан тушаалдаа хангалтгүй хандсан гэх хариуцагчийн тайлбарын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Ёё1а ажил олгогч “Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль" нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцпах санал тавиагүй боп уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцохоор заасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д.Б-г “Ерөнхий боловсролын... дүгээр

 

сургууль”-ийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны олговорйа сүүлийн 3 сарын дундаж 2.630.971 төгрөг, 1 сарын 876.990 төгрөгөөр, 1 өдрийн цалинг 39.863,1 төгрөгөөр тооцон, ажилгүй байсан шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны 65 ажлын хоногийн цалин 2.591.101,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Д.Б-д олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ЕБС-д-иас улсын тэмдэгтийн хураамжид 196.807,6 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1.  115.2.1, 116, 118дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 .Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-г ЕБС-д- ийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль"-иас ажилгүй байсан хугацааны ажлаас буруу халсан үеийн олговорт 2.591.101,5 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Д.-Бд олгосугай.
  2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль"-д даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн

б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

  1.  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Ерөнхий боловсролын ... дүгээр сургууль"-иас улсын тэмдэгтийн хураамжид 196.807,6 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг ДУРДсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14
 

1

*

11

хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.