| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0290/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/235 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 20.7.3.3., |
| Улсын яллагч | Н.Улсболд, Б.Анхжаргал |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/235
2025 5 26 2025/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж, Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
-нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,
-улсын яллагчаар Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор Н.Улсболд, Б.Анхжаргал,
-иргэдийн төлөөлөгч Ч.Нансалмаа,
-гэрч Н.А,
-шүүгдэгч А.Т түүний өмгөөлөгч М.Ариунболд, Б.Дагиймаа,
-шүүгдэгч Г.М түүний өмгөөлөгч С.Уламбаяр, Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт А-ын Т,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Г-ийн М нарт холбогдох эрүүгийн 2202******* дугаартай 6 /зургаа/ хавтас бүхий хэргийг 2024 оны 7 дугаар сарын 09-ий өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын системийн хамгаалал мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн нарын хамт Б дүүргийн **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А-ын Т, /******* регистрийн дугаартай/ гэв.
2. Шүүгдэгч Г.М: Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежмент мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Г-ийн М /***** регистрийн дугаартай/ гэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Т 2022 оны нь 4 дүгээр сарын 01-14-ний өдрүүдийн хооронд Америкийн Нэгдсэн Улсад амьдарч буй Б.Б-д 893.94 ам долларыг валют арилжаа эрхлэгчээр дамжуулан шилжүүлж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэл, ягаан ногоон өнгөтэй, нийт 13.42730 грамм цэвэр жинтэй зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Шүүгдэгч Г.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран, Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд Г.Маас нэр, оршин суух хаягийн мэдээллийг Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр нь авч гэмт хэрэгт татан оруулж, Г.М-ын нэрээр улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэргийг үйлдэхэд хатгагч, гүйцэтгэгчээр оролцсон,
Шүүгдэгч Г.М нь А.Т-тай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран, Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд өөрийн нэр, оршин суух хаягийн мэдээллийг өгч дэмжлэг үзүүлж, улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Т: гэв.
Шүүгдэгч Г.М: гэв.
Гэрч Н.А гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас Эрүүгийн эрүүгийн 2202******* дугаартай 6 /зургаа/ хавтас бүхий хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Улсын яллагчаас: “Өнөөдрийн шүүх хуралдаанд 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 31А дугаартай хяналтын прокурор Б.Соёлмаагийн үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан
2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр А.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтаст 30-31 хуудас/ 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүний биед /Г.Мын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 32 тал/
2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн санал, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай "Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай" прокурорын тогтоол /1 хавтаст хэргийн 33, 34 тал/ 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эд зүйлд (Хайрцагтай) үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 35-38 тал/
2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гар утсанд Г.М, Н.А нарын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 42, 62-77 тал/ 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дансны хуулганд (А.Т-ын Худалдаа хөгжлийн банкны тоот, Н.А-гийн Хаан банкны ******** тоот) үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 78-80 тал/ А.Т-ын Худалдаа хөгжлийн банкны ****** тоот дансны хуулга /1 хавтаст хэргийн 90 тал/ Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 01/135 дугаартай албан бичиг /1 хавтаст хэргийн 97 тал/ "Асралт хөхий" ХХК-с ирүүлсэн албан бичиг, хавсралт баримтууд /1 хавтаст хэргийн 118-119, 120-121 тал/, гэрч Ц.Ариунзаяагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 168-170 тал/, гэрч С.Л-ийн өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 181-182 тал/, Г.Мын нэр дээр ирсэн SKA00024306 дугаартай илгээмжийн баримтуудын хуулбар /1 хавтаст хэргийн 185-186 тал/, гэрч М.Б-ын өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 199-200 тал/, гэрч Ш.О-ын өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 221-222 тал/, гэрч Ш.О Хаан банкны ***** тоот дансны хуулга /1 хавтаст хэргийн 223 тал/, гэрч П.Э өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 229-230 тал/, Г.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 73-74, 77-80 тал/, яллагдагч Г.М-ын дахин өгсөн мэдүүлэг /3 хавтаст хэргийн 109-110 тал/, яллагдагч А.Т-ын дахин өгсөн мэдүүлэг /3 хавтаст хэргийн 113-115 тал/, гэрч Н.Агийн дахин өгсөн мэдүүлэг /3 хавтаст хэргийн 243-244 тал/, яллагдагч Г.М-ын дахин өгсөн мэдүүлэг /3 хавтаст хэргийн 249-250 тал/, яллагдагч А.Т-ын дахин өгсөн мэдүүлэг /4 хавтаст хэргийн 2-4 тал/, Хил хамгаалах ерөнхий газраас 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн хариу албан бичиг /4 хавтаст хэргийн 6 тал/, Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн албан бичиг, гэрч П.Э Худалдаа хөгжлийн банкны 434010699 тоот дансны хуулга, гадаад гуйвуулгын баримт /1хавтаст хэргийн 232, 233-234, 235 тал/
А.Тын Худалдаа хөгжлийн банкны 417026286 тоот дансны хуулга /2 хавтаст хэргийн 94, 114 тал/Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2626 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 1-2, 3-4 тал/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 3286 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 33-34, 35 тал/ зэргийг,
Шүүгдэгчийн М.Ариунболд: “Цагаатгах байр суурьтай оролцоно. гээд 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаартай Давж заалдах шатны шүүхийн магадлал /5 хавтаст хэргийн 99 тал/, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шүүхийн тогтоол, Шүүгдэгч А.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 28-29 тал/, ТЕГ мөрдөн шалгах газрын 16/626 тоот албан тоотын хариу /1 хавтаст хэргийн 120 тал/, шүүгдэгч А.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 30 тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /1 хавтаст хэргийн 33 тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 хавтаст хэргийн 34 тал/, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /3 хавтаст хэргийн 86 тал/, 2023 оны 02 дугаар сарын 13-ны 232 дугаартай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл /3 хавтаст хэргийн 183 тал/, 2024 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 27 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /3 хавтаст хэргийн 222 тал/, 2024 оны 4-р сарын 18-ны өдрийн Магадлал /5 хавтаст хэргийн 99 тал/, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн тогтоол, мөн шүүхэд бичгээр гарган өгсөн шүүгдэгч А.Т-ын мэдүүлэг зэргийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа: “Шүүгдэгч А.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 30-31 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 32 тал/, гэрч Н.Агийн гар утсанд үзлэг хийсэн зураг /1 хавтаст хэргийн 45/, Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2022 оны 6-р сарын 28-ны өдрийн 01/112 дугаартай албан бичиг /92 хавтаст хэргийн тал/, Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2022 оны 8-р сарын 04-ний өдрийн 01/135 дугаартай албан бичиг /1 хавтаст хэргийн 97 тал/, эргийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 152 тал/, шүүгдэгч А.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 166 тал/, гэрч М.Б мэдүүлэг /1 хавтаст хэргийн 199-200 тал/, гэрч Д.М мэдүүлэг /1 хавтаст хэргийн 211 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2627 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хавтаст хэргийн 14 тал/, 226, шүүгдэгч А.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 73-74 тал/, 3 хавтаст хэргийн 93, 3 хавтаст хэргийн 189-190 тал/, /3 хавтаст хэргийн 246 тал/ - гэрчээр өгсөн мэдүүлгийг судлуулна шүүгдэгч А.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 30-31 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 32 тал/, Н.Агийн гар утсанд үзлэг хийсэн гэрэл зараг /1 хавтаст хэргийн 45 тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 152 тал/, шүүгдэгч А.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 166 тал/, гэрч М.Б мэдүүлэг /1 хавтаст хэргийн 199-200 тал/, гэрч Д.М мэдүүлэг /1 хавтаст хэргийн 211 тал/, лавлагааны хариу /1 хавтаст хэргийн 226 тал/, А.Т-ын гар утсанд үзлэг хийсэн гэрэл зураг /1 хавтаст хэргийн 73-74 тал/, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн /3 хавтаст хэргийн 93 тал/, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж /3 хавтаст хэргийн 189-190 тал/, гэрч Л.Б /3 хавтаст хэргийн 246 тал/ мэдүүлгийг”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар: “шүүгдэгч М-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж эрх зүйн байдлыг дээрдүүлэх, зүйлчлэл хөнгөрүүлэх байр сууртайгаар оролцоно. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 хавтаст хэргийн 1-5 тал/, шүүгдэгч А.Т-ын фейсбүүкт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 64-77 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1 хавтаст хэргийн 21-22 тал/, Г.М, А.Т нарын гар утсанд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 63-64 тал/, А.Т-ын гар утсанд үзлэг хийсэн гэрэл зураг /1 хавтаст хэргийн 73-74 тал/, Г.М-ын хувийн байдлыг тогтоосон баримт /1 хавтаст хэргийн 141-159 тал/, шүүгдэгч А.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 164-165, 191-195, шүүгдэгч А.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 63-64 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай /4 хавтаст хэргийн 30-31 тал/ зэрэг нотлох баримтуудыг т тус шинжлэн судлуулав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уламбаяр: “Г.Наранбаатар өмгөөлөгчтэй адил байр суурьтай оролцоно” гэв.
Нэг. Гэм буруугийн талаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь
хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр
тогтооно.” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж, шинжлэн судалсан нотлох баримтыг үндэслэн дүгнэвэл,
Шүүгдэгч А.Т 2022 оны нь 4 дүгээр сарын 01-14-ний өдрүүдийн хооронд Америкийн Нэгдсэн Улсад амьдарч буй Б.Б-д 893.94 ам долларыг валют арилжаа эрхлэгчээр дамжуулан шилжүүлж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэл, ягаан ногоон өнгөтэй, нийт 13.42730 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч,
Шүүгдэгч Г.М-тай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран, Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд Г.М-аас нэр, оршин суух хаягийн мэдээллийг Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр нь авч гэмт хэрэгт татан оруулж, Г.М-ын нэрээр улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэргийг үйлдэхэд хатгагч, гүйцэтгэгчээр оролцсон,
Шүүгдэгч Г.М нь А.Т-тай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран, Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд өөрийн нэр, оршин суух хаягийн мэдээллийг өгч дэмжлэг үзүүлж, улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Үүнд:
-2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүний биед /Г.М/ үзлэг хийсэн тэмдэглэлд /1 хавтаст хэргийн 32 тал/
-2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн санал, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай "Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай" прокурорын тогтоол /1 хавтаст хэргийн 33, 34 тал/
-2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эд зүйлд /Хайрцагтай/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт "... илгээсэн он сар өдөр 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэх огноо байв. /1 хавтаст хэргийн 35-38 тал/
-2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гар утсанд /Г.М, Н.А нарын/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
-"...Н.А-гаас хураан авсан хар өнгийн Iphone 12 маркийн гар утас байх ба ... ирсэн мессежийг үзвэл хаан банкны гүйлгээ хийсэн мессеж гарч ирэх ба түүнийг шүүж үзэхэд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 48,000 төгрөг шилжүүлж утга дээр нь саrgo гэж бичсэн байгааг тогтоов...”
Г.М-ын гар утасны үндсэн цэс рүү нэвтэрч мессеж хэсэгт орж ирсэн явсан зурвасыг харахад утгатай чат байв" /1 хавтаст хэргийн 42, 62-77 тал/
-2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дансны хуулганд /А.Т-ын Худалдаа хөгжлийн банкны ****** тоот, Н.А-гийн Хаан банкны ******** тоот/ үзлэг хийсэн тэмдэглэл
"...Үзлэгээр 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хаан банкны ***** тоот шилжүүлснийг тус тус тогтоов..", /1 хавтаст хэргийн 78-80 тал/,
-А.Т-ын Худалдаа хөгжлийн банкны ****** тоот дансны хуулга /1 хавтаст хэргийн 90 тал/,
-Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 01/135 дугаартай албан бичиг /1 хавтаст хэргийн 97 тал/
-№"Асралт хөхий" ХХК-с ирүүлсэн албан бичиг, хавсралт баримтууд /1 хавтаст хэргийн 118-119, 120-121 тал/
-Гэрч Ц.А-гийн өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 168-170-р тал/,
-Гэрч С.Л-ийн өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 181-182 тал/
-Г.М-ын нэр дээр ирсэн SKA00024306 дугаартай илгээмжийн баримтуудын хуулбар /1 хавтаст хэргийн 185-186 тал/
-Гэрч М.Б өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 199-200 тал/
-Гэрч Ш.О өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 221-222 тал/
- Гэрч Ш.О Хаан банкны ***** тоот дансны хуулга /1 хавтаст хэргийн 223 тал/
- Гэрч П.Э өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 229-230-р тал/
-Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн албан бичиг, гэрч П.Э Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансны хуулга, гадаад гуйвуулгын баримт /1 хавтаст хэргийн 232, 233-234, 235 тал/
-А.Т-ын Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансны хуулга /2 хавтаст хэргийн 94, 114 тал/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2626 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 1-2, 3-4 тал/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 3286 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 33-34, 35 тал/
-"... Шинжилгээнд ирүүлсэн "prime" гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн зүйлийн нийт цэвэр жин 5,7638 г, нэг ширхэг дээжийн цэвэр жин 0,4228 г. "prime" гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн зүйлийн нийт цэвэр жин 7,6636 г. нэг ширхэг дээжийн цэвэр жин 0,4670 г байна."
-А.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 63-66, 69 тал/,
-Г.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 73-74, 77-80 тал/,
-Яллагдагч Г.М-ын дахин өгсөн мэдүүлэг /3 хавтаст хэргийн 109-110 тал/
-Яллагдагч А.Т-ын дахин өгсөн мэдүүлэг /3 хавтаст хэргийн 113-115 тал/
-Гэрч Н.А-гийн дахин өгсөн мэдүүлэг /3 хавтаст хэргийн 243-244 тал/
-Яллагдагч Г.М-ын дахин өгсөн мэдүүлэг /3 хавтаст хэргийн 249-250 тал/
-Яллагдагч А.Т-ын дахин өгсөн мэдүүлэг /4 хавтаст хэргийн 2-4 тал/
-Хил хамгаалах ерөнхий газраас 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн хариу албан бичиг /4 хавтаст хэргийн 6 тал/
"...Б-ын Б-тэй нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан” гэх баримт, нэмэлт ажиллагааны баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаанд шинжлэн судлагдсан бусад баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон энэ хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.Т түүний өмгөөлөгч нараас “гэм буруугүй болохыг нотолж цагаатгах байр суурьтайгаар,
Шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч нараас “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” байр суурьтайгаар оролцсон бөгөөд,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Тын өмгөөлөгч М.Ариунболд Б.Дагиймаа нараас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1, 30.2 дугаар зүйлийн 1, 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 16.8 дугаар зүйлийн 1, 2, 4 тус тус удирдлага болгон мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-ийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг 16 минутаас 23 цаг 05 хооронд авсан /хх-ийн 1 тал/ А.Тын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 30-30 тал/, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 1-ийн энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцээгүй 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Н.А, Г.М нарын биед хийсэн үзлэг, эд зүйл болох гар утсыг хураан авсан авсан ажиллагаа хууль бусаар хураан авсан Г.Мын гар утсанд хийсэн үзлэг, харилцсан чатад хийсэн тэмдэглэлийг /1хх-ийн 41-47 тал/ тус тус нотлох баримтаар тооцуулахгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байна” нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.12 дугаар зүйлүүдэд зааснаар нотлох баримтаар тооцуулахгүй байх, хасуулах хүсэлт гаргасныг гэм буруутай эсэхийг тогтоох замаар шийдвэрлэж, дээрх үндэслэлээр гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтэд дараах дүгнэлтийг хийлээ.
1. Шүүгдэгч А.Т Г.М нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран, Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд өөрийн нэр, оршин суух хаягийн мэдээллийг өгч дэмжлэг үзүүлж, улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлж, 2022 оны 5 дугаар сарын 5-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо 39-р байрны 1 орц В1 давхарт байрлах Асралт Хөхий ХХК-ийн байрнаас шүүгдэгч Г.М илгээмжийг хүлээн авсан байдаг./1 хавтаст хэргийн 97 тал/,
Дээрх үйл баримтыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч Э.Лхагважамц 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Г-22/032 дугаартай гомдол, мэдээлэл хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Г.Мын биед үзлэг хийж, түүний гар утас, хайрцагтай эд зүйлсийг хураан авсан” байна. /1 хавтаст хэргийн 33 тал/
Прокурорын 137 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоолд” уг ажиллагааг хүчинтэй гаргасан хууль зөрчөөгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно../1 хавтаст хэргийн 34 тал/
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 01-14-ний өдрүүдийн хооронд Америкийн Нэгдсэн Улсад амьдарч буй Б.Б-д 893.94 ам долларыг валют арилжаа эрхлэгчээр дамжуулан шилжүүлж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "Тенамфетамин МDA “ гэх нэртэй 13.42730 грамм бодисыг Г.Мын иргэний үнэмлэх болон гар утасны 99060437 дугаарыг бичүүлэн улс хоорондын агаарын тээврийн илгээмжийн /карго/ үйлчилгээг ашиглан 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсад нэвтрүүлж, 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр өөрийн найз охин Н.Агаар илгээмжийн төлбөрийг төлүүлэн Г.М, Н.А нараар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин “Асралт хөхий” гэх шуудангийн газраас авхуулсан, улмаар Г.М, Н.А нь уг илгээмжийн газрын үүдэнд Тагнуулын ерөнхий газрын ажилтанд саатуулагдсан үйл баримт нотлогдсон байна.
3. Шүүгдэгч Г.М нь А.Т-ын сэтгэцэд нөлөөт бодисыг чихэр, гаа зэрэгт хольж, агаарын тээврийн илгээмж ашиглан АНУ-аас ирж Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд өөрийн иргэний үнэмлэх, утасны дугаараа өгч уг гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон нь тогтоогдсон тул өмгөөлөгчийн “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү? гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзсэн.
4. Шүүгдэгч А.Т нь Г.М-тай урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "Тенамфетамин МDA “ гэх нэртэй Тенамфетамин МDA “ гэх бодисыг олж, Монгол улсын хилээр Г.Мын иргэний үнэмлэх, утасны дугаар, гэрийн хаягийг ашиглан нэвтрүүлж, илгээмжийн мөнгийг өөрийн найз охин Н.Агаар төлүүлэн Г.М, Н.А нараар тухайн илгээмжийг олж авхуулсан гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон нь тогтоогдсон тул шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан “ хэргийг цагаатгаж өгнө үү? Гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоёр. Эрх зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчлагдсан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл
1.Хэргийн үйл баримтад дурдагдсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй зүйл нь “Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) агуулж байгаа болох нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн 2626 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг бодис нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан”сэтгэцэд нөлөөт бодис”-д хамаарч,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "Тенамфетамин МDA “ гэх нэртэй 13.42730 грамм бодисыг Г.Мын иргэний үнэмлэх болон гар утасны 99060437 дугаарыг бичүүлэн улс хоорондын агаарын тээврийн илгээмжийн /карго/ үйлчилгээг ашиглан 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр улсын хилээр нэвтрүүлсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хортой нөлөөтэй, нийгэм, хүн амын эрүүл мэндэд аюултай болохыг мэдсээр байж өөрсдийн сайн дураар хуульд заасан тодорхой үйлдлүүдийг хүсэж үйлдсэн байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Улсын яллагч шүүгдэгч А.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилжээ.
Эрүүгийн эрх зүйн өрсөлдөх хэм хэмжээ гэдэг нь нэг буюу нэг төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг заасан эрүүгийн хуулийн биеэ даасан хоёр хэм хэмжээний хоорондын харьцаа.
Эрүүгийн хуулийн өөр, өөр зүйлд заасан гэмт үйлдлийн хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлын өрсөлдөх байдал гэдэг нь: Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд өрсөлдөх тохиолдолд хөнгөрүүлэх нөхцөл байдалд илүү ач холбогдол өгнө. Аль хөнгөрүүлэх нөхцөл байдалтай Эрүүгийн хуулийн өрсөлдөж буй зүйлээр зүйлчилж хариуцлага хүлээлгэнэ.
Эрүүгийн хуулийн нэг зүйлийн янз бүрийн хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын өрсөлдөх байдал гэдэг нь: Үндсэн бүрэлдэхүүн, хүндрүүлэх бүрэлдэхүүн өрсөлдөх тохиолдолд Эрүүгийн хуулийн тодорхой нэг зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан тэр хэсгээр зүйлчилж хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч А.Тд холбогдох хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 нь Эрүүгийн хуулийн нэг зүйлийн янз бүрийн хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын өрсөлдөх байдалд хамаарах тул шүүгдэгч А.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар зөвтгөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн улсын яллагч шүүгдэгч А.Тд яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "гэмт хэргийн гүйцэтгэгч", мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "гэмт хэргийн хатгагч"-т заасныг тус тус журамлажээ.
Гэмт хэргийн хамтран оролцохын хэлбэр гэдэг нь гэмт хэрэгт хамтран үйлдэгчдийн оролцооны шинж чанар, тэдний хоорондын тохиролцооны хэр хэмжээ, харилцан ажиллагааны аргыг өөртөө багтаасан ойлголт юм.
Иймд шүүгдэгч А.Тын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "гэмт хэргийн хатгагч"-т заасныг журамлах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
Тиймээс;
Шүүгдэгч А.Т-ыг шууд санаатай үйлдлээр шүүгдэгч Г.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Г.Мын иргэний үнэмлэх, 99060437 дугаартай гар утас, гэрийн хаягийг ашиглан Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан Тенамфетамин МDA “ гэх нэртэй 13,4274 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаах зорилгогүйгээр олж авч, гүйцэтгэгчээр улсын хилээр нэвтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Г.Мыг шууд санаатай үйлдлээр шүүгдэгч А.Т үйлдлээрээ санаатай нэгдэж, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан Тенамфетамин МDA “ гэх нэртэй 13,4274 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаах зорилгогүйгээр олж, хамжигчаар оролцон улсын хилээр нэвтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.
Иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын мэтгэлцээнээс хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд шууд хохирол учирдаггүй боловч хүүхэд залуучууд, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж, нийгмийн, ард түмний язгуур ашиг сонирхол ноцтой хохирлыг чимээгүй тахал хэлбэрээр учруулдаг онцлогтой.
Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Гурав.Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Анхжаргалаас: “Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог. Цээрлүүлэх болон ял оногдуулах, хувийн байдал зэрэг аль аль талыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгч Г.Мын хувьд мөн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Мөн дээрх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Prime” гэх бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, бүтэн 32 ширхэг, тал 4 ширхэг, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй бодисыг прокурор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах санал гаргаж байна. Хэрэгт 1 ширхэг сиди авагдсан байгаа. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хугацаа дуустал хадгалуулах саналыг тус тус гаргаж байна” гэсэн,
Улсын яллагч Н.Улсболдоос: “Монгол улсын хилээр нэвтрүүлж байгаа үйлдлийг тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй. Нөхцөл байдлыг андуурсан гэж байна. Үүнийг мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж харахгүй байна. Урьдаас үгсэн тохирч, иргэний үнэмлэхээ ашиглуулан авч байгаа нь андуурсан гэхэд учир дутагдалтай байна. Мөн 2 шүүгдэгчийн хувьд ямар ялтай, ямар хэрэгт холбогдсон тадаар хэлэх хэрэгтэй. Нэмэлт ажиллагааны захирамжтай холбоотой Монгол улсад зарагддаг уу, хар зах зээлд зарагддаг эсэх үнэлгээтэй холбоотой Хар тамхитай тэмцэх газраас албан лавлагаа авч ирсэн. Монгол улсад зарагддаггүй. Гадаад зах зээл дээр зарагддаг. Ханштай гэх үйл баримт ярьсан. Шүүгдэгч нарын хувьд МДМ агууламж ихтэй, дотоодод зарагддаггүй бодисыг хилээр нэвтрүүлсэн байна. Үүнээс гэмт хэргийн хор уршиг харагдаж байна. Иргэний үнэмлэхээ ашиглуулсан үйлдэлд 6 жилийн ял тохирно гэж үзсэн. 2 шүүгдэгч нь гэм буруу дээр маргаж оролцсон. Гэм буруугаа сайн дураар зөвшөөрсөн шинжид хамаарахгүй. А.Т нь гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцсон. Гэмт үйлдэлд хандаж байгаа хандлага зэргийг харгалзан 7 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Шүүгдэгч Мягмар нь энэ хэрэгт 76 хоног, шүүгдэгч А.Т нь 152 хоног тус тус цагдан хоригдсон. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 13,4274 грамм бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих мэргэжилтэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Хар тамхитай тэнцэх газрын албан тушаалтныг байлцуулан устгуулах санал гаргаж байна. Гэмт хэргийн улмаас буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдаж авсан өмнөх шийтгэх тогтоолоор тогтоосон 3.150.000 төгрөг байдаг. Үүнийг шүүгдэгч А.Таас гаргуулан шийдвэрлэж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч А.Тын өмгөөлөгч Б.Дагиймаагаас: “Хэрэгсэхгүй болгох байх суурьтай байсан. Шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр гаргалаа. Улсын яллагчаас 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Өмнө хэргийг тус шүүхээс шийдвэрлэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 6 жилийн хорих ял оногдуулсан байдаг. А.Тын хувьд хувийн байдал, урьд өөр төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Ар гэрийн анхаарал сайтай, боловсрол сайтай. Эдгээр нөхцөл байдлууд ял шийтгэл оногдуулахад харгалзан ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч А.Тын өмгөөлөгч М.Ариунболдоос: “Цагаатгах байр сууринаас шүүх хуралдаанд оролцсон. Нотлох баримт хасуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай дурдсангүй. Шүүхээс гэм буруутайд тооцсон тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Наранбаатараас: “Үйлчлүүлэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож байна. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан. Цээрлүүлэхээс гадна зөрчигдсөн эрх сэргээх, хохирол нөхөн төлөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Эрх зүйн байдлыг дээрдүүлэх,хөнгөрүүлэх байр сууринаас өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хэд хэдэн нөхцөл байдал байна гэж харж байна. Улсын яллагчийн зүгээс 6 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх санал гаргаж байна. Хууль тогтоогчоос 5-12 жилээр тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байна. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Мөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж үйлдсэн. Хүсэж үйлдээгүй. Гэм буруугаа анхнаасаа хүлээж,шударгаар мэдүүлж байсан. Эдгээрийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Энэ эрх хэмжээ шүүхэд хадгалагдаж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна онцгой тохиолдолд эрх мэдлийн хүрээнд шийдэх эрхийг хууль тогтоогч олгосон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан энэрэнгүй ёсны, шударга ёсны, бусад нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Г.М нь мөн ээжийгээ ганцаараа тэжээн тэтгэдэг. Савны хорт хавдартай. Гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгч байсан. Эдгээр хувийн байдлыг харгалзан, уян хатан хандаж, эрх зүйн байдлыг дээрдүүлж, хөнгөрүүлж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч С.Уламбаяраас: “Г.Наранбаатар өмгөөлөгчтэй санал нэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг шүүхэд гаргаж тус тус мэтгэлцэв.
3.1. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч А.Т, Г.М нар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлыг доорх нотлох баримтуудаар тогтоов. Үүнд,
Шүүгдэгч Г.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 128 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 хавтаст хэргийн 141-142 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 153 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1 хавтаст хэргийн 159 тал/, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын дипломын хуулбар /1-р хх-ийн 158 тал/, ерөнхий шалгалтын батламж /1 хавтаст хэргийн 193-194 тал/ хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Тын иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтаст хэргийн 135 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 хавтаст хэргийн 143 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 144 тал/, ШУТИС-ийн мэргэжлийн дипломын хуулбар /1 хавтаст хэргийн 145-146 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 152 тал/ хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иймд улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруутайд тооцсон баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Тиймээс шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар 5/ тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг улсын яллагч болон өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлт болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар.
Эрүүгийн 2202******* дугаартай хэрэгт,
Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “Prime” гэх бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, бүтэн 32 ширхэг, тал 4 ширхэг, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй бодисыг хэрэг эд мөрийн баримтаар хураасан байна.
Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх...эд мөрийн баримтыг...прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж болно.” гэж мөн хуулийн 1.1 дэх хэсэгт: “ хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх”, 1.2 дэх заалтад “хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх” 1.4 дэх хэсэгт “ устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх” гэж тус тус заажээ.
Иймд Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “Prime” гэх бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, бүтэн 32 ширхэг, тал 4 ширхэг, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй бодисыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, устгахдаа эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл үйлдэж, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгаж,
хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалахыг Эрүүгийн хэргийн Төв архивд хариуцуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2202******* дугаартай хэрэгт шүүгдэгч Г.М нь 2022 оны 09 сарын 19-ны өдрөөс 2022 оны 11 сарын 04-ний өдөр хүртэл, 2023 оны 11 сарын 08-ны өдрөөс 2023 оны 12 сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг, шүүгдэгч А.Тын 2023 оны 11 сарын 08-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг 2025 оны 5 дугаар 26-ны өдрөөс эхлэн тоолбол зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Шүүгдэгч Х овогт А-ын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч А.Тыг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд хамтран оролцсон, гүйцэтгэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,
Шүүгдэгч Х овогт Г-ийн Мыг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд хамтран оролцсон, хамжигч буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Г.М нарт оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг, шүүгдэгч А.Тын цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
6. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.2, 1.4 дэх хээгт зааснаар эрүүгийн ***** дугаартай хэрэгт Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “Prime” гэх бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, бүтэн 32 ширхэг, тал 4 ширхэг, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй бодисыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар, болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалахыг Эрүүгийн хэргийн Төв архивд хариуцуулсугай.
7. Эрүүгийн ***** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч Г.Түвшинжаргал, Г.М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т, Г.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ