| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2018/01987/И |
| Дугаар | 101/ШШ2019/00772 |
| Огноо | 2019-03-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2019/00772
| 2019 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2019/00772 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш
овогт Д-ийн Г, Ц овогт Г-ийн П нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 06-р сарын 06-ны өдөр төрсөн охин Г.С-ийг эх Г.П-ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Г.С-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Г тэтгэлгийг төлж, охин Г.С-д сурах, эмчилгээ хийлгэх, ... гэх мэт нэмэгдэл зардал гарсан тохиолдолд эцэг Г.Г нь зардлын 50 хувийг төлж байх, Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000 дугаартай, Y-220 гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 1 өрөө орон сууцыг Г.Га-ын өмчлөлд үлдээж, Г.Г нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс охин Г.С-д оногдох хэсэг 10.000.000 төгрөгийг 2023 оны 3 сараас хойш хугацаанд төлж барагдуулах, Худалдаа хөгжлийн банктай 2016-02-05-ны өдөр байгуулсан 0 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдлийг бүрэн төлж барагдуулах, хариуцагч Г.П нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрсэнийг баталж, Д.Г-ын нэхэмжлэлтэй Г.П-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.П-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г олгож, хариуцагч Г.П-аас төлсөн 263.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г-аас 35868 төгрөгийг гаргуулж Г.П-д олгох, Г.П-аас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгөөс тэтгэлэгийн зөрүү 2720 төгрөгийг тооцож, үлдэх 67480 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж олгох, нэхэмжлэгч Д.Г-аас эд хөрөнгөд ногдох улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Г.П, эцэг Д.Г нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА