| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00457/И |
| Дугаар | 140/ШШ2017/00544 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 140/ШШ2017/00544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Э.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Э.*******гийн нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн ******* тоотод оршин суух Булган овгийн *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.******* би С.*******той 2011 оны 11 сараас эхлэн хамтран амьдарсан. Биднийг хамт амьдрахаас өмнө 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бидний дундаас охин Н.******* төрсөн. 2013 онд С.******* Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум руу сумын цагдаагаар томилогдон ажиллах болсноор бид тусдаа амьдрах болсон. Үүний дараа бидний дундаас 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү С.******* төрсөн. Бид 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо С.******* нь Өмнө-говь аймагт амьдарч байгаа. С.******* нь тусдаа амьдрах хугацаандаа 2 хүүхдээ харж ханддаггүй бөгөөд хааяа ирэхдээ архи ууж, агсам тавьдагаас шалтгаалан бид зан байдлын хувьд тохирохгүй цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд одоо 2 хүүхдээ би өөрөө асардаг. Иймд С.*******оос охин Н.*******, хүү С.******* нарт тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 зан аашны хувьд таарахгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Жилдээ 1,2 удаа л утсаар ярьж байгаа. Би одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Өмнө нь хүүхэд жаахан байсан учраас ажил хөдөлмөр хийх боломжгүй байсан. Энэ намраас ээж хамт байгаа учраас надад хөдөлмөр хийх боломж олдож байна. Би он гаргаад ажил хийнэ гэж бодож байгаа. Согтуу ирэхээр нь хүүхдүүдтэйгээ уулзуулдаггүй. ******* надруу ярихдаа 2018 он гаргаад зээл нь дуусна. Тэгэхээр нь би тэтгэлгийг бөөнөөр нь өгье гэж байна лээ. Тэрийг нь би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тусдаа амьдарч байгаа учраас бөөнөөр нь өгье гэхээр хариуцагч талд эрсдэл учрах байх гэж бодож байгаа гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн Номгон сумд оршин суух Боржигон овгийн Сонинбаатарын ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.******* миний бие Э.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Охин Н.*******, хүү С.Мөнх-Эрдэнэ нар нь миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Миний бие нь цалингийн зээлтэй бөгөөд нэхэмжлэгч Э.*******тэй харилцан тохиролцон 2017 оныг дуустал хүүхдийн тэтгэлгээ түүний нэр дээрх дансанд хийж байхаар болсон. Харин 2018 оноос шүүхийн шийдвэрийн дагуу тэтгэлгээ төлөхөөр тохиролцсоныг харгалзан үзнэ үү. Нэхэмжлэлд бичсэнчлэн архи, дарс ууж, агсан тавьж байгаагүй хоёр хүүхэдтэйгээ уулзахаар очихоор хадамууд болон Э.******* нар нь уулзуулдаггүй болно. Эцэг хүний хувьд үр хүүхдээ тэжээн тэтгэх бодол их байдаг гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Э.******* нь С.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.
С.******* нь миний бие Өмнөговь аймгийн Номгон суманд оршин суудаг бөгөөд Завхан аймагт болох шүүх хуралдаанд оролцох боломжгүй болоод байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйлгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Н.******* 2010 оны 09-р сарын 13-ний өдөр төрсөн болох нь түүний 0388508-Г35 дугаартай, хүү С.******* 2013 оны 05-р сарын 04-ний өдөр төрсөн болох нь түүний 0000953016/33 дугаартай төрсний гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.
Хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ...охин Н.*******, хүү С.Мөнх-Эрдэнэ нар нь миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг эцгээс нь сар бүр гаргуулж Н.*******, С.******* нарыг тэжээн тэтгүүлэх үндэстэй.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж гүйцэтгэхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа...2 хүүхэдтэйгээ уулзахаар очихоор хадмууд болон Э.******* нар нь уулзуулдаггүй... гэж маргаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж үүрэг хүлээхээр, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-р зүйлийн 3-т эцэг эхээсээ тусдаа амьдрах үед тэдэнтэйгээ байнгын харилцаатай байх талаар тус тус хуульчилж өгсөн тул эцэг С.*******ыг дээрхи хуулиудад заасан эрхийг эдлүүлж хүссэн үед нь хүүхдүүдтэйгээ уулзаж, байнгын харилцаатай байх боломжоор хангахыг эх Э.*******д даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс тооцож тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Н.*******, 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү С.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Сономбаатарын *******оос нь сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Монгол Улсын Гэр бүлийн хуулийн 38-р зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг
хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй байдал тогтоогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Түвшинжаргалд даалгаугай.
4. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эцэг С.*******ыг хүүхдүүдтэйгээ уулзаж, байнгын харилцаатай байх боломжоор хангахыг эх Э.*******д даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас 45680 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
8. Зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ