Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 125/ШШ2022/0032

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-ийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Д.Г-т холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн .....  Д.Г-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өприйн 0146210 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтдээ: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.П би, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ....  Д.Г-ийн иргэн Э.М нь 25 нас хүрсэн боловч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй гэх 439 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, холбогдогч Э.М-ийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0146210 дугаар шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн материалд цугларсан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Г-ийн үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар холбогдогч Э.М / / нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүргүүлээгүй" зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэж шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д "энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн" бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар, мөн зүйлийн 6 дахь хэсэгт "Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно" гэж хуульчилсан байдаг.

Холбогдогч Э.М нь 1994 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 25 нас хүрсэн, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахаар Улсын бүртгэлийн хэлтэст хандсан байна. Үүнээс үзэхэд холбогдогч Э.М-ийн зөрчлөө сайн дураараа илчилсэн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах хугацаа нь 3 жил 2 сар 9 хоногоор хэтэрсэн байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан Д.Г  нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон тул 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0146210 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл бий болсон гэж дүгнэхээр байна.

Иймд Монгол Улсын Зерчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ..... Д.Г-ийн 439 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0146210 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ..... Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г нь тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ..... ажил эрхэлдэг. 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Э.М нь 16 нас хүрч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй" зөрчил үйлдсэн гэж дүгнэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 0146210 дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдуулсан.

Уг шийтгэлд Ховд аймгийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай прокурорын дүгнэлтээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0146210 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ..... Д.Г-т холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ..... Д.Г-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0146210 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж ирүүлжээ.

Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ тайлбарлахдаа “.... Д.Г нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж шийтгэл оногдуулсан гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч буюу хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн :....... Д.Г    нь Ховд аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-ийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ..... Д.Г-т холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ..... Д.Г-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өприйн 0146210 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.СОНИНБОЛОР