| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 2534000000002 |
| Дугаар | 2025/ШЦТ/237 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ууганцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/237
2025 5 27 2025/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,
-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганцэцэг,
-шүүгдэгч Б.У /онлайн/ түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ийн У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2534***** дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн У, ***** дугаарын регистртэй, 1981 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт Төв аймгийн **** сум **** гэх газар оршин суух хаягтай,
урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар хаалттай хорих ангид эдэлж байгаа гэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:
Шүүгдэгч Б.У нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын **** багт цахим хаягаар "...ямаа зарна..." гэсэн зар байршуулж, хохирогч Г.О-тай холбогдож, 150 ямаа, 50 ишиг худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Г.О-аас өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** дугаарын дансаар 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,750,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан нийт 16,750,000 төгрөгийг хохирол учруулсан, Мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн ***** сумын 1 дүгээр баг газарт байхдаа 2024 оны 11 дүгээр сард фейсбүүк цахим орчинд "10 тугалтай үнээ авна" гэсэн зарын дагуу Г.Ш-тай ***** дугаарын утсаар холбогдож "10 тугалтай үнээ зарна" гэж тохиролцож түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Г.Ш-аас 2024 оны 11 дүгээр сарын 25, 29-ний өдрүүдэд өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот дансанд нийт 10,500,000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулж, бусдад 27,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл,
Шүүгдэгч Б.У нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багт цахим хаягаар "...ямаа зарна..." гэсэн зар байршуулж, хохирогч Г.О-тай холбогдож, 150 ямаа, 50 ишиг худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Г.О-аас өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** дугаарын дансаар 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,750,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан нийт 16,750,000 төгрөгийг хохирол учруулсан, Мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн **** сумын 1 дүгээр баг Жаргалант гэх газарт байхдаа 2024 оны 11 дүгээр сард фейсбүүк цахим орчинд "10 тугалтай үнээ авна" гэсэн зарын дагуу Г.Ш-тай ***** дугаарын утсаар холбогдож "10 тугалтай үнээ зарна" гэж тохиролцож түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Г.Ш-аас 2024 оны 11 дүгээр сарын 25, 29-ний өдрүүдэд өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот дансанд нийт 10,500,000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулж, бусдад 27,250,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.О-ын мэдүүлэг, /хавтаст хэргийн 9-10 тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Д-ийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 18-19 тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.У-ын сэжигтнээр өгсөн гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-24 тал/,
-Хаан банкны Б.У-ын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны ******** дугаартай дансны хуулга, /хавтаст хэргийн 56-59 тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ш-ын гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 95-97 тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 98 тал/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б-ын мэдүүлэг, /хавтаст хэргийн 100 тал/,
-Б.У-ын Хаан банкин дахь ******** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл "...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 6,500,000, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөг орлогын гүйлгээгээр орж ирсэн..." гэсэн тэмдэглэл,
-Хаан банкин дахь Б.У-ын эзэмшлийн ******** дугаарын дансны 2024 оны 11 дүгээр сарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-2024 оны 11 дүгээр сарын 25, 29-ний өдрүүдэд мөнгө шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 113-118 тал/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтыг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байхын сацуу хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцээтэй байсан тул анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн 2534***** дугаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын **** багт цахим хаягаар "...ямаа зарна..." гэсэн зар байршуулж, хохирогч Г.О-тай холбогдож, 150 ямаа, 50 ишиг худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Г.О-аас өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** дугаарын дансаар 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,750,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан нийт 16,750,000 төгрөгийг хохирол учруулсан, Мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр баг Жаргалант гэх газарт байхдаа 2024 оны 11 дүгээр сард фейсбүүк цахим орчинд "10 тугалтай үнээ авна" гэсэн зарын дагуу Г.Ш-тай *** дугаарын утсаар холбогдож "10 тугалтай үнээ зарна" гэж тохиролцож түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Г.Ш-аас 2024 оны 11 дүгээр сарын 25, 29-ний өдрүүдэд өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот дансанд нийт 10,500,000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулж, бусдад 27,250,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байх ба шүүгдэгч Б.Ут холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг журамлан,
Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь “Залилах” гэм хэрэг гэдэгт хуурч мэхлэх, ...зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг арга хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авсан шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.У-ын үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинж болон аргыг бүрэн хангасан, төгс үйлдэгдсэн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Б.У-ын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдаж, хор уршиг зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч /өмчлөгчийн эд хөрөнгө /мөнгө/-ийг шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүгдэгч Б.У нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүхийн мэтгэлцээний хувьд түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.У нь “залилах” гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө /мөнгө/-ийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5 Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусдын эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлсон.
“...бусдын ...эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс /үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-т 16,750,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.У нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16,250,000 төгрөгийг “Б.У-аас хохирол төлөв” гэсэн утгатай шилжүүлсэн байна.
Хохирогч Г.Ш-т 10,500,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад Нийслэлийн Тойргийн нотариатч Ц.Алтанзогсоолын эвлэрлийн гэрээ бүртгэлийн дугаар 0706 гэсэн гэрээнд “...30 үхэр, 2 адуу, 3,000,000 төгрөгийг нэмээд нийт 10,500,000 төгрөгийн хохиролд тооцож төлөхөөр харилцан тохиролцож дээрх төлбөрт тооцсон эд хөрөнгө, мал мөнгийг хүлээн авсан тул хохиролгүй болсон болно” гэсэн байна.
Иймд шүүгдэгч Б.У нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Э.Ууганцэцэгээс:
“Төв аймгийн Баянжаргалан сумын харьяа нутаг дэвсгэрээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх ялыг эдэлж дууссаны дараа энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 6 сар болгон ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг шүүхэд гаргав.
Шүүгдэгч Б.У:
“Хэлэх зүйлгүй” гэсэн эцсийн үг хэлэв.
Шүүгдэгч Б.У нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Б.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 62 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 63 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 70-79 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 133 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Б.Ут шүүхээс оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...Эрүүгийн хариуцлагыг зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.У-ын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэж, зарим хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Нөгөө талаас шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд өгсөн биеийн байцаалтдаа нөхөр, 6 хүүхдийн хамт амьдардаг гэж мэдүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт 6 хүүхэдтэй талаарх баримт авагдаагүй боловч Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны 6 хүүхдийн эрх зөрчигдөж байгааг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзсан болно.
Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т шүүхээс тогтоосон Төв аймгийн Архуст, Баянжаргалан болон Баян сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг Төв аймгийн Архуст, Баянжаргалан, Баян сумын нутаг дэвсгэрээс хүндэтгэн үзэх шалтгаантай зорчихдоо эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, хязгаарлалт тогтоох үүрэг тус тус хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг эдэлж дууссаны дараа,
энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ут зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж,
Шүүгдэгч Б.Ут оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2534***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.У-аас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 82 дугаартай тогтоолд зааснаар шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.У-ыг онлайнаар шүүх хуралдаанд оролцуулсан болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн У-ыг үргэлжилсэн үйлдлээр буюу Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нууц замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймгийн Архуст, Баянжаргалан, Баян сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг Төв аймгийн Архуст, Баянжаргалан, Баян сумын нутаг дэвсгэрээс хүндэтгэн үзэх шалтгаантай зорчихдоо эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг эдэлж дууссаны дараа энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн 2534***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ